Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ТУУЛЫН БУРГАСЫГ СҮЙТГЭН БАРИЛГА БАРЬЖ БУЙ КОМПАНИД ХЭН ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ

ТУУЛЫН БУРГАСЫГ СҮЙТГЭН БАРИЛГА БАРЬЖ БУЙ КОМПАНИД ХЭН ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ

 

Их тэнгэрийн амны наахна, "Маршал”- ын гүүрний зүүн талд, барилга барихаар зэхэж, том хашаа босгосон нэгэн компанийн гадна шөнийн цагаар олон машин хөлхөж, элс шороо зөөж бужигнадаг. Өдөр нь чимээгүй болчихдог. Уг газар нь Туул голын эрэг. Хотын дундаж амьдралтай иргэд амралтын өдрөө дэлгүүрээс ус, ундаа, талх чихрээ авч очоод амарч тухалдаг газар юм. Гэтэл тэр хавийн бургасыг үндсээр нь булгалж газрыг нь хашаалжээ. Хэний зөвшөөрлөөр, ямар зориулалтаар тэнд барилгын ажил эхлүүлсэн талаар өнгөрсөн баасан гаригт газар дээрээс нь сурвалжиллаа.
 
Тус газарт "АВТ” групп барилгын гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Тус газарт нийт 20 хаус баригдах бөгөөд бүгд хувийн орон сууцны зориулалттай гэсэн мэдээлэл байна. Биднийг очиход барилгын хашаанаас "Ковш” машин хөдөлж байв. Үүдэнд нь гурван ажилчин том машинаас урт бетон буулгаж байв. Дотогш орж "Талбайн ажлыг хариуцсан хүнээс мэдээлэл авах гэсэн юм” гэхэд дөч орчим насны эрэггэй ирж уулзав. Тэрээр "Манай зөвшөөрөл ямар ч асуудалгүй. Гэхдээ би нарийн зүйл мэдэхгүй. Манайх зөвхөн гүйцэтгэгч компани, ямар компани захиалсан. хэдэн га газар байгааг талаар мэдэхгүй, иймд мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
 
Энэ талаарх албан ёсны мэдээллийг хэнээс авч болох вэ гэхэд Хүрлээ гэж менежер бий, түүнээс асуу хэмээн утасны дугаарыг нь өгсөн юм.
 

БАРИЛГЫН МЕНЕЖЕР МЭДЭЭЛЭЛ ӨГСӨНГҮЙ


Хүрлээ менежер рүү утас цохиход "Би тантай уулзаж, хэн бэ гэдгийг чинь харж баталгаажуулж байж мэдээлэл өгнө. Одоо би завгүй байна. Өдөр над руу залга” гээд таслав. Хоёр цагийн дараа дахин залгахад "Би завгүй байна, чиний хэн гэдгийг мэдэхгүй байж нарийн ширийн юмаа хэлэхгүй, гадуур ажилтай явна. Би өөрөө чам руу залгана” хэмээн завдрангуй хэлээд утсаа салгав. Ийнхүү тодорхой мэдээлэл өгөх хүн олдсонгүй.
 
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт барилга барих зөвшөөрлийг Нийслэлийн газрын алба олгодог. Иймд тус компанид барилга барих зевшөөрөл өгсөн эсэхийг тодруулахаар Нийслэлийн газрын албыг зорив. Маршалын гүүрний ойр орчим Хан-Уул дүүрэгт хамаарах учраас, тус дүүргийн газар ашиглалт, бүртгэлийн хэсгийн ажилтан Л.Лхагвасүрэнтэй уулзаж, тодруулахад "Би үүнийг мэдэхгүй, хувийн нууцтай холбоотой тул манай дарга нар мэднэ” гэлээ. Гэвч ажил хариуцсан дарга нар нь амралтаа авсан гэнэ. Орлогч дарга Д.Нямдаваа нь ажлаа хийж байгаа ч гадуур ажилтай гээд өрөөндөө байсангүй. Нийслэлийн газрын алба ийнхүү эл хуль, мэдээлэл өгөх хүн байхгүй байсан тул Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрыг зорив.
 
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсээс Туулын бургасыг булгалан хувийн хаус барьж буй компанийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн талаар тодрууллаа. Дэд бүтцийн хяналтын хэлтсийн байцаагч У.Ёндонгоос "Биднийг очиход тэнд барилгын ажил эхлээгүй байсан. Манайх телөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэж хоёр төрлийн шалгалт хийдэг. Төлөвлөгөөний дагуу очиход ямар ч ажил эхлээгүй байсан. Захиалагч компанийн хувьд "АВТ” группын өөрсдийнх нь барилга” гэлээ.

 
"ТОМ КОМПАНИУД ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ЦУЦЛАХААР ШҮҮХЭД ХАНДДАГ”

 
Туул голын эрэгт барилга барихаар нь тодорхойгүй энэ асуудлын талаар БОАЖЯ-наас тодрүулахад "Сайдын тушаалаар газар ашиглах зөвшөөрлийг нь цуцласан. Гэхдээ нөгөө компани нь шүүхэд өргөдөл гаргасан сураг байна. Том компаниуд газрын зөвшөөрлийг нь цуцлахаар шүүхэд гомдол гаргадаг, шүүх бидний гаргасан шийдвэрийг түтгэлзүүлдэг. Одоо тэнд ямар үйл ажиллагаа явагдаж байгааг Богдхан уулын Дархан цаазат газрын захиргаа л мэдэж байгаа” гэсэн юм.
 
Харин Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Н.Эрдэнэбилэг хэлэхдээ "Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын тушаалаар тэр газрын зөвшөөрлийг цуцласан. Түүний дагуу "Зүүнбаян Рэйфанерн” гэх компанид 2017 оны долдугаар сарын 27-ны өдөр газрын эрх дуусгавар болгох мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэл хүргүүлснээс 90 хоногийн дотор газрыг анхны байдалд нь оруулж хүлээлгэн өгөх ёстой. Шөнө үйл ажиллагаа явуулж байх ёсгүй. Мэдэгдлийн хугацаа дуусахад газраа хүлээж авна” гэсэн хариуг өглөө.
 
Манай сурвалжлах баг Туулын эрэгт барилга барьж буй нууцлаг компанийн талаар холбогдох байгууллагуудаас тодруулахад ийм хариу авсан юм. Харин "АВТ” гэх компанийн менежер нь зөвшөөрөл цуцлагдсан, барилгын ажил зогссон талаар огт дурдсангүй. "Завгүй байна, дараа залгая” гэснээс өөр хариу өгсөнгүй.
 
Юутай ч "Зүүнбаян Рэйфанерн” гэх компанийн захиалгаар "АВТ” групп гүйцэтгэлийг нь хийх буй барилгын үйл ажиллагаа явуулж буй газрынх нь зөвшөөрөл цуцлагдсан. Ирэх арваннэгдүгээр cap гэхэд "Маршал”- ын гүүрний зүүн талын газрыг хуучин хэвэнд нь оруулах ёстой гэсэн шийдвэрийг албаны хүмүүс гаргасан байна.
 
Гэсэн ч бодит байдалд тус компани үйл ажиллагаа явуулсан хэвээр байгааг хянаж шалгах, улмаар хариуцлага тооцох хүн байна уу?

Зууны мэдээ
Ч.Зотол, М.Баасандэлгэр
ТУУЛЫН БУРГАСЫГ СҮЙТГЭН БАРИЛГА БАРЬЖ БУЙ КОМПАНИД ХЭН ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани