Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Албан тушаалаа урвуулан ашигласан этгээдүүдийг шүүхэд шилжүүлэхээр болжээ

АТГ сүүлийн өдрүүдэд эрчимтэй ажиллаж байгаа бололтой. Учир нь АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс Төрийн өндөр болон онцгой албан тушаалыг хашиж байхдаа улсад онц ноцтой хохирол учруулсан болон авилга авсан гэх томоохон хэргүүдийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж шүүхэд шилжүүлэх хүсэлтэйгээр прокурорын байгуулагад шилжүүлжээ.

Тодруулбал, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Оюундэлгэр, Зам тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан Р.Онон, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацийн захирлаар ажиллаж байсан А.Гантулга, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэн, холбогдох эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар харьяа прокурорын байгууллагад хүргүүлээд байгаа талаар АТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Т.Мөнхтунгалаг мэдээллээ.

Эдгээр албан тушаалаа урвуулан ашигласан гэх этгээдүүдийн хэргийг сөхвөл

 

Хөгжлийн банкны хэрэг

"Чингис” болон "Самурай” бондын зарцуулалтыг АТГ-аас анхааралдаа авч Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаас эхлүүлээд бүх захирлуудад нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад удаж байна.

Энэ хэрэгт Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат нарын хүмүүс татагдаж шалгагдаж байсан талаарх мэдээллийг хэвлэлийнхэн мэдээллэж байсан. Тэгвэл энэхүү хэрэг одоог хүртэл эцэслэн шийдэгдэлгүй байсан юм. Тиймээс тус хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлжээ.

БХБ-ын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэнгийн хэрэг

Р.Эрдэнэбүрэн шинэчлэлийн Засгийн газрын үед БХБ-ын  Төрийн нарийн бичгийн  даргаар ажиллаж байхдаа  "Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс 301 тэрбум төгрөгийн зээл банкуудаас авсан асуудал нь хувь эрх ашигтай нь холбогдсон сэжимүүд бий гэгдэж байсан. Тухайн үед БХБ-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн Засгийн газартай гэрээ байгуулсан барилгын материал үйлдвэрлэгч дотоодын аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлттэй зээл авч үйлдвэрлэлээ өргөтгөх, барилгын гол нэрийн материалын дотоодын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад зориулж 71 компанид 174.7 тэрбум төгрөг, зайлшгүй импортлох шаардлагатай барилгын материалын улирлын шалтгаантай нийлүүлэлтийн хязгаарлалтыг арилгахад зориулж 55 компанид 125.4 тэрбум төгрөг, нийт 301.6 тэрбум төгрөгийн зээлийг "Үнэ тотворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд авч байжээ.

Гэхдээ 301 тэрбумын төгрөгийн тайлангаа тавилгүй дахин Төрийн нарийн бичгийн даргын суудалд санаархсан нь  МАН-ынхны уур ундууцлыг төрүүлж байсан удаатай. Уг нь энэхүү хөтөлбөрийн хүрээнд барилгын материалын нийлүүлэлт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар барилгын материалын үнийг хямдруулж, орон сууцны үнийг нэг м.кв-ийг нэг сая төгрөгт барих. Цемент, арматур зэрэг гол материалын нийлүүлэлт нэмэгдэж, үнэ тогтвортой байсан хэдий ч орон сууцны м.кв-ын үнэ нь хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө нэг сая төгрөг байсан бол  хоёр сая төгрөг болж хоёр дахин өссөн. Орон сууцны үнийг өсгөхгүй, тогтмол барина гэж зах зээлд нийлүүлсэн 1,2 их наяд төгрөгийн санхүүжилт харин ч орон сууцны үнийг харин тогтворгүй болгох, өсгөх харалган бодлого болж хувирчихаад байгаа нь бодит зүйл гэдгийг хэвлэлүүд тухайн үед нь онцлон бичиж нийтлэж байсан юм.

Тухайн үед Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн Засгийн газартай гэрээ байгуулсан барилгын материал үйлдвэрлэгч дотоодын аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлттэй зээл авч үйлдвэрлэлээ өргөтгөх, барилгын гол нэрийн материалын дотоодын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад зориулж 71 компанид 174.7 тэрбум төгрөг, зайлшгүй импортлох шаардлагатай барилгын материалын улирлын шалтгаантай нийлүүлэлтийн хязгаарлалтыг арилгахад зориулж 55 компанид 125.4 тэрбум төгрөг, нийт 301.6 тэрбум төгрөгийн зээлийг "Үнэ тотворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд авч байж.
Гэтэл тэрбээр энэхүү 301 тэрбумын төгрөгийн тайлангаа тавиагүй нь ийнхүү АТГ-ын хяналт шалгалтад орох шалтгаан болжээ.

Image result for Гаалийн байцаагчдын балаг буюу Б.Оюундэлгэр

Гаалийн байцаагчдын балаг буюу Б.Оюундэлгэр даргын хэрэг

ГЕГ-ын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Б.Оюундэлгэр, тус газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Ж.Баттогтох, гаалийн улсын байцаагч М.Дөлгөөн, н.Оргилмаа нарыг бусдаас хээл хахууль авсан хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1, 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1, 270 дугаар зүйлийн 270.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа өнгөрсөн онд явуулж эхэлсэн байдаг. Гаалийн байцаагчдын хээл хахуулийн хэрэгт холбогдсон балаг их бөгөөд өнгөрсөн оны байдлаар гаалийн байцаагчтай холбоотой 75 эрүүгийн хэрэг үүсгэгдэн, хуулийн байгууллагаар шалгагдсан гэсэн мэдээлэл байна.

Related image

 

ТОСК-ын захирал асан А.Гантулгын тэрбум төгрөгийн зээл

Төрийн орон сууцны корпорац (ТОСК)- ын захирлаар ажиллаж байсан А.Гантулгыг хууль хяналтын байгууллагаас өнгөрсөн оноос эхлэн шалгаж эхэлсэн. Эх сурвалжуудын мэдээлснээр А.Гантулга дээрх албан тушаалыг хашиж байхдаа танил талдаа давуу байдал олгож, их хэмжээний мөнгө үрэн таран хийсэн нь тодорхой болсон гэнэ.

Энэ талаар албаны эх сурвалж "Албан тушаалын байдлаа хэтрүүлж, хувийн компанитай гэрээ байгуулан нэг тэрбум төгрөгийн зээл олгож, ТОСК-д онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр тус корпорацын ерөнхий захирлаар ажиллаж байсан А.Гантулгыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан нь үнэн” гэж мэдээлж байв.

Түүнчлэн тус консорциум 2013 оны есдүгээр сард Худалдан авах ажиллагааны газраас зарласан "Гэр хороололд бохир усны шугам, бага хүчин чадлын цэвэрлэх байгууламж шинээр барих (Улаанбаатар)” тендерт шалгарсан бөгөөд уг ажил нь одоо хийгдсэн, эсэх нь тодорхойгүй байдаг.

Image may contain: 1 person, indoor

ХОМ-ээ тайлбарлаж чадаагүй Р.Онон

Р.Онон нь Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байх үедээ хууль бусаар хөрөнгөжсөн хэмээн АТГ-аас Эрүүгийн хуулийн 2701 дүгээр зүйлийн 2701.2-т зааснаар яллагдагчаар татан шалгасан байна.

Тэрээр 800 сая төгрөгийн орон сууцанд амьдардаг бөгөөд үүнээс гадна Баянзүрх дүүргийн нутаг дахь "Кристалл таун” хотхонд аавынхаа нэр дээр авсан гурван өрөө байр,  "Таван богд” компаниас 150 сая төгрөгөөр худалдан авсан "Ланд круйзер-200” автомашиныхаа хөрөнгийн эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй гэдэг.

Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь 38 хувьтай байхад уг газарт шинээр зам тавихаар Засгийн газарт зөрүүтэй мэдээлэл өгч, Засгийн газрын тогтоол гаргуулсан ажээ. Мөн Замын-Үүд хилийн боомтын ачааны шалган нэвтрүүлэх цогцолборт 8.7 км хатуу хучилттай замын ажлыг гүйцэтгэхээр ТЭЗҮ хийхэд 20 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх боломжтой гэсэн ч Халзанбүргэдэй-Солонготын чиглэлийн замын хөрөнгийг баталсан яг тэр өдрийнхөө Засгийн газрын хуралдаанаар давхар оруулж ирээд 33 тэрбумаар хөрөнгийг батлуулж Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид санхүүжилт шийдэж өгсөн талаар дуулиан нэлээд дэгдэж байсан удаатай. Ямартай ч Р.Ононг ХОМ /Хөрөнгө орлогын мэдүүлэг/-ээ цалингаас өөр орлогогүй хэмээн мэдүүлсэн нь хууль хяналтынхны анхаарлыг татаж, хэрэг үүсгэн шалгахад хүрчээ.

Б.Учрал

http://tug.mn/?p=18637

Албан тушаалаа урвуулан ашигласан этгээдүүдийг шүүхэд шилжүүлэхээр болжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани