Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн хэт хамаарал нь хэтийн төлвийг тодорхойгүй болгож байна

Уул уурхайн хэт хамаарал нь хэтийн төлвийг тодорхойгүй болгож байна

 

Дэлхийн хэвлэл мэдээллийн агентлаг, вэб сайтууд Монголын талаар хэрхэн мэдээлснийг "Тэд бидний тухай” буландаа орчуулан хүргэж байна.
 

XINHUANET.COM: ХЯТАД УЛС ХОЁР ТАЛЫН ХАРИЛЦААГ ХӨГЖҮҮЛЭХЭД ҮРГЭЛЖ ЧУХАЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭЭР ИРСЭН

 
БНХАУ үүсэн байгуулагдсаны түүхт 68 жилийн ой өчигдөр тохиосон. Энэ түүхт өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпинд баярын мэндчилгээ илгээжээ. Тэгвэл баасан гарагт Хятадын Гадаад хэргийн яам манай улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээнд хариу талархал илэрхийлсэн тухай "Синьхуа” агентлаг онцолсон байна.
 
Тэрхүү мэдээнд "БНХАУ Монгол Улстай хөгжлийн стратегиа хөгжүүлж, хоёр талын хамтын ажиллагаагаа сайжруулахаар төлөвлөж буйгаа мэдэгдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд найрамдах Хятад улс байгуулагдсаны түүхт 68 жилийн ойн баярыг хөрш орны удирдагч Ши Жиньпинд хүргэсэн байна. Энэ талаар хэвлэлийн бага хурлын үеэр Гадаад хэргийн яамны төлөөлөгч Лю Канг мэдээлжээ.
 
Тэрбээр "Монгол Улсын Ерөнхййлөгч Х.Баттулга тэргүүтэй дэлхийн олон орны удирдагчдаас баярын мэндчилгээг бид хүлээн авсан” хэмээгээд "Хятад, Монгол хоёр улс найрсаг хөршүүд. Тэр дундаа Хятад улс хоёр талын харилцааг хөгжүүлэхэд үргэлж чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн” гэдгийг онцолсон байна. Мөн Монгол Улстай нэг нэгнийхээ үндсэн ашиг сонирхол, гол асуудалд хүндэтгэлтэй хандаж, хөгжлийн стратегиа нэгтгэн бодит хамтын ажиллагаагхөгжүүлэх, ард түмний хоорондын харилцааг хөгжүүлж, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ ажиллах болно гэж Лю Канг хэлжээ.
 
Люгийн хэлснээр Ерөнхийлөгч Х.Баттулга мөн Монгол Улсын хөгжилд оруулж буй БНХАУ-ын дэмжлэгт талархаж буйгаа илэрхийлж, хоёр улсын харилцаа тасралтгүй урагшлан хөгжиж буйг онцолсон байна” гэжээ.
 

CA-NEWS.ORG: УУЛ УУРХАЙГААС ХЭТ ХАМААРАЛТАЙ БАЙДАЛ НЬ ХЭТИЙН ТӨЛВИЙГ ТОДОРХОЙГҮЙ БОЛГОЖ БАЙНА

 
Монгол Улс өрсөлдөх чадварын индексээрээ өнгөрсөн жилийнхээс нэг байр ахисан ч уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос хэт хамааралтай байдал нь хэтийн төлвийг тодорхойгүй болгож буй тухай тус сайтад мэдээлжээ.
 
Үүнд "Монгол Улс өрсөлдөх чадварын индексээрээ 101 дүгээрт бичигджээ. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад, нэг байраар ахисан үзүүлэлт юм. Швейцарийн Женевт төвтэй "Дэлхийн эдийн засгийн форум” байгууллагын мэдээлснээр энэ жил Монгол Улс 3.9 оноо авсан байна. Харин дэлхийн өрсөлдөх чадварын индексийн жагсаалтыг Швейцарь тэргүүлж, АНУ дахин хоёрдугаарт бичигдэж, Сингапурт гуравт жагсчээ.
 
"Дэлхийн эдийн засгийн форум” байгууллага 137 орныг 12 шалгуур үзүүлэлтээр үнэлсэн бөгөөд Монгол Улсын өрсөлдөх чадвар өнгөрсөн жилийнхээс төдийлөн нэмэгдээгүй буюу өөрчлөлт ороогүй гэж дүгнэсэн байна.
 
Мөн Монголын эдийн засаг урьдын адил уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос ихээхэн хамааралтай байгаа нь эдийн засгийн хэтийн төлвийг тодорхойгүй болгож байгааг онцолжээ. Гэхдээ үүнээс үл хамаарч, Монголын макро эдийн засгийн үзүүлэлтэд 0.8, техникийн боломж, зах зээлийн орчинг 0.1, дэд бүтцийг өнгөрсөн жилийнхээс 0.2 оноогоор тус тус илүү үнэлсэн байна” гэжээ.

 
FNN-NEWS.COM: МОНГОЛ ЗАЛУУ ХҮЧИНГИЙН ХЭРЭГТ СЭЖИГЛЭГДЛЭЭ

 
Монгол Улсын улс төр, эдийн засгийн нөхцөл байдлын талаарх мэдээлэлтэй зэрэгцэн Японы мэдээллийн агентлаг монгол залуугийн тухай таагүй мэдээлэл хүргэсэн юм.

Тус мэдээнд "Токиогийн Эдокава дүүргийн нутаг дэвсгэрт байрлах барааны дэлгүүрээс худалдан авалт хийгээд гарч явсан эмэгтэйг хүчиндэхийг завдаж, гэмтээсэн гэх үндэслэлээр монгол залууг баривчилжээ. Сэжигтэнг Баатарын Батдорж гэдэг бөгөөд эдүгээ 27 настай аж.

Тэрбээр есдүгээр сарын 25-ны шөнө дундын үед Эдокава дүүргийн машины зогсоолд 20 гаруй насны бүсгүйн араас нь тэвэрч, улмаар доош нь түлхэн унагааж, хүчиндэхийг завдсанаас гадна бүсгүйн биед хөнгөн гэмтэл учруулсан хэргээр саатуулагдсан байна. Мөн хэргийн мөрдөн байцаалтын үеэр сэжигтэн Батдорж "Дэлгүүрээс гарч явсан бүсгүйг араас нь дагасан” гэдгээ хүлээжээ. Сэжигтэн хохирогч бүсгүйтэй ямар нэг холбоогүй байна. Түүнчлэн, хэрэг гарсан газрын ойролцоо тус залуугийн үйлдсэн өөр хэрэг ч илэрсэн бөгөөд цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байгаа аж” гэжээ.
 

XINHUANET.COM: МОНГОЛЫН ПАРЛАМЕНТ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШИГЧИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ

 
БНХАУ-ын төрийн мэдлийн "Синьхуа” агентлаг УИХ-аар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг томилох асуудлыг хэлэлцэхээр болсон тухай мэдээлсэн байв.
 
Тус мэдээлэлд "Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт шинэ Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг томилох асуудлыг хэлэлцэх тухай албан ёсны баримт бичгийг УИХ-д гардуулан өглөө. Тус бичигт "Шинэ Засгийн газрын тэргүүнээр томилох асууддыг УИХ-д оруулж буй” тухай дурьдсан байна. Эрх баригч Монгол ардын нам мягмар гарагт шинэ Ерөнхий сайдад шадар сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүхийг дэвшүүлэхээр сонгосон юм.
 
Энэ сарын эхээр хууль тогтоогчид Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг гурван сайд нь өөрсдөдөө хамаарал бүхий компаниудтай 328 сая ам.долларын концессын гэрээг үзэглэж, парламентын журмыг зөрчсөн хэргээр огцруулсан байдаг” гэсэн байна.

Монголын мэдээ
Б.Даваахүү

Уул уурхайн хэт хамаарал нь хэтийн төлвийг тодорхойгүй болгож байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани