Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсэнд нүүр өгөх цаг

Байгальд хор хөнөөлтэй, хүний хүчээр "нүдсэн” өмнөх зууны хоцрогдлоосоо салж, технологиор "зэвсэглээд”, буцаад ирж байна.

"Glencore” нүүрсэнд найр тавьж байна. Дэлхийн уул уурхайн салбарын тэргүүлэгчдийн нэг болох энэ компани Австралийн зүүн эргийн нүүрсний уурхайд 3.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар хэлэлцэж эхэлжээ. Угтаа цэнхэр гараг даяар нүүрснээс нүүр буруулах хөдөлгөөн өрнөж буй. Улстөрчдөөс эхлээд хөрөнгө оруулагчид хүртэл хүлэмжийн хийн эх булаг нүүрсийг нүд үзүүрлээд удсан. Гэтэл уул уурхайн салбарын түүчээ "Glencore” нүүрс рүү "урваж” буйн шалтгаан юу вэ.

Ирэх жилүүдэд хөгжиж буй орнууд, ялангуяа Ази даяар дэд бүтэц, бүтээн байгуулалтын их шуурга болно. Энэ аварга бүтээн байгуулалтыг нар, салхины эрчим хүчээр босгож хүчрэхгүй тул нүүрс ашиглахаас өөр аргагүй. Ийм тайлбарыг Англи, Шведийн хамтарсан "Glencore” компаниас хийсэн байна. Ингээд зогсохгүй ирэх 10 жилд нүүрс зах зээл дэх орон зайгаа алдахгүй гэсэн тооцоог ч гаргажээ. Ирэх жилүүдэд өрнөх бүтээн байгуулалт даган нүүрсний эрэлт ийнхүү нэмэгдэх төлөвтэй байна. Хэдийгээр хөгжингүй орнууд аман дээрээ хүлэмжийн хий ялгаруулдаг гэх шалтгаанаар нүүрснээс зайгаа барьж буй ч ачир дээрээ тэд бүр мөсөн ангижраагүй л байна.

Экологийн дайсан нүүрс эдийн засгийн нөхөр хийгээд найдвар болчихоод байна 

Нарны эрчим хүчээр ган хайлуулж, зэс баяжуулах хэцүү тул коксжих нүүрсийг ашиглахаас өөр сонголтгүй. Үүнийг ч дэлхий ойлгож, нүүрсэнд тал засаад эхэлжээ. Зөвхөн Азийн дэд бүтцийг сайжруулахад ойрын 10 жилд 26 их наяд ам.долларын бүтээн байгуулалт шаардлагатай гэсэн судалгааг Азийн хөгжлийн банкнаас гаргасан байдаг. Энэ хэрээр нүүрсний хэрэгцээ, шаардлага нэмэгдсээр байгаа юм. Гагцхүү ийм учраас экологийн дайсан нүүрс эдийн засгийн нөхөр хийгээд найдвар болчихоод байна.

Үүний зэрэгцээ өсөн нэмэгдэж буй дэлхийн эрчим хүчний цангааг хэрхэн тайлах вэ гэдэг одоо ч асуултын тэмдэг хэвээр. Өдөр нь "асаж”, шөнө нь "унтдаг” нар, үе үе сэвэлзээд больчихдог салхины эрчим хүч нүүрсийг орлож чадах уу. Дэлхий даяар үл шавхагдах, сэргээгдэх эрчим хүч рүү сүүлийн хэдэн жил хошуурцгааж байгаа ч нүүрсийг орлочих найдвартай тоглогч өнөөг хүртэл зах зээлд гарч ирсэнгүй.

Байгалийн энэхүү түүхий эдийг хор мэт үзэж, хавчин гадуурхах зуур хар "алт”-ны ханш улам чангарсаар. Нүүрс үнэгүйдэх нь бүү хэл ханш нь харин ч "галзуурч”, тонн нь 300 ам.долларт хүрсэн үе ч бий. Нүүрс үнс болно гэсэн таамаг өдгөө замхарчихаад байна. Хаа холын Австралид болсон хар салхи хар "алт”-ны ханшийг дээш нь "нисгэж” дөнгөсөн. Өөрөөр хэлбэл, нүүрсний зах зээл ийм л савлагаатай, унана гээд шулуухан хэлэхэд хэцүү болжээ.

Нүүрсний эрэлтээр дэлхийд тэргүүлэгч Хятадаар жишээ авъя. Тус улсын удирдагчид нүүрснээс татгалзаж, орд, уурхайнхаа амыг хааж, олборлолтоо хумихаа хэзээнээс мэдэгдсэн. Гэтэл тус улсын нүүрсний импорт (коксжих, эрчим хүчний болон бусад төрөл) зөвхөн өнгөрсөн сард 22.2 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 16.6 хувиар өссөн дүн. Оны эхний таван сарын байдлаар урд хөршийн нүүрсний импортын нийт хэмжээ 111 сая тонныг давжээ. Энэ мөн л өмнөх оны мөн үеийнхээс 30 хувиар өндөр өсөлт.

Дэлхийн нийлүүлэлтийн үлэмж хэсгийг ганцаар "залгидаг” Хятадтай зэрэгцээд нүүрсийг хамгийн их "ад үздэг” Европын орнуудын эрэлт ч дорвитой буураагүй. Европын холбооны орнуудын нүүрсний эрчим хүчний хэмжээ буураад, буураад 2030 он гэхэд 114 гигаваттад хүрэх аж. Өөрөөр хэлбэл, дэлхий өнгөн дээрээ нүүрсийг "жигшиж” байгаа ч, үйлдлээрээ түүнд гар сунгасаар.

Дэлхийн тэргүүлэх эдийн засаг хүртэл нүүрсэнд тал засаад эхэлсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нүүрсийг улсынхаа эрчим хүчний шинэ эрин хэмээн тунхаглаад, тэр даруйдаа Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг "Парисын хэлэлцээр"-ийг орхилоо. Ерөнхийлөгч Дональд Трампын үзэж буйгаар нүүрстэй дайн зарласан энэ хэлэлцээр нь эдийн засгийн үр ашиггүй төдийгүй ажлын байрыг бууруулах сөрөг талтай аж. Тиймээс ч олон орны хүсэл, сонирхлыг умартан, цуцлах гэрээнд энэ сарын эхээр гарын үсэг зурсан юм. Үүнээс хэдхэн хоногийн дараа АНУ-ын Пеннсилвани мужид нүүрсний шинэ уурхай үүдээ нээж байх жишээтэй.

Уг уурхайг нээхэд Пеннсилвани мужийн захиргаанаас гурван сая ам.долларын санхүүжилт олгосон байна. Д.Трампын засаг захиргаа нүүрсэнд хэрхэн найр тавьж буйн илрэл энэ биш гэж үү. Д.Трамп АНУ-ын засгийн эрхийг авснаас хойш тус улсын нүүрсний салбарт олон мянган ажлын байр бий болсон төдийгүй уул уурхайн салбар нь энэ оны эхний улиралд ахиу ашигтай ажиллажээ. Нэлээд эртнээс нүүрснээс татгалзсан Япон хүртэл эргээд хар "алт”-ыг түшиж эхлээд байхад АНУ ингэх нь аргагүй. Бид атомын эрчим хүч ашиглана хэмээн хэсэгтээ боловсон загнаж байсан арлын орон буцаад нүүрсийг найдвараа болгоод эхэлчихэж. Тиймээс л ирэх 10 жилд нүүрсэнд түшиглэсэн том хэмжээний 45 цахилгаан станц барихаар төлөвлөж сууна. Бас өнгөрсөн таван жилийн хугацаанд тус улсын нүүрсний импорт 10 гаруй хувиар өссөн гэх дүн ч байна.

Нүүрстэй дайн зарласан "Парисын хэлэлцээр” ч гацчихаад байгаа. АНУ гарсан тэр мөчөөс эхлээд дэлхийн 190 гаруй орон нэгдсэн энэ хэлэлцээрт эрсдэл нүүрлээд байна. Энэ бүгдээс үзэхэд нэг хэсэг нүүрснээс татгалзаж байсан дэлхий өдгөө өөрчлөгджээ. Нүүрсний мөхөл мөдхөн ирнэ хэмээн хашхирч явсан шинжээчид ч дуугаа хурааж эхэлсэн. Хэдийгээр эх дэлхийн тэнцвэрт байдлаас үүдэн нүүрснээс татгалзаж болох ч эдийн засаг гэх чухал хөшүүрэг үүнийг үл зөвшөөрч байна.

Тиймээс л эдийн засгаа дэмжихийн тулд нүүрстэй найрсаг харьцахаас горьгүйд хүрч буй нь энэ. Товчхондоо нүүрс эргэн ирж байна. Ингэхдээ тэр зүгээр ч нэг эргэн ирэхгүй нь. Байгальд хор хөнөөлтэй, хүний хүчээр "нүдсэн” өмнөх зууны хоцрогдлоосоо салж, технологиор "зэвсэглээд”, буцаад ирж байна. Нүүрсний салбар өдгөө илүү дэвшилтэт, илүү байгальд ээлтэй атлаа өндөр бүтээмжтэй болох замдаа оржээ.

  • Нүүрс эх дэлхийд хор хохиролтой ч цэнхэр гарагийн эдийн засгийн өсөлтийг тэтгэхэд онцгой үүрэгтэй байх нь.
  • Хөгжингүй орнууд аман дээрээ хүлэмжийн хий ялгаруулдаг нүүрснээс зайгаа барьж буй ч ачир дээрээ тэд ч бүр мөсөн ангижраагүй л байна.
  • Дэлхийн уул уурхайн салбарын тэргүүлэгчдийн нэг болох "Glencore” Австралийн зүүн эргийн нүүрсний уурхайд 3.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар хэлэлцэж эхэлжээ. 

Америкийн шинжээчдийн зүгээс нүүрс олборлолт өндөр технологид суурилсан, уурхайчдаас илүү инженерүүд, нарийн мэргэжилтнүүдээс бүрдсэн салбар болон эргэн ирж буйг онцолж байна. Үүнтэй зэрэгцээд Дональд Трамп дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдээ зүтгүүлж, нүүрсний салбарт татварын таатай нөхцөл бүрдүүлбэл энэ зах зээл эргэлт буцалтгүй сэргэхээр байгаа аж.

Тиймээс л шинжээчид нүүрсний төлөвийг бүүдгэр харахгүй байгаа. Хэдийгээр 5-6 жилийн өмнөх шиг нүүрсний ханш цойлохгүй ч уруудахгүй. Олон улсын санхүү, эдийн засгийн томоохон байгууллага болох Дэлхийн банк л гэхэд нүүрсний ханшийг энэ онд зургаан хувиар өснө гэж таамагласан байна.

Ер нь өнгөрсөн жилийн эцсээс эрчээ авсан нүүрсний сэргэлт бидний ч магнайг тэнийлгэж байгаа. Энэ оны эхний таван сард монголчууд гадаад худалдаанаас тэрбум ам.долларын ашиг олсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Энэ өсөлтийг нүүрс хангасан байгаа юм. Өнгөрсөн таван сарын хугацаанд нүүрсний экспортын орлого бараг тав дахин өсөж, нэг тэрбум ам.долларыг давсан. Гэтэл үүнтэй дүйх хэмжээний өндөр өсөлт үзүүлсэн экспортын бүтээгдэхүүн нүүрснээс өөр алга байна. Тэгэхээр Монголын эдийн засгийн гол хүч гадаад худалдааны ашигт хэр нөлөөлсөн нь тодорхой.

Хэдийгээр нүүрс эх дэлхийд хор хохиролтой ч цэнхэр гарагийн эдийн засгийн өсөлтийг тэтгэхэд онцгой үүрэгтэй байх нь. Тиймээс экологийн дайсан, эдийн засгийн нөхөр энэ түүхий эдээс бид шуудхан татгалзчихаж болохгүй. Харин хор хөнөөлийг нь бууруулж, экологид илүү ээлтэй болгоход нь анхаарч чадвал нүүрс олон жилийн турш эдийн засгийг тэтгэх нь тодорхой байна. 

Г.Байгал


Нүүрсэнд нүүр өгөх цаг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани