Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Хаягдал, сав баглаа боодлыг үйлдвэрлэгч болон импортлогч нь хариуцаж хураамж төлөх зохицуулалттай болсон"

"Хаягдал, сав баглаа боодлыг үйлдвэрлэгч болон импортлогч нь хариуцаж хураамж төлөх зохицуулалттай болсон"

БОАЖ-ын сайд Д.Оюунхоролтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

НОГООН ЗЭЭЛИЙН САНТАЙ БОЛСНООР АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЭХЛЭЛИЙГ ТАВИНА

-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хурал өнгөрсөн мягмар гарагт боллоо. Тодорхой шийдэлд хүрсэн ямар асуудал байна вэ?

-Ерөнхий сайд Ж.Эрдэнбатаар даргалуулсан үндэсний хорооны хурал маань амжилттай боллоо. Нийслэл болон 10 мянгаас дээш хүн амтай суурин газрын цахилгааны шөнийн тарифийг тэглэх болсонтой холбогдуулж, иргэдэд бэлтгэлээ хангах боломж олгохыг Ерөнхий сайд үүрэг болгосон. Энэ асуудлыг дэмжих үүднээс манай яам "Ногоон зээлийн сан” байгуулах бэлтгэл ажлаа хангаад байгаа. Төстэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын сангаас хөрөнгө оруулалт авах замаар үйл ажиллагаагаа явуулах энэ сан маань өчигдрийн хуралдаанаар дэмжлэг хүлээлээ.

Сангийн үйл ажиллагаа эхэлснээр байгальд ээлтэй техник, технологийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох ажлууд эхлэх бололцоо бүрдэх юм. Ногоон зээлийн сан нь Засгийн газрын сан шиг үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд улсын төсөвт ямар ч дарамт үзүүлэхгүйгээр олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц ногоон төслүүдийг дэлхийн зах зээлд гаргаж, төстэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын сангуудаас санхүүжнэ гэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болоод байгаа хүлэмжийн хийг бууруулах асуудал дээр хийж байгаа монгол эрдэмтэд болон зохион бүтээгчдийн бүтээлээр олон улсын анхаарлыг татаж, хөрөнгө оруулалт татсаны үндсэн дээр агаарын бохирдлыг бууруулна гэж тооцоолж байгаа. Энэ ажлыг бид Сангийн яам, Банкуудын холбоотой хамтран бэлтгэл ажлыг нь хангаж байна.

Бодлогын зөвлөлд нь салбар салбарын төлөөлөл багтах бөгөөд менежментийн багийг нь сонгон шалгаруулалтын үндсэн дээр хувийн хэвшлээр хийлгэх төлөвлөгөөтэй байгаа. Ингэснээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэр дээр тогтох зорилтот, үлгэр жишээ томоохон сантай болох юм.

-Агаарын бохирдлоос гадна хөрс, усны бохирдол манайд хурц асуудал болоод байгаа. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр НҮБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд өнгөрсөн сард Горхи, тэрэлжийн байгалийн цогцолборт газарт бага оврын цэвэрлэх байгууламж бүхий нийтийн бие засах газар бариулж, ашиглалтад оруулсан. Уг байгууламж нь өдөрт 3 тонн бохирыг 98.6 хувиар гүн цэвэрлэж, ариутган, 40 хувийг саарал ус болгон бие засах суултуурт дахин ашиглана. Хамгийн гол нь манай орны эрс тэс, хүйтэн сэрүүн уур амьсгалд тохирсон буюу 40 градусын хүйтэн, халуунд ажиллах боломжтой.

Цаашдаа энэхүү байгууламжийг тусгай хамгаалалттай газар, аялал жуулчлалын бүсэд жишиг болгохоор ажиллаж байна. Мөн Азийн хөгжлийн банктай хамтран гэр хорооллын 1500 өрхөд стандартад нийцсэн ариун цэврийн байгууламж байгуулахаар ажиллаж байгаа. Энэ ажилд маань төрийн бус байгууллагуудын оролцоо маш чухал байгааг дурьдах гэсэн юм.

Монголын байгаль орчны иргэний зөвлөлийнхөн гэр хорооллын айлуудын жорлонгийн асуудлыг газар дээр нь очиж, судалж, бидэнд мэдээлэл өгч байгаа нь төрийн бус байгууллагууд шүүмжлэгч биш ажил хэрэгч байдлаар асуудалд хандаж байгаагийн нэг илрэл юм. Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нүхэн жорлон барьж, орчныхоо хөрсийг бохирдуулсан аж, ахуйн нэгжид хариуцлага хүлээх асуудлыг тусгаж өгсөн.

Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр барих асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газарт хандсан, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ асуудлыг яаравчлуулах үүднээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон манай яамыг хамтарч ажиллаж, төслөө оруулж ирэх үүрэг өгсөн. 


-Шинэчлэн батлагдсан Хог хаягдлын тухай хуулийн онцлог юунд байна вэ. Хуулийн хэрэгжилтийг хангуулахад хэрхэн анхаарч байгаа вэ?

-Хуулийг шинэчлэн батлуулсантай холбоотойгоор НҮБ-ын Байгаль орчны байгууллагын Олон улсын хүрээлэн буй орчны технологийн төв, Азийн технологийн институт, Ази, Номхон далайн бүсийн нөөцийн төвтэй хамтран үндэсний болон Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулсан. Энэ нь Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилт, менежментийг сайжруулахад ихээхэн түлхэц болно.

Хуулийн шинэчилсэн найруулгаар хог хаягдлын дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжих, эдийн засгийн хөшүүрэг, урамшуулал олгох харилцааг зохицуулсан. Хог хаягдалтай холбоотой үйл ажиллагаанд үүрэг, хариуцлагын тогтолцоог тодорхой болгосон. Тодруулбал, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хуулийг хэрэгжүүлэхэд хяналт тавих, менежментийг сайжруулах бүрэн эрх олгосон. Нийтийн эдэлбэр газар, ногоон бүсэд хог асгахад ашигласан тээврийн хэрэгслийг хураах, хог хаягдал хаясан хүнийг нэг сая, хуулийн этгээдийг гурван сая төгрөгөөр торгох заалт бий. 

Мөн хог хаяж байгаа тухай мэдээллийг өгсөн иргэнд мэдээлэл нь баталгаажсан тохиолдолд торгуулийн дүнгийнх нь 15 хувьтай тэнцэх мөнгөн урамшуулал өгөхийг хуульчилсан. Олон улсад баримталдаг "үүсгэгч нь хариуцах”, "бохирдуулагч нь төлөх” зарчмаар бараа бүтээгдэхүүний хэрэглээнээс үүсэх хаягдал, сав баглаа боодлыг эргүүлэн татах, дахин ашиглах, боловсруулахыг үйлдвэрлэгч болон импортлогч нь хариуцах, үүсгэсэн хэмжээнээсээ хамаарч хог хаягдлын төлбөр, хураамж төлөх зохицуулалттай болсон.

-Танай яамнаас "Цэвэр сайхан орчин” аяныг зарлаж, дүнгээ гаргасан байна билээ. Аяны хүрээнд нэлээд хог цэвэрлэсэн ч хогны асуудал хэвээрээ байх шиг байна?

-Хог хаягдлын тухай хуулийг орон нутаг болон иргэдэд хүртээмжтэй сурталчилж, амьдралд нь хэрэгжүүлэх үүднээс "Цэвэр сайхан орчин” сарын аяныг улс орон даяар зарласан. Ажлын хэсгийн дүгнэснээр Говь-Алтай аймаг нэгдүгээр байрт орж 18 сая, Увс аймаг хоёрдугаар байрт шалгарч 13 сая, гуравдугаар байрт Дархан-Уул аймаг, Сонгинохайрхан дүүрэг шалгарч тус бүр 7.5 сая төгрөгөөр шагнал хүртлээ. Аян явуулсны үр дүнд Говь-Алтай аймаг гялгар уутыг халж, даавуун торыг хэрэглээнд хэвшүүлж байна.

Увс аймаг "Холивол хог, ялгавал баялаг”, "Бид байгаль эхтэй хүйн холбоотой”, "Байгаль орчны хяналтад бидний оролцоо” сэдвээр иргэдээ соён гэгээрүүлэх ажлыг эхлүүлсэн. Дархан-Уул аймгийн өндөр настангууд нэгдэж, залуу хойч үедээ эх болсон байгаль дэлхийгээ хамгаалах талаар сургалт явуулж эхэлсэн зэрэг бодит үр дүнтэй ажлууд хийсэн байна. 

Мөн улсын хэмжээнд Хог хаягдлын тухай хуулийг сурталчлах зорилгоор нийт 89 удаа 19,537 иргэн, аж ахуйн нэгжид сургалт зохион байгуулж, 2,432 ширхэг гарын авлагыг хэвлүүлэн, сурталчилан таниулсан. Нийт дүнгээр 18,974 иргэн, аж ахуй нэгж байгууллагыг хамруулан, 3,945 орчим га талбайн хог хаягдлыг цэвэрлэн 21,148 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт буулгасныг аймаг, дүүргүүдийн ирүүлсэн тайлангаас ажлын хэсгийнхэн онцолсон. Ийм хэмжээний хог цэвэрлэж, сургалт, сурталчилгаа явуулсаар байхад дахин хог тарьж, хогтой байсаар байна гэдэг харамсалтай асуудал. Иргэд дор бүрнээ эрх, үүргээ ухамсарлаж чадвал бид хогноосоо салахад дөхөм байх болов уу. 

-Та ярилцлагын эхэнд хог боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг яаравчлуулсан гэлээ. Энэ талаар тодруулна уу?

-Хог боловсруулах үйлдвэр барина гэдэг монголчуудын хувьд нэн яаралтай шийдэх асуудлуудын нэг. Миний хувьд БОАЖ-ын сайд болсноосоо хойш хэд хэдэн асуудал дээр төвлөрч ажилласны нэг нь Хог боловсруулах үйлдвэртэй болох асуудал. Энэ хүрээнд 2012 онд батлуулсан Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн батлуулж, хог боловсруулах үйлдвэр байгуулах эрх зүйн орчныг бий болгоход анхаарч ажиллалаа.

Хог боловсруулах үйлдвэрийг хэд хэдэн газарт байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаагаа Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Ерөнхий сайд дэмжиж, энэ саналаа яаралтай ажил хэрэг болгохыг даалгасан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлд барих хог боловсруулах үйлдвэрийн төслийг яаралтайгаар Засгийн газрын хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэхийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдааны үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдэгдсэн. Нийслэлийн холбогдох газрынхантай хамтарч энэ асуудлыг ажил хэрэг болгохоор ажиллаж байна. 


-Ой хээрийн түймэр дэгдсэнтэй холбоотойгоор энэ зун өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа байх. Ямар ажлууд хийв?

-Зөвхөн түймэр гэлтгүй аялал жуулчлалын улиралтай холбоотойгоор бид энэ зун онцгой байдалд ажиллалаа. Хамгийн сүүлд л гэхэд Төв, Сэлэнгэ аймагт дэгдсэн түймрийн үеэр хоёр баг гаргаж, Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумдад хоёр хоног ажилласан. Төв аймгийн сум дундын ойн ангид 27 сая төгрөгийн тоног төхөөрөмж, Батсүмбэр сумын Засаг даргад яамны ажилтнуудын нэг өдрийн цалин болох таван сая төгрөгийг хандивлалаа.

Дэд сайд Ц.Батбаяраар ахлуулсан ажлын хэсгийнхэн Сэлэнгэ аймгийн сум дундын ойн ангид 10 сая төгрөгийн тоног төхөөрөмж гардуулсан. Үүнээс өмнө Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар болон Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанд тус бүр 10 сая төгрөг олгосон.

Түүнчлэн манай яамаар дамжуулан "Оюутолгой” компани, Самар үйлдвэрлэгчдийн холбоо, Аялал жуулчлалын холбоо, Монголын байгаль орчны иргэний зөвлөл зэрэг газрууд мөнгө хандивласан. Хандивын мөнгөөр РЛО буюу үүргэвчтэй ус шүршигч авахуулж, ойн ангиудад өгөхөөр боллоо. Түймэр гарсан газарт хамгийн түрүүнд очиж, хамгийн сүүлд буудаг хүмүүс бол ойн ангийнхан. Тиймээс ойн сан бүхий улсын тусгай хамгаалалттай газрын захиргаадад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нэмж олгохоор шийдвэрлэлээ.

Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн хандивласан мөнгийг өөрсдөд нь үлдээсэн төдийгүй мотоцикл өгч, түймрийн үеэр үрэгдсэн амьтдын сэг зэмийг хайх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

-Танай яамыг түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хангалтгүй авч байна гэсэн шүүмжлэл гарч байсан?

-Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтөөс болж ган гачиг болж, агаарын температур хэт халж байна. Үүнээс болж аянга буух, хүний хүчин зүйл зэргээс хамаарч түймрийн тархалт нэмэгдсэн. Бидний зүгээс түймэр гарч байгаа тухай мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний газраас авмагцаа орон нутаг дахь ойн ангиуд болон тусгай хамгаалалтын захиргаадтай хамтран ажиллаж байгаа. Харамсалтай нь иргэдийн маань санамсар болгоомжгүй байдлаас болж гарсан галыг унтраах боломжгүй хэмжээнд хүрч байна.

Мөн аянга бууснаас болж уулын оройгоос эхэлж шатаж буй газарт хүрч чадахгүй байсаар цаг алдах явдал гарч байгаа. Иймэрхүү асуудлыг Цаг уур, орчны шинжилгээний газрынхантайгаа хамтран үүлэнд зориудаар нөлөөлөх замаар бороо оруулж шийдэж байгааг уншигчид маань мэдэж байгаа байх аа. Өнгөрсөн сард Улаанбаатартай ойр гарсан түймэрт л гэхэд Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хот, Төв, Сэлэнгэ аймагт тус бүр хоёр, Дархан-Уулд нэг, нийт долоон баг гаргаж, 30 гаруй албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр 12 байршлаас үүлэнд нөлөөлөх аргаар 39 ширхэг пуужин харвасан нь түймрийг цурманд оруулахад маш их нэмэр боллоо. 

Ой хээрийн түймрийн 70 гаруй хувь нь иргэдийн болгоомжгүй үйлдлээс болж гарсныг цагдаагийн байгууллагынхан тогтоож, хариуцлага тооцохоор ажиллаж байгаа тухай мэдээлэл ирүүлсэн.

-Гал түймрээс гадна ойг сүйтгэж байгаа нэг том аюул бол хортон шавьж. Цэвэрлээгүй ойн асуудал байдаг. Гэтэл цэвэрлэгээ хийх нэрээр ой мод огтоллоо гэх шүүмжлэлийг иргэд их гаргах юм?

-Ойн хөнөөлт шавьжинд өртсөн 220,000 га талбайд нэн яаралтай тэмцлийн ажил явуулах БОАЖЯ-ны хүсэлтийг Засгийн газар хүлээн авч, нөөц хөрөнгөөсөө 6.6 тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэсэн. Уг ажлыг гүйцэтгэснээр ой дахин сэргэнэ.  Хатаж, хуурайшин ургах чадваргүй болохоос хамгаалж, байгаль орчинд их хэмжээний хохирол учрахаас урьдчилан сэргийлэх юм.

Сая гал гарахад хамгийн ихээр шатсан ой бол цэвэрлээгүй ой байсныг мэргэжлийнхэн хэлж байсан. Манай яамнаас ойн тооллого явуулж дуусахад цэвэрлэгээ хийх шаардлагатай гэдэг дүгнэлт гаргасан. Гэхдээ ойг цэвэрлэнэ гэдгийг иргэд маань сайн ойлгох хэрэгтэй.

Шатсан, шавжинд идэгдсэн, хөгширсөн модыг авахаас гадна унасан модыг түүх юм. Нөгөөтэйгүүр, цэвэрлэгээ хийж байгаа газруудад нөхөн сэргээлтийг өндөр түвшинд хийх шаардлагыг тавьдаг. 

ТОМООХОН КОМПАНИУДЫН ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТУЛГАРЧ БАЙГАА Ч ИРГЭД МААНЬ ДЭМЖИЖ БАЙГАА УЧИР ШАНТРАХГҮЙ


-Хууль бус үйл ажиллагаа явуулж буй уул уурхай, аялал жуулчлалын компаниудын эрхийг цуцлах зэрэг арга хэмжээ авч байгаа гэв үү? 

-Тусгай хамгаалалттай газар нутагт зөвхөн газар ашиглах эрх олгодог. Өөрөөр хэлбэл, төрийн газрыг түрээсээр түр ашиглуулж байгаа гэсэн үг. Тиймээс хуулийн дагуу л үйл ажиллагаа явуулах учиртай. Би БОАЖ-ын сайдаар ажиллаж буй эх хүн, эмэгтэй хүний хувьд эх орныхоо уул, усны ариун дагшин байдлыг хадгалж үлдэхэд бүх л сэтгэл зүрхээ зориулан ажиллана.

Улс орны болон нийтийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг учир ямар нэгэн компанийнхан над руу дайрахаас айж, шантрахгүй. Бид тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж буй компаниудад эхнээс нь мэдэгдэл хүргүүлж, зөрчлөө арилгахгүй бол тусгай зөвшөөрлийг нь хураах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдэж, хугацаа өгсөн. Тухайлбал, МХЕГ-тай хамтран Архангай аймгийн Цэнхэр сум, Орхон голын эхэнд ажиллаж буй компаниудыг шалгаж, үйл ажиллагааг нь хоёр сарын хугацаагаар зогсоож, зөрчлөө арилгах үүрэг өгсөн. 

Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутаг Гутайн даваа орчим хууль бус үйл ажиллагаа явуулж, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй "Юу энд Би” компанийн ашиглалтын зөвшөөрлийг цуцалсан.

Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн нутагт хайгуул хийх явцдаа эвдэгдсэн газрыг нөхөн сэргээгээгүй "Урд хутлаг уул” компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргалаа.

Туулын бургасыг их хэмжээгээр хядсан "Зүүн баян рефайнери” компани байгалийн унаган төрхийг алдагдуулсан гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг нь цуцалсан. 

-Сэлэнгэ аймгийн Хараа, Ерөө голд алт олборлолт хэрээс хэтэрч, усанд нь орсон иргэдийн арьсан дээр халдвар гарч байгаа тухай мэдээлэл гарах боллоо. Энэ газарт юу болоод байгаа юм бэ?

-Миний шийдвэрээр манай яам болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газрынхан яг энэ асуудлаар ажлын хэсэг гарган газар дээр нь ажиллаж байна.

Ажлын хэсгийнхэн удахгүй ирээд дүгнэлтээ танилцуулах байх. Ерөө гол дагуу 19 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсны дөрөв нь зөвшөөрөлтэй, 15 нь бичиг баримтаа зохих ёсоор бүрдүүлээгүй, дутуу учраас Хараа, Ерөө голын сав газрын захиргааныхан холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлж, зөрчилтэй компаниудын үйл ажиллагааг зогсоосон.  

Нөхөрлөл нэрийн дор иргэд Ерөө голын голдиролд зөвшөөрөлгүй алт олборлож байсныг илрүүлж, үйл ажиллагааг нь таслан зогсоох шаардлагыг Сэлэнгэ аймгийн болон Бугант тосгон дахь цагдаагийн байгууллагад хүргүүлсэн. Харин одоо манай яамны Байгаль орчин, үнэлгээ аудитын хэлтэс мэргэжлийн байгууллагуудтай хамтран газар дээр нь ажиллаж байгаа. 

-Элэг судлалын үндэсний төвийн газрыг яамнаас дээрэмдэж байна гэх мэдээлэл гараад удаж байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Уламжлалт анагаах ухаан, элэг судлалын үндэсний төв нь "Хүн ба байгаль” төслийг хэрэгжүүлэхээр 2001 онд Байгаль орчны яамтай гэрээ байгуулж, 2002 онд нэг га газар ашиглах эрх авсан байдаг.

Тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж газар ашиглах эрхээ таван жил тутам сунгуулах ёстой атал тэд найман жилийн дараа буюу 2010 онд л сунгуулах хүсэлтээ яаманд тавьсан юм билээ. Түүнээс өмнө буюу 2008, 2010 онд БОАЖ-ын сайдаар ажиллаж байсан хүмүүс тушаал гаргаж, төвийн ойр орчмын газрыг тодорхой компаниудад ашиглах эрх олгожээ. Тэдгээр компанийнхан газраа ашиглах гэхээр Элэг судлалын үндэсний төвийнхөн хүлээн зөвшөөрдөггүй, шүүхийн шатанд маргалдсаар 2012 онтой золгосон байна. Тус төв орчимд газар ашиглах эрх авсан компаниуд асуудлаа, хүсэлтээ салбарын сайдад удаа дараа тавьж байжээ. Ингээд хажууханд нь орших "Энигма” компанитай тохиролцсоны үндсэн дээр Н.Батцэрэг сайд 2016 онд орц, гарц гаргах, давхцал арилгах тушаал гаргасан байдаг. Ингэснээр тухайн компаниуд Газрын тухай хуулийн дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргад хүсэлт гаргаж, орц, гарцаа чөлөөлүүлэх ажлыг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн юм билээ.

Монгол Улсын рашаан, сувиллын бүтэц, үйл ажиллагааны стандартад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд найман га газар эзэмшүүлнэ гэж заасан байдаг. Элэг судлалын үндэсний төв анх 2002 онд нэг га газар ашиглах эрх авч, 2010 онд зөвшөөрлөө сунгуулах хүсэлт тавьсан. Энэ хугацаанд газрын төлбөр огт төлөөгүй. Тухайн үед тус төвийн ойр орчимд ямар ч рашаан байхгүй, нөгөөтэйгүүр, газрын төлбөр төлөөгүй, газар ашиглах эрхээ цаг тухайд нь сунгуулаагүй талаар мэдэгдэхэд БОАЖЯ-ыг шүүхэд өгсөн байдаг. Шүүхээс 2012 хэний ч эрх ашгийг хөндөхгүйгээр асуудлыг шийдэх үүргийг манай яаманд өгсөн байдаг. Харамсалтай нь, хэний ч эрх ашгийг хөндөхгүйгээр тус төвд найман га газар ашиглуулах боломжгүй гэдэг үндэслэлээр яам өнгөрсөн он хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй.

Харин миний бие өнгөрсөн оны аравдугаар сард А/169 тоот тушаал гаргаж, тухайн төвийг газрын төлбөр төлөөгүй, газар ашиглах эрхээ цаг тухайд нь сунгуулаагүй байсан ч шүүхийн шийдвэрийг биелүүлж, өмнө нь ашиглаж байсан нэг га дээр нь нэмж 3.8 га газар ашиглах эрх олгосон. Харамсалтай нь, тус төвийнхөн одоо болтол шаардлагатай материалаа бүрдүүлээгүй учир газар ашиглах эрхийн гэрчилгээ аваагүй юм билээ. Гэтэл одоо энэ бүхнийг эсрэгээр ярьж байгаа нь үнэхээр ойлгомжгүй, бас харамсалтай байна.

-"Энигма” компанийн гурван га газрын эрхийг цуцалж, автомашины цогцолбор барина гэж байсан. Тэр асуудал юу болсон бэ?

-Засгийн газраас Богд уулын аманд аялагчдад зориулсан цогцолбор байгуулах тогтоол гаргаж, газар чөлөөлөх үүргийг БОАЖ-ын сайд надад, санхүүжилтийг шийдэх үүргийг нийслэлийн Засаг дарга С.Батболдод өгсөн. Үүний дагуу цогцолбор барих боломжтой газруудыг судлуулж, иргэдээс санал авсны үндсэн дээр "Энигма” компанийн ашиглаж буй гурван га газрыг нийтийн эрх ашгийн өмнөөс цуцлах шийдвэр гаргасан. Гэтэл тус компанийнхан "Их сургууль барих газрыг дээрэмдэж, казино, зочид буудал байгуулах нь” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр төлбөртэй нийтлэл гаргаж байсныг хүмүүс санаж байгаа байх.

Богдхан ууланд аялж, алхдаг хүмүүс, нийтийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж гаргасан шийдвэрүүд маань мөнгө, хөрөнгө, эрх мэдэлтэй хүмүүсийн ашиг сонирхолтой зөрчилдөж байгаа учир намайг болон яамныхныг зохион байгуулалттай гүтгээд байх шиг байна. Төр, засгийн зүгээс нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслэж, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө түрээслүүлж буй газрынхаа эрхийг хэзээ ч цуцалж, бүтээн байгуулалт хийх эрхтэй. Тэгээд ч бид "Энигма” компанийн ямар нэг объект бүхий газрын эрхийг цуцлаагүй. 

Олон жил хоосон байсан газарт ард иргэдийн шаардлагын дагуу, Засгийн газрын шийдвэрийг үндэслэн цогцолбор байгуулахаар болсон юм. "Энигма” компани МХЕГ-ын лацыг авч, байгаль орчны үнэлгээ хийлгээгүй атлаа газар шорооны ажил эхлүүлсэн байхтай бид өнгөрсөн долоо хоногт газар дээр нь очиж танилцсан юм. Үүнийг л мушгин гуйвуулж буй бололтой.

-Аялал жуулчлалын салбарт хийгдэж буй ажил юу байна?

-Хэрэгжүүлж буй ажил олон бий. Мянганы суут хүн эзэн Чингис хааны нутагт аялал жуулчлалын томоохон цогцолбор байгуулах зураг төслийн уралдаан зарлахад архитекторын 12 баг оролцож, цогцолбор байгуулах ажлыг хамтран эхлүүлэхээр болсон. Монгол, Орос, Хятад гурван улсын Ерөнхийлөгчийн түвшинд ярилцаж тохирсон эдийн засгийн коридор байгуулах үйл ажиллагааны хүрээнд 32 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээс аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүнийг бүс нутагт хөгжүүлэх "Цайны зам” төслийг эхлүүллээ.

Гурван улсын аялал жуулчлалын сайд нарын II уулзалт энэ сарын эхээр Улаан-Үдэд болсон. III уулзалт ирэх жил манай улсад болно. Энэ мэтээр эхлүүлсэн ажлууд маань амжилттай хэрэгжиж байна. Аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг шинэчлэх, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хүрээнд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа.

Мөн энэ салбарт мөрдөж буй стандартуудыг олон улсын түвшинд хүргэн, шинэчлэн боловсруулж, мөрдүүлэх ажлыг эхлүүлээд байна. Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт заасны дагуу аялал жуулчлалыг баруун, зүүн, хангай, төв, говийн хэмээн бүсчлэн хөгжүүлэхээр судалж байгаа.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН, БОАЖЯ

"Хаягдал, сав баглаа боодлыг үйлдвэрлэгч болон импортлогч нь хариуцаж хураамж төлөх зохицуулалттай болсон"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 18:13
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани