Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Батжаргал: Устах аюулын ирмэгт байгаа байгаль, тасрахад тулсан соёл иргэншлээ хамгаалъя

Д.Батжаргал: Устах аюулын ирмэгт байгаа байгаль, тасрахад тулсан соёл иргэншлээ хамгаалъя

"Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг "Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж байгаа билээ. Тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэж байна. Энэ удаагийн зочноор СЭЗИС-ийн захирал, доктор, профессор Д.Батжаргалыг урьж ярилцлаа.

БЛИЦ:

Одоо: СЭЗИС-ийн захирал
Эрдмийн зэрэг: Доктор, профессор
Боловсрол:
-Киргизстаны эдийн засгийн их сургууль -Нидерландын Маастрихтийн сургууль -ОХУ-ын Донын Ростовын их сургууль -ОХУ-ын Донын Ростовын Улс төрийн шинжлэх ухааны их сургууль
 Боловсролын салбар дахь туршлага:
-Менежментийн хөгжлийн байгууллагуудын консорциумын гүйцэтгэх захирал -СЭЗДС-ийн захирал
-Татварын ерөнхий газрын ерөнхий захирал -Санхүү эдийн засгийн институтын ерөнхийлөгч
-Санхүү эдийн засгийн коллежийн орлогч захирал 
Гишүүнчлэл:
-Монголын Менежментийн Холбоо, Удирдах Зөвлөлийн гишүүн -Монголын үндэсний зөвлөх холбоо 
-МЕАС шинжээч, Зөвлөлийн гишүүн, хорооны дарга

ДЭД БҮТЦЭЭ ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Улс орнуудын хөгжсөн түүх замналыг харвал хоёр хэсэгт хувааж болдог. Нэгдүгээрт, газарзүйн байршлаараа далайн эрэг дагасан улс орнууд далайн тээврийг ашиглан хөгжсөн түүх сүүлийн 400-500 жилд хүчтэй явж ирсэн. Өөрөөр хэлбэл, эх газарт байдаг уул уурхайн баялаг, түүхий эдийг худалдаалж, үйлдвэрлэл хөгжсөн тухайн улс орныг түүхий эдээр хангах зэрэг олон зүйлийг бий болгосон гэсэн үг.

Хоёрдугаарт, эх газартай ойрхон байдаг. Их Монгол Улс Евразийн бүс нутагт зам харилцаа, холбоог сайтар бий болгосон учраас хөгжлийн явц хурдан байсныг тухайн үеийн түүхэнд тэмдэглэсэн байдаг юм. Тухайлбал, торгоны замыг дагасан олон улсын худалдааны томоохон бүс байхын зэрэгцээ дэг журамтай байсан юм билээ. Мөнгө болон татварын бодлого, морин өртөө, хууль, олон улс хоорондын харилцан итгэлцэл хүчтэй байсан учраас найман зууны тэртээ Евразийг хамарсан их хөгжил явагдсан гэж үздэг.

Түүний дараа нэг хэсэг Монголын эзэнт гүрэн сарнихтай зэрэгцэн хөгжил далайн эрэг рүү шилжсэн гэж болно.

Тодруулбал, Европ, Энэтхэг, Хятад, Япон, Солонгос, Америкийн хөгжлөөс харагддаг. Ер нь улс орны хөгжил нь дэд бүтцээс шууд хамааралтай. Гэхдээ эрчим хүчний уг сурвалж маш чухал. Манай улсын хувьд найман зуун жилийн тэртээ эрчим хүчийг гал, морь малынхаа хүчээр орлуулж ирсэн. Мэдээж оньсон хөдөлгүүрт техникийг мартаж болохгүй. Хол газар тээвэр хийхийн тулд уурын хөдөлгүүрт онгоц гарсан байдаг. Мөн галт тэргээр тээвэрлэдэг байсан юм. Тэгэхээр манай улсын дэд бүтэц ямар төвшинд байна вэ гэдгээ эргэж харах хэрэгтэй.

Бидний хувьд цөөн хүн амтай, тархай байдлаар суурьшиж амьдардаг учраас зам харилцаа, холбоог чухалчлах нь зүйтэй. Магадгүй аль болох богино хугацаанд мэдээлэл солилцохын тулд юу хийх ёстой вэ гэдгээ тодорхойлох ёстой. Түүнээс гадна энэ бүхэнд шаардагдах өртөг нь хямд байх хэрэгтэй. Түүнчлэн мэдээллийн үнэн зөв байдал хамгийн чухал гэдгийг ойлгох учиртай.

Аливаа мэдээллийг хийж байгаа төрийн түшээд, албаны эх сурвалж, хүмүүсийн ам дамжин ярьж байгаа нь өөр хоорондоо зөрүүтэй байх нь итгэлцлийг үгүй болгодог аюултай. Итгэлцэл байхгүй бол ямар ч ажил явахгүй. Тэгэхээр хөгжлийн тухай ярих хэрэггүй болно гэсэн үг. 

БИЗНЕСИЙН ХӨГЖИЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТУЛГУУР

Хөгжингүй улс орны тулгуур нь бизнесийн харилцаа юм. Харин бизнес гэдэг нь харилцан итгэлцэл дээр тогтдог. Тухайн орны бизнес хэр амжилттай явж байгаагаас улсын эдийн засаг хамаарна. Учир нь тухайн улсын санхүүгийн зах зээлийг бүрдүүлж буй хэсэг нь бизнесийнхэн. Тэд үйл ажиллагаагаа явуулахдаа итгэл дээр суурилж ажилладаг.

Өөрөөр хэлбэл, хэн нэгэн үйлдвэрлэл эрхлэхийн тулд мөнгөө банкаар дамжуулж эргэлдүүлнэ. Үүний тулд банк тухайн харилцагчийн мөнгийг найдвартай хадгална гэсэн итгэлтэй байх учиртай. Мөн тодорхой хэмжээгээр хөрөнгө бий болгож буй юм. Түүнчлэн хэн нэгэнтэй харилцан худалдаа эрхэлж, хамтарч ажиллахдаа итгэл гэдэг зүйлийг хамгийн том барьцаагаа болгодог.

Тэгэхээр манай улсын хувьд үнэн зөв, итгэл дааж байсан үе бий. Харин орчин цаг өөр болсон байна. Манайхан "манж зан” гэж хэлдэг шүү дээ. Энэ нь итгэлцлийг үгүй хийж байгаа нэг шалтгаан. Өмнө нь монголчууд хэрэв амласан л бол түүнийг заавал биелүүлдэг бичигдээгүй хуультай байсан. Үүнийг нь дэлхийн бусад улс үндэстнүүд бишрэн дагадаг байжээ.

Яах вэ түүхэнд тэмдэглэгдсэнээс харвал, монголчууд Чингис хааны үед төр нь ард түмэндээ итгэдэг, ард түмэн нь төрөө дээдэлдэг байсан гэсэн байдаг. Энэ харилцан итгэлцэл алга болсон үед хөгжлийн тухай ярих нь илүүц.

ИТГЭЛЦЭЛ БА ДЭГ ЖУРАМ

Тэгэхээр улсыг хөгжүүлэхийн тулд итгэлцэл чухал гэсэн үг. Мэдээж үүнийг дагаад дэг журам сахих учиртай. Олон хүн нэгдэж, нэг баг, нэг аймаг, сум болж ирэхийн цаг дэг журамтай байлгахын тулд хууль баталсан байдаг. Олон зуун жилийн туршид хуулийг цаг үетэйгээ нийцүүлэн шинэчилж батлахын тулд олон арга замыг эрэлхийлсний дүнд өнөөгийн парламент бий болсон юм.

Мөн монголчуудын соёл иргэншлийг огт өөрөөр харах цаг болжээ. Учир нь ардчилсан нийгэм, зах зээлийг өөрсдийн амьдарч ирсэн соёл уламжлалтайгаа хольж, нэг зүйл мэтээр ойлгож байгаа нь буруу. Бидний өвөг дээдсийн амьдарч ирсэн уламжлал бага багаар алдагдсаар байна. Байгалийн хатуу ширүүнийг сөрж давдаг ухаантай ард түмэн шүү дээ.

Гэхдээ бий болгосон зүйлийг нурааж, сүйтгэж байсан нь үгүй. Харин ч хамгаалж ирсэн түүхтэй. Гэтэл өнөө цагт өмнөхөө үгүйсгэдэг, амин хувиа хичээдэг, хэт эд баялагт шунадаг сэтгэхүй хөгжлийг чөдөрлөж байна гэвэл хилсдэхгүй. Тэгэхээр энэ хоёр нийгмийн, амьдралын хэмнэлийн ялгааг сайтар тунгаах хэрэгтэй. Үүний дараа юуг хэрхэн хийх вэ гэдгээ тодорхойлох нь зүйтэй юм.

УЛСЫН ХӨГЖИЛ ЗӨВХӨН ТӨРИЙН ТОГТОЛЦООНООС ХАМААРАХГҮЙ

Одоогийн нийгмийн байдал ямар байгаа тухай ярихаар зөвхөн төрийн тогтолцооны тухай хэлэлцэх юм. Улсын хөгжил зөвхөн төрийн тогтолцооноос хамаарахгүй.

Жишээлбэл, хувь хүний цусан хангамж сайн байснаар эрүүл байх үндэс болно. Тэгвэл үүнийг улсын төвшинд харах гээд оролдъё. Улс орны хувьд цусан хангамж нь эдийн засаг байдаг. Тэгэхээр эдийн засагт мөнгөний эргэлт сайн байх хэрэгтэй.

Тэгэхээр цусан хангамжийг сайтар эргэлдүүлэхийн тулд хүний араг яс бат бөх байх учиртай гэвэл улсын эдийн засгийг эргэлтэд оруулахад хамгийн чухал зүйл нь дэд бүтэц гэж ойлгож болох юм.

Гэхдээ дэд бүтэц, эдийн засаг хоёрыг хөдөлгөх хүч нь төр эсвэл хувийн хэвшил биш. Эдгээр байгууллагуудад хувь хүн ажилласны үр дүнд хөдөлмөрийн бүтээмжээр бий болдог зүйл гэдгийг ч бас сайтар тунгаах учиртай. Тиймээс аливааг хийхдээ хэн юуг хийх вэ гэдэг хуваарилалт оновчтой зөв хийх нь чухал.

Жишээлбэл, төр юу хийж болох вэ, юуг хийж болохгүй вэ гэдэг маш тодорхой байх ёстой.

Ер нь улсаа хөгжүүлье гэж байгаа бол дээрх шийдлүүдийг нэн тэргүүнд хиймээр байгаа юм. Монгол Улсын хувьд газар нутаг, байршил, байгалийн баялаг гээд бусад орнуудын хувьд атаархмаар олон давуу тал бий. Үүнийгээ ашиглан хөгжих боломжийг бүрдүүлэх алхмуудыг цаг алдахгүй хийх хэрэгтэй.

Бүр тодруулбал, Монгол Улс бүх зүйлийг зүй тогтоцтойгоор хийснээр устах аюулын ирмэгт байгаа байгаль, тасрахад тулсан соёл иргэншлээ хамгаалах болно.

Жишээлбэл, соёл иргэншлийг тээж явдаг зүйл нь үндэсний хэл. Гэтэл бид өдгөө эх хэлээ төгс мэдэхээ больсон. Үүнийг нэн түрүүнд хамгаалах учиртай. Мөн монгол ахуйгаа мэдэхгүй болсноор олон үнэт зүйлсээ алдаж байгаагаа ухамсарлах хэрэгтэй. Үнэн хэрэгтээ бид хэл соёл, монгол ахуй, түүхээ мэдэхгүй болж байгаа учраас Монгол гэх зургаан үсэгтэй үг алга болчих гээд байна шүү дээ.


Д.Батжаргал: Устах аюулын ирмэгт байгаа байгаль, тасрахад тулсан соёл иргэншлээ хамгаалъя
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани