Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайтай улсын иргэн бүр мэдэх ёстой үндсэн ойлголтуудын тухай

 
Уул уурхайтай улсын иргэн бүр мэдэх ёстой үндсэн ойлголтуудын тухайХамгийн түрүүнд Уул уурхай ер нь Монголд эсвэл бүр хүн терөлхтөнд хэрэгтэй юу гэдэг асуулт хэн бүхэнд тавимаар санагддаг. Олон Улсын судлаачдын үзэж олж тогтоосноор хүн төрөлхтөн бүр чулуун зэвгийн үеэс л уул уурхайтай орооцолдож эхэлсэн байх бөгөөд чулуулгаар зэвсэг хийж эхэлсэн. Чулуун зэвсгийн үеэс МЭӨ 3000 жилийн тэртээх Хүрэл, МЭӨ 1000 жилийн тэртээгээс төмөр зэвсгийн үеийг дамжин хөгжсөнөөс харвал хүний түүх энэ салбараас холдох аргагүй хэлхээ холбоотой өдий хүрсэн байх аж. Мэдээж хэн бүхэн тэглээ гээд одоогийн Уул уурхай хэрэгтэй юу гэж асуух л байх. Тэгэхээр мөн л орчин үеийн эдийн засаг олборлох салбараас салах аргагүйгээр үндэс сууриа тавьсан. 1770-аад он, 1850-иад онуудад уурын дотоод шаталтат хөдөлгүүр бий болсноос эхлээд хүн төрөлхтөн үйлдвэржилтийн эринд шилжихэд хүртэл уул уурхай олборлох салбар үндсэн суурь нь болсоор иржээ. Технологийн хувьсгал хийгээд Монгол орноо хөгжүүлээд өгье, Уул уурхай хэрэггүй, Тархиа ухаад алт гаргаад ирнэ гэж улаан голоо зууруулан цэцэрхэгсэд маань ярьж буй аугаа зорилгыг нь хэрэгжүүлэхэд уул уурхай суурь шийдвэрлэх үүрэгтэй гэдгийг ойлгодог байх л гэж найдъя даа. Ядаж л уул уурхайн хүний түүхэнд оруулсан хувь нэмрээр одоо тэд хүн болсон байх магадлалтай. Учир хүн төрөлхтөн уул уурхайн бүтээгдэхүүнийг ашиглаж хэрээрээ үхэл эндэгдэл багасаж, төрөлт нь ихэссэн тоо баримт энэ эгдүүцлийг минь бэлхнээ батлах билээ. Гэхдээ мэдээж энэ салбарт сул тал бий. Энэ талаар дор өгүүлэх болно.
 
Аливаа улс оронд томоохон хэмжээний уул уурхайн орд газар байгаад олборлодог бол тухайн эдийн засаг түүнээс хамааралтайгаар л бүрдэн тогтсон байдаг. Мэдээж өөрийн газар нутагт нь байгалийн баялаг байна гэдэг сайхан давуу тал юм. Гэвч асар их бэрхшээл, онцлогтой засаглалыг энэ салбар өөртөө тухайн улс орноос шаардаж байдаг билээ. Олборлох салбарын  төслүүд тухайн оронд орлого оруулж эхлэхээсээ өмнө л бэрхшээлтэй тулж мөн дагуулж эхэлдэг. Нэгэнт орлого оруулаад ирсний дараа бол бүүр ч их асуудал дагуулдаг билээ. Алаагүй баавгайн арьсаар авгайдаа гутал хийх гэж алалддаг үлгэрийг Монголчууд бүгд мэддэг дээ... Оюу толгой, Таван толгой болон бусад төслүүд дээр одоо ч үргэлжилж байгаа хөөрхөн зодоонууд үүнийг батлаад өгнө. Улсаа нураах хэмжээнд хүргэж мэдэх л юм. Энэ салбар ерөнхийлөөд үзвэл дараахь томоохон бэрхшээлүүдийг дагуулж байдаг. Үүнд:
 
1. БАЙГАЛИЙН БАЯЛАГ "ШАВХАГДДАГ” !!!.
 
Маш олон орон энэ бэрхшээлийг тойрч гарч чадалгүй бэрхшээлтэй учирсаар байна. Баялаг олборлож байх жилүүдэд тэрбумтнуудын амьдралаар амьдарцгаагаад түүнийх нь үнэ унах, шинэ технологи гарах эсвэл тухайн орд газар дуусахад олсноо бараад дууссан байдалтай үлддэг гэсэн үг. Монголд маань энэ өвчин байгаа нь тодоос тод оношлогддог. Энэ нь уул уурхайн салбараас улсын төсөвд орж ирэх орлого ихсэх хэрээр төсвийн зарлага замаа алддаг л тоон  үзүүлэлтээр хөнгөхөн батлагдана. Уул уурхайн оргил жилүүдэд ямаанд хүртэл халамж өгч байсан байх шүү хэдүүлээ. Идэх, үрэх аргаа мөн ч сайн олж байгаа шүү... Эндээс мэдээж тойрч гарч болдог. Ингэхийн тулд энэ баялгийг олборлож дуусна. Тэдэн оны тэдэн сар гэхэд энэ уурхай хаагдах тул одоо эхлэхдээ  эдийн засгийн энэ, тэр салбараа хөгжүүлэх мөн орлогынхоо нэлээд давуу хэсгийг нь хадгалан ирээдүйд ухаан сууж хэрхэн зөв зарах учраа олох хүртлээ хадгалж чаддаг бодлоготой байх ёстой юм. Монголд бол үүний яг эсрэгээр хийж байгаа бөгөөд төслүүд нь ашиг өгч амжаагүй байхад л хувааж зараад дуусгаж байна даа. Энэ талаар хамгийн сайн жишээ болох орнууд гэвэл мэдээж Норвеги, Чили, Казахстан гэх мэт орнуудыг нэрлэж болох юм. Сонирхвол өөрсдөө нэмж судлаарай.
 
2. "БАЯЛГИЙН ХАРААЛ”
 
Төрийн ордонд суудаг судлаач, бөө, дарга нараас аваад Баабар гуайн долоон буудлын Должин гуай тэгээд нөгөө "Босож ярьдаг байсан" дарга хүртэл энэ ойлголтыг бүгд мэгзэм мэт давтдаг ч яг юу болох талаар нь бүрэн ойлголттой нь маш ховор болов уу гэмээр харагддаг. Анх 1993 онд Английн Эдийн засагч Ричард М Аути томьёолсон ойлголт. Гол санаа нь маш олон байгалийн баялагтай орнууд баяжиж жаргахын оронд ядуурч гуйранч болдог парадокс юм. Олон зүйлээс хамаарах боловч хэд хэдэн чухал зүйлс, шалтгаанууд энэ том ойлголтод багтана.
 
• Баялгийн хараалын нэг гол шинж тэмдэг нь "Голланд өвчин”. Голланд өвчин гэдэг нь аливаа нэг салбар тухайн эдийн засагт хэт их нөлөөтэй болоод тухайн улсын орлогыг огцом өсгөөд ирэхээр тэр улсын мөнгөний ханш чангарч бусад үйлдвэрлэлийн салбаруудын бүтээгдэхүүн гадаадад экспортлоход дэндүү үнэтэй болж хувирна. Энэ нь голлох давуу нөлөөтэй салбараас бусад үйлдвэрлэлийн салбарыг импортын бүтээгдэхүүнүүдэд зайгаа тавьж өгч амьдрах чадваргүй болгох үзэгдэл юм. Ингээд ганц салбараас хамаатай болсон эдийн засаг нь тухайн салбарын олон улсын зах зээл дээрх үнэ унах эсвэл дотоодын аливаа буруу бодлогоос  хамаарч тэр салбар доголдоход улс нь тэр чигтээ хүнд байдалд орж бусад үйлдвэрлэлийн салбар ч үгүй өнөөх манддаг ганц салбарч үгүй хог дээр үсрээд үлдэх явдал билээ. Одоо манайд яг тохиолдоод байгаа үзэгдэл. Уул уурхай ид байх үед Өмнөговьд  хоёр машин хашааны банз буулгуулах гээд  250.000 төгрөг төлье гэхэд буулгаад өгөх хүн олдохгүй 500.000-г өгч дээрээс нь маш сайн аргадан гуйж байж арай гэж буулгуулж байсан тухай найзын яриа санаанд илхэн л байна. Одоо ажил олдохгүй  баларсан хүмүүс 250.000-р буулгаж өгөх болов уу яах бол...?
 
• Байгалийн баялагтай хөгжиж байгаа орнуудын хамгийн том асуудлуудын нэг нь төслүүдэд нь хөрөнгө оруулагч компаниудтай тэнцүү төвшинд гэрээ хэлэлцээр хийх  чадвар бүхий төрийн алба, иргэний нийгмийн байгууллагынхны мэдлэг, чадварын асуудал байдаг билээ. Асар өндөр хэмжээнд бэлтгэгдсэн, маш өндөр цалинтай,  хамгийн шилдэг мэргэжилтнүүд, хуульчид, зөвлөхүүдээр багаа бүрдүүлсэн олон улсын томоохон фермийн эсрэг Монголын Засгийн газрыг төлөөлж, үсрээд  1000$-ийн  цалинтай дээр нь ядуугийн ядуу цалингаараа амьдардаг "Сэтгэлгээтэй”, харин ТВ харахаараа дуулах, бүжиглэхээс  аваад барилдах хүртэлх бүхий л төрлийн авьяас  гаргах чадвараас гавихгүй сайд нар, зарим нэг үнэхээр сайн мэргэшсэн хувь хүмүүсийг эс тооцвол "Эзэн Чингисийн нутаг” гэж хашхирч орилохоос нэг их хол давахгүй  "Аугаа эх оронч" иргэний нийгмийн төлөөлөл хоёр хамтран суугаад гэрээ хийхэд давж унадаггүй юмаа гэхэд  50:50-тай салсан гэрээ хийх магадлал тун бүрхэг байх юм.  Үүнийг их энгийнээр шийдэж болдог. Даанч эх орончдоод байх болов уу...
 
• Гэнэт баяжсан хүн их цээж өвчтэй болохоос гадна их өрөвч өглөгч болдог гэмтэй. Сарын хэдэн сая төгрөгийн орлоготойгоос аваад хог түүж амьдардаг хүний хүүхдэд хүртэл хавтгайруулан олгодог хүүхдийн мөнгө, гэрлэлтийн мөнгө, эх орны хишиг зэрэг бол яалт ч үгүй л баялгийн хараал хүрсний илрэл гэж ойлгоход болох юм.
 
• Орлогын тогтворгүй байдал гэж нэг айхавтар зүйл байх. Аливаа төсөл хөтөлбөр мэдээж төлөвлөсөн ирээдүйн тооцоололтой байх бөгөөд тэндээс орж ирэх  орлогоосоо тухайн улсад  төлөх татвар хураамж нь тооцоологдсон байдаг ч дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ  унах босохоос аваад орж ирэх  орлогод садаа болж савлуулах түмэн зүйлийн бэрхшээл бий. Хамгийн хөгийн, бөгөөд бас амархан шийдмээр арагдавч шийдэж болдоггүй үйл нь дотоодын улс төрийн  тогтворгүй байдал билээ. Хэд хэдэн Засгийн газар, нам солиод дээрдэхгүй байгаагаас энэ дээрх шалтгаан тодорхой ойлгогдож байгаа байхаа гэж найдаж байна...
 
• "УЛС ТӨР” Баялгийн хараалын маш олон шалтгаан дундаас голлох шалтгаануудын төгсгөлд үүнийг нэрлэх ёстой байх. Олборлох салбарын орлого нь зарим утгаараа тун амархан олдож байгаа асар их мөнгө юм. Тиймээс энэ их орлогыг хэн хянаж, зарцуулах эрхийг хэн барих вэ? гэдэг зодоон тухайн улс орны дотоодод асар хүчтэй өрнөдөг. Энэ тал дээр бид ч улсаараа цуурцгааж байгаа болохоор чухам аль бүлэглэл нь танктай хятад цэрэг ярьж тархи угаагаад аль бүлэглэл нь аймаар " Эх орондоод" байгааг энд бичилтгүй байх. Гэхдээ энэ зодоон удаан ингэж даамжирвал дарангуйлал маш амархан бий болох бөгөөд мөн иргэний дайн руу тун амархан халтирч ордгийг Африкийн олон орны жишээ бэлхнээ харуулдгийг дахин нэг сануулъя. Улс төр гэх энэ бэрхшээлийн анхаарахгүй байх аргагүй нэг шалтгаан нь хүчирхэг гүрнүүдийн сонирхол байдаг. Монголын тухайд энэ тал дээр арай ч гайгүй л дээ. Гэхдээ мэдээж парламентад галзуу солиотой эсвэл эрүүл нь үл мэдэгдэх хүмүүс сонгоод байвал аюул хол ч биш л дээ... За тэгээд Баялгийн хараалд багтах ил тод байдал, авлига, хариуцлага гэх мэтээс аваад бусад маш олон чухал ойлголтуудыг энд тухайлан ярилгүй орхисон болно.
 
3.БАЯЛГИЙН ТЭГШ БУС ХУВААРИЛАЛТ, ШУДАРГА БУС БАЙДАЛД ОРУУЛАХ НӨЛӨӨЛӨЛ
 
Хүн төрөлхтний түүхэнд энэ асуудал олон тохиолдсон бөгөөд хамгийн тод жишээ нь Хойд Америкийн уугуул иргэдээс газар нутгийг нь булаан авсан явдал гэж үздэг ажээ. Монголын тухайд НҮБ-д тусгаар улсаа батлуулчихсан, хөрш орнуудтайгаа хилийн маргаангүй дэлхий дээрх цөөн тооны хэдэн орны нэг тул энэ тал дээр асуудал бага ч гэсэн дотоодын нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалт болоод шударга бус байдал дээр ярих юм манайд асар их байгааг дурдах хэрэгтэй байх.
 
4.БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДАЛ
 
Олборлох салбар мэдээж олборлолт хийхийн тулд асар их хэмжээгээр байгаль орчинд хор хөнөөл учруулдаг. Үүнийг тийм юм байхгүй гэж зүтгээд ч юм уу эсвэл зүгээр нэг хайгуулын өрөм тавиад явсан газар үхэр тугал хордож үхээд сүйд боллоо гэх мэтээр ойлгох нь өрөөсгөл юм. Дээр дурдсанчлан хүн төрөлхтний түүх олборлох салбартай салшгүй холбоотой тул энэ салбар ч мөн адил байгальд ээлтэй болж өөрчлөгдөн хөгжсөөр байгаа юм. Монголын тухайд жишээ нь эдийн засгийн хүнд хэцүү цаг үеийг туулан гарахад 1992-2002 он хүртэл хэрэгжсэн "Алт” хөтөлбөр их нэмэртэй байсан ч өнөөдрийг болтол үлдээсэн байгаль орчны хор хөнөөл нь үргэлжилсээр байгаа, хойшид ч үргэлжилнэ. Хүрээлэн буй орчны өөрчлөлт хүн амын эрүүл мэнд хоол хүнс, уух усанд хэдийнэ нөлөөлөөд эхэлсэн байгаа энэ үед онцгой анхаарахгүй байх аргагүй бэрхшээл бол энэ. Ер нь бол тэргүүн эгнээнд тавьж байж зөв болдог асуудал. Дэлхийн даацаас хэт ихэдсэн нүүрс, шатах материалын гаргаж буй нүүрс хүчлийн хий дэлхийн агаар мандалд зузаан бүрхүүл үүсгэснээр нарнаас ирж буй дулаан буцаж сансарт гарах үйл явц удааширсан учраас манай дэлхий дулаараад байгаа гэж бүдүүн тоймоор хэлбэл ойлгогдох байх. Энэ Монголд ямар хамаатай юм бэ гэвэл тарих тариа будаа нь гандаад ургахаа байна, маллах малын бэлчээр нь малын хамар хатгах өвсгүй болж ган зуд болно, томоохон судалгааны байгууллагуудын гаргасан тооцооллоор ойрын хэдхэн жилээс буюу өнөөдрөөс 2021 он хавиас хэдүүлээ ундны усны хомсдолд ороод эхлэх юм билээ. Яагаад ГАЛЗУУ МАКС 2 гэж кинонд тэр олон Оскарын шагнал өгснийг нэг эргэцүүлээд бодоод үзэцгээхгүй юу даа. Усгүй хэр удаан амьдардаг бусдаас хосгүй төрсөн эзэн Чингисийн үр сад хөх толбот монголчууд юм байгаа юм хэдүүлээ, бүү мэд. Харж л байя. За тэгэхээр Монгол улс хөгжих гэхээр гол хөдөлгүүр нь яалт ч үгүй олборлох салбар тэр дундаа Уул уурхайн салбар гэдгийг ойлгосон байх. Гэвч энэ салбар нь өөрөө ийм томоохон асуудлуудыг дагуулдаг байх ажээ. Эдгээр бэрхшээлийг даван туулах арга замууд байдаг уу гэвэл бий. Хэрэгжсэн, амжилт гаргасан жишээнүүд бий юу гэвэл бий. Хамгийн гол ойлгох ёстой санаа бол тогтвортой хөгжлийн үзэл санааг энгийн ойлгомжтойгоор хүлээж авахаас эхлэх бөгөөд мэдлэг боловсролтой Монгол залуусыг энэ эмчилгээг хийх, хэрэгжүүлэх газар нь сонгож, томилохоос эхлэх билээ. Амжилт олсон улс бүр тэгсэн байдгийг дахин сануулъяа.
 
 
Канадын Олон Улсын Олборлох Салбарын Хөгжлийг Дэмжих хүрээлэнгийн судалгааны ажилтан. Бритиш Колумбын их сургуулийн Докторантур Гонгорын Дамдинням

Уул уурхайтай улсын иргэн бүр мэдэх ёстой үндсэн ойлголтуудын тухай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 18:13
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани