Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ононгийн эхийг тусгайлан хамгаалаач

 

Ононгийн эхийг тусгайлан хамгаалаачХаргиа бүр нь олон зууны түүхийг хүүрнэж, хэдэн арван сая хүнийг ундаалсаар Амар мөрөнд цутгадаг Онон голын эхэнд алт олборлогчид дахин хууль зөрчиy үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Тиймээс энэ бүс нутгийг улсын тусгай хамгаалалтад нэн даруй авахыг Хэнтий аймгийн Батширээт сумын нутгийн зөвлөлийн гишүүд хүсэж буйгаа манай сониноор дамжуулан илэрхийллээ.

70 сая хүний ундны ус бохирдох эрсдэл нүүрлээд байна

Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын зааг болох Гутайн даваанд алт олборлох тусгай зөвшөөрөлтэй "Ю энд Би” компани байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, бусад бичиг баримтгүйгээр олборлолт явуулж буй аж. Эл үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгах гэж байгаа талаар ч Хэнтий аймгийн прокурор Б.Одгэрэл хэлсэн юм.

"Ю энд Би” компани нь өнгөрсөн оны наймдугаар сарын 31-нд Гутайн даваанд алт олборлохоор очсон байна. Тухайн үед тусгай зөвшөөрлөөс өөр бичиг баримтгүй байсан тул нутгийн иргэд аймгийн удирдлагатай хамтран үйл ажиллагааг нь зогсоож байжээ. Мөн холбогдох яамны хүмүүс газар дээр нь шалгалт хийж, MV-002810 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь цуцална гэж байсан ч яагаад ч юм өнөөг хүртэл ажил хэрэг болоогүй бөгөөд олборлолтоо үргэлжлүүлсээр байгаа аж. Харин "Ю энд Би” компанийн менежер Т.Баярхүүгийн хэлж буйгаар тухайн үед хяналт шалгалтынхан бичиг баримтынхаа зөрчлийг арилгах даалгавар өгсөн гэнэ. Тиймээс энэ жил ТЭЗҮ-ээ батлуулж, үйл ажиллагаа эхэлж байгаа нь энэ юм байна.

Гутайн давааны гол Онон голын эхийг бүрдүүлэгч юм. Тиймдээ ч 2012 онд баталсан урт нэртэй хуулийн дагуу уг бүс нутаг уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг бүрэн хориглосон газарт хамаарах болсон аж. Гэвч уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар олборлох боломж дахин нээгдсэн байна. Нутгийн иргэдийн ярьж буйгаар Гутайн гол замаг болон хувирч, ойр орчмын 30-аад айлын хүн, мал ундаалах аргагүй болжээ.

Гутайн даваанд олборлох зөвшөөрөлтэй гурван компани бий 

Батширээт сумаас цааш Биндэр, Дадал, Баян-Адарга, Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул сумын нутгаар урсаад ОХУ-ын газар нутгаар дамжиж Номхон далайд цутгадаг Онон мөрний сав дагуу 70 сая хүн аж төрдөг гэх судалгаа бий. Гэвч энэ олон сая хүний ундны ус бохирдох эрсдэлд орж болзошгүй болж, байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулан алт олборлож байгааг Хэнтий аймгийн ИТХ, аймгийн Засаг дарга эсэргүүцэж, шаардлагатай арга хэмжээ авахыг хүссэн албан бичгийг холбогдох яамдад илгээснийг "Онон, Улз голынхон”, "Онон голоо хамгаалъя” ТББ-ын төлөөлөл ярьсан юм.

Бид асуудлын мөрөөр УУХҮЯ- тай холбогдоход "Дорноговьд шалгалтаар явж байна. Буцах замдаа Гутайн давааг шалгана" гэсан тайлбар тус яамны Геологийн бодлогын газрын мэргэжилтэн Ц.Мөнхцэнгэл өгөв. Харин БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга орон нутагт томилолтоор ажиллаж байгаа гэх тайлбарыг хэвлэлийн алба өгсөн тул мэдээлэл авч чадаагүй юм.  

Онон голын захиргааг сэргээмээр байна

"Онон голоо хамгаалъя” ТББ- ын тэргүүн Д.Дагвасүрэн, "Онон, Улз голынхон” ТББ-ын тэргүүн Л.Отгонцэцэг нараас нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-"Ю энд Би” компан Гутайн даваанд хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ? 
-Өнгөрсөн жил наймдугаар сарын 31-нд эхэлсэн. Дайрч орох болсон шалтгаан нь ашиглалтын тусгай зөвшөөрлийн хувиас өөр холбогдох ямар ч бичиг баримт байхгүй байсантай холбоотой юм. Уг нь олборлолт явуулахын тулд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, ТЭЗҮ, уулын ажлын төлөвлөгөө, газар, ус ашиглах зөвшөөрөл, усны дүгнэлт гээд Ашигт малтмалын тухай хуулийн 35.3 дугаарт заасан 29 бичиг баримтыг бүрдүүлэх ёстой. Гэвч хуулийн дагуу баримт бичгээ бүрдүүлээгүй тэд шууд шороон орд дээр усан буу ажиллуулж, ухаж эхэлсэн. Нутгийн иргэд эсэргүүцэж, холбогдох байгууллагууд тодорхой шаардлагууд хүргүүлсэн.

Есдүгээр сарын дундуур аймгийн цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтынхан ажиллаж, үйл ажиллагааг нь зогсоож, лац тэмдэг тавьсан боловч эргээд олборлож эхэлсэн. Мөн Б.Бат-Эрдэнэ гишүүнд хандсанаар БОАЖЯ-ны Ажлын хэсэг газар дээр нь ажилласан. Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба Ашигт малтмалын тухай хуулийн дагуу тухайн компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргаж өгөхийг хүссэн албан бичиг БОАЖЯ-нд хүргүүлсэн. Удахгүй дүгнэлт гарах байх.

-Аймаг, сумын удирдлага ямар арга хэмжээ авч байна вэ? 
-Байгаль хамгаалах тухай хуулиар сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, улсын байцаагч хууль зөрчсөн үйл ажиллагааг шууд түдгэлзүүлэн зогсоох үүрэгтэй. Гэвч манай сумын удирдлага энэ чиг үүргээ хэрэгжүүлэх нь бүү хэл харин ч Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ батлуулахад татгалзах зүйлгүй гэсэн албан бичиг Засаг дарга нь үйлдэж өгөөд сууж байгаа юм. Уг нь иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэх ёстой. Тиймээс бид сумын удирдлага чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байна гэж үзсэн учраас шат дараалсан арга хэмжээ авахаар аймгийн Засаг даргад үйл ажиллагааг нь зогсоох саналаа хүргүүлсэн.

Мэргэжлийн байгууллага 45 сая төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон 

-Ямар хариу өгсөн бэ? 
-Аймгийн удирдла га маш сайн ажиллаж байгааг онцолмоор байна. ИТХ-ийн дарга Л.Батсайхан Иргэдийн төлөөлөгчдийн V хуралдаанаар төлөөлөгчдийн 100 хувийн саналаар олборлолт явуулж буй Гутайн давааг улсын тусгай хамгаалалтад авахуулах саналаа УИХ-д ирүүлээд байгаа. Мөн Засаг дарга Н.Ганбямба 2016 оны арванхоёрдугаар сарын 1-нд нөөц хөрөнгөөсөө 10 сая төгрөгийн зардал гаргаж, "Ю энд Би” компанийн байгаль орчинд учруулсан хохиролд үнэлгээ хийлгэсэн. Мэргэжлийн байгууллагаас 45 сая төгрөгийн хохирол учирсан гэдэг дүгнэлт гарсан. Яг үнэндээ бол 45 сая байтугай хохирол учирч байна.

-45 сая төгрөгийн хохирлыг арилгуулах талаар ямар арга хэмжээ авсан бэ? 
-Үүнийг манай аймгийн цагдаа эрүүгийн шинжтэй гэмт хэрэг гэж үзээд хэрэг үүсгэсэн. Гэтэл аймгийн прокурор захиргааны шинжтэй байна гээд буцаасан юм. Харин баасан гарагт холбогдоход эрүүгийн хэрэг үүсгэх шийдвэр гарлаа гэсэн хариу өгсөн. Одоогоор бичгээр хариу ирээгүй байна.

-Та бүхэн чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа сумын удирдлагадаа ямар хариуцлага тооцох вэ? 
-Аймгийн Прокурорын газар дээрх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан ч бид хариу гомдол гаргасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэхээр шийдвэрлэсэн. Тиймээс бүх субьект үйлдэл болон эс үйлдлээрээ холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

-Одоо аймгийн холбогдох байгууллага ямар арга хэмжээ авч байна вэ? 
-Өнгөрсөн даваа гарагт Хэнтий аймгийн Нийгмийн бодлого, хөрөнгө оруулалтын газрын дарга н.Мөнх-Эрдэнээр ахлуулсан Ажлын хэсэг газар дээр нь очиж ажилласан. Албан ёсны дүгнэлт удахгүй гаргах байх.

Уг нь Засгийн газар Онон голын сав газрыг аялал жуулчлалын бүс болгож байгаа талаар өнгөрсөн гуравдугаар сард салбарын сайд мэдэгдсэн. "Санаа зоволтгүй бүх тусгай зөвшөөрлийг цуцална” гэж нутгийн иргэдтэй уулзах үеэрээ хэлсэн. Гэвч доод шатны албан хаагчид нь мэдэхгүй байгаа юм уу гэмээр үйлдэл болоод байна. Онон голын сав дагуух уул уурхайн үйл ажиллагааг зогсоох юм бол тусгай зөвшөөрөлтэй компаниудад нөхөн олговрыг нь өгч, энэ асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол цаад талд нь аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа хохирч, амьдралын төлөө зүтгэж буй олон хүний эрх ашиг зөрчигдөж байгаа. Мөн хамгаалалтын асуудлыг ч нэг мөр шийдвэрлэх хэрэгтэй. Мэдээлэх үүргээ бид сайн биелүүлж байгаа ч төрийн байгууллагууд чиг үүргээ хангалтгүй биелүүлж байна гэж бид үзэж байгаа.

-Онон голын сав газрын захиргаа ямар арга хэмжээ авч байгаа юм бол? 
-Уг нь ийм байгууллага байсан. Гэтэл Н.Батцэрэг сайдын үед Дорнод аймгийн Баяндунд буюу Онон голын эх Батширээт сумаас 330, Дорнодын Баян- Уул сумаас 60 км-ийн алсад Улзын сав газрын захиргаатай нийлүүлээд байгуулчихсан. Онон гол бол онцгой бүс нутаг. Экосистемийн хувьд ч Улзаас өөр учир захиргаа нь эндээ л байх ёстой гэдгийг бид шаардаж байна. Гутайн даваа бол Онон, Балжийн сав газрын болон Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар нутгийн дунд оршдог, байгалийн үзэсгэлэнт нутаг. Гэвч тусгай хамгаалалтад байдаггүй. 

Нөхөн төлбөрт 10 тэрбум төгрөг авна

Бид уншигчиддаа мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс "Ю энд Би” компанийн менежер Т.Баярхүүтэй утсаар холбогдон тайлбар авлаа. Тэрбээр Засгийн газар "Алт-2” хөтөлбөрийг дэмжиж байгаа бөгөөд холбогдох зөрчлөө арилгана гэдгээ хэлсэн юм.

Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын зааг болох Гутайн даваанд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй "Ю энд Би” компани хууль зөрчин алт олборлож байжээ.-Ашиглалтын тусгай зөвшөөрлөөс өөр холбогдох бичиг баримтгүй үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг нь үнэн үү? 
-Ашиглалтын лиценз олгоно гэдэг энэ талбайд уул уурхайн үйл ажиллагаа явуулж болно гэсэн зөвшөөрөл улсаас өгсөн гэсэн үг. Мөн бид энэ хавар Ашигт малтмал, газрын тосны газраас ТЭЗҮ-ээ батлуулж авсан. Энэ ордыг ашиглах нь улс орны эдийн засагт өгөөжтэй, тухайн компанидаа ашигтай болохоор баталж өгч байгаа юм. Төсөл үр ашиггүй байсан бол баталж өгөхгүй шүү дээ.

Мөн бид хууль журмын дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхээр 2017 оны дөрөвдүгээр сарын 24-нд БОАЖЯ-нд албан бичиг өгсөн. Хуулийн дагуу яам ажлын 14 хоногийн дотор хариу өгөх ёстой. Гэтэл ажлын бараг 40 гаруй өдөр болоход албан ёсны хариу өгөөгүй байна. 14 хоногийг нэг удаа сунгасан.

-Хариу өгөөгүй байхад та бүхэн яагаад олборлолтоо эхлүүлсэн юм бэ? 
-Алтны шороон ордыг таваас наймдугаар сарын хооронд олборлодог. Тиймээс улсаас гаргаж өгөх ганц, хоёр бичиг цаас хүлээгээд суувал банкны зээлээс гадна 40-50 ажилтан, тэдний ар гэр хэцүүдэнэ. Үнэндээ бол аргаа барсандаа ийм үйлдэл хийж байна. Аймгийн мэргэжлийн хяналтынхан өнгөрсөн даваа гарагт ирж шалгаад, дутуу бичиг баримтаа бүрдүүлэх тодорхой хугацаа өгсөн. Бид хугацаандаа зөрчлөө арилгана. Ашиглалтын лицензтэй байхад хууль бусаар олборлож байна гэж ойлгож болохгүй.

-Уурхай дээр 29 төрлийн бичиг баримтын хуулбарыг бүрдүүлээгүй нь Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм байна. Үүн дээр тайлбар өгнө үү? 
-22-23 нь байгаа. Нөгөөтэйгүүр, яаман дээр үнэлгээ гацаад байгаа шалтгаан нь нөхөн сэргээлттэй холбоотой. Гэтэл манай нөхөн сэргээлт хийх хугацаа болоогүй байгаа. Бизнес эрхлэгчдийн ард өчнөөн олон хүний амьдрал, ар гэр, хоногоор тооцогддог зээлийн хүү байдаг гэдгийг улсын ажил хийдэг хүмүүс сайн ойлгохгүй байх шиг байна. Ганц хоёрхон бичиг баримт гүйцээгүйгээс болж бид хүмүүсийн хэлж байгаа шиг гол ус бохирдуулж, байгаль орчин сүйтгээгүй.

-Танай компани хэчнээн төгрөгийн зээлтэй вэ? 
-Банк болон хувь хүмүүсээс авсан нийт 600 орчим сая төгрөгийн зээлтэй. Сард дунджаар дөрвөн хувийн хүүтэй. Зээлээ хурдхан барагдуулмаар байна. 50 гаруй хүн ажиллуулдаг. Тэд сардаа 1.5-2 сая төгрөгийн цалинтай. Тэдний цаана дахиад 200-300 хүний амьдрал бий. Уул уурхайн ажилчид зундаа л цалинтай золгодог шүү дээ.

-Голын голдирол өөрчилсөн гэж байсан. Үнэн үү? 
-Голын голдирол өөрчилсөн гэдэг нь манай доод талын лицензийн талбайд нөхөн сэргээлт хийх үедээ нуур үүсгэж, гол урсгасныг хэлж байгаа байх. Харин бид талбай дээрээ суваг татаж, нуурынхаа усны түвшинг зохицуулдаг юм. Тэрийг андуураад байх шиг байна.

-Танайд эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан. Мэдсэн үү?
-Тийм ээ. Өнгөрсөн жил хуулсан хөрсийг байгаль орчинд 45 сая төгрөгийн хохирол учруулсан гээд 10 сая төгрөгөөр үнэлгээ хийлгэсэн юм билээ. Хууль бусаар олборлоогүй нь тодорхой байгаа. Бас бидний нөхөн сэргээх талбайд та бүхэн яагаад үнэлгээ хийж байгаа юм бэ гэж асуусан. Үйл ажиллагаанд битгий саад хий, бид 10, 45 сая төгрөгийг төлнө. Гэхдээ торгууль хэлбэрээр биш, орон нутгийн хөгжлийн санд өгнө.

-Орон нутгийн хөгжлийн санд хэдэн төгрөг төлсөн бэ? 
-Бидний үйл ажиллагааг явуулахгүй байхад яаж өгөх юм бэ. Батширээтийн Онон багийн зургаан хүн манайд ажилладаг. Эндээс долоо хоног бүр 1.5 сая төгрөгөөр үхэр авч, хүнсэндээ хэрэглэдэг. Бас суманд спорт заал байгуулахаар алт олборлох зөвшөөрөлтэй гурван компани тус бүр 15 сая төгрөг эхний ээлжинд өгөөд байна. Сумынхан ч гэсэн уурхайг мэргэжлийн байгууллага ажилуулахгүй гараад явчихвал нинжа нар орж ирээд, хамгаалж дийлэхгүй гэсэн байр суурьтай байдаг.

-Танай талбайг улсын тусгай хамгаалалтад бүртгэх хүсэлт тавьсан байсан. Одоо та бүхэн яах вэ? 
-Улс газраа буцааж авахаар болбол нөхөн төлбөрөө авна. Гурван компанийн нөхөн төлбөр миний тооцоогоор хамгийн багадаа 10 орчим тэрбум төгрөг болж байгаа.

-Танайх нөхөн сэргээлт хийж байсан туршлагатай юу? 
-Бид Заамар суманд нөхөн сэргээлт хийж байсан. Эндэхээс гадна дахиад 2-3 лиценз бидэнд бий. Энд нөхөн сэргээлт хийхгүй орхиод явчихвал бид дараагийн үйл ажиллагаагаа яаж хийх юм бэ. Бүх зүйл хуулийн дагуу явагдаж байгаа. Барьцаанд 22 гаруй сая төгрөг тавьсан.

З.Цэлмэг

Засгийн газрын мэдээ
Ононгийн эхийг тусгайлан хамгаалаач
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани