Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гашуун Сухайтынын замаар нэг машин 15 секундэд гарч байна

Гашуун Сухайтынын замаар нэг машин 15 секундэд гарч байна

 

Тавантолгой-Гашуун Сухайтын авто зам буюу нүүрсний замаар тээсэн нүүрснээс  Монгол Улс хэдэн зуун сая ам.долларын орлого олж, чамгүй татвар, хураамж төвлөрүүлдэг. Тийм ч учраас  нүүрсний энэ замыг  зөвхөн "Эрдэнэс Монгол” компанийн биш  "Монгол улсын эдийн засгийн тулгуур” гэж хэлдэг. 

 

Нүүрсний замаар дээд тал нь 65-70 тоннын жинтэй тээврийн хэрэгсэл зорчих боломжтой хэдий ч өдгөө нүүрс тээвэрлэсэн 95 тонноос багагүй жинтэй машинууд тасралтгүй зорчсоор байна. Сүүлийн дөрвөн жилд энэ замаар 1.5 сая машин зорчсон баримт бий. Эндээс түүний  ямар их ачаалалтайг нь баримжаалж болох юм.  "Эрдэнэс Монгол” компаниас нүүрсний экспортын замыг засахаар энэ жил 12.7 тэрбум төгрөг төсөвлөсөн нь өмнөх жилүүдийнхээс хоёр дахин нэмэгджээ.  Өнгөрсөн 4 дүгээр сараас говийн замыг засах компаниуд ажилдаа гарч, одоогоор зам засварын ажил 80 хувьтай явж байгаа ажээ.   Замын засвар арчлалт хийх, аваар ослыг бууруулах, ачаа тээвэрлэлтийг цэгцлэх, шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг шуурхай болгох чиглэлээр олон ажил хийгдэж бүтээн байгуулалт ид өрнөж байна.  Эдгээр асуудлыг   тодруулахаар  "Гашуун Сухайт авто зам”  ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Болдтой ярилцлаа.  

Гашуун Сухайт авто замын зам засвар арчлалтын ажлын талаар сүүлийн үеийн мэдээлэл авахаар тантай ярилцаж байна. Наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан гэж дуулсан. Одоо замын ажил хэчнээн хувьтай явж байна вэ?

Тийм ээ, Гашуун Сухайт авто зам засварын ажил энэ жил их хурдтай явж байгаа. Ноднин бүтэн жилийн зам засварын ажлыг нэг компани хариуцдаг байснаас замын ажил удааширч хэл ам их гарсан. Тиймээс энэ жил  бид 60,60 км-ээр 4 багц ажил болгоод 4 компаниар зам засварын ажлыг гүйцэтгүүлж байгаа.   Одоогийн байдлаар нэгдүгээр багц ажил 20 гаруй хувьтай, хоёрдугаар  багц ажил 80  хувьтай, гуравдахь багц нь 95,8 хувьтай, дөрөвдүгээр багц ажил 72 хувьтай явж байна.  Бас зам арчлалтын хоёр компани ажиллаж байна.  Зам дагуух хог цэвэрлэгээ, арчилгаа хийх, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэж байгаа.

Тэгвэл  9 дүгээр сар гэхэд замын ажил бүрэн дуусах нь ээ?

Тийм ээ, гэрээ ёсоор бол  8 дугаар сарын 25 гэхэд бүрэн дуусгах ёстой.  2016 оны зам засварын ажил 11 дүгээр сарын 25-нд дууссан байдаг. Энэ жил их эрт дуусч байна. Зургаан компани зэрэг  ажиллаж байгаа учраас зам засвар, арчлалтын ажил чанартай, бас шуурхай хийгдэж байна.

Нүүрс тээвэрлэлтэд бэрхшээл гарч байна уу?

Өнөөдрийн байдлаар энэ замаар тээвэр хийх эрх авсан 92 аж ахуйн нэгжийн 5800 гаруй тээврийн хэрэгсэл зорчиж байна.  Зам засварын ажил дээр үнэхээр бэршээл байгаа. Гэхдээ нэг л зарчим баримталж байна. Юу гэвэл, улсын эдийн засагт тодорхой хувь нэмрээ оруулж буй нүүрсний экспортын эрчим, тээврээ зогсоохгүйгээр зам засвараа хийж, жолооч нарыг ч аль болох саадгүй нэвтрүүлэх арга хэмжээ авч байгаа.  Жолооч нарынхаа ар гэр ахуй амьдралыг ч бодох хэрэгтэй.  Өөрөөр хэлбэл, замаа ч засна, ачаа тээврээ ч хийнэ. Нүүрсний экспортоо ч бууруулахгүй. Ер нь нүүрсний тээвэрлэлт урд сарынхаас буураагүй. Зам засварынхан  богино зайд түр хаалт хийгээд түүнийгээ тойруулаад нүүрстэй машиныг саадгүй гаргаж ажиллаж байгаа. Жолооч нар маань ч бидний ажлыг ойлгож замын ажилд хүндэтгэлтэй хандаж байгааг хэлэх хэрэгтэй.

Замын саад бэрхшээл байхгүй боллоо. Шалган нэвтрүүлэх цэг  дээр цаг их алддагийг яаж зохицуулах ёстой бол...?

Шалганы нэвтрүүлэх цэг дээр цаг их алддаг явдал байхгүй болсон шүү дээ.  Өмнөх жил нэг машин нэг минут хүртэлх хугацаанд гардаг байсан.  Жолооч нар шалган дээр ирээд машинаасаа бууж мөнгөө тушаана, падаанаа өгнө, тамгалуулна.  Бэлэн мөнгө тушаана.  Энэ бүхэнд маш их цаг алддаг байсан бол энэ жилээс жолооч бууж сууж цаг алдахгүй болсон.

Учир нь "Энержи ресурс”, "Эрдэнэс Тавантолгой”, "Тавантолгой” компаниуд жолооч нарынхаа бүх падааныг шууд уурхай дээрээ хурааж аваад, орой нь Шалган нэвтрүүлэх цэгийн ажилтнуудад өгдөг болсон. Хоёрдугаарт бэлэн мөнгөөр явдаг байсан  аж ахуйн нэгжүүд, жолооч нарыг дараа төлбөртөөр тооцоо хийлгэдэг болсон.  Бэлэн мөнгө авахаа больж, дараа төлбөрт буюу бэлэн бус хэлбэрт шилжүүлсэн.  Одоо нүүрс тээвэрлэгч нийт аж ахуйн нэгжүүд жолооч нарын  86 хувь нь дараа төлбөртөд шилжсэн. 14 хувь нь л бэлэн мөнгөөр зорчиж байна.   Саяхны судалгаагаар Гашуун сухайтын авто замын Шалган нэвтрүүлэх цэгээр нэг машиныг 15-20 секундэд нэвтрүүлдэг болсон байна.  Нэг минутад 3-4 машин нэвтрүүлэх чадалтай болсон гэсэн үг шүү дээ. Бид одоо өдөр бүр 1400-1550 машин нүүрсийг саадгүй нэвтрүүлж байна.

Энд нэг зүйлийг хэлэх учиртай. Мэргэжлийн хяналтынхан, Хилийн цэрэг, гаалийнхан, Авто тээврийн үндэсний төвийнхөн, гэрээт цагдаагийн тасаг, нүүрсний уурхайнууд, тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд, хөдөлгөөнт эргүүлийнхэн гээд бүх байгууллагуудын хамтын хүчээр энэ бүх ажлын үр дүн гарсан. Сая бид мэргэжлийн байгууллагуудтай хамт газар дээр нь очиж танилцаж, зураг авалт хийлээ. Ирж байгаа 100 машинаас бэлэн мөнгөөр тооцоо хийж байгаа 10 машин л шалган дээр зогсолт хийж байна.  Бусад нь постон дээр дөхөж ирээд бага зэрэг хурдаа хасаад хаалтан дээр буухгүйгээр бүртгүүлээд цахимаар тооцоогоо хийчээд явж байгаа.

Замын хураамжийн мөнгө төлөхгүй эсвэл эсвэл очерт зогсохгүй гэдгээс шороон замаар тойрч давхидаг жолооч нар их байдаг. Яаж журамлаж цэгцэлж байгаа бол?

Одоо ер нь шороон замаар давхидаг жолооч нар эрс буурсан.  Тоогоор хэлбэл, нийт машины  ердөө 1-2 хувь нь л тийм зөрчил гаргаж байна.  Шалган нэвтрүүлэх цэгүүдэд тушаах ёстой байгууллагаас өгсөн мөнгийг хэмнэх, өөртөө авах гэж шороон замаар давхидаг тохиолдол бий.  Нэг  тонн тутамд 3200 төгрөг шүү дээ.  Үүнийг таслан зогсоох талаар гэрээт цагдаагийн тасагтайгаа хамтраад олон төрлийн арга хэмжээ авч байна.

Одоо Гашуун сухайтын хилийн боомтын наад талд дугаар танигч хяналтын камеруудыг суурилуулаад дуусч байгаа. Монгол Улсын хилээр гарч байгаа бүх машины дугаарыг таньж бичиж бүртгэж авна. Хулгайн замаар, эсвэл шороон замаар яваад хил гарчихаад ирсэн машиныг бичлэг хийж, номер, дугаар, жолоочийнх нь нэр хаяг, зурагтай нь шүүгээд тухайн компанид нь мэдэгдэж, нэхэмжлэх өгнө.  Замын хураамжийг нөхөн төлүүлэхээс гадна гэрээнийхээ дагуу шороон замаар явсан, байгаль орчин сүйтгэсэн гэж 100.000 төгрөг авна.  Мөн Замын цагдаагаас Зөрчлийн тухай хуулийн дагуу 7 дугаар сарын 1-нээс 140.000 төгрөгөөр торгож байгаа учраас байгаль орчныг сүйтгэх, хууль бус замаар тээвэр хийх явдал эрс цөөрч байгааг хэлэх нь зүйтэй.  

Ер нь жолооч нарыг ээлжтэй болгохгүй бол замын зөрчлүүд тасрахгүй л болов уу.  Хүчээр ийм зохицуулалт хийж өгөх боломж байгаа юу?

Гэрээт цагдаагийн тасгийнхны гаргасан тоо судалгаа байгаа. Энэ оны эхний 6 сард нийт 1791 жижиг зөрчил гарсны 92 хувь нь жолооч нарын буруугаас болсон зөрчлүүд байсан.  Тухайлбал, нэгийгээ гүйцэд түрүүлэх гэснээс эсрэг урсгалын машинтай мөргөлдсөн зөрчил дийлэнх хувийг эзэлдэг. Бас нойр хоолгүй явснаас,  үүрэглэснээс урд машинаа мөргөсөн, бүрэн бус техниктэй явснаас айлын хонь мал дайрсан гэх мэт зөрчлүүд гарсан байдаг.  Бид тээврийн компаниудад жолооч нарыг ээлжтэй болгох шаардлага тавьсан, хэрэгжиж байгаа.  Жолооч нар нэг үеэ бодоход унтаж амрах, ажиллах цаг нараа зохицуулдаг боллоо.  Ер нь нүүрс тээвэрлэх гэдэг бол асар хүнд ажил шүү дээ. Хэр баргийн хүн хийгээд байдаг ажил биш. 365 хоног кабиндаа унтаад хооллоод явна гэдэг бол үнэхээр хэцүү.  6000 орчим жолоочийн ар талд 25-30 мянган хүний амьдрал байгаа шүү дээ. Жолооч нар тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд ч манай ажлыг сайн мэддэг. Тэр ч утгаараа сайн хамтраад 6 жил болж байна даа.

Адууны хашаа гэж ярьдаг даа...Хэзээ дуусах төлөвтэй байна?

Машины зогсоол л доо.  Одоогоор ажлын зураг төсөв нь  гараад "Эрдэнэс Монгол” компаниас тендер зарлагдаад явж байгаа. Энэ зогсоолын ач холбогдол үнэхээр их.  Гааль 7 хоногийн 6 өдөр ажиллаж байна. Бямба гаригт хил хаагаад Даваа гаригийн өглөө хил нээгдэх хүртэл 36 цаг хүлээх шаардлага гардаг.  Энэ хугацаанд  зам дээр 50-60 км урт очер үүсээд хоночихдог.  Зам дээр тос масло асгах, хог хаях, ил задгай бие, засах дугуйгаа нөхөх гэж данхраат өргөх зам цоолох гээд л ар араасаа олон асуудал дагуулдаг.  Жолооч нар ч  бага багаар урагшаа зайгаа шахаад явдаг учраас унтаж амарч чаддаггүй. Тиймээс зам дээр хонуулахгүйн тулд замын хажуу талд 550 автомашины зогсоол барихаар төлөвлөж байна. Одоо хийж байгаа зогсоол маань яваандаа хоолны газруудтай, хогийн сав, нийтийн бие засах газруудтай,  амраад усанд ороод хооллоод хөдлөх тийм боломжийг бүрдүүлэх юм.  Зогсоолд байгаа машинууд өглөө гааль ажиллаж эхэлмэгц дараалалд зогссон байдлаараа хилээр гарна. Ийм нарийн журам цэгцтэй байх юм.

Үнэхээр цогц арга хэмжээ авч байгаа юм байна. Нүүрсний экспорт ч нэмэгдэх нь гэж ойлгож болох нь ээ. Ер нь өмнөх жилтэй харьцуулахад хэчнээн хувиар нэмэгдэх тооцоо байна вэ?

Өдөрт 1350-1500 машин хилээр гарч байхад 1150-1300 машин зөрөөд орж ирж байна. Цаана нь дахиад 2500 гаруй машин нүүрсэндээ очерлож байна. Одоо  цэгцэндээ орчихлоо. Нэг машин хамгийн багадаа  3,5-4,5 өдөрт  нэг рейс хийж амжиж байна гэсэн үг.  Уртын рейс шүү дээ.

Өнгөрсөн онд 13,9 сая тн нүүрс улсын хилээр гарсан.  Энэ жилийн хувьд 7 дугаар сарын 1-ний байдлаар 12,9 сая тн нүүрс гарчихаад байна.  Өөрөөр хэлбэл, 7 дугаар сарын байдлаар экспортолсон нүүрсний хэмжээ ноднингийн бүтэн жилийн хугацаанд экспортолсон нүүрсний хэмжээнд хүрсэн байна гэсэн үг.  Ажил ийм ахицтай, эрчимтэй явагдвал энэ жил 20-21 сая тн нүүрс нэвтрүүлэх боломж бий.  Манай ажилчид нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, замын ачааллыг жигд хангахын тулд 24 цагаар ажиллаж байгаа.

Энэ зам бол маш олон хүний амьдралыг залгуулж байгаа зам шүү дээ.  Бид Гашуун Сухайт боомтыг Ням гаригт ажиллуулах, цаашлаад олон улсын А зэрэглэлд орж, 24 цагийн ажиллагаатай болгох хүсэлт тавьж байгаа.

Эцэст нь хэлэхэд өнөөдрийн хийж гүйцэтгэж байгаа энэ цогц ажил арга хэмжээ, энэ ажлын ахиц амжилт бол мэргэжлийн бүх байгууллагууд, орон нутаг, цагдаа, хил, гааль, АТҮТ, хууль хяналтын байгууллагуудын хамтын хүч, хамтын үр дүн юм шүү


Гашуун Сухайтынын замаар нэг машин 15 секундэд гарч байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани