Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дараагийн Оюутолгойн эрэлд

 

АКУЛУУДЫН АНХААРАЛ МОНГОЛЫН ЦӨЛД ДАХИН НЭГ УДАА
Англи- Австралийн уул уурхайн салбарын магнат Рио Тинто групп Монголын говьд хайгуулын ажлаа таван жилийн дараа эхлүүлсэн нь тус орон гаднын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж эхэлж буйн томоохон тэмдэг боллоо хэмээн Германы "Reuters” агентлаг мэдээлэв. Олон улсын зах зээлд ашигт малтмал, нүүрсний үнэ буурсан, дотоодын улс төрийн хагарал, тогтворгүй байдал зэрэг шалтгааны улмаас сүүлийн жилүүдэд гаднын томоохон хөрөнгө оруулагчид манайхаас цэрвэх болсон нь нууц биш.

Үүнээс улбаалж эдийн засгийн хямралд орж, мөнгөний дутагдалд орсон Монгол Улс Олон улсын валютын сангаас зээл авч урд хормойгоо хойд хормойгоороо нөхөхөер болсон. Зээлээр авсан 5.5 тэрбум ам.доллараар унасан төгрөгийн ханшаа босгож, доройтсон эдийн засгаа тогтворжуулж, өрийн дарамтнаас гарах "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх боломж бүрдэж байна хэмээн тус мэдээнд дурджээ. Дотоодын нийт бүтээгдхүүнийхээ 25 орчим хувийг уул уурхайгаас бүрдүүлдэг Монгол Улсын экспортын 80 хувийг тус салбар эзэлдэг учир эдийн засгийн аюулгүй, тогтвортой байдалд чухал нөлөөтэй алхам боллоо хэмээн дэлхийн уул уурхайн мэдээллийн mining.com сайг онцолсон байна.

"Reuters” агентлагийн мэдээнд "Рио Тинто” группийн охин компани болох "Turquoise Hill” Өмнөговь аймгийн нутаг дахь зэс болон алтны "Оюутолгой” ордын нийт хувьцааны 66 хувийг эзэмшдэг бол үлдсэн 34 хувийг нь Монголын Засгийн газар эзэмшдэг талаар дурдаад тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Тони Шаффераас өнгөрсөн мягмар гаригт тодруулга авчээ.

Тэрбээр "Бид Оюутолгойн лицензүүдээс гадна өөр лицензээр хайгуулын өрөмдлөг хийх хөтөлбөр боловсруулсан” гэж сүүлийн арван жилийн хугацаанд уул уурхайн салбарын хамгийн өргөн цар хүрээг хамарсан том төслүүдийн нэгийг өргөжүүлэх буюу түүнтэй ижил хэмжээний төсөл эхлүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Үүнтэй зэрэгцэн Австралийн зэс, алтны хайгуулын "Xanadu Mines” компанийн захирал Эндрю Споарт "Монгол Улс хөрөнгө оруулагчдын овоо хараанд эргэн орж ирлээ” гэж онцолсныг анхаарууштай. Зэсийн баяжмалын үнэ өссөнөөр Оюутолгойн ашиг 5.7 хувиар нэмэгдсэн явдал манай улсын газрын гүн дэх ашигт малтмалыг сонирхсон гаднын акулуудыг татахаас өөр ямар ач холбогдолтой вэ. Эдийн засгийн эргэлт сайжирч, сэргэх нь нийгмийн тогтвортой байдал, цаашдын хөгжлийг хангах өндөр ач холбогдолтой нь үнэн боловч энэ "сайн мэдээ” бидэнд хэрхэн тусах бол, өмнөх түүх давтагдах болов уу гэсэн асуултууд ар араасаа ундарсаар.

РИО ТИНТОГИЙН ГАДУУР, БАС ЭРГЭН ТОЙРОНД
Дэлхийн уул уурхай, төмөрлөгийн хамгийн том үндэстэн дамнасан корпориацуудын нэг "Рио Тинто"-гийн түүх 1873 оны Испани Улсаас эхэлдэг. 144 жилийн тэртээ Испанийн Засгийн газраас Велва дахь "Рио Тинто"-гийн уурхайн цогцолборыг хөрөнгө оруулагчдын нэгдэл худалдан авснаар хөнгөн цагаан, төмрийн хүдэр, зэс, уран, нүүрс. алмаз эрдэнийн худалдаа ихэвчлэн Рио Тинто нэрийн дор явагдах болжээ. Үүсгэн байгуулагч, анхны ерөнхийлөгч Хью Матесон 1880 оны төгсгөлөөр компанийн удирдлагыг алдарт Ротшилдын гэр бүлд шилжүүлсэн. Ийнхүү "Рио Тинто" дэлхийн тавцанд гарч ирсэн байдаг. Лондон хотод тус компанийн Олон улсын төв, Мельбурн хотод менежментийн төв байр нь оршдог бөгөөд Лондонгийн хөрөнгийн бирж, Австралийн биржид зэрэг худалдаа хийх эрхтэй аж. Одоогийн байдлаар "Рио Тинто" группын үнэлгээ 33.8 тэрбум ам.доллар.

Сайнаасаа гадна муугаараа "Рио Тинто" дэлхийд зартай. Газрын лиценз олж авахын тулд тухайн улсын эрх мэдэлтнүүдэд авлигал, хахууль өгөх зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулсан хэргээр тус компани удаа дараа буруутгагдаж байсан юм. Жишээлбэл, 2009 онд Хятадын удирдлагууд "Рио Тинго"-гийн эсрэг зарга үүсгэж байв. Үр дүнд нь, Хятадын 16 төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагаас хэдэн сая долларын хахууль авч нууц мэдээлэл тараасан хэргээр "Рио Тинто"-гийн дөрвөн ажилтан 7-14 жилийн хорих ял авсан. Үүний дараахан Гвен Улсын Симандоу төмрийн хүдрийн уурхайг авахын тулд "Рио Тинто" тус улсын Ерөнхийлөгчид 10.5 сая ам.долларын хахууль өгсөн талаар дуулиан дэгдлээ. Мөн Мозамбикт нүүрсний гэрээг шударга бус хийж, гурван тэрбум ам.долларын хохирол учруулсан хэргийг АНУ-ын Аюулгүй байдал, солилцооны зөвлөлөөс шалгаж байгаа. Энэ мэт тохиолдол цөөнгүй, манай улсыг ч тойроогүй гэдэг.

Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур "Рио Тинто" группын өнөөгийн төлөв байдлыг тодруулья. Өнгөрсөн онд нийт 4.6 тэрбум ам.долларын цвэр ашиг олсон "Рио Тинто”-гийн страгегийн урт хугацааны хамгийн том гурван төсөлд Монгол дахь зэсийн Оюутолгой орд, Баруун Австрали дахь Силверграсс төмрийн хүдрийн орд, Күйнсланд дахь Амрун багтаж байна. Дээр дурдсан орлогын ихэнхийг бүрдүүлдэг гурван төслийн цаашдын үйл ажиллагаанаас "Рио Тинто"-гийн ирээдүй бүрэн хамаарна. Тус компанийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак үйл ажиллагаагаа явуулдаг гол дөрвөн бүсийн нэг болох Хятад Улс дахь төмрийн хүдрийн олборлолт, худалдаанд энэ онд санаа зовох зүйлгүй, дараа жил ч эерэг хүлээлттэй байна гэдгээ мэдэгдсэн.

Хятад болон Азийн бүсэд "Рио Тинто" нийт худалдааныхаа 70 орчим хувийг явуулдаг учраас хамгийн том зах зээл дэх байр сууриа хэрхэн ганхуулахгүй хадгалж байгаа нь дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг билээ. Уул уурхайн салбарт тэргүүлзгч "Рио Тинто"-гийн Сидней хотноо болсон нэгдсэн хурлын үеэр гүйцэтгэх захирал Жак сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Манай компанид яг одоо тулгамдаж буй асуудал бол огтхон ч Хятад биш. Харин геополитикийн хүрээнд томоохон цочрол системд тулгарна гэдэг өөр хэрэг” гэв. Үүгээрээ тасралтгүй өсч буй Хятадын ган төмөрлөгийн үйлдвэрлэлийг төмрийн хүдрээр тогтмол хангах чадамжтай гэдгээ илэрхийлж байна хэмээн олон улсын тавцанд шуугисан боловч тоон үзүүлэлтийг харьцуулж харвал бурэн хангах боломжгүй нь харагдана. Гзхдээ Жан Себастьян Жак Хятад Улсын Засгийн газар эдийн засгийн тогтвортой байдлаа хангахын тулд ямар ч арга хэмжээ авахаас буцахгүй, тиймээс манай компанид ямар ч эрсдэл учрахгүй гэсэн хариулт өгсөн. "Нэг бүс-Нэг зам" санаачилга биежиж эхлэхтэй зэрэгцэн Азийн бүсэд анхаарлаа голчлон хандуулна гэдгээ тэрбээр хувьцаа эзэмшигчдийн уулзалтын үеэр халээд компанийн зүгээс нөхцөл байдлыг ойроос ажигласан хэвээр байх болно хэмээн онцолсон юм.

Эндээс үзэхэд Оюутолгой төслийн гадаад нөхцөл байдал харьцангуй тогтвортой, цаашид хөгжих бүрэн боломжтой нь харагдаж байна. Гэхдээ хэтийн төлөв биднээс хамаардаггй, анхнаасаа хамаарахгүй байсаар ирсэн. Яагаад гэвэл "Рио Тинто” компанийн төлөөлөл болсон зургаан гишүүн Оюуголгой компанийн ТУЗ-д давуу эрхтэй байдаг. Монголын талаас гурван төлөөлөгч бий хэдий ч олонхийн шийдвэрт нөлөөлөх чадамжгүй юм.

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ БА ОЮУТОЛГОЙ
1989 оны ардчилсан хөдөлгөөний улмаас засаглал солигдсон тэр үеэс Австрали, Канад, Хятадын уул уурхайн магнатууд Монголын говьд хайгуулаа эрчимжүүлсэн юм. Чухам энэ үеэс "Айвенхоу майю”, "ВНР” гэсэн нэрс сонсогдож эхэлсэн билээ. Гадаадын хөрөнгө оруулагчид удаа дараалан эрх ашгаа илэрхийлж, эрх баригчидтай холбогдох болсон талаар мэдээлэл тарж эхэлсэн. Судалгаа, хайгуулын ажил дуусч, анхны малтлага 2000 онд явагдаж эхэлснээс хойш Оюутолгойг дэмжихээс илүүтэй зогсоох хандлага олон нийтийн дунд илт ажиглагдах болов. 2002 оны Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди говийн аймгуудад томилолтоор ажиллах хугацаандаа тавдугаар сарын 24-нд Оюутолгойд ирсэн байдаг. Тэрбээр Монглын улс төр тогтворжиж, эдийн засгийн байдал сайжирч байгааг онцлоод шийдвэр гаргахдаа гаднын хөрөнгө оруулагчдын хүсэл сонирхлоос үндэсний эрх ашгийг илүүд үзэх болно гэдгээ мэдэгдсэн юм.

Засгийн газар "Айвенхоу майнз” компанитай хамтран хэд хэдэн төсөл хэрэгжүүлж, ОХУ-ын "Их” гэсэн тодотголтой өрийг дарахад 50 сая ам.доллар гаргуулсан гээд ашигтай шийдвэрүүд гаргаж, хэрэгжүүлж чадсан. Гэтэл үнэн хэрэгтээ нийт ашгийн багахан хувийг л хүртэж байсан юм. 2003 онд "Айвенхоу майнз”-ын хувьцаа 215 хувиар өсч, дээд амжилтаа тогтоосон гэдгийг энд дурдах нь илүүц биз. Энэ үед эх орончдын гэх нэрэн дор популистуудын хөдөлгөөн ч монголын улс төрд эрчимжсэн байдаг.

Нийгэм, улс төрийн нөхцөл байдлаас илүүтэй эдийн засгийн үзүүлэлт, амжилт ололт, алдаа оноог дэнслэх нь өнөөгийн байдлаар та бидэнд илүү өндөр ач холбогдолтой. 2016 оны парламентын сонгуулийн дараа манай улсын эдийн засаг хасах үзүүлэлттэй гарч, Засгийн газар дефолт зарлах уу гэсэн асуудал үүсч байсан. Өмнөх эрх баригчдын төсөв, мөнгөний алдаатай бодлого, тооцоолол судалгаа дутмаг, уялдаа холбоо дульхан шийдвэрүүдийн уршгаар улс орны эдийн засаг, төсөв, санхүүгийн байдал туйлын хүнд байдалд орсныг ДНБ-ий хэмжээ нэмэгдсэн ч эдийн засгийн бодит өсөлт 2011 онд 17.3 хувьд хүрч байснаа 1.3 хувь хүртлээ унасан явдал харуулсан билээ. 2011 онд манай улсад 4,62 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирж байсан нь жил дараалан буурсаар өнгөрсөн онд 35 сая ам.доллар болтлоо буурсан. Харин энэ үед Оюутолгойд 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, Засгийн газарт жил бүр ойролцоогоор 185 сая ам.долларын татвар өгч байсан. Азийн хөгжлийн банкны тайланг танилцуулах үеэр судлаачид Оюутолгойн бүтээн байгуулалттай холбоотойгоор ирэх хоёр жилд 2.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх, ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэнээр төлбөрийн тэнцэлд сайнаар нөлөөлнө гэсэн эерэг дүн гаргасан, харин бодитоор долларын ханш буурсан гэсэн сайн мэдээтэй.

Оюутолгой төслийн хүрээнд дотоодод зарцуулсан мөнгөний 19 хувь нь татвар, нийгмийн даатгал, хураамж зэрэг төсвийн байгууллагуудад зориулагдсан, бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлыг тооцоод үзвзл тун боломжийн хэрэгжиж байгаа гэж ойлгогдохоор. Хэдийгээр тоон үзүүлэлт их, эерэг үр дун сайтай мэт боловч маш муу гэрээний дүнд баялагийнхаа багахаан хувийг та бид хумсалж буй нь энэ юм. Үндсэн хуулинд газрын баялаг ард түмний өмч гэж заасан байдаг. Гэтэл Оюутолгойд бид түрээслэгч, гаднын хөрөнгө оруулагчид эзэд шиг нь нөхцөл байдал бий болгосон байгааг хэн хүнгүй мэдэж байгаа биз. Өр зээлээр өөрсдийнхөө баялгийг эзэмшиж, гуйн байж 34 хувиа өөрийн болгосон Оюутолгойн түүх одоо дахин давтагдах эсэх асуудал дэлхийн хэмжээнд яригдаж байна. Харин энэ удаа МАН-ын эрх баригчид өмнөх эрх баригчдын алдааг давтахгүй, гэрээг ухаалгаар хийхгүй аваас бид тун удахгүй асуудлынхаа тоог нэмнэ, хоёр Оюутолгойтой болно.




Т.ЖАРГАЛСАЙХАН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Дараагийн Оюутолгойн эрэлд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани