Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгой гэсээр бусад тавин толгойгоо мартсан МОНГОЛ

Тавантолгой гэсээр бусад тавин толгойгоо мартсан МОНГОЛЖирийн иргэд бид улстөрчидтэйгээ нийлэн 6.4 тэрбум тонн нөөцтөй Таван толгойн ордыг хэрхэн хувааж идэхээ бодон сэрүүн зүүдэлж байхад гадаадын доншуур этгээдүүд баялгийг минь цөлмөж дуусах нь ээ. Гэтэл төр засаг, түмэн олон "Тавантолгой” гэсэн ганцхан төсөлд анхаарал хандуулаад бусад баялгаа мартаж байх шиг. Австралийн хөрөнгө оруулалттай "Хүннү коал” компани Тавантолгойгоос 40 километр зайд Цант-Уул нэртэй нүүрсний орд илрүүлж, нөөцийг нь 740 сая тонн гэж тогтоогоод биржээс хөрөнгө босгож чадсан. Тус ордын нийт нөөцийн 30 хувь нь коксжих нүүрс гэж байгаа. Үндсэндээ коксжих, хүрэн нүүрсний харьцаа нь Тавантолгойтой ижил гэсэн үг. Зөвхөн энэ компани гэхэд л манай орны өмнөд хэсэгт 14 тусгай зөвшөөрөл эзэмшиж, хайгуул, олборлолтын ажил явуулж байна. Ер нь говийн бүсэд хайгуулын лиценз эзэмшиж байгаа компаниудын дунд үндэсний компани бараг алга. Дан гадаадын компаниуд, тэгээд нөөцийг нь тогтоож орд болгосон тухайгаа эхнээсээ зарлаж байна. Дээр дурдсан Цант-Уулын орд гэхэд нөөц нь нэг тэрбум тонн хүтэл нэмэгдэх боломжтой гэж танилцуулган дээрээ дурдсан байсан. Нүүрсийг эрт дээр үед ургаж байсан шатсан ойн үлдэгдэл гэж тодорхойлдог. Тэгвэл эрт галавт тэр чигтээ ой модоор хучигдсан байсан гэж үздэг өмнөд нутаг маань тэр чигтээ нүүрстэй гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Өвөрмонголд нийтдээ 741 тэрбум тонн нүүрсний нөөц илэрсэн гэж өмнөд хөршийн Синьхуа агентлаг ярьсныг хойд хөршийн хэвлэлүүд мэдээлж байна. Тийм болохоор Тавантолгойн эргэн тойронд байгаа хайгуулын талбайгаас нүүрс гарч л таарна.

Манай улсын өмнөд хэсгээс Тавантолгойн энд хүрэхгүй ч тэрбумаар хэмжигдэх нөөцтөй ордууд удахгүй дуу дуугаа авалцан нээгдэх нь гэсэн дүгнэлтийг дээрх баримтууд дээр түшиглэн хийж болно. Харин тэр үед шинэ ордуудыг стратегийн ач холбогдолтой эсэхийг тогтоох журам хуучирсан байх магадлал харагдаж байгаа юм. Ашигт малтмалын тухай хуулинд "стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэж үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг хэлнэ” гэж заажээ. Манай улсын ДНБ-ий хэмжээ жил бүр өснө. Энэ өсөлт нь цаашид тогтвортой байна гэж таамаглаж байгаа. Тэгэхээр, таван хувь гэдэг заалтыг баримтлах юм бол таван жилийн дараа Асгатын хэмжээний орд илрэхэд стратегийн ач холбогдолгүй болох байдал харагдаж байна.

Стратегийнх гэж тоонд ороогүй ордуудаа бид энгийн хашааны газраас ч илүүд бодож анзаарахгүйгээр гадаадын компаниудын гарт хаяж байна. Иргэдийн бухимдлыг хамгийн их төрүүлдэг, зарим нэг мэргэжилтнүүдийн ярьснаар, цаашид төрийн эргэлт гарах шалтгаан болж магадгүй Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийг эргэж харах зайлшгүй шаардлага байна. Хуулийн энэ зүйлийн 3-т "Эхний 5 жилийн хөрөнгө оруулалтын хэмжээ 50 саяас дээш америк доллартой тэнцэх бол 10, 100 саяас дээш америк доллартой тэнцэх бол 15, 300 саяас дээш америк доллартой тэнцэх бол 30 жилийн хугацаагаар энэ хуулийн 29.1-д заасан гэрээ байгуулна” гэж заажээ. 29.1 гэдэг нь 

29.1.1.татварын орчинг тогтвортой байлгах;

            29.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнээр борлуулах;

            29.1.3.олсон орлогоо захиран зарцуулах эрхийг нь баталгаажуулах;

            29.1.4.хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаа;

            29.1.5.ашигт малтмалыг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд хохирол багатай олборлох;

            29.1.6.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх;

            29.1.7.бусад төрлийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх;

            29.1.8.бүс нутгийг хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгох;

            29.1.9. учирсан хохирлыг нөхөн төлөх.

гэсэн есөн үүргийг манай улс хүлээдэг юм байна. Дэлхий нийтийн жишгээс арай илүү эрхийг эдлүүлдэг байгаа биз. Эцсийн эцэст, Монгол Улс дайн самуунтай улс биш. Бид нэгэнт хөрөнгө, мөнгөтэй болж байгаа юм бол үүнийхээ хэрээр хөрөнгө оруулагчдад тавих шаардлагаа өндөрсгөж байх учиртай. Өөрөөр хэлбэл, 300 саяас дээш ам.доллар оруулсан компани болгонтой тогтвортой байдлын гэрээг 30 жилээр хийгээд байж болохгүй. Ашигт малтмалын үнэ тэнгэрт хадаж байгаа өнөө цагт 50, 100, 300 сая ам.доллар үнэндээ энэ бол бага мөнгө болж хувирсан гэдгийг бүгд хүлээн зөвшөөрөх биз. Тиймээс эрх баригчид Ашигт малтмалын тухай хуулийн 29.1-оруулах хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэх, эс бөгөөс тогвортой байдлын гэрээ байгуулах хугацааг 30 биш, дээд тал нь 20 жил байхаар  зааж, сунгах нөхцлийг мөн эргэж харах хэрэгтэй юм. Оюу толгойн ордыг эзэмшигч "Рио Тинто” компанитай бид 2009 онд тогтвортой байдлын гэрээг үзэглэсэн. Тухайн үед зэсийн ханш эдийн засгийн хямралын дараа дөнгөж өндийж байсан. Гэтэл хоёрхон жилийн дараа зэсийн үнэ хоёр дахин нэмэгдэж 9000-аас хол давсан. Цаашид ч тогтвортой байна гэсэн таамаглалыг эдийн засгийн шинжээчид хийж байна. Зөвхөн зэс төдийгүй бусад металлын үнэ ч цаашид тогтвортой өндөр ханштай байна гэж байна.

Гэтэл эрх баригчид ганцхан Тавантолгойн ордыг тойрсон асуудал дээр иргэдийн анхаарлыг төвлөрүүлэхийг оролдож, ашиглах үйл явцыг удаашрах төлөвтэй байгаа нь сүүлийн үед өрнөж буй үйл явдлуудаас анзаарагдах боллоо. Уг нь Тавантолгойгоо даруйхан нэг тийш цэгцэлж аваад, бусад тавин толгойгоо хэрхэн ашиглах тухайд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Дэлхийд ховорхон байгалийн баялгаа сандайлсан гуйлгачин гэж хэлэгдэж байсан Монгол Улс сүүлийн жилүүдэд тэрхүү баялгаа сэндийчиж уудалж эхэлсэн. Гэвч улс орны хөгжил болоод ард олны амьдралд эерэг үр ашиг хараахан авчраагүй л байна. Гол олзыг гадаадынхан шүүрдэж байгаа нь нууц биш. Тиймээс төрийн мэргэн ухаан, түмний сэрэх уухайг нэг толгойн баялаг руу биш, бүх толгойн баялаг руу хараалах цаг болсон байна. 

 

Д.Дамдинжав

zindaa.mn


Тавантолгой гэсээр бусад тавин толгойгоо мартсан МОНГОЛ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 14:03
Өчигдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани