Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

СҮЛД ҮҮ, ТОО ЮУ?

СҮЛД ҮҮ, ТОО ЮУ?

 

ОХУ-ын Төрийн Думын депугат Михаил Щапов: "Бид ирээдүй хойч үеийнхээ хувь заяаг хэлэлцэж байна. Тиймээс яаран шийдвэр гаргах ёсгүй".

Сэлэнгэ мөрний ай савд Усан цахилгаан станц барих төсөл нь зөвхөн ОХУ болон Монгол Улсын эрх ашгийг хөндөөд зогсохгүй, ЮНЕСКО-гийн дэлхийн өв соёлын жагсаалтад багтсан Байгаль далайд, мөн бидний ач, зээ, үр хойчийн амьдралд нөлөөлнө.

 

Өнөөдөр дзлхий нийт ундны усны хомсдолтой нүүр тулаад байна. Урьдчилсан тооцоогоор ирээдүйд Байгаль далай нь зөвхөн манай улс орон төдийгүй хөрш зэргэлдээх орнууд, бүр магадгүй дэлхий нийтийн ундны усны чухал эх үүсвэр болж болзошгүй. Тиймээс далайтай холбоотой аливаа төслийг хэлэлцэх үедээ бид зөвхөн өөрсдийн ашиг сонирхол төдийгүй, ирээдүй хойч үеийнхээ амьдралын тухай эргэцүүлэх үүрэггэй.

Ирээдүй хойч үеийнхээ ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор дөрөв болон тавдугаар сард ОХУ-ын газар нугагт МИНИС бүлгийн төлөөлөгчид чухал судалгааны ажил эрхлэн явуулах техникийн даалгаврыг хэлэлцэх нийтийн хэлэлцүүлэг явуулсан нь бүс нутгийн экологийн дүгнэлт байгаль орчинд нөлөөлөх байдал болон нийгэмд гарах хор уршиг. Би Оросын ард түмний нийтлэг санаа бодлыг илэрхийлье. Монгол Улсын зүгээс гаргаж буй найрсаг үйлдэлд бид зохих хариу барих хэрэгтэй.

 

МИНИС бүлгийн мэргэжилтнүүд болон ОХУ-ын газар нутагт нийтийн сонсгол явуулахын тулд тэдний хийсэн ажилд хүндэтгэл илэрхийлэхийн зэрэгцээ, Оросын болон олон улсын экологийн хууль эрх зүйн үүднээс ноцтой санал зөрчилдсөн зүйл байгааг тэмдэглэх нь зүйтэй болов уу.

 

Төслийн дараалал алдаа дутагдалтай, тодорхойлбол, төслийн дараалал болон бэлтгэлийн тухай мэдээлэл үгүй. Шүрэнгийн усан цахилгаан станц болон Орхон гол дээрх усан цахилгаан станц барихад зориулан Монгол Улсын Засгийн газарт зээл олгох асуудал хэлэлцэж буй Дэлхийн банкны стандартаар МИНИС эхлээд бүс нутгийн экологийн үнэлэлт хийж, Байгаль далайд нөлөө үзүүлэх байгаль экологийн хүчин зүйлийг судалж, дараа нь бүс нутгийн экологийн дүгнэлт дээр тулгуурлан хүрээлэн буй орчинд нөдөөлөх хүчин зүйлсийн судалгаа гаргах техникийн даалгавар бэлтгэнэ.

 

МИНИС-ийн мэргэжилтнүүд нэгэн зэрэг нийтийн хэлэлцүүлэгт бус нутгийн экологийн дүгнэлт, хүрээлэн буй орчин нөлөөлөх хүчин зүйлийн судалгааны техникийн даалгаврыг оруулсан юм. Өөрөөр хэлбэл, энэ нь барилгын суурь, хана, дээврийг нэгэн зэрэг барихтай адил юм.

 

Энэ асуудлыг нэг бус удаа Буриад болон Эрхүү мужид болсон нийтийн хэлэлцүүлэг дээр тавьсан, МИНИС бүлгийн төлөөлөгчид цаг хугацаа болон хөрөнгө хязгаарлагдмал байгаатай холбон тайлбарласан. Гэвч чанартай бэлтгэл бол амжилтын үндэс юм. Монгол Улс усан цахилгаан станцын барилгын ажилдаа илүү их хөрөнгө зарцуулах төлөвлөгөөтэй байна. Ингэхдээ эргүүлэн төлөх, хүүтэй зээлээр асуудлыг шийдвэрлэнэ.

Шаардлагатай цаг хугацаа, хөрөнгөө судалгаанд зарцуулах нь зүйтэй биш гэж үү? Ингэснээр усан цахилгаан станц барих хэрэгтэй эсэхийг шийдвэрлэж, их өрөнд орох хэрэгтэй үгүйг зааж өгч магадгүй.

 

Ингэснээр эдийн засгийн нөөц, татвар төлөгчдийн мөнгийг ч хэмнэх боломжтой.

ОХУ Байгаль далайн хувь заяаг шийдвэрлэх асуудалд өөрийн үүрэг хариуцлагыг ухамсарлан бүс нутгийн экологийн үнэлгээ явуулах ажлын санаачлагыг хүлээж, энэ ажлыг ОХУ-ын төслийн зардлаар гүйцэтгэж байна. Сэлэнгэ мөрөн болон Байгаль далайн гидрологийн горимын өөрчлөлтийн судалгаа явуулж, Сэлэнгэ мөрний урсац, далайн төвшин, газрын гүний усны төвшин зэргийг судлахад аль хэдийн бэлэн болсон. Дараагийн шатанд, тэр дундаа хил залгаа бүс нутагт гарах өөрчлөлтийг хэлэлцэнэ. Үүний тулд олон улсын экспертүүд шаардлагатай. Тиймээс

МИНИС-ийн мэргэжилтнүүдийн хэлсэнчлэн Дэлхийн банкны шинжээчид болон санхүүгийн нөөц бололцоог ашиглах боломжтой.

 

Энэ асуудал зөвхөн ОХУ, аль эсвэл зөвхөн Монгол Улсын ашиг сонирхлыг хөндөөгүй. Байгаль далай бол дэлхий нийтийн ирээдүй хойч үе. Бид дэлхийн хамгийн том ундны усны эх ундаргын өмнө, манай гаригийн олон тэрбум иргэдийн өмнө хариуцлага хүлээж байна. Тиймээс тус асуудалд маш нухацтай хандах ёстой.

 

Олон улсын нийгэмлэг 1991 онд НҮБ-ын Европын экологийн комиссын Хил залгаа бүс нутагт байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн судалгааны тухай тунхаг баталсан. Тунхаг 1997 оноос хүчин төгөлдөр даган мөрдөгдөж, өнөөдрийн байдлаар дэлхийн 50 гаруй орон нэгдсэн. Тус тунхаг нь бидэнд Стратегийн экологийн дүгнэлт гэх эрх зүйн хэрэгслийг өгч байгаа юм. Ингэснээр гарч болох бүхий л экологийн үр нөлөө, тэр дундаа ард иргэдийн эрүүл мэндтэй холбоотой, хөтөлбөр төслийн бүрэн нөлөөллийн судалгаа, нийгмийн хандлагыг судалж, иргэдийн саналыг тусгах зэрэг ажил хийгдэх боломжтой. Ийм дүгнэлт нь төсөл боловсруулахаас өмнөх шатанд ч олон хувилбар хэлэлцэх боломж олгох юм. Тэдгээрийн зөвхөн байгаль экологи төдийгүй тухайн газар нутагт хүн төрөлхтөний эрхэлж буй үйл ажиллагаанд ч хэрхэн нөлөөлөхийг судална.

МИНИС-ийн төслийн хэмжээ болон дэлхий дахинд үзүүлэх боломжит нөлөөллийг тусгаж, стратегийн эюологийн дүгнэлтийг зайлшгүй эхний ээлжинд хийх шаардлагатай. Харин үр дүн нь бусад судалгаа дүгнэлтэд шингэх ёстой.

 

2016 оны сүүлчээр ОХУ болон Монгол Улс Сэлэнгэ мөрнийг түшиглэн байгуулах усан цахилгаан станцын төсөлтэй холбоотой цогц асуудлыг хэлэлцэх хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон. Тус хэсэг нь анхан шатны хэмжүүрүүдийг боловсруулах, стратегийн экологийн дүгнэлт хийх олон улсын шинжээчдийн шаардлагатай бүрэлдэхүүнийг томилох ёстой. Оросын талд ажиллах өөрийн бүрэлдэхүүнийг томилсон. Одоо харин Монголын талын томилгоог хүлээж байна.

 

Миний бодлоор, зохион байгуулагдсан хэлэлцүүлгүүдээр бид эхний ээлжид бүс нутгийн экологийн дүгнэлт хийх техникийн даалгавартай холбоотой арга хэмжээ болон санал шүүмж, тэдгээрийн хэрэгжилтгийг хэлэлцэх ёстой байсан. Зевхөн үүний дараа Сэлэнгэ мөрнийг түшиглэн усан цахилгаан станц байгуулах төслийн байгаль орчинд болон нийгэмд үзүүлэх нөлөөллийг судлах ажилдаа шилжих ёстой байсан.

 

Эгийн голын усан цахилгаан станц төслийн гүйцэтгэх захирал асан Д.Одхүү: Эрчим хүчний эх үүсвэр төдийгүй цэвэр усны нөөц юм.

-Монголчууд өөрсдөө энэ төсөлд хэрхэн хандаж байгаа вэ. Эсэргүүцэж байгаа хүн бий юү?

-Бараг байхгүй. Эсэргүүцэж байгаа цөөхөн хэд нь "Хил хязгааргүй гол мөрөн” гэх мэт байгууллагаас цалинждаг нөхдүүд байдаг. Цалин авахын эрхэнд л эсэргүүцэж байгаа, нэг ёсондоо ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үг. Би Эгийн голын УЦС-ын төслийг танилцуулж байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг маш олон төрийн бус байгууллагынхантай уулзаж байсан. Эхлээд эсэргүүцэж байснаа сүүлдээ учрыг ойлгоод тайвширдаг юм. Бид УЦС-ын гидрологийн тооцоог Францын "Трактебел” гэж компаниар хийлгэсэн. Энэ бол олон улсад 600 гаруй усан цахилгаан станцын төсөл дээр ажиллаж байсан, чансаагаараа дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгддэг асар их туршлагатай компани. "Таркгебел" судалгаагаа зөвхөн Монголд хийгээгүй юм. Дүгнэлтээ гаргахын тулд Сэлэнгэ мөрний дагуу байдаг 10 харуулын мэдээллийг судалсан байдаг. Тэдний гурав нь Монголын нутагт, долоо нь Оросын нутагт бий. Заримынх нь бүр 1932 оноос эхлэн хөтлөгдсөн тэмдэглэл байсан. Гэтэл ийм тодорхой баримт гаргаж ирээд байхад итгэхгүй гэх юм. Саяхан би Оросын талын хийсэн Эгийн гол дээр УЦС барьж болохгүй гэсэн байр сууриа тайлбарласан танилцуулгыг үзлээ л дээ. Зарим үзүүлэлтүүдийг Наушки, Мостовой орчмоос авсан байсан. Тэгэхээр "Яагаад Эгийн голд илүү ойр, бодитой Хялганатаас биш, хаа байсан Наушки, Мостойвойгоос авдаг билээ” гэсэн асуулт гарна аа даа. Наушки руу ганц Эгийн голын ус очдогүй. Орхон голын ус тэнд цутгал нэгдэж байж тэнд хүрч очдог. Гэтэл Эгийн гол Салэнгэ мөрний цутгалын 5-хан хувийг бүрдүүлдэг юм шүү дээ. 600 км хол Эгийн голын судалгааг Мостовой дээр хийх хэрэггүй л байсан юм. Харин францчууд бол хамгийн бодитой буюу Эгийн гол Сэлэнгэ мөрөнд цутгаснаас хойших хамгийн эхний харуул болох Хялганат станц дээр судалгаа тооцоо хийсэн. Зарим нь Монголд усан цахилгаан станц барих мэргэжилтэн байхгүй гэж ярих нь бий.

 

-Төслийн дараагийн алхам юу байх бол. Олон нийтийн сонсгол хийх бол түүнд Буриадаас төлөөлөгчид оролцох болов уу. Сэлэнгэ бидний дундын гол шүү дээ?

-Та Шүрэнгийн УЦС-ын сонсголыг хэлж байна уу. Миний сонссоноор, Оросын тал зөвхөн Буриадад ч биш, Иркутскт бас сонсгол явуулах хүсэлтэй байгаа гэсэн. Монголд бол сонсгол тайван болчих байх. Яагаад гэвэл өнгөрсөн 2-3 жилийн дотор бид маш тодорхой ойлголтыг олон нийтэд өгч чадсан. Эхлээд наад захын юм мэдэхгүй, инээдтэй асуултууд тавих нь элбэг байсан бол одоо өөр болсон. Дэлхий өнөөдөр усан цахилгаан станцыг байгаль орчинд хохиролгүйгээр барьж чаддаг болсон шүү дээ. Дээр хэлсэнчлэн усан сангийн давуу талуудыг бид олон нйитэд сурталчилна. Бидэнд нар, салхинаас цахилгаан гаргаж авах боломж бий, гэхдээ бидний хувьд Усан цахилгаан станц зөвхөн эрчим хүчний эх үүсвэр төдийгүй цэвэр усны нөөц юм.

 

-Монголчууд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болох гэж тэгж их хүсээд байгаа юм бол нар, салхины станц барьж болохгүй юу?

-Таны хэлж байгаа чинь "Та нарт зөндөө талх мах байна, усаар яах гээд байгаа юм бэ” гэсэнтэй адил сонсогдож байна. Бидэнд нар, салхинаас цахилгаан гаргаж авах боломж бий, гэхдээ бидний хувьд Усан цахилгаан станц зөвхөн эрчим хүчний эх үүсвэр төдийгүй цэвэр усны наац юм.


С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


СҮЛД ҮҮ, ТОО ЮУ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани