Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Асгатын түүх!

Эдийн засгийн эргэлтэд оруулахаар яригдаж ирсэн стратегийн ордуудын нэг бол Асгатын мөнгөний орд. Гэхдээ улстөрчид өнгөрсөн жилүүдэд энэ ордтой холбоотойгоор их л  маапаан тарьж байсан. Ямартаа л 2007 оны гуравдугаар сард "Асгат” ХК-ийн 49 хувийг эзэмшигчид Баян-Өлгийд хуралдаж өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр "Монголросцветмет”-д уг ордыг бэлэглэсэн эрх баригчдыг буруутгаж байв. Хожим нь Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 17 дахь удаагийн хуралдаанаар стратегийн ач холбогдол бүхий Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гарсан. Монголын талын эзэмшил 51 хувь, Оросын талын эзэмшил 49 хувийг хадгалах замаар хамтарсан компани байгуулах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй гэх мэдээлэл гарч байв. Харин дараа нь  анхаарал татсан мэдээллүүд гарах болсон. Юу гэхээр Асгатын мөнгөний ордыг эзэмшигч "Асгат” ХК-ийн хувьцааны 49 хувь буюу 47 мянга шахам хувьцааг Монголын 16 аймгийн 400 гаруй иргэн эзэмшдэг байтал  "Асгат” ХК-ийг нууцаар, хууль бусаар татан буулгаж, 100 хувь "Монголросцветмет”-д  шилжүүлсэн тухай мэдээлэл гарсан билээ. Улмаар үүнийг Засгийн газраас тогтоогоод 49 хувийг эзэмшигчдийг оролцуулсан хурлыг зарлан хуралдуулж, асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх, шийдвэрийг эс биелүүлбэл хариуцлага тооцох заалт гаргасан байдаг. Энэ бүгдээс харахад Асгат тойрсон маапаан их.

Уг нь бол Асгатын мөнгөний ордын 51 хувь нь "Монголросцветмет” -ийн мэдэлд, 49 хувь нь Баян-Өлгийн ард түмний нэр дээр хувьчлагдсан байдаг ч,  манай зүгээс "Полиметалл”-тай байгуулсан гэрээндээ Асгатын мөнгөний ордын дурмийн санг 32 сая ам.доллараар тохирч, улмаар "Полиметалл” компаниас 16 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон байдаг. Харин манай талаас өмнө нь хийгдсэн сая ам.долларын хөрөнгө оруулалт болон лицензийн зөвшөөрөл зэргээ 16 сая ам.долларт үнэлэн хамтран ажиллахаар ярьж тохиролцсон талаар яригдаж байсан. Энэ нь "Монголросцветмет”-ээс тусдаа өөрийн мэдлийн 50 хувиа хуваах тухай гэрээ бөгөөд ингэснээр манайд Асгатын мөнгөний ордын 50 хувь л ногдож байгаа талаар, мөн Оросын Засгийн газрын мэдэлд байгаа 50 хувь, "Полиметалл”  компанийн нэр дээр шилжээд байгаа 25 хувь хоёр цаагуураа нэгдэж байгаа гэх анхаарал татсан мэдээллүүд ч байдаг. За тэгээд Асгатын мөнгөний ордыг хууль бусаар "Полиметалл”-д шилжүүлэхэд "Монголросцветмет”-ийн захирал асан О.Эрдэнэ, ТӨХ-ны дарга асан Д.Сугар хүчин зүтгэсэн гэх мэдээлэл бий.

"Асгат” ХК-ийн удирдлага гурван жилийн өмнө ярихдаа  "Энэ ордод геологийн хайгуул сайн хийгдсэн. Хоёр орны Засгийн газрын төвшинд энэ ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах шийдвэр гарсан. Одоо технологийн туршилт хийж, технологио сонгох, хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллах ажлууд үлдсэн. Шинэчлэлийн Засгийн газар томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг идэвхжүүлж байгаа” гэсэн. Ингэж ярьснаас хойш цаг хугацаа ч өнгөрчээ.

Гол нь Асгатын орд яг хэнийх вэ гэдэг асуулт хариулт нэхсэн хэвээрээ байгаа юм. Ямартаа л тус ордыг "Асгат” ХК-ийнх уу, аль эсвэл АНУ-ын Apex Asia компанийн оролцоотой "Асгат мөнгө” компанийнх уу, ТӨХ-ны мэдлийнх үү гэхчлэн олон асуултыг хэвлэлийнхэн гаргаж тавьсан ирсэн. Нэгэнтээ тус орд стратегийн чанартай учраас тэр талаарх мэдээллийг хавсарган хүргэх нь зүйтэй юм.

 

 Асгатын тухай

Үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн  эдийн засаг нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний,  эсвэл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа болон буюу үйлдвэрлэх боломжтой ордыг Стратегийн орд гэж  хуулинд  заасан  байдаг. Монгол, Орос хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ бүхий хамтарсан Монголросцветмет нэгдэл тусгай зөвшөөрлийг нь өнгөрсөн жилүүдэд эзэмшиж буй,  Монголын баруун-хойд хэсэгт Оросын Холбооны Улсын Горный-Алтай муж ба Тува Улстай хил залгаа Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын нутагт оршдог Асгатын мөнгө- холимог металлын   ордын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.

Оюутолгой, Тавантолгой гэх ордуудтай харьцуулахад Асгатын орд газар нь бүс нутгийн дэд бүтцийн хөгжлийг түргэтгэх ордуудын нэг гэж яригдаж ирсэн.

Монгол, Оросын төр засгийн тэргүүнүүд  харилцан айлчлал хийх үеэрээ  Асгатын ордыг эргэлтэд оруулах асуудлыг  хөндөн ярилцсаар ирсэн байдаг.

1973 онд   Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу Зөв лөлтийн геологичид манай улсын  ЗХУ-тай хиллэсэн баруун хилээс зүүн хил хүртэлх 4438 км үргэлжилсэн газар нутгаас манай нутгийн гүнд 100 км-т геологийн судалгаа явуулжээ. Улмаар судалгааны хүрээнд 1980- аад оны сүүлээр   Асгатын мөнгөний ордыг, Хөвсгөлийн фосфорын ордыг,  Цагаан чулуутын алтны ордыг тус тус илрүүлсэн аж.

Асгатын мөнгөний ордын геологи хайгуулын ажлыг Монголын геологичид Оросын геологичдын техникийн туслалцаатайгаар Монголын төсвийн хөрөнгөөр хийсэн бөгөөд далд малталтаар дөрвөн штольн нэвтрэлтийн ажлыг Зураг төслийн институтийн орлогч захирал,    доктор А.Базарын удирдлагаар Налайхын уурхайчид  гүйцэтгэсэн аж.    Өдгөө тусгай зөвшөөрөл эзэмшдэг "Монголросцветмет” нэгдэл нь хөрөнгө оруулалт хийгээгүй бөгөөд лиценз эзэмших хугацаанд лицензийн болон бусад үйл ажиллагааны зардлыг гаргаж байжээ.

Эл орд нь  өндөр уулын бүсэд уул-техникийн хүнд нөхцөлтэй, дэд бүтэц хөгжөөгүй алслагдсан дүүрэгт байрладаг.  1991 оны арваннэгдүгээр сарын 1-нд  Улсын геологийн төвийн шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, ордын нөөцийг С1 2389 мян.тн хүдэр, 912 тн мөнгө, С2 1644 мян.тн хүдэр, 482 тн мөнгө, Р1 6000 мян.тн хүдэр, 2130 тн мөнгө гэж баталсан байдаг байна.

Мөн  тус орд нь 12.2 мян.тн висмут, 106.6 мян. тн сурьма, 238.2 мян.тн зэсийн нөөцтэй болохыг тодорхойлсон  бөгөөд   ордод хүдрийн таван биет судлагдаж үйлдвэрийн шинж чанартай нөөцтэй хэсэгт нь мөнгө 1000 гр.тн, зэс 0.5, марганц 0.25, сурьма 0.56, висмут 0.05, мышьяк 0.2, хар тугалга 0.02, төмөр 40 хувийн дундаж агуулгатай болох нь тогтоогдсон гэж  доктор У. Мавлет бичсэн байна.

Харин салбарын яамнаас гаргаж буй мэдээлэлд   "Үйлдвэрлэлийн С1+С2 зэргээр 6,402.6 мянган тонн хүдрийн нөөц тогтоогоод байна. Хүдэр дэхь мөнгөний агуулга 351,08 г/т бөгөөд уг ордын металлын нөөцийг мөнгө-2247,8, зэс-72646,6, сурьма-31830,9, висмут-3319,8 тонноор тус тус үнэлжээ. Өнөөгийн байдлаар Асгатын ордын геологийн судалгаа хийгдсэн, технологийн туршилтийн үр дүнгээр ордыг үйлдвэрлэлийн аргаар ашиглах хэд хэдэн хувилбар тооцоо, урьдчилсан үнэлгээнүүд хийгдсэн.

Хүдрийг далд аргаар олборлоно. Үйлдвэрийн жилийн хүдэр олборлох хүчин чадал нь 350-600 мянган тонн байхаар тооцож байгаа. Уулын үйлдвэрт 4,548 мВт цахилгааны ачаалал шаардагдах тул Баян-Өлгий аймгийн төвөөс Асгат хүртэл 110 кВт-ийн 150 км урттай өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам татах, дэд станц барих, Ногооннуур сумаас Асгатын орд хүртэл 70 км, Асгатын ордоос Цагааннуурын дамжлага бааз хүртэл 110 км, нийт 180 км урт замыг сайжруулан засварлах, Асгатын голоос татсан усаар усан сан байгуулж усаар хангах хувилбарыг хэрэгжүүлэх шаардлагатай болж байна. Нүүрсний галлагаатай уурын зуухаар дулаан хангамжийг шийдвэрлэх бөгөөд КТМ – 1.25 маркийн зуухыг тосгоны зуухтай хамтад  нь хэрэглэнэ. Асгатын ордын хүдрийг флотацийн технологоор баяжуулахад хүдэрт агуулагдаж буй металлын сульфидүүдийг хам баяжмал болгон ялган авах, түүнээс хорт хольцод тооцогддог мышьяк, сурьмагийн агуулгыг ялгах технологи, хам баяжмалыг борлуулах, эсвэл Монголд хайлуулах үйлдвэр байгуулах талаар судалгаа, тооцоо хийх хэрэгтэй байна.

Төслийн нийт хөрөнгө оруулалт 47.4 сая ам. доллар юм. Төслийн үргэлжлэх хугацаанд орж ирэх үйл ажиллагааны нийт мөнгөн урсгал нь 173.7 сая ам. доллар болох бөгөөд уг ашгийг жилийн 10 хувиар бууруулан, өнөөгийн мөнгөнд шилжүүлсэн цэвэр ашгаар тооцвол 97.9 сая ам. доллар болж байна.  Нийт төслийн хугацаанд Асгатын ордоос 198 сая ам. доллар орох тооцоо гарч байгаа юм” гэжээ.

 

 Мөн  доктор У. Мавлет    хуучин нэрээр   БНМАУ-ын Геологи, уул уурхайн яам энэ ордын зам харилцаа, хүдэр нь баяжигдах эсэх талаар судлаад Асгатын мөнгөний ордод Монголын талаас орох замгүй, ЗХУ-ын талаас штольн малтаж байгаа гэж дуулсан тул ЗХУ-ын Геологийн сайд Е.А.Козловскийгоос Алтайн хязгаарын "Курайн” экспедицэд зочлох талаар зөвшөөрөл хүсч, улмаар 1983 онд  Я. Нархүү, У.Мавлет, З.Барас, Л.Мягмар, Цэнд-Аюуш нар очиж  "Курайн” экспедицийн штольны (далд хонгил) ажилтай танилцаж "Курайн”-аас Асгатын орд, түүний хүдрийн бүс биетүүдийн байршилд нисдэг тэргээр ирж, геологийн тойм зураглалын хэмжээнд танилцаж байсан тухайгаа өгүүлжээ.

Түүнчлэн, Яамны орлогч сайд З.Барас, Яамны ерөнхий геологич, төрийн шагналт Л.Мягмар нар уг ордын геологи хайгуулын төслийг боловсруулж, хайгуулын ажлыг Хов дын геологийн экспедици хэрэгжүүлсэн бөгөөд  З.Барас,  доктор У.Мавлет   хоёр    Ю.Цэдэнбал даргад ажил танилцуулах далимаар Асгат руу Монголын талаас зам тавиулахад шаардагдах 1.0 сая төгрөгийг Улсын төлөвлөгөөний комиссоор гаргуулж, замтай болсон түүхтэй юм байна.

Геологийн төв лабораторийн химич инженер Санжмятав, баяжуулагч ииженер Б.Цогт-Очир, Пүрэв-Очир нарын хэсэг мэргэжилтэн яамны даалгавраар Асгатын мөнгөний баяжигдах чанарыг тодорхойлох зорилгоор хам баяжмал гарган авч, түүнээс 100 гр.тн мөнгө, зэс 8-10, сурьма 15, висмут 20 хувийг авсан ч мышьякийг ялгаруулж чадаагүй бөгөөд үүнээс тус ордын мөнгөний холимог металлыг тийм ч хүнд биш технологоор олборлон баяжуулах бололцоотой гэсэн дүгнэлтийг гаргаж байжээ.

Мөн доктор У.Мавлет гуайн хэлж буйгаар Асгатын ордын лицензийг "Монголросцветмет” нэгдэлд шилжүүлсэн түүхийг цухас өгүүлэхэд  "1996 онд  Жасрай гуай түүнд  "Асгаттай холбоотой бүх материалыг бэлдэж, надад танилцуул” гэж даалгажээ.   У.Мавлет  доктор ч  уг асуудлыг дэлгэрэнгүй танилцуулжээ. Тэгэхэд  Ерөнхий сайд "Асгатын ордыг ашиглах цаг болсон. Хөөцөлдөх эзэнтэй болгох хэрэгтэй. Бор-Өндөр, Бэрх зэрэг далд уурхайтай, гадаад дотоодын байгууллагуудтай холбоотой "Монголросцветмет” нэгдэлд хөрөнгө оруулагч олох, далд  уурхайн мэргэжилтэн бэлдэх үүднээс  лицензийг нь тэдэнд өгвөл яасан юм бэ” гэж хэлж байж.

У.Мавлет доктор хариуд нь   "Хамтарсан үйлдвэрт орд газар өгч болохгүй” гэсэн ч П.Жасрай гуай  "Бүрмөсөн өгч байгаа юм биш. Хөрөнгө оруулагч олж, уурхай байгуулах тохиолдолд хэлэлцээрээр зохицуулагдана” гэсэн бөгөөд удалгүй  Засгийн газрын хуралдаанаар Асгатын лицензийг "Монголросцветмет” нэгдэлд шилжүүлэхдээ  ямар ч үнэ өртөг, болзолгүйгээр  тавиад туучихсан аж.

Гэхдээ лицензийг авсан "Монголросцветмет”  зүгээр суугаагүй гэх мэдээллийг өгдөг.  Тухайлбал,  1996 онд АНУ-ын "АПЕКС Силвер Майнинг” компанитай хамтарсан "Асгат мөнгө” ХХК,  2004 онд ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах улстай хамтарсан "ЭМ-ЭС Асгат” ХХК зэрэг компаниуд байгуулжээ. Улмаар  "АПЕКС Силвер Майнинг” компани нь     Асгатын геологи хайгуулд зарсан 5.0 сая америк долларыг хүчингүй болгох, Өлгий сумаас Ногооннуур сум хүртэл 110 квт-ын шугам татаж өгөх зэрэг болзол тавьсан, мөн  тус аймагт  дэлхийн стандартад тохирсон технологи байхгүй зэрэг шалтгаануудаас  үүдэн үр дүнтэй ажил болж чадаагүй аж.

Харин эхэнд өгүүлсэнчлэн Полиметалл компани хэрхэн Асгатад оролцох болсон талаарх мэдээллийг албаныхан дараах байдлаар тайлбарладаг.

2006 онд ОХУ-ын "Полиметалл” нэгдлээс тавьсан  Асгатын мөнгөний ордыг хамтран ашиглах талаарх  саналыг,   Засгийн газар хоорондын комиссын Монгол, Оросын талуудад танилцуулснаар авсан зөвшөөрлийн дагуу хамтарсан "Асгат Полиметалл” компанийг үүсгэн байгуулах гэрээг 2006 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр байгуулжээ. Гэрээг байгуулахдаа  "Мөнгө, зэсийн холимог хүдэр боловсруулах технологийн туршилтыг ОХУ-ын байгууллагууд урьд өмнө нь хийж байсан,  Хайлуулах үйлдвэр Асгатад барьж байгуулах хугацаанд хам баяжмалыг худалдан авагч нь тээврийн зай, өртгөөс шалтгаалан ОХУ-ын металлургийн үйлдвэр байхаас өөр сонголт үгүй,   Энэ ордод хүрэх буюу ашиглахын тулд ОХУ-ын хилээр байнга орж гарч байх шаардлагатай гэсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн аж.   Гол нь  "Бороо гоулд” "Цайрт минерал”, Төмөртэйн төмрийн хүдрийн ордуудад гаргасан алдааг давтахгүйн тулд Асгатад зөвхөн баяжуулах үйлдвэр барьж, баяжмал зөөх төдийхнөөр ажиллахгүй.   Юуны түрүүнд баруун бүсийн томоохон орд газруудын ирээдүйг бодолцож, асуудлыг цогц байдлаар шийдэх ёстой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байдаг.

Эдгээр мэдээллүүдээс үзэхэп Асгатыг тойрсон хэд хэдэн компани байгуулагдаж байжээ. Гэсэн ч өдийг хүртэл эдийн засгийн эргэлтэд орсонгүй. Хүлээлгийн өрөөнд байсаар байгаа юм.

Э.Болор

Асгатын түүх!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани