Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хөвсгөл нуурын усыг жуулчны баазууд 1,5 саяар үнэлжээ

 
Хөвсгөл нуурын усыг жуулчны баазууд 1,5 саяар үнэлжээОрон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын тооцооллоор гэртээ тоолуургүй өрхийн нэг хүний хоногийн усны хэрэглээг 230 литрээр тооцдог. Иргэн энэ хэрэглээгээрээ нэг сард цэвэр усны төлбөрт 3201.8 төгрөг, бохир усанд 1465.91 төгрөг төлдөг. Энэ тоог жилээр тооцвол 56010.12 төгрөгийг улсад тушаадаг гэсэн үг. Тэгвэл энэ тоо Хөвсгөл нуурын усыг жуулчдынхаа унд, хэрэгцээ бүхий л зүйлсэд ашиглаад үйл ажиллагаагаа явуулдаг захын нэг жуулчны баазын ус ашигласны төлбөртэй тэнцдэг гээд бод доо. Нэг иргэн, нэг жуулчны бааз. Харьцангуй хэрэглээ, харьцангуй төлбөр биш гэж үү. Нэг жуулчны баазаар жилд хэчнээн хүн үйлчлүүлж, хэр хэмжээний ус хэрэглэх вэ. Лавтай нэг иргэнийхтэй тэнцэхгүй. Дэлхийн цэнгэг усны нэг хувьтай тэнцдэг, Монгол орны гадаргын усны нөөцийн 93 хувийг агуулдаг Хөвсгөл нуурын бохирдлын асуудлыг "Зууны мэдээ” сонин хөндөн бичиж буй. Энэ удаа нуурын эрэг дээрх жуулчны баазуудын хэрээс хэтэрсэн усны хэрэглээний талаар хөндөж байна.
 
Хөвсгөл нуурын эрэг дагуу тусгай зөвшөөрөл бүхий 118 гэр буудал, 38 жуулчны бааз үйл ажиллагаа явуулдаг гэсэн салбарын яамны мэдээлэл байгаа ч газар дээрээ үүнээс ч илүү болохыг төрийн бус байгууллагууд онцолж байгаа. Усны тухай хуулиар аж ахуйн нэгжүүд ус ашиглах дүгнэлт гаргуулах ёстой. Дүгнэлтээс үндэслэн зөвшөөрөл олгож, төрийн захиргааны байгууллагатай ус ашиглах гэрээ байгуулна. Мэдээж гэрээг үндэслэн тухайн аж ахуйн нэгж гэрээний хугацаанд хэр хэмжээтэй ус ашиглаж, түүндээ хэдий хэмжээний төлбөр төлөх ёстойг баталгаажуулдаг. Ингэж ус ашиглах эрхтэй болсноор тухайн байгууллага үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Харамсалтай нь Хөвсгөл нуурын эрэг дээрх жуулчны бааз, гэр буудлууд энэ хуулийг хэрэгжүүлдэггүй юм байна. Ханх суманд гэхэд 2015 онд жуулчны 10 баазаас усан орчин ашигласны төлбөрийг дөрөв нь л төлжээ. Тэд усан орчин ашигласныхаа төлбөрт 60-160 мянган төгрөг төлдөг аж. Тэгвэл ус ашигласны төлбөрт 20-130 мянган төгрөг төлөх ёстойгоос хоёр бааз л хуулиа хэрэгжүүлж төлбөрөө төлсөн баримт байна. Энэ бол Ханх тосгоны байгаль хамгаалагчийн гаргасан судалгаа. Жуулчны баазууд ус ашигласны төлбөрөө төлдөггүй. Төлсөн хэдийнх нь төлбөр гэж үнэндээ ичмээр. Нэг жуулчны хоногийн зардалд ч хүрэхээргүй 20 мянган төгрөгийг бүхэл бүтэн жуулчны бааз бүтэн жил ашигласан усныхөө төлбөрт төлдөг юм байна.
 
"Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” төрийн бус байгууллагаас хийсэн судалгаагаар Хөвсгөл дэх жуулчны баазуудын усны төлбөрийг бүтэн жилээр тооцоход 1.5 сая төгрөг л болжээ. Монгол Улсын стратегийн ач холбогдолтой усны нөөц бүхий газраас хэдэн зуун тонноор яригдах ус ашигласныхаа хариуд бүтэн жилийн хугацаанд ганцаар тогтохгүй баазуудаас нийлүүлээд иймхэн төлбөр авчихаад суудаг төрийн хяналтын байгууллагууд гэж байх уу. Ямар хууль, журам болохоор иргэнээс 56 мянга, аж ахуйн нэгжээс 20 мянган төгрөг авдаг ялгарал, гадуурхал, завхрал вэ. Иргэнээс бол нэхэж шаардаж, хэрэглээг нь хязгаарлаж байгаад төлбөр, хураамжаа авчихдаг төр засаг аж ахуйн нэгжүүдийг ингэж толгойг нь илдэг нь үнэхээр гутамшиг. Тэр тусмаа Монгол төдийгүй дэлхийд ач холбогдолтой усан бүхий газартаа төр засаг нь, ашиг хүртэгч нөхөд нь ингэж хандахаар Хөвсгөл нуур хог, ялгадас, угаадаст дарагдахгүй яах билээ.
 
Жуулчны баазууд нийлээд жилдээ 1.5 сая төгрөг ус ашигласныхаа хариуд төлдөг судалгаа одоогоос таван жилийн өмнөх хэдий ч одоо ч энэ байдал дээрдээгүйг тус төрийн бус байгууллагынхан онцолж байгаа юм. Хөвсгөл нуурын усыг ашиглах байдал эх захгүй байгааг зөвхөн "Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” төрийн бус байгууллагаас ч судлаад зогсохгүй аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар ч тогтоогдоод байна. Тус газрын шалгалтаар Хөвсгөл нуур дахь жуулчны баазууд ус ашиглах дүгнэлтээ аймгийн Байгаль орчны газраар гаргуулахгүйгээр ус ашигладаг гэж дүгнэжээ. Хөвсгөл далай, Далай тур зэрэг жуулчны бааз гэхэд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд дурдсан байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөөнд тодотгол хийлгээгүй, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу хөрс, ус, агаарын шинжилгээг хийлгээгүй гэж байна. Ийм байдлаар жуулчны баазуудын Усны тухай хуулийн хэрэгжилт дөнгөж 30 хувьтай байгааг мэргэжлийн хяналтын байгууллага нь тогтоосон байна. Тус шалгалтын дүгнэлтэд дурдсанаар "...Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газар нутагт 2012 оноос хойш газар олголт эрчимтэй олгогдсноос шалтгаалан Хатгал тосгоны нутаг дэвсгэрийн Усан зам орчим газар, тусгай хамгаалалттай газар нутгийн Хүзүүвчийн шил, Тойлогт, Онгологийн цагаан эрэг орчим газруудад ус, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэм зөрчигдсөн зөрчлүүд илэрсэн. Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын  ус авах цэг, шугам хоолойг тоолууржуулах ажил хийгдээгүй, тусгай хамгаалалттай газрын отог байгуулсан газар нь эрүүл ахуйн бүсэд байрлаж, хог хаягдал, хүний өтгөн, шингэн хаягдлын бохирдол үүсгэж байгаа зэрэг зөрчлүүд илэрч байв” гэжээ.
 
Усны төлбөрийн тухай хууль нь байгаа хэрнээ ингэж хэрэгжиж байна. Тэгвэл эдүгээ гол асуудал болоод буй Хөвсгөл нуурыг бохирдуулсны төлбөрт жуулчны баазуудаас түй ч төгрөг авдаггүй. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль гэж 2012 онд УИХ-аас баталсан ч одоог хүртэл хэрэгжүүлэхгүй байсаар дахин шинэчлэлд оруулж буй хууль бий. Угтаа хамгийн их ус хэрэглэж, хамгийн ихээр бохирдуулж байгаа нь иргэнээс илүү аж ахуйн нэгж. Хөвсгөл нуур дээр бол жуулчны баазууд болон гэр буудлууд. Харамсалтай нь тэдэнд хууль зөрчих, том толгойлох боломжийг нь төр өөрөө ингэж олгодог ажээ.
 
 
Б.Энхзаяа
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Хөвсгөл нуурын усыг жуулчны баазууд 1,5 саяар үнэлжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани