Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“СЕНТЕРА ГОУЛД”-ЫН ТАТВАРААР АНХНЫ АЛДААГАА ГАРГАВ

2009 оны наймдугаар сард Ерөнхийлөгч асан Ц.Элбэг­дорж Монгол Улсын тэргүүн болсныхоо хувиар Оюутны сургалтын тэтгэлгийн тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, өргөн барьж байжээ. Үйл хэргийн залгамж халаа хийгээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хязгаарлагдмал эрх, үүргийн хэм хэмжээг хүндэтгэн үзвэл түүний үйл ажлын эхлэл цагаан мөртэй байж. Мэдээж энэ эхлэлийн туйлаасаа хүндэтгэн дагах аргагүй, хэт явцуурсан, эсвэл лоббид өртсөн эсэх талаар хардахгүй байхын аргагүй олон шийдвэр гаргасныг та бид мэднэ. Гагцхүү анхны бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн 2009 оны наймдугаар сардаа гаргасан, санаачилсан ажлынх нь түүврийг Оюутны сургалтын тэтгэл­гийн тухай хуулийн төсөл боловсруул­сан гэх дээрх мэдээлэл чимж байгаа нь Монгол төрийн бодлогын залгамж халаанд үлгэрлэн дэлгэрч явах учиртай мэт санагдана. Иймд Ерөнхийлөгч Х.Баттулгын рейтинг ард түмний дунд 65 хувьтай байгаа тухай "Херо” интертаймэнтийн захирал Б.Баатарын сошиалд түгээсэн мэдээллийг иш үндэс болгон үйл хэргийнх нь өнгө, өнгөлж гаргасан шийдвэрээс нь түүвэрлэн хүргэе.
 

В.ПУТИНЫ МОНГОЛ ДҮРЭЭР ТОДРОХ НИГУР

 

Ерөнхийлөгчийн тангараг өргөс­ний анхны ажлын өдрөө тэрбээр Төв аймгийн Батсүмбэр нутагт гарсан ой хээрийн түймрийг унтраах ажилтай газар дээр нь танилцсан нь түүний талаар олон нийтэд шийдэмгий, эх оронч сэтгэгдэл үлдээсэн нь мэдээж. Өмнөх дөрвөн Ерөнхийлөгчөөс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энэ чиглэлээр оноо авах, сэтгэл гаргах олон үйлдлийг хийж ирсэн удаатай. Иймд анхны ажлаа түймэр унтраахаас эхлүүлж, ой хээрийн түймэртэй тэмцэх, ой хээрийг хамгаалах талаар зарлиг гаргахаа зарласан нь Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд бараг л ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины гамшиг осолтой танилцах үедээ хийдэг үг, үйлдэлтэй төстэй болсон байх талтай. Тэр дундаа, сошиалаар түүнийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай адилтгаж, дэлхийн хамгийн булчинлаг удирдагч гэх мэт хошин бөгөөд тодорхой зорилготой мэдээ, мэдээлэл хөвөрсөн нь ирээдүй цагт улам бүр дэлгэрч мэдэх юм. Учир нь, өнөөдрийн улс төрийн ороо бусгаа шийдвэр, цаг үеэ чиглүүлэх манлайлагчийн орон зай дутмаг байгаа энэ үед монголчууд лидер, цаашлаад бараг эцэг мэт удирдагч хүсэмжилж буй нь нууц биш. Үүнд өгөөш болохуйцаар МАН-ын дотоод хагарал эрчимжиж байгаа нь яах аргагүй Ерөнхийлөгч Х.Баттулгыг тодоос тод харагдуулж чадна. Тэр дундаа, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнтэй уулзах үеэрээ "Хилээр хүнсний ногоо авахаа 100 хувь зогсоож, дотоодын аж ахуйгаа дэмж” хэмээн мэдэгдсэн нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины 2016 оны долдугаар сард гаргасан шийдвэртэй агаар нэгэн байсан гэнэ. Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны наймдугаар сард энэ саналаа салбар хариуцсан сайдад гаргаснаараа л онцлог бололтой. Гэхдээ тэрбээр яг энэ салбарыг ердөө гурван жил хүрэхгүй хугацааны өмнө хашиж, бодлогын өөрчлөлт хийх эрх мэдэлтэй, төсөв хөрөнгөтэй байсан гэдгийг уншигч танд сануулья.
 

МАН-ЫН ШИНЭ ДАРГАТАЙ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ НАЙМААЛЦАХ УУ
 

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байх хугацаандаа тэрбээр "Хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдвол 60 тэрбумын бичлэгийн уг учрыг олно. Оффшор дансанд байгаа мөнгийг Монголдоо авчирна” хэмээн мэдэгдсэн. Тиймээс ч өнгөрсөн 20 гаруй хоногийн хугацаанд Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалыг дуудаж, хоёр ч удаа уулзлаа. Дээрх асуудлыг яаралтай шалгахыг ч дор бүр нь үүрэгдсэн. Өөрийн зүгээс дэмжиж тусалж, өмгөөлөн хамгаалахаа ч илэрхийлсэн. Улмаар энэ үүрэг даалгаврын хүрээнд УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа албан тушаалд очсон бүх хүнээс "Та ямар аргаар энэ ажлыг авсан бэ” хэмээн Авлигатай тэмцэх газраас байцаалт авч байгаа сурагтай. Ингэхдээ Удирдах зөвлөлөөр нууц санал хураалтаар тодорсон, тодорхой дохио, зангаагаар ажилд очсон эсэхийг нь үл тоон бүгдийг хамруулж буй гэдэг. Гэхдээ НИТХ-ын дарга Ц.Сандуйгаар гол зангилааг тайлуулахаар түр хүлээзнэж байгаа бололтой. Оффшор дансны тухайд хууль, хяналтын байгууллагынханд мөн л 49 хоногийн хугацаа өгсөн. Талийгаачдын буяны үйл талаас нь бодож үзвэл 49 хоног гэдэг яаж ч бодсон бэлгэ дэмбэрэлтэй тоо биш. Өөрөөр хэлбэл, оффшор бүсэд данс эзэмшиж буй Монголын улс төр, бизнесийн төлөөллийг цочоох зорилгоор энэ тоог сонгосон байх магадлалтай. Сүжиг, сэжиг талаас нь бодвол шүү дээ.

Гэхдээ дээрх хоёр ажлыг урагшлуулж, үнэн мөнийг нь олохоор зорьж буй талаас нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг буруутгах ямар ч аргагүй юм. Учир нь, энэ хоёр асуудалд үнэнийг тогтоохгүйгээр цаашид улс төр ч, бизнес ч шударга явагдах боломжгүй юм. Иймд түүнд баяр, талархал хүргэх хэрэгтэй. Гагцхүү өөрийг нь тойрон хүрээлж буй гадаад нь байг гэхэд ядаж монгол хүмүүсийн нэр дээр байгаа оффшор дансан дахь мөнгө Монголд ирэх үү гэдгийг Ерөнхийлөгч Х.Баттулгаас асуухгүй өнгөрч болохгүй нь. Анхнаасаа хуулийг хоёр хүнд өөр өөрөөр хэрэглээд эхэлбэл Монгол Улсын Ерөнхийлөгч гэж зарлуулах, хүндлүүлэх эрх түүнд үлдэх үү гэж хайрласан даа шүү. Дээр нь, 60 тэрбум төгрөгийн бичлэгтэй холбоотойгоор МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдыг өнөөдрийг хүртэл өрсөлдөгчөө гэж харсаар байгаад нь сануулга өгмөөр. Энэ бол бодох л асуудал. Шалтгаан нь тун тодорхой. Ирэх намар МАН-ын дарга хэн болохоос Ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхийг хэтрүүлэгтэй эдлэх эрх нь нээгдэх юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиар олгогдсон хязгаарлагдмал эрхээ давуулан эдэлнэ гэсэн үг. Цаашлаад МАН-аас яаравчлуулж буй Үндсэн хуулийн өөрчлөлтийг тогтоон барих боломжтой болно. Зөвхөн хуулийн талаасаа энэ ганц үндэслэлийн төлөө тэрбээр МАН-ын даргын өрсөлдөөнд бооцоо тавьж, улмаар 60 тэрбумын асуудлаар УИХ-ын дарга М.Энхболдын бүлэглэлийг унагах, цаашлаад хууль тогтоох засаглалыг удирдах эрхийг нь булаан авахыг санаархаж байгаа нь зайлшгүй. Тэгэхээр М.Энхболд гэдэг улстөрч өнөөдрийг хүртэл Ерөнхийлөгч Х.Баттулгын өрсөлдөгч болж таарч байна гэсэн үг. Товчхондоо түүнийг унагах хүсэлтэй МАН-ын улстөрчидтэй эрх ашгаа нэгтгэхгүйгээр хуулийн болон тойрон хүрээлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах боломжгүй юм. Ийм л учраас сонгогчиддоо амласан гэх тодорхой нэг амлалтын хүрээнд ирэх намар болох МАН-ын их хурлаас урьтаж, 60 тэрбумын бичлэгийн асуудлыг тодор­хой болгохоор яаравчилж буй нь энэ ээ.
 

"СЕНТЕРА ГОУЛД”-ЫН ТАТВАРААР АНХНЫ АЛДААГАА ГАРГАВ

 

Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр өдрийн өмнө "Сентера гоулд улсад 36 саяын татвар л төлсөн” хэмээн мэдэгдсэн. Мөн энэ асуудлыг шалгаж, хариуцлага тооцох хэрэгтэй гэдгийг хууль, хяналтын байгууллагуудын удирдлагад сануулсан. Гэтэл бодит байдал дээр уг компани нь зөвхөн 2011 онд гэхэд 4.14 тэрбум төгрөгийн татвар төлж, шилдэг 100 татвар төлөгчийн нэгээр тодорч байж. Мөн 2015 оны байдлаар 36 тэрбум төгрөгийн татвар төлсөн мэдээлэл ч бий. Гэтэл Ерөнхийлөгчийн албан зөвлөх, туслах болон тойрон хүрээлэгчдийн бэлтгэсэн мэдээлэлд энэ тоог 35 сая төгрөг хэмээн бичсэн байсан бололтой. Ингэснээр тэрбээр Ерөнхийлөгчийн хувиар анхны хариуцлагагүй алдаагаа гаргалаа. Мэдээж уг компанитай холбоотой гомдол санал их байдаг нь үнэн. Тэр хэрээр Монголын төр нөлөө бүхий улстөрчдийн дарамт шахалтан доор хариуцлага тооцохоос зайлсхийж, өдгөө Ноён уулыг ухах эрхийг ч олгосон байгаа. Шүүхээр саяхан цуцалсныг эс тооцвол хариуцлага тооцсон нь тунчиг ховор. Ийм байхад Ерөнхийлөгчийн хувиар хэлсэн зөв үүрэг хариуцлага бүхий үгийг нь буруу мэдээллээр баллаж байна гэдэг бол ирэх дөрвөн жилийн хугацаанд энэ мэт алдаа гаргасаар байх уу хэмээн асуухад хүргэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн даалгавар зөв ч, мэдээлэл нь буруу байсанд энэ шийдвэрийнх нь гүйцэтгэл бүдгэрэх талтай. "Үгүй ээ, жилдээ багадаа дөрвөн тэрбум төгрөг татварт төлж байсан байна шүү дээ” гэдэг үгээр хайцаалаад өнгөрвөл яах вэ гэж эмээсэндээ үүнийг сануулж байгаа хэрэг ээ.
 

АРДЧИЛСАН НАМААС ГАРЧ БАЙЖ АРДЧИЛСАН НАМЫН ЛИДЕРҮҮДИЙГ ЭВЛЭРҮҮЛЭВ
 

Ардчилсан намын дарга хийгээд УИХ-ын дарга асан З.Энхболд болон Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нарыг өнөөдрийг хүртэл эвлэрэшгүй хоёр тал хэмээн бодож, итгэж явсан иргэд цөөн биш байж таараа. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа авахтайгаа зэрэгцэн З.Энхболдыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар, Н.Алтанхуягийг улс төрийн ахлах зөвлөхөөр томилсон. Тэдний хэн хэн нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бие бие рүүгээ хатуу үг чулуудаж, Ардчилсан намын ялагдалд өөрөөсөө бусдыг буруутгаж явсан цаг саяхан. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг гүйцэтгэх засаглалын тэргүүнээс огцруулах ажлыг Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга З.Энхболд нар гардан гүйцэтгэж, тодорхой цаг хугацаанд буланд шахсан нь ч үнэн. Үүнд нь бухимдаж, гоморхсон Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хорсол магадгүй "Уучилж чадах ч, мартаж чадахгүй” гэдэг алдарт үгээр нь тайлагдах биз. Энэ удаад ч тэрбээр уучилсан байж болно. Гэхдээ мартаж чадахгүйгээр Ерөнхийлөгчид зөвлөж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргатай хамтран ажиллаж таараа. Гол нь энэ шийдвэрийн сайн тал нь Ерөнхийлөгч Х.Баттулга Ардчилсан намын гишүүнээс татгалзаж, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувиар намынхаа лидерүүдийг эвлэрүүлж буй нь энэ. Зөвхөн энэ хоёрыг бус Ардчилсан намын сонгуулийн штабад хүчин зүтгэсэн олон олон залуусыг, олон олон нөлөө бүхий улстөрчдийг тэрбээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэд дуудах нь халгүй өгөөмөр загнаж байна. Харин энэ эвлэрэл хэр удаан үргэлжлэх бол. Зарим нэг нь хуулийн хариуцлагаас зугтаж, Ерөнхийлөгчийн дэргэд шадарласан байхад цөөнгүй хэсэг нь улс төрийн намтраа чимэхийг хүссэн ч байж мэднэ. Гэхдээ аль нь ч байлаа гэсэн З.Энхболд, Н.Алтанхуяг нар нэг хүний төлөө, нэг засаглалын төлөө Ерөнхийлөгч Х.Баттулгын дэргэд шадарлана гэдэг бол чамгүй яриа, хэлэлцээний үндсэн дээр шийдвэрлэгдсэн тохироо байж таараа. Иймд Ардчилсан намын лидерүүдийн эвлэрлийг баталгаажуулж чадвал Ерөнхийлөгчийн хувьд намдаа хүргэж буй хамгийн том тус болох нь дамжиггүй. Ядаж л, дөрвөн жилийн дараа намдаа эргэж ирлээ гэхэд босго нь намхан, болзол нь бага байх биз. Энэ нь гэхдээ Ерөнхийлөгчийг өөрийг нь Ардчилсан намаас ангижраагүй, хамааралтай болгож харагдуулах сул талтай гэдгийг онцлоё.

Ийнхүү товчлон хүүрнэхэд Ерөнхийлөгч Х.Баттулгын өнгөрсөн 20 гаруй хоногийн хугацаанд хийсэн улс төрийн шийдвэр, уулзалт ярианы агуулга бүхэлдээ хувь улстөрчийн нурууг өндөр, үгийг хатуу харагдуулахад чиглэж байлаа. Тэр хэрээр МАН-ын дотоод улс төрийг идэвхжүүлэх, АН-ын эв нэгдлийг зангидах гэсэн зорилго нь ч тодорхой болов. Хэрэв үүн дээр Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын үеэр өрнөсөн яриаг нь нэмбэл санал сонсох бус саналаа сонсгосон байна билээ. Энэ нь зөвлөхөд зөвлөсөн гэсэн үг. Ямартай ч, Ерөнхийлөгч Х.Баттулгын ирэх дөрвөн жилийн довтолгооны зорилго чиглэл тодорхой, бай нь МАН руу байж таарах бололтой. АН-ынхан дэргэд нь шадарласан болохоор шүү дээ.

Үндэсний шуудан
Г.Отгонжаргал

“СЕНТЕРА ГОУЛД”-ЫН ТАТВАРААР АНХНЫ АЛДААГАА ГАРГАВ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани