Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ажил урагшлуулах “урлаг”

Ажил өрнүүлэх "урлаг” манайд үгүйлэгдээд удлаа. Аливаа төсөл, хөтөлбөрийг зогсолтгүй урагшлуулж, үр шимийг хүртэх нь амаргүй даваа болчихоод байна. Олон улсад төслийн менежмент хэмээн нэрлэдэг энэ "урлаг” өнөөг хүртэл Монголд нутагшаагүй. Хувийн хэвшлийн цөөн компанийг эс тооцвол төслийн амжилтын түлхүүр болох ухаалаг удирдлагыг хэрэгжүүлэлгүй өдий хүрсэн.

Ингэхэд монголчуудын хэрэгжүүлж буй төслүүдээс хэд нь амжилттай урагшилж байгаа билээ. Хувийн хэвшлийн хэдэн төслийг эс тооцвол нэр цохоод нэрлэчих, нүдэнд үзэгдэж, гарт баригдахуйц мега төсөл үнэндээ ховор. Дийлэнх нь цаасан дээр "сүндэрлээд”, төрийн байгууллагын шүүгээнд "хэвтэж” байгаа. Өнгөрсөн 30 орчим жилд эх орны хөгжилд нэн чухал олон төслийг манай бодлого тодорхойлогчид сэдсээр ирсэн. Гэхдээ энэ олон төслийн дийлэнх нь төлөвлөгөө хэвээр олон жилийг үдэж байна.

Төсөл урагшлах, эсэх нь төслийн удирдлагаас хамаардаг

Зэс хайлах, нефть нэрэх үйлдвэр, аж үйлдвэрийн парк, чөлөөт бүс, төмөр зам... Энэ уртаас урт мөрөөдлийн жагсаалтаар бол Монгол Улс хэдийнэ хөгжлийн манлайд хүрчихсэн яваа. Ялангуяа, төрийн төсөл удирдах чадвар сул. Төрийн гэх тодотголтой төслүүд гацаж, гажиж, ухарч, уруудаж буйгаас төрийн ямар менежер болохыг бэлхнээ харж болно. "Сүүлийн жилүүдэд үндэсний томоохон компаниуд зах зухаас нь төслийн менежментийг хэрэгжүүлж байна. Харин улсын хэмжээнд ялангуяа төрийн байгууллагын түвшинд энэ ойлголт хэвшээгүй хэвээр байна” хэмээн Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр ярилаа.

Төсөл бол эхлэл, төгсгөлтэй, үр дүнтэй үйл явц. Энэ үйл явцыг зөв тооцоолж, эрсдэлийг нь үнэлж, төлөвлөснөөс төслийн хувь заяа хамаардаг. Цэгцтэй удирдаж, амжилттай дуусгахыг төслийн менежмент гэж ойлгож болно хэмээн мэргэжлийн хүн ярьж байна. Тиймээс "Төслийн менежмент нь нарийн шинжлэх ухаан. Мэргэжлийн хүн хийх хэрэгтэй. Зам сайн барьдаг байлаа гээд замын төсөл удирдана гэсэн үг биш. Төслийн менежер нь тухайн ажлыг нэг жилд багтаах уу, гурван жилд дуусгах уу, нэг сая ам.доллараар, 10 сая ам.долларт уу гэдгийг шийддэг. Үүнийг ажил урагшлуулах "ухаан” хэмээн нэрлэж байгаа юм” гэж Олон улсын төслийн удирдлагын институтийн Монгол дахь салбарыг үүсгэн байгуулагчдын нэг Д.Тулга онцлов. Товчхондоо, төслийн менежмент нь ажлын уураг тархи аж.

Тэгвэл манайд тааруу төслүүд дэндүү олон. Нэг төсөл олон жил гацаж, хэд хэдэн удаа хөрөнгө оруулалт, байршлаа солих нь энүүхэнд. Ганцхан жишээ хэлэхэд, нэг цахилгаан станцын төсөл л гэхэд өдгөө гурван удаа байршлаа сольж, шаваа тавиад байгаа. Монгол орны баруун хойд хэсэгт байрлах "Могойн гол”-ын нүүрсний уурхайг түшиглэн барихаар болсон дулааны цахилгаан станцын шавыг өнгөрсөн онд гурав дахь удаагаа тавив. Одоогоос долоон жилийн өмнө буюу 2010 оны зургадугаар сард Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд тус станцын анхны шанг татаж байлаа. Гэвч хэдэн жилийн дараа энэ станцын байршлыг өөрчилж, шавыг нь Завхан аймгийн Тэлмэн суманд тавьж, тууз хайчилсан юм. Тэгвэл өнгөрсөн жил буюу 2016 онд дахиад л байршлыг нь сольж, Завханы Тэлмэн сумын Хүрэн талын хөндийд станцын шанг татсан. Нэг төсөл хэдхэн жилийн дотор хэдэнтээ өөрчлөгдөж, хувирсаар танигдахын аргагүй болдгийн бодит жишээ энэ. Могойн голын усан цахилгаан станцын энэ түүх Монголын олон төслийн туулж буй хувь заяа.

Цаасан дээр хэдэнтээ "сүндэрлэж”, шав тавих ёслол нь цөөнгүй болсон ч нүдэнд торох юмгүй, үр дүнгүй "үл үзэгддэг” төсөл Монголд олон. Тавдугаар цахилгаан станцын төслийн сураг алдарч, эрчим хүчний найдвартай эх үүсвэрийн найдлага бөхсөөр. ТЭЗҮ нь бараг бэлэн болчихсон энэ төсөл, төлөвлөгөө төдий өдий хүрч байна.

Угтаа амархан төсөл амжилттай хэрэгждэггүй. Харин анхаарал халамж тавьснаар амжилт олдгийг олон улсын мэргэжилтнүүд зөвлөдөг. Олон улсын байгууллагууд Монголд хэрэгжүүлж буй бүх төсөлдөө зориулж тусгай нэгж байгуулж, түүнд мэргэшсэн хүнийг менежерээр нь томилдог. Гаднын компаниуд ч томоохон төслийнхөө жолоог мэргэжлийн хүнд атгуулдаг. Хэрэв бага зэргийн саатал, эндэгдэл л гарвал тухайн төслийн удирдлагыг сольж, маш хурдан хугацаанд шинэчлэл хийдэг нь харагддаг. Гэтэл энэ арга барил манайд хэр хэрэгжиж байгаа билээ. Төслөө муу удирдлаа гээд менежерийг нь сольсон түүх та хэр олон мэдэх вэ.

Төсөл бол олон талстаас бүрдэх үйл явц. Тиймээс цогцоор харж, нэгдсэн удирдлагаар хангах нь төслийн менежментийн гол үүрэг. Гэвч үүнийг умартсанаас төсөл саатах, алдагдал хүлээх эрсдэлтэй. Хамгийн ойрын жишээ бол Хөшигийн хөндийн нисэх буудал. Энэ төслийг санхүүжүүлэгч Японы тал зөвхөн нисэх буудлын барилгын ажлаа удирдсан. Гэтэл тэр буудал хүрэх зам, ажилчдын орон байр, цахилгаан, дулааны хангамж гээд бусад хэсгийг нь тооцоогүйгээс хугацаа алдаад байгаа. Хэдийгээр нисэх буудлын барилга бэлэн болсон ч бусад ажил дутуугаас ашиглалтад оруулахын тулд дахин нэг жил хүлээж байна. Угтаа олон улсын туршлагаар бол төслийн нэгж, хэсэг бүр зэрэг урагшилж, хамт ашиглалтад ордог. Гэвч цогцоор нь хараагүй, нэгдсэн бодлогогүйгээс ийм байдалд орчихоод байна. Япон улсаас их хэмжээний зээл авч босгосон нисэх буудлын барилга өнөө хэр хөөрч, буулгах онгоцоо хүлээсээр. Энэ хэрээр тус төслийг санхүүжүүлсэн зээлийн хүрд эргэж буй.

Цогцоор харж, нэгдсэн удирдлагаар хангах нь төслийн менежмент гол үүрэг

Монгол Улсын Засгийн газар ирэх жилүүдэд нефть нэрэх, зэс боловсруулах зэрэг хүнд үйлдвэрүүд барихаар төлөвлөж байгаа энэ үед дээрх алдаанаас сургамж авч, төслийн удирдлагыг оновчтой шийдэх нь чухал байна. Эс бөгөөс хөгжлийг түүчээлэх хүнд үйлдвэрлэл Монгол Улсад хүнд ачаа болон хувирахыг үгүйсгэхгүй. Жишээлбэл, газрын тос боловсруулах үйлдвэр гэхэд багаар бодоход нэг тэрбум ам.доллар нэхэж, 3-5 жилийн хугацаа шаарддаг. Гэтэл ингэж үйлдвэр босголоо гэхэд дэд бүтцийг ч нэгдсэн удирдлагаар шийдэх ёстой. Эс бөгөөс нефтиэ нэрээд эхэлтэл түүнийг зөөх хоолой үгүй л бол үйлдвэр ашиг биш алдагдал дагуулна. Тиймээс томоохон төслүүдэд нягт, тооцоотой хандах шаардлага бий.

Монгол Улс өнгөрсөн хугацаанд газрын тос боловсруулах үйлдвэрийн зөвхөн байршлыг нь гэхэд дөрөв, таван удаа сольчихоод байгаа. Хамгийн халагламаар нь, ийн эргэж хургаж, хувирч буй нь эргээд улс орны хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Ажил өрнүүлж, төсөл удирдаж чаддаггүй нь Монгол Улсын дунд болоод урт хугацааны хөгжлийн бодлогод нөлөөлж байгааг мэргэжилтнүүд онцолж байгаа. Монголын хөгжлийг тодорхойлох томоохон төслүүд хөдлөлгүй өнөө хүрч байгаа нь манай гол саад болчихоод байгаа.

  • Зөв тооцоолж, эрсдэлийг нь үнэлж, төлөвлөснөөс төслийн хувь заяа хамаардаг.
  • Амархан төсөл амжилттай хэрэгждэггүй. Харин анхаарал тавьснаар амжилт олдгийг олон улсын мэргэжилтнүүд зөвлөдөг.
  • Олон улсын байгууллагууд Монголд хэрэгжүүлж буй бүх төсөлдөө зориулж тусгай нэгж байгуулж, түүнд мэргэшсэн хүнийг менежерээр нь томилдог.

Тэгвэл төслийн урагшлах, эсэх нь шууд төслийн удирдлагаас хамаарч таарч байна. Өөрөөр хэлбэл, төслийн удирдлага нь улс орны хөгжлийн нэг чухал түлхүүр болчихоод байгаа нь энэ. Тиймээс төслийн удирдлагыг утгаар нь ажиллуулах, түүнд тохирсон нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бүх салбарт бэлтгэх шаардлага тулгараад байна. Зарим их, дээд сургуульд төслийн удирдлагын хичээл ордог. Гэхдээ бизнесийн сургуулиудад энэ чиглэлийн анги тун ховор байдаг аж. Иймд энэ чиглэлийн мэргэжилтнийг бэлтгэх шаардлага ч зайлшгүй тулгарчээ. Эс бөгөөс Монголын хөгжлийг өрдөх төслүүд төрийн байгууллагын шүүгээнд хөсөр хаягдсаар байх нь.

Г.Байгал

Засгийн газрын мэдээ



Ажил урагшлуулах “урлаг”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани