Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Л.Бор: Ашигт малтмалын хууль иргэдийн эрхийг булааж, уул уурхайг хяналтгүй болгосон

Л.Бор: Ашигт малтмалын хууль иргэдийн эрхийг булааж, уул уурхайг хяналтгүй болгосон"Их, Бага Баяншарга” ТББ-ын тэргүүн Л.Бортой ярилцлаа.  
 
-Танай ТББ-аас эрдэс, баялгийн тухай хуулиуд иргэдийн заяагдмал эрхийг булаалаа гэж удаа дараа мэдэгдэж ирсэн. Ямар үндэслэлээр ингэж үзэж байгаагаа  тодруулна уу?
 
-Үндсэн хуулийн зургадугаар зүйлд Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэж заасан. Гэтэл Ашигт малтмалын тухай  хуулийн 19.4-т тусгай  зөвшөөрлийг орон нутгаас 30 хоногийн дотор  хариу ирүүлсэн ч, эс ирүүлсэн ч зөвшөөрсөнд тооцно гэж хуульчилсан. Газрын тос, ураны зөвшөөрлийг олгоход Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл шийддэг учраас орон нутгийнхан зөвхөн танилцах л үүрэгтэй. Ингэж Үндсэн хуулиар ард түмэнд  олгогдсон эрхийг төр хууль гарган булааж авсан. Эрдэс баялгийн салбарын эдгээр хуулиуд нүүдэлчин ард түмний олон үеэрээ амьдарч аж төрсөөр ирсэн унасан газар, угаасан усаа мэдэх, хамгаалах заяагдмал эрхийг  хассан.
 
Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 болон 26.5,27.1-д зааснаар хайгуулын хугацаа 12, хадгалах нь 10, ашиглалтын хугацаа 30 жил, сунгалт нь 20 жил+20 жил нийтдээ  92 жилийн хугацаатай  эзэмшүүлэхээр   өгчихдөг.   Ингэхдээ нэг га газраа ширхэг бохины үнэ хүрэхгүй \АМТХ- 32.2 \ ердөө 250-1000 төгрөгөөр үнэлэн нэг компанид өгөх тусгай зөвшөөрлийн тоог хязгаарлахгүй,нэг тусгай зөвшөөрөлд 400. 000 га хүртэлх талбайг олгодог.Үүний уршгаар нэг компани хэд хэдэн аймаг сумдын нутагтай тэнцэх хэмжээний том газар нутгийг эзэмших болж,нүүдэлчид бэлчээрийн нутаг усаа алдсаар, амьдрах эрх нь зөрчигдсөөр байдаг ч Монголын төр огт тоодоггүй.
 
Үндсэн хуулийн үзэл баримтлалд  нийцээгүй  эрдэс баялгийн хуулиудын энэ мэт ноцтой заалтуудаас болж бидний  үр хүүхдэд өвлөгдөх газар нутаг, байгалийн баялаг  92 жилээр  Канад, Хятад, Америк, Орос гэх мэтчилэн харийн  улсын иргэд, тэдний үр хүүхдийн эзэмшлийнх болчихсон. Өнөөдөр төрсөн та бидний  ач, гуч 92 настай болох хүртэл 4-5 үеэрээ бусдад  боолчлогдохоор байна. Гэтэл биднийг сонсдог төр, шаардлагыг маань ойлгож хүлээж авдаг  эрх баригчид алга. Өнөөдөр   "Алтан Дорнод” компани л гэхэд алтны 45 орд, МАК алтны 25 орд эзэмшдэг. Оюутолгойн ордын анхны эзэмшигч Фрийдланд л гэхэд "Бид Монголд Итали, Японтой тэнцэх 135 000 ам.метр газар нутаг эзэмшдэг. Грэйсбэргд 35 жил, Эскондидод 25 жил өрөмдөж олох орлогыг хоёрхон жилд оллоо” гэж  2005 онд Лондонд болсон уул уурхайн хөрөнгө оруулагчдын хурал дээр гайхуулан ярьсан байдаг. Ашигт малтмалын тухай хуулиар нэг хүнд баялгийг хязгаарлахгүй эзэмшүүлэх эрх олгосноор баян, хоосны ялгаа эрс нэмэгдэж, ардчилал шударга ёсны үнэт зүйлүүд алдагдаж,  өнөөгийн нийгмийн гажуудлын шалтгаан болсон.
 
Газар нутгаа 92 жилийн хугацаатай харийнханд \ихэнх нь хятадууд\ эзэмшүүлж  байгаа нь улс орон  тусгаар тогтнолоо алдах аюулд хүргэнэ. Малчид газар нутгаа өгөхгүй гэж тэмцлээ гэхэд хөрөнгөө хамгаална гэж Хятад улс цэргээ оруулж ирэх  магадлалтай. Энэ гашуун үнэнийг төрийнхөн мэдэж байгаа ч хувийн шуналаа хазаарлаж чадахгүй байна.        
 
-Уул уурхай дахь хяналт өнөөдөр ямар түвшинд байна? 
 
-Ашигт малтмалын газар зөвхөн тусгай зөвшөөрөл тараах л үүрэгтэй, хянах үүрэг байхгүй шүү дээ. Уул уурхайн яам гадаадын заавар зөвлөмжөөр ийм бодлого явуулж байдаг. Мэргэжлийн хяналтын байцаагчдыг  том уурхайнууд тоохгүй. Орон нутгийн  удирдлага  хуулиар олгогдсон  хяналт тавих эрхээ хэрэгжүүлдэггүй. Ингэж баялгийн жинхэнэ эздийг мэдээлэлгүй, эрх мэдэлгүй болгосноор газар нутгийг эзэнгүйдүүлэн төрийн ч, орон нутгийн ч  хяналтгүй болгосон. ОҮИТБ Санаачлагын тайлангаас харахад  уул уурхай улсын төсвийн 40 орчим хувийг  бүрдүүлдэг гэвэл үүний 50 хувийг Монголын саалийн ганц үнээ "Эрдэнэт” үйлдвэр зарим жилд 400-750 тэрбум төгрөг оруулж өнөөдрийг хүртэл улс орныг чирч ирсэн. Гэтэл ашиглалтын зөвшөөрөлтэй бусад 1700 уурхай "Эрдэнэт” шиг байсан бол улс өрөнд орохгүй байсан. Монголын хэрэгцээ шаардлага маш бага учраас  хэдхэн том уурхай байхад л хангалттай гэдгийг өнөөдөр  амьдрал нотолж байна.
 
 
 
 
-Хууль, зарчим ярихаар хөрөнгө оруулагчид дайжна гэлцдэг. Өөр ямар гарц, шийдэл байвал зохистой бол?
 
-Хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрлийг ямар ч хяналтгүй, замбараагүй тарааснаар хөрөнгө оруулагчид  Монголын  хөрсөн доорх хөндөгдөөгүй баялгийг үнэгүй эзэмшиж  "нөөцийг нь тогтоосон орд” болгож олон улсын банк, санхүүгийн байгууллага болон хөрөнгийн биржийн  барьцаанд тавьж хувьцаа гарган хэдэн зуун сая тэрбумаар хэмжигдэх  ам.доллар олж бялуурч байдаг. Тухайлбал, "Рио Тинто” компани Оюутолгойн ордыг барьцаалж Дэлхийн банкны нэг хэсэг болох Олон улсын санхүүгийн корпорациас 2.2 тэрбум ам.доллар босгосон. Дорнод аймгийн Батширээт сумын нутаг дахь  Бугантын давааны ордыг Merites Minerals Ltd гэгч Канад улсад бүртгэлтэй компани барьцаалан Канадын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж 80 сая  ам.доллар олсон гэх мэдээллүүд хэвлэл мэдээллээр цацагдсан.  Харамсалтай нь үүнийг манай төр огт мэдэхгүй, хянах чадвар хууль эрх зүйн орчин ч байхгүй. Ашигт малтмалын тухай хуулийн арваннэгдүгээр зүйлийн 11.1.24-т  хувьцаа гаргаж буй этгээдийг бүртгэдэг болно гэсэн утгатай хөөрхийлөлттэй ганц заалтыг 2014 онд нэмж оруулсан байдаг. Гэсэн ч Их хурлаар баталсан Ашигт малтмалын тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.5-д   "Газрын доорх баялгийг  өөрийн хөрөнгөөр ухаад гаргаад ирсэн этгээдийн өмч” гээд хуульчилснаар  Оюутолгойн ордоос ашиг олох байтугай өрөнд орчихсон шүү дээ.
 
Оюутолгой дээр жишээ авч энгийн үгээр тайлбарлахад, манай төр, засаг газар  доорх баялгаа ухаж олсон  этгээдэд нь  үнэгүй өгчихөөд түүнээс  34 хувийг  нь мөнгөө төлөөд эзэмшиж байгаа юм. Монголын талын хөрөнгө оруулалт гэх энэ  34 хувийн   мөнгө байхгүй болохоор Оюутолгойн ордыг эзэмшигчээс хүүтэй мөнгө зээлж   ингээд ашиг олох байтугай дааж давшгүй өрөнд орсон. Гэтэл энэ хуулийнхаа заалтыг өөрчлөхгүй "Олон улсад "Free miner” гэж ийм зарчим байдаг”  гэж манай  хууль санаачлагчид,  эрх мэдэлтнүүд  зүтгээд байдаг. Бусад стратегийн том ордуудаа ч "Free miner” \өөрийн баялгийг ухаад олсон этгээдэд үнэгүй өгөх\ гэдэг зарчмаар гэрээ хэлэлцээр хийж Оюутолгойн орд шиг дааж давшгүй өрөнд орох юм байна л даа. Үүнийгээ эрх баригчид  "Хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлсэн” гэж гавьяа байгуулсан мэт 20 гаруй жил ярьж  ирлээ. Монгол Улс өрөнд орж, ард түмэн ядуурсан учир шалтгааны эх сурвалж энэ хуульд л байгаа юм. Үүнийг та бүхэн бодоод үз дээ, өөрийн гэсэн мөнгөгүй хөрөнгө оруулагчид гэгч этгээдүүд зах зээлийн мэдлэгээ ашиглаад Монголын баялгийг ломбардын барьцаа болгож, тэрбум тэрбумаар тоологдох хөрөнгө олоод,  жинхэнэ баялгийн эзэнд  ямар ч татвар төлбөр төлөхгүй, харин ч олон улсын зарчим, хувьцаа босгодог ийм хууль дүрэм байдаг гэж "тархи угааж” үүнийгээ Монгол Улсын хуульд суулгаад өгчихсөн байгаа юм. Эрдэс баялгийн салбарын хуулиудыг ингэж гадаадын захиалгаар үйлдвэрлэж, түүнийхээ шан харамжийг бялууртал хүртдэг Их Хурлын гишүүн нэртэй дархлагдсан бүлэг луйварчид байна. Жирийн ард түмэн  хувьцаа бондын нарийн учрыг мэдэхгүй ч энэ баялаг биднийх, бидний үр хүүхдэд өвлөгдөх баялгаас ашиг хүртэх эрхтэй гэдгийг хар ухаанаар сайн мэднэ. Хүчтэй нь буурайгаа барьж иддэг энэ аймшигт нийгэмд мэдэхгүй, мэдлэггүйдээ золиос  болж, монголчууд даанч ихийг амсч ядуурлаа. Дуусашгүй баялаг гэж байх биш, гадаадыханд хязгаартай хямгатай  эзэмшүүлэхийг төрөөс хүчтэй шаардаж, шахах хэрэгтэй.
 
-Сүүлийн үед төрийн харилцаа шилэн болж, тусгай зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авдаг болсон. Энд  хяналт байна уу? 
 
-Тусгай зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авдаг  болгосноор  Монголын баялгийг эзэмших "алаан”  болж  өдөрт 3000 өргөдөл ирж,  сүлжээ нь ачааллаа даахгүй гацаж байсан шүү дээ. Ер нь хар ухаанаар бодсон ч газар нутаг баялаг гэдэг хүссэн бүхэнд интернэтээр тараагаад байх "бүтээгдэхүүн” мөн үү.  Гадаадын ямар этгээд  тусгай зөвшөөрөл авч буйг  тэр нь мафи,террорист ч юм уу, хэн бэ гэдгийг судалж хянах чадвар манай төрд байхгүй нь гашуун  үнэн.
 
-Монголын газар нут­гийн 50 хувь нь лиценз хэл­бэрээр гадны мэдэлд ор­сон гэлцдэг. Нарийн тоо­цоо, судалгаа байна уу?
 
-Монголын нутагт одоогоор 3863  орчим тусгай зөвшөөрөл олгогдчихсон  байна. Зөвхөн Сүхбаатар аймагт гэхэд л 127 тусгай зөвшөөрөл олгогдсоны 58 нь олборлолт хийх,   ураны 13, газрын тосны таван компани хайгуул хийх зөвшөөрөл авч газар нутаг нь 100 хувь тусгай зөвшөөрөлд хамрагдчихсан байна.
 
Ихэнх аймагт 94-487, сумдад 30-40  орчим алт, зэс, жонш, нүүрсний гэх мэт тусгай зөвшөөрөл олгогдож, говийн бүсэд талыг там болгон "шороон түйрэн” босгож өмнөд хил рүү баялгаа 20 гаруй  жил өдөр шөнөгүй зөөж өөрсдөө ядуурлаа. Тээвэрлэлтийн замд дайн болж буй Ирак шиг өдөр бүр эрдэнэт хүний амь нас үрэгдэж байна. Бид баялгийн жинхэнэ эзэд атлаа аймагтаа, сумандаа, баг бригаддаа байгаа тахилга шүтээн бүхий уул ус, рашаан булаг, баян бүрдийнхээ газрын дээрх, доорх баялгийг энэ дэлхийн хаанахын сайн муу, худалч хулгайч, тонуулчид тэнүүлчид, тэрбумтан, террорист гэх мэт хэн гэдэг этгээд аваад ямар мөнгө олоод байгааг мэдэхгүй 20 гаруй жил харанхуй явж ирлээ. Зөвхөн зөвшөөрөл өгдөг албан тушаалтан, улстөрчид л мэдэж, ашиг хүртэж баяжаад байдаг. Ядаж аймаг сумдад хэрэгцээгээ хангах өөрийн мэдлийн  ганц ч нүүрсний уурхай алга. Хятадын эзэмшлийн  юм уу, эсвэл УИХ-ын баян гишүүдийн аль нэгийнх нь компаниас нүүрс царайчлан өвлийн хахир улиралд гал алдан суух, эмнэлэгт нь эм тариа хүрэлцэхгүй, хүүхэд нь цэцэрлэг сургуульгүй, уух ус, бэлчээр нутгаа бу­лаал­гаж, арга ядахдаа зарим нь "нинжа” болчихож байх жишээтэй. Уул уурхайгаас  ашиг хүртээд амьдрал дээшилнэ гэсэн горьдлого тасарчээ. Сонгууль дөхөхөөр хайр зарлаж   ирдэг  Их  хурлын гишүүдээс уул уурхайн тусгай зөвшөөрлийг  нэмж битгий олгоорой гэж хоолой зангируулж,   нулимс дуслуулж   гуйгаад ч нүүдэлчин малчид  тусыг олсонгүй.
 
-Ард түмний нэрийг барьж хууль санаачилж, батлуулж харийнханд үйлчилдэг гэлээ. Ямар хууль, тогтоомжийг нэрлэх бол?
 
-Ерөнхийлөгч, УИХ-ын олигархи гишүүд эдийн засгийн алуурчдын захиалгаар АН-ын Засгийн газар /2014.07.01-нд/  УИХ-аар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон хуулийг цуцлан 94 өөрчлөлт оруулж, газар нутгийнхаа 30 хувьд нэмж тусгай зөвшөөрлийг цахимаар олгох Дэлхийн банкны төслийг хэрэгжүүлсэн.
 
2016 онд МАН-ын Засгийн газар тусгай зөвшөөрлийн тоог 2-3 дахин цөөлнө гэж сонгуулиар амласан.Гэвч бас л газар нутгийн 20.9 хувьд одоогийнхоос хоёр  дахин нэмж 1.6 сая га-талбайд олгохоор Засгийн газрын тогтоол гарчээ. Үүний 20 сая орчим га-г сонгон шалгаруулалтаар,13 сая га талбайг өргөдлөөр олгох гэнэ. Монголын ард түмний амьдрал хувь заяа ямар хэцүү байгааг, угаасаа хуримтлалгүй ард түмэн орон сууц гэх мэт банкны элдэв өр зээлийн дарамтанд орж байгааг, байгаль орчин сүйрч байгааг, уул уурхай орон нутгийн иргэдийн уух ус, бэлчээрийг булааж буйг ердөө ч ярихгүй байж, тэрбум тэрбумаар олоод байгаа хөрөнгөнөөс сохор зоос ч татвараар авч чадахгүй байж хөрөнгө оруулагчид "хөөрхий”тэдэнд таатай орчин бүрдүүлж байна гэж тоть мэт  20 гаруй жил  бахираад  тэдний л төлөө хууль баталсаар байдаг. Хэрэв  орон нутгийнхан газар  нутгаа мэдэх эрхтэй байсан бол Сүхбаатар аймгийнхан Дарьгангын байгалийн цогцолборт газартаа, Эрдэнэцагаан сумынхан  Зотол хайрхан ууландаа, Дорноговийхон Данзанравжаагийн энергийн төвдөө уран ухахыг зөвшөөрөхгүй  нь мэдээж. Энэ чинь бидний өвөг дээдсийн халуун амь бүлээн цусаараа хамгаалж ирсэн, олон зуу, мянган жилийн тэмцлийн үр дүнгээр өвлүүлж үлдээсэн үнэ цэнэтэй газар нутаг баялаг шүү дээ.
 
Бид эх орон ард түмнийхээ эрх ашгийн эсрэг хууль баталдаг УИХ-ыг хазаарлан зогсоож чадахгүй бол, хуулиар булаагдсан заяагдмал эрхийнхээ төлөө тэмцэж, баялагтаа эзэн болж чадахгүй бол нүүдэлчид, бэлчээрийн мал аж ахуй мөхнө. Ингээд Америкийн Индианчууд, Австралийн Аборгенчүүд, Канадын уугуул иргэд шиг хувь заяа нь хаясан  хөөрхийлөлтэй боолчууд болж цөөхөн монголчууд мөхөх болно.
 
 Ч.Үл-Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Л.Бор: Ашигт малтмалын хууль иргэдийн эрхийг булааж, уул уурхайг хяналтгүй болгосон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани