Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нэгнийх нь гарз нөгөөгийнх олз

Нэгнийх нь гарз нөгөөгийнх олз

 

"Нэгнийх нь гарз нөгөөгийнх олз байдаг. Тариачин хүн тапхны өндөр үнийн хүчээр, шүүхийнхэн хүмүүсийн хооронд гарсан хэрүүл маргаанаас, лам нар тэднийг хүрээлж байдаг бишрэл хүндэтгэлээс гадна бидний үхэл, гачигдлаар ч амь зуудаг” гэж Мишель Дэ Монтений эссэнд гардаг. Тэгвэл үүний нэгэн адилаар дэлхийн улс орнуудад өрнөж буй дайн мөргөлдөөн нэгэнд нь уй гашуун, ядуурлыг авчирдаг байхад нөгөө хэсэгт нь ашиг хонжоо авчирч байна.

 

ХОЙД СОЛОНГОСТ ТАВЬСАН ХОРИГ ОХУ-ЫН НҮҮРСНИЙ ЭКПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭВ

БНХАУ, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг хязгаарлахын тулд шат дараатай алхмыг хийж, хориг арга хэмжээгээ улам чангаруулсаар байгаа. Бээжин хоригийнхоо дагуу Хойд Солонгосын боомтуудад хориг тавихыг зөвшөөрсөн билээ. Хойд Солонгос, ОХУ-тай харьцуулвал харьцангуй сайн чанарын нүүрсийг Бээжинд нийлүүлдэг. ОХУ-аас БНХАУ руу экспортолсон нүүрсний хэмжээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.47 сая тонноор нэмэгдэж, улмаар 17.25 сая тонн болжээ. БНХАУ, Хойд Солонгосын нүүрсийг аж үйлдвэрийн зориулалтаар ашиглах, эрчим хүч үйлдвэрлэхэд зориулж чанар муутай нүүрстэй хольдог байна. БНАСАУ-д БНХАУ хориг арга хэмжээ авснаар ОХУ-д ихээхэн ашигтай тусч эхэлсэн.

 

Энэ оны эхний наймдугаар сарын байдпаар ОХУ антрацит4.5 сая тонн нүүрсийг экспортолж, өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 212 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Энэ оны эхний найман сарын хугацаанд 869.916 тонн антраци нүүрсийг импортолсон бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 45 хувиар өссөн аж. ОХУ-ын антрацит нүүрс нь БНХАУ-д нэг тонн нь 101.25 ам.доллараар үнэлэгддэг бол Австралид 129.71 ам.долларт хүрдэг. ОХУ-аас БНХАУ руу өнгөрсөн наймдугаар сарын байдлаар экспортолсон нүүрсний хэмжээ 3.14 сая тоннд хүрч, нэг тонн нь 119.96 ам.доллар болжээ. Австралиас ирэх нүүрс нэг тонн нь 153.12 ам.доллар юм.

 

ОХУ, БНХАУ-д коксжих нүүрс экспортлох сонирхолтой. Австралиас БНХАУ-д ирэх нийлүүлэлтийн хэмжээ 15.2 хувиар өсч, 31 65 сая тоннд хүрчээ. ОХУ, Австрали нь Индонез Улсад нүүрс их хэмжээгээр нийлүүлдэггүй ч БНХАУ-ын нүүрсний салбарын гол тоглогч болохоор зүтгэдэг.

 

СИРИЙН ИРГЭНИЙ ДАЙН НЕФТЬ ОЛБОРЛОГЧ ОРНУУДАД АШИГТАЙ

Сири газрынтос.байгалийнхийн нөөцөөрөө дэлхийд дээгүүрт орно. Сиричүүд тусгаар тогтсоноосоо хойш нам гүмхэн байж хаана баялаг байна тийш шунан ордог дэлхийн том гүрнүүдийн ашиг сонирхлоос үлдэж хоцрохыг хичээж ирсэн юм. Гэвч Арабын хувьсгал хэмээх том давалгаа өрнөж, тэд хүссэн хүсээгүй түүнд татагдан орсон билээ. Сири Улс байгалийн баялгаасаа гадна газарзүйн хамгийн тохиромжтой хэсэгт байдаг учраас гадныхны шуналыг үргэлж хөдөлгөж байдаг. Сирийн газрын тосны нөөцийг 1980-аад оны үед судлахад дэлхийн 70 жилийн хэрэглээг хангах газрын тос байгаа гэсэн тооцоо гарч байсан гэдэг. 2011 онд Сирид иргэний дайн дэгдсэнээс хоёр жилийн дараагаас буюу барууны орнууд Сирид цэргийн ажиллагаа явуулж эхэлснээр Ойрхи Дорнодын нефтийн нийлүүлэлт буурч эхэлсэн. 2013 оны есдүгээр сард л гэхэд "Brent" нефтийн үнэ баррель тутамдаа 117.23 ам.доллар хүрсэн. Үүнтэй холбогдуулан ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус орнуудын нефтийн олборлолт болон экспорт нэмэгдэж багагүй ашиг олсон. Зөвхөн ОХУ л гэхэд 2013-2015 онуудад нефть болон байгалийн хийн орлогоороо төсвийнхөө 44-46 хувийг бүрдүүлж байв. Дэлхийн нефтийн гуравны нэгийг олборлодог Ойрхи Дорнодод эмх замбараагүй байдал үүсэх бүрт нефтийн ханш өсдөг. Израиль "Хезболлах”-тай байлдсан 2006 онд ч нефтийн ханш өсч байлаа.

 

ОРОС, УКРАИНЫ ХЯМРАЛААС АНУ ХОЖИЖ БАЙНА

ОХУ-ын цэргийн түрэмгийлэл, АНУ-ын хөндлөнгийн оролцооны цаана Евразийн байгалийн хийн гол дамжуулагч Украинд нөлөөллөө тогтоох гэсэн тэмцэл өрнөж байна хэмээн судлаачид үздэг. Украин бол 42 триллион куб метр занарын хийн нөөцтэй Европын гурав дахь том байгалийн хийн баялагтай улс юм. Германы эдийн засагч Морган Стэнли Оросын байгалийн хийн экспорт буурвал дэлхийн худалдааны эргэлт саарна гэж тайлбарлажээ. Евро бүсийн шууд хөрөнгө оруулалтын орлогын багагүй хувийг бүрдүүлдэг ОХУ Украины хямралтай холбоотойгоор байгалийн хийн экспортоо хумьж эхэлсэн нь Европын эдийн засгийг эмзэг болгож байна гэж тэрбээр үзэж байна. ОХУ болон Украины зөрчил хурцадвал "Nord Stream-2” байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалтыг зогсоно. Ингэснээр Европын байгалийн хийн зах зээл рүү америкчууд занарын хий нийлүүлэх нөхцөл бүрдэх юм. Энэ бол АНУ-ын хувьд маш чухал. Тэд Оросын "Газпром” компанийн нийлүүлдэг байгалийн хийн дийлэнх хэсгийг Америкийн занарын хийгээр орлуулах саналыг Европын орнуудад тавьдаг. Гэхдээ Америкийн занарын хий 1.5-2 дахин үнэтэй. Энэ тохиолдолд тэд маш үнэтэй хий худалдан авч, улмаар Европын аж үйлдвэрийн өрсөлдөх чадвар уналтад орно. Харин Америкийн эдийн засагөсч, үйлдвэрлэгчид нь давуу эрхийг эдэлж эхлэх юм.


Ц.Даваасамбуу /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Нэгнийх нь гарз нөгөөгийнх олз
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өчигдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өчигдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани