Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголыг “Нүүрсний бурхан тэнгэр” ивээж байна

Монголыг “Нүүрсний бурхан тэнгэр” ивээж байнаМонголчуудыг "Алтан дээр суусан гуйл­гачин” гэдэг. Энэ хэлц үг дэлгэрээд даруй хорь  орчим жил болж байна. Монгол Улс "Эрдэнэт”-ээс өөр томоохон уурхайгүй байсан цаг үе саяхан. Харин одоо байдал шал өөр. Тавантолгой, Оюутолгой тэргүүт­нээс эхлээд олон ч уурхай төрөн гарсан. Эдгээр уурхай баялгаа ухаж, түүхийгээр нь гадагш зөөсөөр байна.

Орж ирэх орлогоор нь бид амьдралаа залгуулж сууна. Овойж оцойтлоо баяжсан ч юм алга. Харин ч эдийн засгаа элгээр нь хэвтүүлэх дөхсөн.  Тэгвэл 2017 он гарснаар биднийг "Нүүрсний бурхан тэнгэр” ивээж эхэлсэн. Сөхөрч унах шахсан эдийн засаг  хэдэн сарын дотор 4.2 хувьд хүртлээ өслөө. Энэхүү өсөлтийн гол үүрэг гүйцэтгэгч нь "Нүүрс”  байв. Ийнхүү Монголын эдийн засгийг нүүрс аврах болсон шалт­гааныг сийрүүлбэл, дэл­хийд кокс­жих нүүрснийхээ чанараар тэргүүл­дэг Австра­лийн зүүн хойд эрэг орчмыг хар салхи дайрч, дэд бүтцэд нь гэмтэл учруулсан явдал байв.

Тус улсын BHP Billiton болон Пийбоди Энержи зэрэг томоохон үйлдвэрлэгчдийн төмөр зам нь хөрсний нуралт, аадар борооны улмаас эвдэрч гэрээгээр заасан хугацаанд нүүрс нийлүүлж чадахгүй болсноо зарласан юм. Үүнээс үүдэн коксжих нүүрсний ханш сүүлийн дөрвөн жилд байгаа­гүйгээр өссөнийг дэлхийн хэвлэл мэдээллийн байгуулла­гууд мэдээлж байлаа. Тиймээс Австралийн нийлүүлэлт бага­сч,  Хойд Америк, Монгол, ОХУ-ын экспорт нэмэгдсэн юм. Энэ үйл явдал мэдээж манай эдийн засагт сайнаар нөлөөлсөн. Бас нэг үйл явдал нь, Хятад Улс энэ оныг дуустал Хойд Солонгосоос авдаг нүүрсний импортоо албан ёсоор зогсоож буйгаа мэдэгдсэн. Ингэснээр Лианянганг, Зянсу зэрэг БНАСАУ-аас ирдэг боомтод Хойд Солонгосын ачааны хөлгийг нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн юм. Хойд Солон­госоос авах нүүрсний импортоо зогсоосноор Хятад Улсад наанадаж 18 сая тонн нүүрсний импорт эзгүйрч байна гэдгийг хэвлэлийнхэн онцолж байлаа.

Нүүрс тойрсон дээрх үйл явдлын нөлөөгөөр Монгол Улсын нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс дөрөв дахин өссөн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн долдугаар сард мэдээлэв. Тодруулбал, оны эхний зургаан сард нүүрсний экспорт 19.1 сая тонныг давж, орлого нь нэг тэрбум 282.3 сая ам.доллараар өсчээ. Үндсэндээ оны эхний хагас жилийн дүнгээр өмнөх жилүүдийн бүтэн жилийн дундажтай тэнцэхүйц хэмжээний нүүрсийг гадагшаа гаргасан гэсэн үг. Нүүрсний экспортын дийлэнх хэсгийг "Эрдэнэс Тавантолгой”-н экспорт бүрдүүлсэн бөгөөд өмнөх оны мөн үеэс үнээ харьцангуй нэмэгдүүлж чаджээ. Тус компанийн мэдээлснээр нэгдүгээр улиралд уурхайн амнаас нэг тонн нүүрсийг 60 орчим ам.доллараар борлуулж байсан бол одоо 69 ам.доллар болгосон байна. Мөн нүүрсний экспортын гол гарц болох Гашуунсухайтын боомтын нэвтрэлтийг сайжруулсан нь экспорт өсөхөд нөлөөлсөн хэмээн мэдээлсэн. 

Тэгвэл монголчуудад дахин нэг боломж нээгдлээ. Учир нь Хятадын төрийн өмчит "Шеньхуа Энержи” групп Өвөрмонгол дахь хоёр том ил уурхайн үйл ажиллагааг зогсоож байгаагаа өнгөрөгч пүрэв гаригт зарлажээ. Ингэснээр Монгол Улсын нүүрсний экспорт нэмэгдэх нөхцөл дахин бүрдэв. Уурхайнуудыг түр зогсоох болсон шалтгаан нь газар эзэмшилтэй холбоотой асуудлаас болсон гэдгийг Хятадын зүгээс мэдэгджээ. Зогссон хоёр уурхай нь 2016 онд 50 гаруй сая тонн нүүрс, энэ оны эхний хагаст 30 гаруй сая тонн нүүрс олборлож байсан аж.

Энэхүү нүүрсний хомсдолоо манайхаас хангах шаардлагатай болж байгаа гэдгийг зах зээ­лийн судлаачид хэлж байна. Хонконгийн биржид бүртгэлтэй "Mongolian Mining Corp” компанийн хөрөнгө оруулагч "Mongolia Growth Group”-ийн гүйцэтгэх захирал Харрис Купперман "Энэ бол Монголын нүүрс олборлогчдод том боломж” хэмээн онцолжээ. Тэр бас "Хятад дахь нүүрсний хомсдол нь Монголчуудад сайн үнэ тохиролцох боломж олгоно. Тээвэрлэлтийн асуудлаас болоод Монголын нүүрс бусад ний­лүү­лэгчдээс бага үнээр Хятадад экс­портлогддог. Нүүрс бол Монголын хамгийн том экспортын бүтээгдэхүүн” хэмээн онцолжээ. 

 

Хятад таван жилийн дараа манайхаас нүүрс авахгүй

Манай улсын нүүрсний зах зээлд сайхан боломжууд тэр бүр тохиохгүйг эдийн засагчид хэлж байна.  Учир нь коксжих нүүрсний үнэ дэлхийн төмөрлөг, гангийн үйлдвэртэй холбоотой. Гангийн болоод төмөр хийцийн хэрэглээ өсвөл коксжих нүүрсний хэрэглээ нэмэгдэнэ. Түүнийг дагаад нүүрсний хэрэглээ өсөх нь тодорхой. Тэгвэл дэлхийд номер нэг ган хэрэглэгч БНХАУ коксжих нүүрсний импортлогч орон байсан бол одоо төмрийн хүдрийн том хэмжээний ордыг эзэмшихээр болчихоод байгаа. Хэрвээ энэ ордоо ашиглаж төмрийн хүдрээ боловсруулаад эхэлбэл алс хэтдээ манайхаас нүүрс авах шаардлага гарахгүй. Бараг ойрын таван жилдээ төмрийн хүдрээ ашиглаад эхлэх бололцоотой болж байгаа гэнэ.

Тиймээс манай улс дан ганц Хятадад нүүрсээ зарчихаад суухгүй нь тодорхой боллоо. Нүүрс авах сонирхолтой Зүүн Өмнөд Азийн томоохон орнууд болох Энэтхэг, Солонгос руу хандах шаардлага гарна. Гэвч бас л хүндрэлтэй асуудалтай тулгарах нь гарцаагүй. Дэлхийн улс орнууд усан замаар тээвэр хийдэг. Гэвч Монгол Улс далайд гарцгүй учраас хоёр хөршөөрөө дамжих хэрэгтэй болно. Далайд очихын тулд ойролцоогоор 2000 км  төмөр замыг туулах хэрэг гарна. Тэгэхээр тээврийн зардал асар их болно. Хямд тээвэрт нь хүрэхийн тулд өндөр үнэтэй тээврээр очихоор нүүрснээсээ ашиг олохгүйд хүрнэ. Ингээд нүүрсээ борлуулах гарц ирээдүйд бүрхэг болохыг учир мэдэх хүмүүс хэлдэг. 

Магадгүй Монголын нүүрс­ний сэргэн мандалт энэ цаг үед тохиож байж болох юм. "Тавантолгой” хамгийн сайн чанарын нүүрсээ сорчилж гадагшаа гаргаж байна гэх мэдээлэл чих дэлсдэг. Уг нь "Ашигт малтмалын тухай хууль”-д аливаа байгалийн баялгийг сорчлон ашиглахыг хориглоно гээд заачихсан байдаг. Харин амьдралд энэ заалт төдийлөн хэрэгждэггүй. Тэгвэл нөгөө өнцгөөс нь хараад үзэхээр яах аргагүй чанаргүйг нь худалдан авагч сонирхдоггүй. Бараг хэлсэн үнээр нь өгөхөөс өөр аргагүйд хүрдэг байна. Тиймээс сүүлийн үед нүүрс ихээр олборлож байгаа ч олсон орлого нь өмнөх жилүүдийнхээс нэг их давахгүй байсан юм. Харин одоо байдал өөр. Хятад манайхаас нүүрс авах зайлшгүй хэрэгцээ шаардлага гарч байна. Үүнийг ашиглаад  үнээ өсгөх, аль болох ихээр нь экспортлох хэрэгтэйг эдийн засагчид хэлж байгаа юм. Гол нь түүхийгээр нь гаргах биш боловсруулдаг болчихвол Монголын ирээдүйд хэрэгтэй гэдгийг тэд хэлж байна. 

"Нүүрсний зах зээлийн таатай үеийг хэрхэн ашиглах вэ” гэдэг  асуултыг эдийн засагчдад тавилаа.

Б.Энх-Амгалан: Нүүрснээс орж ирж байгаа орлого ард иргэдэд тийм ч амархан хүрэхгүй
(МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор)

-Нүүрснээс орж ирж байгаа орлого ард иргэдэд тийм ч амархан хүрэхгүй. Өнгөрсөн онтой харьцуулахад нүүрсний экспорт дөрөв дахин нэмэгдсэн байна билээ. Үүнээс харахад Монголд асар их орлого орж ирэх боломж бүрдэж байна гэсэн үг. Ганц нүүрс ч гэлтгүй зэсийн үнэ өмнө нь 4000 ам.доллар хавьцаа байсан бол одоо нэмэгдсээр 6000 ам.доллар дээр тогтлоо. Үүнээс харахад Монголд маш таатай боломж бүрдчихээд байгаа юм. Тиймээс энэ үеийг зөв ашиглах хэрэгтэй. Зөв ашиглаж чадвал эдийн засагт асар том боломж гарч ирнэ. Сонгуулийн өмнө хүүхдийн мөнгө гээд л ард иргэдэд баахан мөнгө тараалаа. Энэ чинь нөгөө эрдэс баялгаас орж ирсэн орлого байхгүй юу. Эдийн зас­гийн үүднээс аваад үзэхэд энэ алхам буруу болсон.

Уг нь энэ мөнгөөрөө аж ахуйн нэгжүүдээ татварын бодлогоор урам­шуулах ч юм уу, Монголд зайлш­гүй шаардлагатай байгаа бараа бүтээг­дэ­хүүнд хөнгөлөлт үзүүлсэн бол дээр байсан юм. Энэ нь ард түмэнд илүү өгөөжөө өгнө. Манай улстөрчид иргэдэд таалагдах бодлого явуулдаг. Энэ бодлого нь эргээд эдийн засгаа алчихдаг юм. Одоо Засгийн газар ажлын байр бий бол­гох тал дээр анхаарах хэрэгтэй. Манайд мэргэжилтэй боловсон хүчин маш ихээр дутагдаж байна. Сүүлийн үед шинэ техник  технологи нэвтэрсээр байгаа. Үүн дээр ажиллах боловсон хүчин үгүйлэгдэж байна. 
 

Б.Санжмятав: Уур амьсгалын өөрчлөлтөөс болж нүүрсний хэрэглээ буурна
(Олон улсын эдийн засаг судлаач, доктор, дэд профессор)

-Ер нь алс хэтдээ уур амьсгалын өөрчлөлтөөс болж нүүрсний хэрэглээ буурна. Тиймээс өнөөдөр нүүрсээ гар­гаж болох бүх бололцоогоороо гадагшаа гаргасан нь дээр. Дээрээс нь бид­нийг авч явах гол зүйл бол боловс­руу­лах үйлдвэр. Урт хугацаанд байга­лийн баял­гаа ухаад түүхийгээр нь гар­гаад байвал манайх хэзээ ч хөгжиж чадахгүй. Тиймээс бидний хөгжлийн гол зам нь юу вэ гэхээр байгалиас ухаж гар­га­­сан түүхий эдээ бүрэн хэмжээнд боловс­руулж, үнэд хүргэж зарах ёстой. Энэ чиглэлээр Засгийн газар тоймтой бөгөөд бодлоготой ажиллах хэрэгтэй. Аажимдаа дэлхийн уур амьсгалын асуу­дал хөндөгдөнө. Байгалийнхаа баял­гийг ухаж гаргаад хөг­жинө гэдэг асуудал байхгүй болно. Тий­мээс түүхий эдээ  боловсруулах асуудлаа анхаарах хэрэгтэй гэж хэлмээр байна. 

Д.Тэгшбаяр: Аль болох олон уурхайтай гэрээ хийх хэрэгтэй
(Хуульч, эдийн засагч)

-Хэдэн жилийн өмнө нүүрсний үнэ өсч байсан. Тэр үед  нүүрснээс олсон мөнгөө нийгмийн халамж руугаа цацчихсан. Энэ алдаа болсон шүү дээ. Тэгвэл одоо алдаагаа давтахгүй байж, ажлын байрыг бий болгох хэрэгтэй. Олон уурхайтай гэрээ хийх хэрэгтэй. Гэхдээ маш сайн тооцоо судалгаатай хийх хэрэгтэй гэж бодож байна. Ер нь манайх төсөв төлөвлөхдөө давуулан төлөвлөдөг. Өмнө нь нүүрсний үнэ өндөр байхад үргэлж тийм байх юм шиг санаж төсвөө төлөвлөсөн. Гэтэл нүүрсний үнэ унаж, төсөв алдагдалтай гарсан. Тиймээс аливаа зүйл хийхдээ тооцоо судалгаатай хийх хэрэгтэй. 

У.САРАНГЭРЭЛ 

Үндэсний шуудан сонин

Монголыг “Нүүрсний бурхан тэнгэр” ивээж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани