Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Байгалийн Нөөцийн Харти ба "Гэрээ хийх" - Жор 4

Уул уурхайн мэдээллийн нэгдсэн портал сайт Орд.мн салбарын эрдэмтэн судлаач, бизнес эрхлэгч, уншигчид та бүхэнд зориулан мэргэжлийн судалгааны эмхтгэлүүдийг эх сурвалжийн зөвшөөрөлтэйгээр цуврал болгон хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт, Байгалийн Нөөцийн харти-н Жор 4-г хүргэж байна. 
"ГЭРЭЭ ХИЙХ"  ба ЖОР 4
Татварын дэглэм болон гэрээний нөхцлүүд нь Засгийн газарт байгалийн нөөцийн үнэ цэнийг бүрэн хэмжээгээр ашиглах боломжыг шаардлагатай хөрөнгө оруулалт татах асуудалтай уялдуулах боломж олгосон, мөн нөхцөл байдал өөрчлөгдөхөд тогтвортойгоор үйлчилдэг байх зүйтэй.
 Байгалийн Нөөцийн Харти ба "Гэрээ хийх" - Жор 4

Байгалийн нөөц хөгжүүлэлт нь ажлын байр бий болгох болон бусад өгөөжтэй хэдий ч гол ашиг тус нь иргэдийн сайн сайхан, хөгжлийг дэмжихэд Засгийн газар орлого бүрдүүлэхэд оршино. Энэхүү орлогыг бүрдүүлэхэд байгалийн баялаг олборлох, эрэл хайгуул хийхтэй холбогдон гарах тодорхойгүй байдал, Засгийн газрын чадвар зэргийг сайтар зохицуулсан татварын системтэй байхад анхаарах хэрэгтэй.
Салбарын гол үзүүлэлтэд дараах зүйлс хамаарна:
- Их хэмжээний "төлбөр” нь эргээд хөрөнгө оруулагчдад зардлаа буцаан нөхөх болон оруулсан хөрөнгөнөөсөө доогуур өгөөж хүртэхэд хүргэдэг
- Байгалийн нөөц дуусах
- Засгийн газар болон боломжит хөрөнгө оруулагчдын хооронд мэдээллийн тэгш бус байдал байх
- Эхлэлтийн зардал маш өндөр, эрэл хайгуулын ажилд цаг их ордог зэрэг нь зах зээлийг мэдрэх, геологийн болон улс төрийн тодорхойгүй байдлыг тооцоолон урт хугацаанд хөрөнгө оруулалт хийхийг шаарддаг
- Татварын хяналт тавихад (хөрөнгө оруулагч нь төр эсхүл хувийн байхаас үл хамааран) нягтлан бодох бүртгэл, аудитын орчинг бүрдүүлсэн байх
Энэ бүхний эцэст Засгийн газар өөрийн байгалийн нөөцөөс их өгөөж өгөх, түүний цаг хугацааг үндэслэлтэй тогтоох, оролцогчдын хувьд гарах эрсдэл, урамшуулалийг тооцоолсон байх татварын системийг бий болгох ёстой ба – ийм үед байгалийн нөөцийг хөгжүүлэх шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах хөгжүүлэлт нь баталгаатай болдог. Мөн түүнчлэн улс орнууд өөрийн эрх зүйн уламжлал, үндсэн хуулийн хүрээнд өмчлөл болон татварын бүтцийг тайлбарлах ёстой.
Татварын дэглэмийн хэлбэрийг бус гүйцэтгэвэл зохих үйл ажиллагааг анхаарах  Эдгээр үүрэг нь хөгжиж буй орнуудад сайн татварын дэглэмийг хөгжүүлэхэд дараах хоёр үндсэн зүйлийг бодитой гаргахыг санал болгодог: байгалийн нөөц ашигласны төлбөр ногдуулах эсхүл бусад үйлдвэрлэлд суурилсан төлбөр буюу улсад үйлдвэрлэл явуулж эхэлсэнээр орох ашгаас орж ирэх хамгийн багааар бодсон мөнгөн урсгал; ашиг хуваарилах механизм болон бусад төлбөр байна. Учир нь татварын дэглэм нь нэр томъёо, эрх зүйн хэлбэрийн хувьд өөр өөр байж болох бөгөөд ихэнхдээ дээрх хоёр зүйлийг тусгасан байдаг. "Татвар-байгалийн нөөц ашигласны төлбөр” систем нь олборлох болон газрын тосны салбарт хоёуланд нь хэрэглэгддэг ба хөрөнгө оруулагчид олсон ашгаасаа орлогын албан татвар мөн байгалийн нөөц ашигласны төлбөрийг Засгийн газарт төлдөг. "Бүтээгдэхүүн-хуваах” зохицуулалт нь голдуу газрын тосны салбарт хэрэглэгддэг ба олборлох салбарт ч мөн хэрэглэж болох бөгөөд бүтээгдэхүүний тодорхой хэсэг нь хөрөнгө оруулагч буюу гэрээлэгчид өөрсдийн зардлыг нөхөхөд (”газрын тосны зардал”), үлдсэн ашгийг ("газрын тосноос олсон ашиг") нь Засгийн газар болон хөрөнгө оруулагчид хоорондоо хуваадаг. Энэ тохиолдолд Засгийн газрууд ашиглах эрхийг төрийн өмчит компаниудад олгож, хариуд нь гуравдагч этгээдээр үйлчилгээ үзүүлэх гэрээгээр ажил гүйцэтгүүлж болно. Эдгээр системүүдийг хослуулан хэрэглэж болно.
Нэрлэсэн гэрээ болон бусад төрлийн гэрээний төрлийг үл харгалзан энэ бүх загвар нь үйл ажиллагаа эрхэлж ашиг-болон-үйлдвэрлэлд суурилсан байх бөгөөд төрөл тус бүр нэг ижил үр дүнд хүргэнэ. Тийм болохоор Засгийн газрын зорилго бол ашиг хүртэх цаг хугацаа болон эрсдлийг тогтоож Засгийн газрын хөгжлийн стратеги, мөн иргэдийн хүртэх хувийг аль болох дээд хэмжээнд хүргэхээр зохицуулж төр болон хөрөнгө оруулагчийн хүртэх хувийг хуваарилах замаар баталгаажуулахад оршдог.
Байгалийн нөөц ашигласны төлбөр ногдуулахБайгалийн нөөц ашигласны төлбөр ногдуулах эсхүл бүтээгдэхүүн хуваах нь адилхан л Засгийн газар нь үйлдвэрлэл явуулж эхэлсэн үеэсээ эхлэн, мөн төр баялагийн нөөц ашиглуулсаны төлөө зарим нэг бага хэмжээний төлбөр авч, олборлолт хийсэнтэй холбогдон гарсан нийгмийн зардалд зарцуулах баталгаатай болдог. Хэрвээ аливаа төсөл нь эдгээр байгалийн нөөц ашигласны төлбөрийн зардлыг төлж чадахгүй бол төлбөрийн ямар ч баталгаагүй дахин сэргээгдэхгүй баялагийн нөөцийн хэлцлийг төр цуцлах ёстой ба төсөл хэрэгжүүлэх сайн тохиролцоо болж чадахгүй.
Байгалийн нөөц ашигласны төлбөр нь тодорхой хэмжигдэх бүтээгдэхүүний гарц, цаг хугацааны хувьд сайн тооцоолон гаргасан хуваарь, зах зээлийн үнэлгээ зэргийг тусгасан тодорхой арга хэмжээ байхыг шаарддаг. Байгалийн нөөц ашигласны төлбөрийг өөр нэрээр ашгийн татвараас үйлдвэрлэлийн зардлыг хасаж тооцохыг зөвшөөрдөг. Зах зээлийн үнэлгээний хэмжүүр нь бүтээгдэхүүнийг үнэлэх "цэвэр ашиг олох” бүтээгдэхүүний уламжлалт тооцооллоос илүүтэйгээр байгалийн нөөц ашигласны төлбөрийг ногдуулахдаа хэрвээ боломтой бол зарим нэг олон улсын буюу олон нийтэд нээлттэй санал болгосон үнэтэй уялдуулах нь маш хялбар дөхөм байдаг.
Хэрхэн орлогын татвар ногдуулах, төлбөр авах талаар : Өөр төрлийн төлбөр бол ("ашгийн татвар”) ашгийн татвар ногдуулах явдал юм. "Татвар-байгалийн нөөц ашигласны төлбөр” систем нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар бөгөөд хөрөнгийн орлогод татвар ногдуулна. Энэ нь ихэвчлэн салбарын тодорхой шинж байдлаас хамааран өөр өөр байх ба татвар төлөхөөс зайлсхийх явдлыг бууруулдаг. Заримдаа татварын хэмжээг өндөр тогтоодог энэ дэглэм нь төлбөр авах нэг хүчин чармайлт болдог. Хэрвээ Засгийн газар бүтээгдэхүүн-хуваах загварыг хэрэглэн "Татвар-байгалийн нөөц ашигласны төлбөр” системийг сонгосон бол тэрбээр "газрын тосны ашиг” эсхүл "байгалийн хийн ашиг” болон /"газрын тосны зардал” эсхүл "байгалийн хийн зардал”/ аль хувилбараар ч бай хүрэх үр дүн нь нэг ижил байна. Байгалийн нөөц ашигласны төлбөрийг бодвол ашиг буюу түүнтэй адилтгах орлогод ногдуулах татвар нь өртгийг тооцсон байхыг шаарддаг. Компаниудын ил тод гаргасан зардлын тооцоо нь ихэвчлэн холбогдох талуудаас ажил үйлчилгээ авахдаа гуйвуулсан байдаг. Ихэвчлэн санхүүжилтийн хэлбэрээс хамааран Засгийн газрын хүртэх өгөөжид нөлөөлдөг ба зээлээр санхүүжүүлэх хэлбэр хэтэрвэл ашигаа алдахад хүргэдэг. Тэгэхлээр Засгийн газар ашгийн татвар ногдуулах, ногдуулсан татвараа хураахад сайн бичигдсэн хууль, дүрэм, журамгүйгээр хяналт тавих, аудит хийхэд хийдэл гарах, тодорхойгүй байдал үүсэх боломжтой. Мөн түүнчлэн олборлох үйлдвэрлэлийн өөрийнх нь онцлог их хэмжээний эхлэлтийн хөрөнгө оруулалтыг шаарддаг бөгөөд зардал болон хөрөнгө оруулалтын түргэвчилсэн элэгдүүлэлтийг хослуулан хэрэглэхэд орлого ногдуулах албан татварын хэмжээ маш их хасагддаг ба цааш ийнхүү үргэлжилж, орлогын албан татвар хураан авах хугацаа маш их хойшлогддог.
Өндөр үнэлгээтэй төслийн хувьд тодорхой хэмжээгээр тогтоосон төлбөрийг ашигт хамруулж болдог. Ашгийн хувь хэмжээ өндөр байх үед Засгийн газар нэмэлт төлбөр авах хэлбэрээр татвар ногдуулах, эсхүл мөнгөн хөрөнгийн урсгалд нь татвар ногдуулах нь аж ахуйн үйл ажиллагааны орлогод ногдох ашгаас илүү өндөр хувь хэмжээг Засгийн газар хүртэж болдог. Төслийг бүхэлд нь ашигтай байлгыхн тулд зарим нэг арга хэмжээг хэрэгжүүлж Засгийн газар нь өөрийн эзэмших хувь хэмжээг нэмэгдүүлэн ижил үр дүн гарахаар Газрын тосны үйлдвэрлэлд суурилсан бүтээгдэхүүн-хуваах системийг хэрэглэхээр зохицуулж болно.
Засгийн газар эдгээр системүүд дээр нэмээд тодорхой тусгайлсан төлбөр авч болно. Жишээлбэл, татварын бүх нөхцлүүд тодорхой тогтоосон байдаг тул уралдаант шалгаруулалтын бэлтгэл үе шатанд холбогдох тусгай зөвшөөрлийг олгон урамшуулалын төлбөр авч болно.
Татварын урамшуулалаас зайлсхийх буюу татварын дэглэмийг хялбаршуулах талаар : Хөрөнгө оруулагчид шинээр байгалийн нөөц илрэх тоолонд үргэлж л Засгийн газрыг татвараас хөнгөлөх, чөлөөлөх, ашгийн болон байгалийн нөөц ашигласны төлбөрийг бууруулах хэлбэрээр татварын тусгай нөхцөл олгохыг шаардаж байдаг. Засгийн газар иймэрхүү урамшуулал олгохыг эсэргүүцэж ёстой. Хэрвээ төсөл нь байгалийн нөөц ашигласны төлбөр буюу оруулсан хөрөнгөндөө ногдох татварыг төлж чадахгүй юм бол тус хөрөнгө оруулалт нь тухайн улс орны хувьд сайн хөрөнгө оруулалт биш байдаг. Нөхцөл байдал өөрчлөгдөж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх эсхүл шинэ технологи гарахад – жишээлбэл, төсөл эдийн засгийн хувьд ашиггүй болох нь тодорхой болж, Засгийн газраас татаас авахгүйгээр ашиггүй байхаар үр дагавар гардаг. Бүх байгалийн нөөцийг нэг тодорхой цаг хугацаанд хөгжүүлэх ёсгүй бөгөөд, зарим нэг байгалийн нөөц нь хэзээч хөгжлийн баталгаа болдоггүй.
Татварын үндсэн бүрэлдэхүүн – байгалийн нөөц ашигласны төлбөр, ашгийн татвар, болон бусад татвар, төлбөр – зэргээс Засгийн газар хялбаршуулах, болон ногдуулсан татвараас зарим үед хасах байдлаар ашиг хүртэж болно. НӨАТ-ийг дотоодын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд ногдуулж, хөрөнгө оруулалтын татвараас хасах ёстой. Ийнхүү татвараас хассан тохиолдолд компаниуд гадаадад бараа бүтээгдэхүүн гаргахад НӨАТ төлөхгүй. Мөн түүнчлэн гадаадаас оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүнд ногдуулах албан татвар нь хөрөнгө оруулалтанд саад болох түвшинд хүрдэггүй. Татварын систем нь эдгээр татварын төрөлд хэт хатуу байх буюу бусад бүтгээдэхүүнд ногдуулсан төлбөр хураамж нь урьдчилан тооцоолоогүй асар их сөрөг үр дагавар болж эхлэн хүртэж эхлэх ашгийн талаарх амлалтанд илүү их нөлөөлдөг. Засгийн газрын эрх бүхий байгууллага нь байнга байрладаггүй татвар төлөгчийг байгалийн нөөц хөгжүүлсэнээс олсон орлогод ногдуулсан татвараас зайлсхийхээс сэргийлэхийн тулд олон улсын татварын системд мөн анхаарлаа хандуулах сёстой. Засгийн газар нь байнга байрладаггүй албан татвар төлөгчөөс татварыг суутган тооцохдоо ногдол ашиг, ашгийн хуваарилалтын хувь авах, үйлчилгээний хураамж, байгалийн нөөц ашигласны төлбөр зэрэгт үндэслэлтэй, ижил хувь хэмжээг хэрэглэх ёстой. Гадаадын хуулийн этгээдээс татвар хураах тодорхой механизм байхгүй бол хүлээн авагч улс орны нутаг дэвсгэрээс олборлолт хийж олсон орлогыг баталгаажуулж заавал татвар ногдуулна. Давхар татварын гэрээ нь байнга байрладаггүй албан татвар төлөгчөөс татвар хураахыг хязгаарласан байдаг тул Засгийн газрууд одоо байгаа Давхар татварын гэрээгээ маш сайн хянан үзэж иймэрхүү үүрэг хүлээхийг санал болгосон гэрээг хүчингүй болгох буюу нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй.
Хүлээн авагч улсын байгалийн нөөцийг худалдах эрхтэй холбоотой татвар ногдох хөрөнгийг тодорхойлоход улс төр, эдийн засгийн шинж чанартай асуудал үүсэн гардаг. Энэхүү ашигт хүрэхэд – ялангуяа гадаадын толгой компанийн түвшинд хийсэн төлбөр тооцоо нь эрх шилжүүлэхэд – хууль тогтоомж, бүртгэлийн шаардлага болон татварын гэрээний дагуу хэрхэн татвар ногдуулахад маш сайн татварын хууль тогтоомж хэрэгтэй байдаг.
Төрийн хөрөнгийг ашиглан Засгийн газар өгөөж хүртэхээс зайлсхийхБүх л Засгийн газрууд татварын маргаантай тулгардаг. Эдгээр маргаануудын дийлэнх хэсэг нь муу зохицуулсан Татварын агентлаг, пракикт татвараас зайлсхийх болон эрх мэдлээ урвуулан ашиглах үйлдлийн үр дүн байдаг. Татварын дүрмийг хэрэгжүүлсэнээр татвараас зайлсхийх нийтлэг шалтгааныг арилгахад тустай. Иймэрхүү дүрэм нь тодорхой хүрээ, хязгаарт оролцогч талуудад тодорхой хэмжээнд төлбөрийг хасч тооцож болдог. Жишээ нь: удирдлагын зардал, илүү ашгийн татвар эсхүл эрсдлээс хамгаалахад зарцуулсан зардал зэргийг хасаж тооцож болдог. Засгийн газар нь татварын дэглэмээрээ дамжуулан байгалийн нөөцөөс ашиг хүртдэг бөгөөд, харин засгийн газар төслөөс байнга, дахин цаашидаа ашиг олохоор оролдвол түүний хэлбэрээс хамааран төрийн нуруун дээр хөрөнгө оруулагчийн хувиар татварын дарамт авчирдаг. Засгийн газар нь төрийн хөрөнгө оруулалтыг бусад зорилгоор хэрэглэж болно: хоёр дахь төлбөр авах замаар (ялангуяа олон улсад хүндрэлтэй тогтворгүй байдал бий болох, эсхүл хяналт тавих чадвар сулрах); төрөөс хөрөнгө орууалт хийх (түүнчлэн энэ нь эдийн засгийн ялгавартай байх зорилготой зөрчилдөх); компаниудын шийдвэр гаргах үйл ажиллагаанд нөлөөлөх (мөн журам нь маш тодорхой байх) эсхүл бизнесийн практик дахь мэдлэгийг дамжуулах.
Ил тод, тогтвортой, ашиглалтын найдвартай байдлыг бий болгох Ил тод, нэг дүрэмтэй байх нь хөрөнгө оруулагчидад авилга өгөх боломжийг багасгаж, хувийн хөрөнгө оруулагчидад тусгай нөхцөл олгох явдлыг бууруулна. Нэг дүрэмтэй байх нь захиргааны ажлыг мөн хөнгөвчилж өгдөг. Нэг дүрэмтэй байна гэдэг нь шинэ төсөл тухайн дүрэм эсхүл гэрээний зүйл заалтыг дагаж мөрдөх, тэрбайтугай хуучин хэрэгжиж байгаа төсөлд Засгийн газар татварын хувь хэмжээг өөрчлөхөд уян хатан хандахаас татгалзна гэсэн үг биш. Улс орнууд аж ахуйн нэгжийн болон хүн амын орлогын албан татварын хувь хэмжээг байнга л өөрчилж байдаг. Дуудлага худалдаанууд ч мөн Засгийн газарт бодож байсан хэмжээнээс илүү орлого авчирдаг. Нэг дүрэмтэй байх нь байгалийн нөөц ашигладаг төрийн өмчит компаниудад татвар ногдуулахад мөн хэрэглэгдэнэ: тэд мөн хувийн компаниудын нэгэн адил татварын нөхцөлтэй тулгарна.
Хөрөнгө оруулагчид тогтвортой байдлыг хангахтай холбогдуулан гэрээний баталгаат байдлыг эрэлхийлж болно. Ихэнх улс орон гэрээний баталгаатай байдлыг хангадаггүй ба, харин Засгийн газар анхаарлаа хандуулахгүй бол хөдөлмөр эрхлэлт, эрүүл ахуйн аюулгүй байдал, байгаль орчин, аюулгүй байдал, хүний эрх зэрэг асуудлыг хязгаарласан заалт зэргийг чөлөөтэй оруулдаг. Цаашилбал Засгийн газар тэнцвэргүй байдлаас зайлсхийх, нөгөө талаар компаниуд байнга зөвшилцлийн замыг эрж хайх ба, нөгөө талаар Засгийн газар төсөл ашигтай хэрэгжих үед ямар ч ашиг хүртэх боломжгүй болсон байдаг. /Зарчим 1-ээс хуулийн хүрээ, Зарчим 2-оос ил тод байдлыг харна уу/
Татварын асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллага ба татвараас зайлсхийхэд хэрэгжүүлэх дүрэмБүх л Засгийн газрууд татварын маргаантай тулгардаг. Эдгээр маргаануудын дийлэнх хэсэг нь Татварын асуудал хариуцсан агентлагагтаа пракикт дээр татвараас зайлсхийх болон эрх мэдлээ урвуулан ашиглах үйлдлийн хариуцлага хүлээлгэдэг байх бүрэн эрхийг нь олгоогүй, муу зохицуулсан татварын системийн үр дүн байдаг. Татварын дүрмийг хэрэгжүүлсэнээр татвараас зайлсхийх нийтлэг шалтгааныг арилгахад тустай. Иймэрхүү дүрэм нь тодорхой хүрээ, хязгаарт оролцогч талуудад тодорхой хэмжээнд төлбөрийг хасч тооцож болдог. Жишээ нь: удирдлагын зардал, илүү ашгийн татвар эсхүл эрсдлээс хамгаалахад зарцуулсан зардал зэргийг хасаж тооцож болдог. Гэхдээ асуудлын зарим хэсэг нь байгууллагын, зарим хэсэг нь хэрэгжүүлэх чадвартай нь холбоотой байдаг. Гэрээ байгуулах хэлэлцээний үйл явцад татварын талаар урьдчилан хэлэлцэн тохиролцоонд хүрэх явдал нь өөрөө захиргаа болон хэлэлцээр хийгчидэд нэмэлт дарамт болдог. Дараах бүх зүйлүүд нь татварын байгууллагад тустай: Үүнд: мэдээлэл болон бичиг баримтын нэгдсэн системтэй байх; байгалийн нөөц ашигласны татварыг хураах чиг үүргийг төвлөрүүлэх; бүтээгдэхүүнээс олсон ашиг болон бусад татварsu нэг, ил тод, төвлөрсөн дансанд төлөх; орлого хуримтлуулах, хяналт тавих нэгдсэн цогц байх; "бодит” төлбөрийг багасгах зэрэг болно. Засгийн газар өөрсдийн чадвараа нэмэгдүүлэх зорилгоор зарим нэг нийтлэг чадвар дутагдсан зүйл дээр гадаадын шинжээчидэд хандаж, жишээлбэл, олон улсын санхүү нягтлан бодох бүртгэлийн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах замаар хууль, дүрмийг дагаж биелүүлж байгаа эсэхийг баталгаажуулж болно. 
 Үргэлжлэл бий...

Э.БАТСАЙХАН /Судлаач, магистрантур/
Нийтлэлтэй холбоотой санал хүсэлтийг 80111510 болон batsaikhanpm2020@gmail.com хаягаар хүлээн авч байна. 
 
Эх сурвалж : Орчуулгын баг, МУ-ын сайдын ажлын алба, Мегатөсөл хөгжлийн хүрээлэн 2016 он



Байгалийн Нөөцийн Харти ба "Гэрээ хийх" - Жор 4
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани