Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц.ДУЛАМСҮРЭН: ОЙН ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙСНЭЭР ХУЛГАЙН МОД, ТҮЙМЭР, ХОРТОН ШАВЬЖ БАГАСНА

Ц.ДУЛАМСҮРЭН: ОЙН ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙСНЭЭР ХУЛГАЙН МОД, ТҮЙМЭР, ХОРТОН ШАВЬЖ БАГАСНА

 

Богдхан уулын ой модыг цэвэрлэх шаардлагатай гэж ой хамгаалагчид болон иргэд ярьдаг. Үүнтэй холбоотойгоор Богдхан уулын ДЦГ-ын Хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэнтэй ярилцлаа.

  -Богдхан ууланд гарсан түймэр зэргээс болж Богд уулыг цэвэрлэх шаардлагатай байгаа тухай хүмүүс ярьж байна. Ойн цэвэрлэгээ хийх шаардлага байгаа юу?

 -Ойгоор бүрхэгдсэн талбайн 98.8 хувь нь байгалийн ой, 0.1 хувь нь таримал ой, 1.1 хувийг сөөг торлог эзэлдэг. Харин ойгоор бүрхэгдээгүй талбайн 8.4 хувийг буюу 241 га-г шатсан ой эзэлж байна. Унанги болон хөгширсэн мод их байгаа нь  түймэр гарах, тархах, хөнөөлт шавж олшрох, голомт үүсэх нөхцөлийг бүрдүүлж, ойг нөхөн сэргээхэд хүндрэл учруулж байна. Тиймээс цэвэрлэх шаардлага нэн тэргүүнд тулгамдаж байгаа. Цэвэрлээгүй ой нь түймрийн аюулыг нэмэгдүүлдэг. Өнгөрсөн 70 жилд дэлхийн дулаарал 0.7 хэмээр нэмэгдсэн бол манай орны хувьд 2.1 хэмээр буюу даруй 3 дахин их байгаа нь түймэр гарах нөхцөлийг улам ихэсгэж байгаа юм. Түймэр нь ойн экосистемийг бүрдүүлэгч хүчин зүйлүүдийн оршин тогтнох чадавхид сөргөөр нөлөөлж, шатсан ойд хортон шавж үржих, ойн өвчлөл гарах шалтгаан болохын дээр хүн ам, нийгэм, эдийн засагт ноцтой хохирол учруулж байна. Түүнээс гадна ойн сангийн 76 хувийг болц гүйцэж хөгширсөн, ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд удаа дараа нэрвэгдсэн мод эзэлж байна. Үүнээс гадна цэвдэгт хөрс багасч хүчтэй салхинд мод унах үзэгдэл сүүлийн жилүүдэд ажиглагдах боллоо. Энэ нь ойн төлөв байдалд сөргөөр нөлөөлөх нэг хүчин зүйл болж байна. Мөн цэвэрлээгүй ой нь үндэс, гол иш, модлогоор хооллогч 160 орчим зүйлийн хөнөөлт шавжийн тоо толгой хэт олшрох таатай нөхцөлийг бүрдүүлж, ойн экосистемийг эмзэг болгодог.

-Ойн цэвэрлэгээний ажлын өнөөгийн байдал ямар байгаа вэ?

-Ойг эрүүлжүүлэх, ойн эмгэгээс сэргийлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилготой цэвэрлэгээний арга хэмжээг бодлогын хэмжээнд тавих шаардлага зүй ёсоор гарч ирж байна. Улсын хэмжээнд жилд бэлтгэх модны дээд хязгаарыг тогтоож байгаа нь тухайн жилийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хэрэглээний болон түлшний модны хэрэгцээнд зориулагдаж, харин ойн төлөв байдлыг сайжруулах, нөхөн сэргэх нөхцөлийг хангах цэвэрлэгээний ажил хийгдэхгүй өнөөдрийг хүрсэн.

-Ойг цэвэрлэсний ач холбогдлын талаар ярьвал?

-Ойг цэвэрлэснээр ойн санг хамгаалах, эрүүлжүүлэх, төлөв байдлыг сайжруулах ач холбогдолтой. Ойн цэвэрлэгээ хийснээр хулгайн мод, түймэр, хортон шавьж багасна. Унасан, хатсан мод нь ойн түймрийг тэтгэх маш том хүчин зүйл. Унанги, хатсан мод нь амьд мод хооронд маш хурдан гал дамжуулах механизм болдог учир ойн түймрийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Сүүлийн 10 жилд 100 мянган га-д тохиолдох ойн түймрийн давтамж 1.4-7.3 байгаа нь шатамхайн дунджаас их зэрэглэлд шилжсэн. Энэ нь 1 га дахь унанги модны нөөц буюу шатах материалын нөөц 2-3 дахин нэмэгдсэнтэй холбоотой. Ойд цэвэрлэгээ хийвэл түймрийн тоог 2 дахин, түймэрт өртөх ойн талбайн хэмжээг 3-4 дахин бууруулах боломж бүрдэнэ. Мөн шинэс, нарсны түймэрт тэсвэрлэх чадавхийг 2 дахин нэмэгдүүлнэ.

Хортон шавьжны үүрлэж, үрждэг орчин нь хатсан унанги мод. Ялангуяа түүн дээр модлог идэшт хортны өндөг, авгалдай бойжиж, өсөж үрждэг гэж манай ойн мэргэжилтнүүд хэлдэг. Цаашид ойн шавьжнаас ангижирахыг хүсвэл үүрийг нь цэвэрлэх хэрэгтэй.

-Гал түймэр гарснаас өөр ямар хүчин зүйлээс болж ой бохирддог вэ?

-Монгол Улсын нийт нутгаар тархаад байгаа өрөөсгөл хүр эрвээхэй нь 1 жилийн хөгжлийн үе шаттай бөгөөд хэт олширлын үедээ ойд маш хөнөөлтэй, ой модонд үүрлэж, модыг эргэн төлжихгүйгээр гэмтээдэг. Мөн самар түүгчдийн асуудал байна. Хуш модноос самар унагаахын тулд болц гүйцээгүй байхаас нь авахуулж түншиж нүдсээр самар унагаадаг. Самрыг нь авах гээд том том холтостой, мөчиртэй нь хугалаад авч байна. Ингэж самар түүсэн тохиолдолд тэр модонд дахиад хэзээ ч самар ургахгүй. Ой хээрийн түймрүүд ихэвчлэн хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж гарч байгаа нв харамсалтай. Татсан тамхины иш, түлсэн галаа унтраалгүй орхих, самар түүгчдийн отог зэргээс голчлон гал алдсан нь илэрдэг. Түүнээс гадна ой хамгаалах нэрийн дор хав дарж ой хамгааллын нөхцөлийг "муутгадаг” гаж тогтолцоо оршиж байна. Үүнийг өөрчлөх оролдлогын нэг эхлэл нь ойн цэвэрлэгээ юм. Ойг цэвэрлэж байгаа нь энэ гээд олон нийтийн бодож байгаа шиг тасдаад, хяргаад байх асуудал байхгүй. Хөгшин, хатсан, унанги модыг цэвэрлэж, горимын дагуу нөхөн сэргээлт хийхийг хэлдэг гэдгийг ойлгох хэрэгтэй.
 
Эх сурвалж: БОАЖЯ
Ц.ДУЛАМСҮРЭН: ОЙН ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙСНЭЭР ХУЛГАЙН МОД, ТҮЙМЭР, ХОРТОН ШАВЬЖ БАГАСНА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани