Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Коксжих нүүрсний ҮНЭГҮЙДЭЛ

Коксжих нүүрсний ҮНЭГҮЙДЭЛ

 

Хятадын гангийн үйлдвэрүүдийн багагүй үнээр авч хэрэглэдэг өндөр чанарын коксжих нүүрс ачсан том машинууд Таван толгой дээр 160 км-ын цуваа үүсгээд түгжирч байна. Цэнхэр гаригийн коксжих нүүрсний баяжмалын дийлэнх хэсгийг Азийн орнууд хэрэглэдэг. Мэдээж акул хэрэглэгч нь Хятад Улс. Дэлхийн нийт хэрэглээний 49.2 хувийг дангаараа эзэлнэ гэдэг бол аварга тоо. Манай улс коксжих нүүрсний нөөцөөрөө ОХУ, БНХАУ, АНУ, Австрали, Канадтай зэрэгцэж бичигддэг. Гангийн үйлдвэрүүдийн хорхойг асаасан өндөр чанарын коксжих нүүрсний нөөц ихтэй ордуудын нэг нь Монголын Таван толгой. Чанартай бүтээгдэхүүнтэй хэрнээ төмөр замгүйгээсээ болоод ачааны машинуудын урт цуваа үүсгэсэн шигээ суугаагийн цаад шалтгааныг ухъя.

 

УРД ХӨРШИЙН ЧЕНЖҮҮДИЙГ МӨНГӨЖҮҮЛДЭГ СХЕМ

Ямар нэг дундын зуучлагчгүйгээр нүүрсээ экспортолж байгаа ганц л компани бий. Тэр нь "Энержи ресурс”. Бусад нь уурхайн аман дээрээсээ шууд зардаг. Цаашхи процесс нь зуучлагч, ченж компаниудад хамаардаг гэсэн үг. Товчхондоо хятадууд уурхайн аман дээрээс авсан нүүрсээ өөрсдөө ачиж, тээвэрлэж, хил гаргаад хилийн цаана 100 гаруйхан км-т байдаг Жинчуан гэдэг газрын угаах үйлдвэрүүдэд хүргэдэг. Тэд Монголоос орж ирсэн чанар сайтай коксжих нүүрсийг дотоодынхоо муу чанарын нүүрстэй хольж баяжуулаад, Тавантолгойн нүүрс гэсэн нэрээр цааш нь зарж ашиг олдог. Нүүрсээ зардаг хэлбэр маань урд хөршийн ченжүүдийг мөнгөжүүлдэг схем болоод хувирсныг эндээс харж болно . Экспортоо шууд хийдэг "Энержи ресурс”-ийн хувьд Хятадын хойд бүс нутгийн аж үйлдвэрийн гол зах зээл Бугатын гангийн үйлдвэрүүдтэй гэрээ хийж, эцсийн хэрэглэгчиддээ шууд нийлүүлэхээс гадна Тяньжиний боомт руу ч хүргэдэг. Сүүлийн статистикаар Таван толгойгоос Тяньжин хүргэх зөвхөн тээврийн зардал нь гэхэд 70 орчим ам.доллар байгаа юм билээ. Дундын зуучлагчдаар тээврээ хийлгэдэг компаниудын хувьд арай өндөр гарч магадгүй.

 

ТӨМӨР ЗАМЫН ТӨВӨГТӨЙ ТҮҮХ

Төмөр замтай бол ачааны машины урт цуваа үүсгэж, коксжих нүүрсээ үнэгүйдүүлэхгүйгээр овоо доллар олчих боломж бий. Гэхдээ яагаад ч юм урд хөрш рүү чиглэсэн төмөр замыг өргөн, нарийн аль ч хувилбараар яриад ажил болдоггүй. Төмөр замын төдийгөөс өдий хүртэлх он дарааллын хэлхээг харъя.

 

2008.06.18. Төрөөс Ухаа Худаг-Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг "Энержи ресурс” ХХК-д олгов.

 

2008-2009 он. Төмөр зам барих бэлтгэл ажил өрнөв. "Энержи ресурс" тусгай зөвшөөрлийн гэрээний үндсэн нөхцөлд гарын үсэг зурж, Төмөр замын төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ болон холбогдох бусад судалгаа, шинжилгээ, бэлтгэл ажлуудыгхийж гүйцэтгэв.

 

2010.06.24. Төрөөс төмөр замын бодлого баталснаар Ухаа Худаг-Гашуунсухайтын төмөр замын ажил хойшлогдов. Уг бодлогын баримт бичгээр төмөр замын бүтээн байгуулалтыг нэг, хоёрдугаар шаттай байна гэж ангилсан юм. Ухаа Худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг хоёрдугаар ээлжийн бүтээн байгуулалтад оруулснаар урд хөрш рүү чиглэх төмөр замын ажил тодорхойгүй хугацаагаар хойшлов. Бодлогын баримт бичигт нэгдүгээр ээлжийн төмөр зам өргөн царигтай байна, орд газраас хил рүү шууд холбогдох төмөр замын цариг ямар байхыг тухайн үед Засгийн газраас УИХ-д санал оруулах замаар шийдвэрлэнэ гэсэн заалт тусав.

 

хоёрдугаар ээлжийн төмөр замыг хамтад нь даруй эхлүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарав. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 07/04 тоот зөвлөмж гаргаж, төмөр замын нэг, хоёрдугаар ээлжийн суурь бүтцийг хамтад нь концессийн нөхцөлөөр шийдэж, 2012 оны эхний хагаст багтаан эхлүүлэхийг Засгийн газарт зөвлөлөө.

 

2012.05.31. Засгийн газраас Ухаа Худаг-Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтцийг "Барих-Ашиглах-Шилжүүлэх” нөхцөлтэйгээр барих концессийн гэрээг "Энержи ресурс” ХХК-тай зурж, төмөр замын концессийн эрхийг тус компанид олгов.

 

2012.11.03. Засгийн газрын 121 тоот тогтоол гарч, "Энержи ресурс” ХХК-д олгосон концессийн гэрээг цуцлах шийдвэр гаргав. Засгийн газар өөрөө нэг, хоёрдугаар ээлжийн төмөр замын ажлыг үргэлжлүүлэн хариуцаж ажиллана, компаниудын зүгээс төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын зардлыг буцаан олгоно гэж шийдвэрлэлээ.

 

2013.05.06. Засгийн газар "Энержи ресурс”-ын зүгээс "Ухаа Худаг-Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх концессийн гэрээг цуцлах гэрээ”-нд гарын үсэг зурав. Уг гэрээгээр "Энержи ресурс” ХХК-иас гаргасан хөрөнгө оруулалтын зардлын дүнг тооцон гаргасан байдаг.

 

2013 оны 5-11 дүгээр cap. "Энержи ресурс” ХХК-иас төмөр замын ТЭЗҮ, гүйцэтгэгч ба туслан гүйцэтгэгч компаниудтай байгуулсан гэрээ, зураг төсөл, судалгаа зэрэг холбогдох бүх материалыг төрийн өмчит "Монголын төмөр зам” компанид шилжүүлж, хүлээлгэн өгөв.

 

2013-2014 он. Төр төмөр замын ажлыг үргэлжлүүлэн явуулав. Газар шорооны ажил үргэлжилж байсан ч царигийн асуудал нэг мөр шийдэгдээгүй хэвээр байв. "Монголын төмөр зам" компани төмөр замын төслийг хариуцан үргэлжлүүлж, газар шорооны бүтээн байгуулалтын ажил 70 хувийн гүйцэтгэлд хүрсэн гэж мэдэгдэж байсан юм. Төрийн санхүүжилт хангалтгүй байгаагаас ажил удаашралтай байна гэсэн мэдэгдлийг удаа дараа мэдэгдэж байв.

 

2014.05.08. Төр төмөр замыг дахин концессийн нөхцөлөөр бариулахаар шийдэв. УИХ-аас "Эдийн засгийн идэвхижлийг нэмэгдүүлэх тухай” 34 дүгээр тогтоол гаргаж, Таван толгой-Гашуунсухайт, Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр зам болон тээврийн бусад дэд бүтцийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар буюу төсвийн бус эх үүсвэрээс барьж байгуулахыг Засгийн газарт үүрэг болгов.

 

20 1 4.08.20. Төрөөс Тавантолгойн тендерийг үргэлжлэн явуулж, орд газрыг хурдан хугацаанд эргэлтэнд оруулах замаар эдийн засгийн хүндрэлээс гарахаар шийдэв. Уг тогтоолын хүрээнд Засгийн газраас "Тавантолгой ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” 268 дугаартогтоолыг баталж, "Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалт” зохион явуулах шийдвэр гаргалаа. Ингэхдээ шалгаруулалтад сонгогдсон хөрөнгө оруулагч Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг өөрийн хөрөнгө оруулалтаар барьж, 30 жилийн дараа 51 хувийг нь төрийн мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлэх ёстойг онцгойлон зааж өгөв.

 

2014 оны 10 дугаар cap. Төр царигийн асуудлыг нэг мөр болгов. УИХ-ын "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 64 дүгээр тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм буюу нарийн царигтай, Арцсуурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм буюу өргөн царигтай барих шийдвэр гаргалаа.

 

2014 оны 12 дугаар cap. Тавантолгойн тендерийн ялагчид тодров. "Энержи ресурс” ХХК, "Шэньхуа энержи”, "Сумитомо” компаниудын хамтарсан консорциум тендерт ялалт байгуулж Засгийн газрын 268 дугаар тогтоолд заасан бүхий л нөхцөл, шаардлагуудыг хүлээн зөвшөөрч, ажиллах үүрэг хүлээсэн.

 

2015 оны 1-р cap. Хэлэлцээр сунжирсаар, дахин гацаанд орлоо. Засгийн газар сонгогдсон хөрөнгө оруулагчтай албан ёсны хэлэлцээр эхлүүлж, Тавантолгой төслийн хүрээнд төмөр зам болон холбогдох бусад дэд бүтэц, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хэрхэн шийдэж явуулах тал дээр хэлэлцсэн ч тодорхойгүй байсаар, дахин гацаанд орсон юм.

 

Үүнээс хойш төр засаг өөрөө хөрөнгө босгох, гадаадын хөнгөлөлттэй зээл тусламж авах, Таван толгой төслийн хүрээнд шийдэх гэж үзсэн ч аль аль нь бүтэмжтэй болж чадалгүй өнөөг хүрээд буй. Өөдрөгөөр сэтгээд санхүүжилт олдлоо гэж бодоход Засгийн газрын баталгаа гаргах, засаг

өөрөө зээлдэгч болж, төсөвт хүндрэл учруулж шийдэхээс өөр гарцгүй дүр зураг ажиглаглаж байна.

 

ХОЙШОО ЧИГЛЭСЭН ТӨМӨР ЗАМ

Урд хөрш рүү төмөр зам тавих хувилбар өнгөрсөн жилүүдийнх шиг гацаанд орсон хэвээр байвал ОХУ руу төмөр замаар нүүрсээ тээвэрлэвэл ямар вэ гэсэн асуулт тавигдаж таарна. Ганц улсаас хамааралтай биш олон гарцтай байх тусмаа монгол нүүрсний өрсөлдөх чадварт эерэг нөлөөтэй. Байж болох хувилбар мөн үү гэвэл мөн. Ерөнхийлөгчийн хойд хөршид айлчлах үеэр онцолж яригдсан сэдвийн нэг нь ОХУ руу нүүрсээ тээвэрлэж, гуравдагч хөршид гаргавал ямар вэ гэсэн санаа байсан. Гэхдээ ойрын ирээдүйд тийм боломж бий эсэх дээр баттай ноттой баримт сэлттэй яриа өрнөсөн зүйл одоохондоо алга. Мэдээж Таван толгойн нүүрсийг Находко хүргэх яриа шив шинэ санаа биш. Өнгөрсөн хугацаанд хойд хөршөөрөө дамжиж дэлхийн зах зээлд хүрэх туршилтыг нэг бус удаа хийсэн. Дахин түүх сөхье. Коксжих нүүрсийг гуравдагч зах зээлд хүргэх туршилтын тээвэрлэлтийн түүхийг.

 

"Энержи ресурс” баяжуулсан коксжих нүүрсийг гуравдагч зах зээлд хүргэх туршилтын тээвэрлэлтийг 2011 оноос хийж эхэлсэн юм. Япон, Энэтхэгийн гангийн үйлдвэрүүдтэй гэрээлж, 2011 оны 11 дүгээр сараас ОХУ-ын Находка боомтоор дамжуулан ачилт хийсэн туршлага бий. Ухаа худагаас Чойр хүртэл шороон замаар автомашинаар, Чойроос цааш төмөр замаар Наушки орж, Оросын нийт 32 өртөө дамжин Находка хүргэж байв.

 

Япон руу 2012 оны нэгдүгээр сарын 28-нд ачилт хийж байж. Эхний ээлжинд гаргасан хэмжээ нь 20.000 тонн. Гэрээлэгч нь "Сумитомо металс”. Хүргэсэн боомт нь Вакаяама. Зарсан үнэ нь FOB Находка 282 ам.доллар.

Харин Энэтхэгрүү 2011.11.25-нд ачилт хийж байв. Эхний ээлжинд гаргасан хэмжээ нь 16400 тонн. Гэрээлэгч компани нь "Мэско стийл”. Хүргэсэн боомт нь Парадип. Зарсан үнэ нь FOB Находка 225 ам.доллар.

 

Находка боомт хүргэсэн нэг тонн нүүрсэнд зарцуулсан тээврийн зардлын задаргаа

Ухаа худагаас ачилт 2 ам .доллар

Ухаа худаг - Чойр тээвэрлэлт 40 ам.доллар

Гаалийн бүрдүүлэлт 0.12 ам.доллар

Чойрын төмөр зам дээр гарах зардал 11.5 ам.доллар

Чойр-Находка тээвэрлэлт 91.25 ам.доллар

Находка боомтын зардал 25 ам.доллар

Шигшилт 2 ам.доллар

Нэг тонн нүүрсийг хойд хөрш рүү тээвэрлэхэд нийтдээ 171.8 ам.доллар болж байж. Тээвэрлэлтээс гадна гарсан зардлын задаргааг харцгаая.

Олборлолт 30.7 ам.доллар

Баяжуулалт 14.4 ам.доллар

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон холбогдох татвар хураамжуудыг нэмэхээр нэг тонн нүүрсийг Находка хүргэж зарахад нийтдээ 237.2 ам.доллар зарцуулжээ.Япон руу 282, Энэтхэгт 225 ам.доллараар зарсан гэж өмнө дурдсан. Тэгэхээр Японд зарсан нүүрснээс тонн тутмаас 45 ам.долларын ашиг хийсэн бол Энэтхэгт худалдсан нүүрсний тонн тутмаас 12 ам.долларын алдагдал хүлээжээ.

 

Тавантолгойн нүүрсийг Находка хүргэж гур авдагч зах зээлд зарах туршилтын тээврийн үед хэд хэдэн хүндрэл бэрхшээл гарсныг тухайн үеийн хэвлэлийн хуудаснаас харж болно. ОХУ-ын төмөр зам, боомтын өртөг өндөр, хол зам туулдаг учир тээврийн явцад нүүрс амархан бохирдож, хуурайшдаг гэсэн зовлон экспортлогчдод тулгарч байж. Хүйтний саруудад хөлдөж очсон нүүрсийг ачиж буулгахад хүндрэлтэй, техникийн эвдрэл, саатал гарч байснаас гадна Тавантолгойгоос Чойр хүрэх авто тээвэрлэлт нэмэгдсэнд нутгийн иргэд дургүйцэж байжээ. Сүүлдээ бүр Чойрын чиглэлийн тээврийг зогсоосон жишээ ч дуулддаг.

 

ОХУ коксжих нүүрсний зах зээл дээр манай өрсөлдөгч. В.Путинтай түүхэнд тэмдэглэн үлдэхээр гайхалтай сайн яриа тохироо хийдэггүй л юм бол хойд хөршийн төмөр зам болон боомтын үнэ хөлсний зардалд л сөхөрч ойчих зовлон бий нь өнгөрсөнд болсон явдпаас төвөггүй харагдаж байна. Аль ч замаар гаргалаа гэхэд одоогийн түүхий хэлбэрээр нүүрсээ зөөх хувилбар ашигтай ажил биш. Владивосток руу түүхий нүүрс зөөвөл Япон, Солонгос тоож авахгүй асуудал бий. Тэгэхээр нүүрсээ Оросоор дамжуулж дэлхийд хүргэе гэвэл дотооддоо баяжуулах асуудлыг эхлээд хөндөх учиртай. Тэгвэл илүү бодитой санаа, шийдэл гэж харагдана.

 

ТӨМӨР ЗАМЫН ДАРААГИЙН ХУВИЛБАР ХОС АВТО ЗАМ

Нүүрсний үнэ сүүлийн хоёр долоо хоногт аажмаар бууж буй ч эрэлт нь их учраас дэлхийн зах дээр дажгүй хэвээр байгаа. Австралийн эргийн FOB үнэ энэ долоо хоногт 187 ам.доллар байна. Нүүрсний үнийн өсөлтийн цикл хоёр, гурван жилдээ тогтворжино гэсэн шинжээчдийн таамаг бий. Тэгэхээр богино хугацаанд нүүрсээ саадгүйгээр зарах гарцыг хайхаас аргагүйд хүрч байна. Нүүрсээ хойш, урагш төмөр замаар зөөх шийдэл санааны цаана ямар асуудал, бэрхшээл бийг тоймлон харууллаа. Тэгэхээр төмөр замын дараагийн бодитой хувилбарыг бодож олохоос аргагүй болжээ. Төмөр замын дараагийн гарц нь хос авто зам. ’’Coal Mongolia-2017” чуулга уулзалтын үеэр хамгийн давтамжтай яригдсан санаа.



Ц.БААСАНСҮРЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН /

Коксжих нүүрсний ҮНЭГҮЙДЭЛ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани