Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“ЖИЖИГ” ТАВАНТОЛГОЙД ГАРСАН ТОМ ЛУЙВАР

“ЖИЖИГ” ТАВАНТОЛГОЙД ГАРСАН ТОМ ЛУЙВАР

 

Монголын ард түмэн нэгэн цагт Тавантолгойн нүүрсний ордоо ашиглаж, баялгийн хувиас хүн бүр хувь хүртэнэ гэж итгэж мөрөөдөж байсан. Тэгвэл баялгаа ухаад монголчууд баяжих биш улам ядуурлаа. Монголын гадаад дотоод өр даагдахаа больж, улсаараа дампуурал зарлахдаа тулаад сууж байна. Монголын цөөхөн олигархи гэр бүл, хэдэн дарга сэтэртэй "авлигачид” хагартлаа баяжсанаас бусад нь улам хүнд хэцүү амьдралтай нүүр тулаад байна.

Тавантолгойн орд газраас дэлхийн тэрбумтны зиндаанд баяжсан хүний нэг нь "Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ. "Жижиг” Тавантолгой гэж нэрлэж заншсан "Тавантолгой” ХК-ийн 51 хувийг нь орон нутаг, 49 хувийг "Ажнай” Д.Бат-Эрдэнэ болон бусад хувийн компаниуд эзэмшдэг. Түүнийг Өмнөговийн "хаан” хэмээн өргөмжилдгийн цор ганц шалтгаан ердөө энэ. Сүүлийн 20 жилийн турш жижиг Тавантолгойд түүний нөлөө бат бөх оршсоор байна. Өнөөдөр ч түүний нөлөөллөөс болж "Таван Толгой” ХК-ийн 51 хувийг эзэмшигч орон нутаг нь өөрийн эрх мэдлээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдалтай байгаа гэнэ. Орон нутгийн эрх баригчид тус уурхайн гүйцэтгэх захирлаар ажилладаг Өмнөговь аймгийн Ардчилсан Намын дарга Р.Сэддоржийг одоо хүртэл сольж чадахгүй байгаа нь сонирхолтой. Орон нутгийн сонгуульд Өмнөговь аймагт Монгол Ардын Нам олонхи болсон. Тэд хамгийн түрүүнд орон нутгийн засаг захиргаа 51 хувийг нь эзэмшдэг "Тавантолгой” ХК-ийн удирдлагад төлөөний хүнээ тавих эрхтэй. Гэвч энэ эрхээ өнөө хүртэл хэрэгжүүлж төвдөхгүй байгаа нь алсуураа МАН-ын дарга М.Энхболд, "Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарын холбоо сүлбээ, хоорондын хамаарлаас болдог ч байж магадгүй гэсэн таамаг бий. Эсвэл үүнээс ч том мөнгөний эрх ашиг тэднийг нэгтгэдэг байж болзошгүй талаарх баримт саяхан хэвлэлээр дэлгэгдсэн ч төд удалгүй устаж үгүй болов.

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр "Тавантолгой” ХХК-д томоохон луйвар гарсан байж болзошгүй тухай мэдээлэл Sonin.mn сайтад тавигдсан ч хэдхэн цагийн дараа устсан байна. Тэрхүү мэдээлэлд дурьдагдсан баримт мэдээллийн мөрөөр бид мөшгисөн юм. Төрийн эзэмшлийн "Эрдэнэс-Таван Толгой” ХК болон "Таван толгой” ХК-ийн хооронд олон жилийн турш лицензийн талбайн хилийн зурвасын маргаантай асуудал байсан аж. Өөрөөр хэлбэл "Манай эзэмшлийн талбай дахь нүүрсийг танайх олборлолоо” гэх асуудал үүсч, заримдаа томоохон зөрчилд ч хүрдэг байжээ. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн "Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сэддорж, "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд нар олон жилийн маргаантай байсан лицензийн талбайн хилийн маргаантай асуудалд цэг хатгаж, маш найрсгаар хилийн зурвасыг шинэчлэн тогтоох баримт бичигт гарын үсэг зурсан байх юм. Ингэхдээ хилийн маргаанд үргэлж ялан дийлж ирсэн "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн талаас илт буулт хийж, хилийн зурвасыг өөрийнхөө талбайгаас нэлээдгүй хэсгийг "алдах” хэлбэрээр шийдвэрлэжээ.

АН эрх барьж байсан 2012-2016 онд "Ажнай” Д.Бат-Эрдэнэ Батлан хамгаалахын сайд байхдаа ч шийдвэрлэж чадаагүй маргаан ийнхүү нүд ирмэхийн зуур шийдэгдэх нь тэр. Яг үүнтэй зэрэгцэн "Тавантолгой” ХК-ийн ТУЗ хуралдаж, тэрхүү хуралдааны дараа уурхайн үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоосон байна. "Тавантолгой” ХК-ийн уурхайн 4, 8-р аманд нүүрс байхгүй болсон тул нүүрсний олборлолтыг зогсоож, хөрс хуулалтын ажлыг үргэлжлүүлэхээс өөр аргагүй боллоо гэх мэдээллийг тухайн үед уурхайн гүйцэтгэх захирал Б.Сэддорж 2017 оны 3 сарын сүүлээр болсон "Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хуралдаан дээр өгч байжээ. Гэвч үүний дараа "Тавантолгой” ХК олборлолтоо зогсоох биш, улам идэвхжүүлсэн байна.


Ингэхдээ хилийн заагийн маргаантай асуудал шийдэгдсэн гэх 4-р амны хойд хананы мөргөцгөөс "Хуала Тянь Жин” гэдэг нэртэй Хятад компанид ямар ч өрсөлдөгчгүйгээр 260 мянган тонн нүүрсийг ганцхан сарын дотор олборлох эрх олгожээ. Нэг компанид илэрхий давуу эрх олгосон энэ үйлдэлд Монгол улсын Засгийн Газар, Авлигатай Тэмцэх Газар, Тагнуулын Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөнхий Газар огтхон ч анхаарал хандуулсангүй. Судалж үзвэл "Хуала Тянь Жин” хэмээх Хятад компани нь "Ажнай” Д.Бат-Эрдэнийн Хятад талын хамгийн том түншийн хамаарал бүхий аж ахуйн нэгж болж таарсан байна. Мөн энэ үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболдод "Ажнай” Д.Бат-Эрдэнэ 15 тэрбум төгрөгийн хандив өргөсөн гэх явган яриа хаврын түймэр шиг асав. Чухам үүний цаана ямар луйвар явсан байж болох вэ? "Эрдэнэс Таван Толгой” ХК нэг тонн нүүрсээ 72 доллараар зардгийг бид мэднэ. Харин "Таван Толгой” ХК-иас Хятад компани нүүрс авбал 32-50 доллар төлдөг байна. Яагаад гэвэл нүүрснийх нь чанар арай муу учраас хятадууд тэрнээс өндөр үнээр бол голоод авдаггүй гэнэ. Тэгэхээр хоёр компанийн гүйцэтгэх захирлууд лицензийн талбайн хилийн зурвасыг шинэчлэн тогтоох үед "Эрдэнэс Таван Толгой” ХК урьд нь үхэн хатан хамгаалж байсан хойд хананы мөргөцгийн тодорхой хэсгээс татгалзжээ. Яг энэ хэсгээс "Хуала Тянь Жин” компани 260 мянган тонн нүүрсийг ганцхан сарын дотор авсан байна. Тухайн үед хойд хананы мөргөцгийн нүүрс маш сайн чанарын нүүрс байсан тухай эх сурвалж дурьдаж байгаа юм. Хэрвээ "Эрдэнэс Таван Толгой” ХК-иас тус Хятад компани нүүрс хөөрдөгддөг хямдхан тариф болох 32-50 доллараар зарчихсан юм биш үү.

Хэрвээ энэ хардалт үнэн бол доод тал нь 22 ам.доллар, дээд тал нь 40 ам.долларын зөрүүтэй хямд үнээр төрийн өмчит компанийн нүүрсийг худалдсан гэсэн үг. Эндээс үүсэх алдагдал нь 5.720.000-8.800.000 ам.даллар болж таарлаа. Монгол мөнгөнд шилжүүлбэл 15-22 тэрбум төгрөгийн алдагдлыг төрийн өмчит "Эрдэнэс Таван Толгой” ХК хүлээсэн гэсэн үг. Энэ мөнгөний зөрүү хаашаа орсон байж таарах уу? "Ажнай” Д.Бат-Эрдэнийн "эзэмшлийн” бүх одууд /Чингис хааны одонт дуучин Г.Ариунбаатар, олимпын аварга Б.Бадар-Ууган г.м/ яагаад М.Энхболдыг дэмжив? Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр "Ажнай” Д.Бат-Эрдэнийн компанийх нь гүйцэтгэх захирал Д.Дагвадорж М.Энхболдыг дэмжих уяачдын аян зохион байгуулж явсныг юу гэхэв? Ажнай Д.Бат-Эрдэнэ 15 тэрбум төгрөгийн хандивыг М.Энхболдолд өгсөн гэх яриа хаанаас гарав? Сонгуулийн дараа "Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд гадагшаа гараад явчихсан гэдэг үнэн үү? Энэ олон асуултад хариулт өгөх хүн байна уу. Хариултыг мөргөцийг нүүрснээс хайх ёстой юм биш үү?

Д.Тэмүүжин

http://olloo.mn/n/47381.html

“ЖИЖИГ” ТАВАНТОЛГОЙД ГАРСАН ТОМ ЛУЙВАР
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани