Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Төрийн өмчит компаниудыг хувьчилъя

Манай улсад одоогоор төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн тоо 100 давчихсан. Бүхэл бүтэн улсын төр өөртөө өмчтэй байж болох нь мэдээж. Тэрхүү өмчийг нь харж хамгаалан нэгдсэн байдлаар менежмент хийдэг газар бол Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /ТӨБЗГ/. Гэтэл тус газрын дарга Ц.Ням-Осор "Өнгөрсөн онд төрийн өмчит 100 гаруй аж ахуйн нэгжээс 37 нь алдагдалтай ажиллалаа.

 

Тиймээс ТӨБЗГ-аас эдгээр төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлуудад хамгийн түрүүнд алдагдалгүй ажиллуул гэдэг үүрэг даалгавар өгсөн. Чадахгүй бол ажлаасаа огцор. Үгүй бол, удаа дараа алдагдалтай ажиллаж буй төрийн өмчит компаниудыг хувьчлах болно” гэдэг сануулгыг өнгөрсөн хавар өгч л байсан. Аминдаа, дураараа дарга нараа айлгаж байгаа нь тэр биз. Харин одоо зуны амралт зугаалга эхэлж, сонгуулийн дуулиан шуугианд энэ ажил дарагдаж, дарга захирлууд айх завгүй, тоох янзгүй явж байх шиг байна.  

 

Гэхдээ ард түмний нүд сохор, чих дүлий, толгой дүйнгэ биш. Харин ард түмнийг тийм байгаасай гэж хүсдэг улстөрчид байхыг үгүйсгэхгүй. Учир нь хоёр том намын аль  сонгуульд ялсан нь төрийн өмчин дээр ээлжлэн сандаалж, ганц нэгээс бусдыг нь алдагдалтай ажиллуулаад сурчихсан.

 

Тэгсэн хэр нь хамгийн багадаа 5-6 сая төгрөг, томоохон компанийн захирлууд бол дунджаар 25 сая төгрөгийн цалин урамшуулал авч байгаа, хүүхдээ компанийн мөнгөөр гадаадад сургаж байсныг ард түмэн мартаагүй. Сонгуульд хүчин зүтгэсний шагнал, ялсан намын хишиг нь төрийн өмчит компаниудын дарга, захирлын зөөлөн суудал болсон нь нууц биш болжээ, одоо. Ийм учраас л төр муу менежер байхаас аргагүй.

 

Дөрвөн жилийн "нас”-тай шинэ дарга морилохдоо өөрийн багтайгаа ирж, өмнөх хүмүүсийнхээ хийж байсан ажлыг ёстой нэг самарч өгнө. Ингээд судалж суралцах гэж эхний хоёр жилийг урсгаж, сурч судалсан арга, технологио нутагшуулах гэсээр байтал дараагийн хоёр жил нь шурдхийгээд өнгөрдөг. Эцэст нь, ард түмний тавих дүн ойлгомжтой. "Тэд юу ч хийгээгүй юм чинь дараагийн хүнийг нь сонгоод үзье” гэдэг горьдлого, цөхрөл. Үр дүн нь яг адилхан. Тэрбум, тэрбумын алдагдалтай ажилласан тайлангаа зөөлөн тухтай суудлын хамт дараагийн хүндээ хүлээлгэж өгчихөөд өөрөө юу ч болоогүй юм шиг хувийн бизнес хөөж, эвсэл улстөрийн сонгуульд нэрээ дэвшүүлж, дээшээ цойлдог жишиг тогтоод байна.

 

Уг нь МИАТ, Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгой, Хөгжлийн банк, Хөрөнгийн бирж, ДЦС-ууд, "Оргил” рашаан сувилал гээд бас ч гэж улсдаа томоохонд тооцогдох мэргэжлийн байгууллагууд одоохондоо төрийн мэдэлд байгаа. Гэхдээ заримдаа төрөөс төрдөг тэрбумтнуудын үүр орноо засдаг өндөр дэнж нь болчихдог. Товчоор хэлбэл намын санхүүжилт, улсьтөрчдийн халаасыг түнтийлгэхээс өөр шид алга. Ер нь ч дэлхийн жишиг ярих дуртай манайханд хэлэхэд бусад улс оронд төрийн компани гэж байна уу, үгүй юу судлаад үз дээ.  Байпаггүй, бүр гайхах болов уу.

 

Ер нь манайд болохгүй байгаа бүхэн энэ олон ТӨХК нэртэй "саалийн үнээ”-нээс болж байгаа нь тодорхой байна. Тиймээс төрийн өмчит компани, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг хувьчилья. Гэхдээ 1990 оны цэнхэр, ягаан тасалбар шиг гоомойтолгүй, жинхэнэ утгаар нь хувьчилсан шиг хувьчилж олон нийтийн өмчит компани болгочихвол компанийн засаглал, хяналт, хариуцлагын тогтолцоо нь өндөрсөх ч юм билүү. Олон гэдэг оломгүй далай гэдэг сэн. Ингэснээр ард түмэн өмчтэй болж, хөрөнгийн бирж ч утгаараа ажмллах бус уу.

 

Уг нь эрх бүхий байгууллагаас нь төрийн өмчит бүх аж ахуйн нэгжийн сүүлийн гурван жилийн санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж, чухам юунаас болж жил дараалан алдагдал хүлээгээд байгаагийн учир шалтгааныг тогтоосон байдаг. Ингээд төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг сайжруулснаар ашгийг нэмэгдүүлж чадна гэж үзээд УИХ-аас 2015 онд 70 дугаар тогтоолыг гаргажээ.

 

Энэхүү тогтоолоор "Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийг баталсан юм. Энэ нь эдийн засгийн хүндрэлтэй үед цагаа олсон шийдвэр байлаа. Уг тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор "2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт”-ыг Засгийн газраас баталжээ.

 

Харин одоо ТӨБЗГ энэхүү жагсаалтын биелэлтийг дүгнэж, хэрэгжээгүй асуудлуудыг цаашид хэрхэх талаар Засгийн газраас чиглэл аван ажиллаж буй аж. Үндсэн чиглэлийг 2017-2018 онд хэрэгжүүлэхдээ төрийн болон төрийн өмчит таван байгууллагыг бүрэн хувьчлах, найман байгууллагын төрийн эзэмшлийн хувийг бууруулах, зургаан байгууллагад бүтцийн өөрчлөлт хийхээр тусгасан байна. Өөрөөр хэлбэл, "дарагдсан” 70 дугаар тогтоолоо ширээнийхээ нүднээс гаргаж, хэрэгжүүлж биелүүлэх ажлаа хийж эхэлнэ байгаа.

 

Ингэж байж л төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын муу засаглалыг аварч, муухай удирдлагуудаас нь салгана. Үр дүнд нь тэрбум, тэрбумын алдагдалтай хэр нь ажилласаар л байдаг улсын үйлдвэрийн газрууд, төрийн өмчит компаниуд эмх цэгцэндоо орж, жинхэнэ бизнесийн зарчмаараа буюу "тоглоомын дүрэм”-ээрээ ажиллана. Тиймээс төр муу менежер гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрч, төрийн өмчит компаниудаа хурдан хувьчлахыг шаардаж байна.

 
Төрийн өмчит компаниудыг хувьчилъя
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани