Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголын нүүрс далайг давж чадах уу

Өмнөд Якутын Нерюнгри хотоос холгүй Колмар нэртэй уул уурхайн мангас компани Алс Дорнодод цахиур хагалж байгаа бололтой.

 

 

Тус компани баяжуулах үйлдвэр барьж, Ази номхон далайн нүүрсний зах зээлд түрэн орохоор Алс  Дорнодын далайн гарцууд дээр байраа эзэлжээ. Улмаар Азийн нүүрсний зах зээлд өндөр чанартай коксжсон нүүрсний найдвартай хямд нийлүүлэлтээр ноёрхож, Австралийг цохиход бэлэн болоод байна. Колмар компаний захирлуудын зөвлөлийн тэргүүн Анна Цивилева Оросын "Известия” сонинд өөрсдийн хүрсэн амжилт ба хэтийн зорилгынхоо талаар багахаан "гайхуулжээ”. Өнгөрсөн жил гэхэд Колмар /KSL AG/-ийн экспортолсон нүүрс нь ойролцоогоор 1.5 сая тонн болжээ. Энэ нүүрсээ өмнөд Якутын "Deni Creek”уурхайгаас олборлож байгаа бөгөөд коксжсон нүүрснийхээ туршилтын нийлүүлэлтээ хийж, зургаадугаар сараас Хятадад өгч эхэлжээ.

 

Якутын энэхүү "Deni Creek”-ийн нүүрс нь маш өндөр хэмжээний коксжсон агуулгаараа Австралийн нүүрсний чанартай өрсөлдөх хэмжээнд хүрсэн нь энд анхаарал татаж байна. Мөн Кolmar Sales and Logistics (KSL AG) компаний нүүрсээр хангахаар  зорьж буй улс орнууд манай нүүрсний зорьж буй зах зээлтэй яг мөргөлдөж байгаа юм. Тус  компаний зүгээс мэдэгдэж буйгаар бол Deni Creek-ээс гарсан нүүрс хүрэх ёстой гол зах зээл бол Ази номхон далайн орнууд тэр дундаа Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгос, Япон зэрэг орон. Энэ бол сая манай Ерөнхийлөгчийн айлчлалаар дахин эхлүүлсэн тойруу замаар нүүрсээ зарах гол зах зээл ба нүүрс худалдан авагч улсууд.  

 

Манайхан 4500 км төмөр зам тавиад далайн боомт дээр нүүрсээ хүргэнэ гэж байгаа. Харин Колмар компани хаяанаас нь буюу Якутаас нүүрсээ олборлоод шууд Нахотка боомтоос Ази номхон далайн нүүрсний зах зээлд хямд зарж, өрсөлдөөнд удаан ноёрхсон  Австралийг шахна гэж итгэл төгс хэлж байна. Гэтэл дэргэдүүр бид өрсөлдөж, 4500 км төмөр зам гялс тавьж дуусгаад гэнэт гараад ирэх юм байх...

 

Бид өнөөг хүртэл хаяандаа байх Хятадын зах зээлдээ ч хүчтэй өрсөлдөж чадахгүй байгаахэрнээ энэхүү далайн цаадах нүүрсээр цангасан зах зээлд хүрэх тухай олон жил ярьсан. Энд  хоёр чиглэлийг нүүрсний салбарынхан ярьж ирсэн. Хятадын Тэнжин боомт хүрч, тэндээсээ далайн цаадах орнуудад нүүрсээ борлуулах. Нөгөө хувилбар нь тойруугаар буюу Оросын нутгаар дайруулан Нахотко, Ванино зэрэг суурин боомтод хүргэж, тэндээсээ Ази номхон далайн чанад дахь  орнуудад нүүрсээ хүргэх.

 

Эхний хувилбараар буюу Хятадын Тэнжин боомт хүрэхийн тулд өөрийн хил хүртлээ 274 км төмөр зам тавих шаардлагатай. Харин хоёр дахь зам буюу ОХУ-ын нутгаар дамжуулан тээвэрлэх бол 4500 км төмөр зам тавих хэрэгтэй. Энэхүү 247 ба 4500 км-ийн зөрүүнээс тээвэрлэлтийн болоод эцсийн нэрлэх үнэ өртөг ямар зөрүүтэй болох нь хэнд ч харагдана.

 

 

Хятадын зүгээс Замын Үүд-Тэнжин гэсэн маршрутаар Монголыг нүүрсээ гаргахад ямар нэгэн хаалт хийгээгүй ба энэ боломжийг нээж өгч далайн боомтын чөлөөт бүст нүүрсээ буулгах 200 га талбайг Монголын талд олгосон байдаг. Энэ талаар баярын тууз, сүрлэг хөгжимтэй нэвтрүүлэг, мэдээ зурагт, хэвлэлээр зөндөө гарч байсан. Гэвч зөрүүд гөжүүд манайхан өөр хоорондоо үзэлцсээр 274 км төмөр замаа эхлүүлж  чадаагүй гацаасан.

 

Ингээд 10-аад жилд "Төмөр замын асуудал” гэж бие даасан хэлэлцүүлгийн салбар бий болсон бөгөөд сүүлдээ  бүр буруугаар эргэж "Төмөр замын хэрэг” гэсэн малгайтай хавтаст хэргийн дуулиан гарсан.

 

Ерөнхийлөгч маань Владивостокт очиж, В.Путинтэй уулзаж гар барингуутаа хэлсэн санал бол Алс Дорнод хүртэл нүүрсээ довтолгон, далайн гарц дээр хүргэх тухай байлаа. Энэ саналаа тавихдаа "тэгж болох уу ч” гээгүй бололтой юм. Урьд яригдаж байсан нээлттэй төсөл тул шууд л энэ тойруу замын тээвэрлэлтийг хийхэд үнэ тарифийн хөнгөлөлт үзүүлэхийг шууд хүсчээ. Оросууд "Давай... Хорошо ” гэсэн ба энэ нь манай шинэ Ерөнхийлөгчийн анхны дээд хэмжээний уулзалтын дотооддоо шуугих хамгийн топ мэдээ болов.

 

 

Өөдрөг байя гэх юм. "Давай” гээд 4500 км төмөр замаа тавьчихлаа гэж амарханаар бодъё. Хятадын хилийг тойроод, Оросын нутаг дээгүүр давхиулаад алс Дорнодын боомт дээр  манай нүүрсний цуваа ирээд зогсож байна гэж төсөөлье. Харин энд хүрсэн байхад тонн нүүрсээ ямар үнэтэй дуугарч, ямар ашигтай зарах бол. Зардлаа хасаад, ашгаа нэмээд балансын үнээ хэлэхэд биднийг цохих өрсөлдөгчид тэнд "уже” гараад ирсэн байна. Тэд боомтын хаяанаас өртөг зардал багатай нүүрс олборлож буй тул аманд  багтсан хямдхаан үнэ хэлж чадна гэдэг манай гол аюул.

 

Якутын " Creek”-ээс олборлосон өндөр чанарын коксжсон Колмарын нүүрс хэдхэн км тээвэрлэгдээд Нахотко суурин боомт хүрч чадна гэдгийг удирдага нь онцолж байна. Манай нүүрс сүнгэнэсээр Оросын хил хүрч байхад Кolmar Sales and Logistics (KSL AG)компаний нүүрс далайн боомтоос Хятад, Япон, Солонгос руу аль хэдийн маш хямдаар ачигдсан байна.

 

Мөн цаашлаад хоёрхон жилийн дараа буюу 2019 оны сүүлч гэхэд энэ компани өөрсдийн нүүрс ачиж буулгах терминалийг Хабаровскоос холгүйд барьж дуусгана гэж байна. Энэ нь мөн л манайхны нүүрсээ буулгаж болохоор харж буй Ванино гэх суурингийн хажууханд баригдаж таарч байна.

 

Тэгвэл энэ ширүүн өрсөлдөгчид хэзээ бидний тэмүүлж буй Алс Дорнод, Ази номхон далайн зах зээлээс холдох бол гэхээр ойрын 50 жилдээ сууж байхаар юм. Нүүрсний чанар болоод нийлүүлэлтээрээ Австралийг шахна гэж Алс Дорнодын боомтуудын аман дээр сууж байгаа энэ том нийлүүлэгчийн хаагуур нь 4500 км тойрч тээвэрлэгдэх манай нүүрс гарч ирж, яаж хямд үнээр өрсөлдөх нь судлаачдын гайхлыг төрүүлж байна.

 

Одоо бид харин бодит байдлаа нэг харцгаая. Өнөөдрийн нөхцөлд машин цуваагаар 1 тонн нүүрсний тээврийн зардал 26 ам доллар. Тавантолгойгоос 274 км төмөр зам баригдчихсан бол 1 тонн нүүрсийг 6 ам доллараар тээвэрлэх байлаа.  Тонн тутмаас 22 амдолларын зөрүү гарч байна. 247 км төмөр замын ард гарсан бол маш их "ногоон” Монголдоо үлдэх байсан. Харин тойруу буюу ОХУ-ын нутгаар дайрсан замаар ачихад тонн тутамд багаар бодоход 70 доллар нэмэгдэнэ гэсэн эдийн засагчид тооцоо хийжээ. Энэ мөнгө Орос ах нарын дансанд үлдэнэ.

 

Бид дайн хийх тухай бус наймаа хийж, ашиг олох тухай ярьж байгаа. Алс Дорнодыг ойртуулах Ерөнхийлөгчийнхөө санааг хувьдаа дэмжих байна. ОХУ найрсаг хөршийн зан, геополитикийн бодлогоор тээврийн татвар, тарифаа хөнгөлж болно. Харин бидний тойруу замд аль хэдийн байраа эзэлсэн байгаа Кolmar (KSL AG)  зэрэг том нийлүүлэгч Монголын нүүрсэнд найр тавьж зах зээлдээ амьдруулах уу. Нүүрснийхээ үнийг нь ганц доллараар унагахад л Монголын нүүрсийг алсын алст байх далайн боомт дээр түгжиж чадахыг яаж үгүйсгэх вэ?!

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

Эх сурвалж: Shuud.mn

http://www.shuud.mn/content/read/487908.htm

Монголын нүүрс далайг давж чадах уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани