Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

60 ТЭРБУМЫН “СҮҮЛЧИЙН МОГИКАН”-ЫГ АЛБАН ТУШААЛААС НЬ ХЭЗЭЭ ЧӨЛӨӨЛӨХ ВЭ?

Хар ухаанаар бол  өмхий самхай дүүрсэн монголын улс төрд одооноос эхлэн жаахан ч гэсэн цэвэр агаар нэвтрэх боллоо гэж хэлж болох. Ингэж хэлэхийн учир нь 1990 оноос хойш ардчилсан засаглалд шилжээд 27 жил болсон Монголчуудын дунд улс төр, эдийн засаг, эрх ашгаараа нэгдсэн МАНАН-гийн бүлэглэлүүд хүчээ авч, төрийн албан тушаалд хэн томилогдох, хэрхэн ажиллахыг, тэд л мэддэг болсон.

Адаг сүүлд нь төрийн өндөр албан тушаалуудыг  хар зах дээр худалдан борлуулж, 60 тэрбум төгрөг босгох тухай ярьсан яриа нь олны хүртээл болсноор тэдний булхай луврыг ард түмэн мэддэг болсон.

Энэ бүхний дараа 60 тэрбумын хэргийн автор НИТХ-ын дарга Ц.Сандуй албан тушаалаасаа огцрох хүсэлтээ өгсөн бол түүнийг дэмжсэн МАН-ын дарга М.Энхболд, түүний татаасаар Ерөнхий сайд болсон Ж.Эрдэнэбат нарын "хамтын” засгийн газар огцорсон. Огцрох шалтгаан нь ч тодорхой байв. Төрийн эрх мэдлээр дамжуулан УИХ-ын гишүүдэд мэдэгдэлгүйгээр Мэргэжлийн гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн засгийн газар 7 концессийг кабенитынхаа сайд нарт "нууц”-аар өгсөн нь тодорхой болов.

Ийнхүү 60 тэрбум+концесс= Ж.Эрдэнэбатын засгийн газрыг унав.

Нэгэнт Нийслэлийнхээ  удирдлагын нэг хэсгээ алдсан, бас өөрсдийн төлөөний засгийн газрыг нь огцруулчихсан тул  МАН дэх "мафижсан бүлэглэл”-ийнхэн шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн байгуулах Засгийн газарт орохын тулд, түүнтэй тохиролцон зарим сайд нарыг өөрийн багаас томиуулахаар 28-уулаа шантааж хийж, улс орны эрх ашгийг уландаа гишгэж, сонгогчдынхоо хүсэл эрмэлзлийг үл ойшоон УИХ-ын чуулганд оролцсонгүйгээр үл барам улс төрийн шантаажаар хүсэл зорилгоо биелүүлж, У.Хүрэлсүхийн Засгийн газарт 6 сайдын суудлыг М.Энхболдын фракци авлаа.

Харин нийслэлд тэд  өөрсдийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах  Д.Баярсайхан хатагтайн нэрийг дэвшүүлэн удаа дараа зүтгүүлсэн ч  тэрээр   олон нийтийн болон НИТХ-ын төлөөлөгчдийн дэмжлэгийг авч чадалгүй НИТХ-ын даргаар эрч хүчтэй залуу  төлөөлөгч С.Амарсайхан сонгогдлоо.

60 тэрбумын багийнханы дараагийн нүүдэл юу вэ?

Тэд одоо Хотын дарга С.Батболддоо ихээхэн найдвар тавьж байгаа. С.Батболд бол МАН-ын дарга М.Энхболдын "гарын хүмүүсийн нэг”. Тэрээр 2002-2016 он хүртэл 4 удаа  Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.

Энэ намтраас нь харвал түүнийг туршлагатай улс төрч гэж хэлж болох ч эдгээр он жилүүдэд тэр нэгдүгээр эгнээнд хэзээ ч гарч байгаагүй. С.Батболдыг УИХ-ын гишүүн байхдаа  тийм хууль санаачилж, ийм хэмжээний том ажлыг шийдвэрлэхэд оролцсон гэж хэлэх хүн цөөн. Хэзээд тэр даргын "дор” чимээгүйхэн ажиллаж ирсэн нэгэн. Зарим эх сурвалж түүнийг хэтэрхий бөөрөнхий, туйлбаргүй болохоор биеэ даасан бодлогын тодорхой шийдвэрүүд гаргаж хэрэгжүүлж  чадахгүй байгаа  гэдэг нь үнэний ортой боллоо.

С.Батболдын хувьд Төв аймгаас төрөн гарсан, дархлагдсан төрийн түшээ, Монгол түмний хайртай хүү М.Зэнээ агсаныг өөд болсоны дараа түүний нөхөн сонгуулиар гарч ирсэн. Төв аймгийнхан нийтээрээ МАН-аас хэн ч дэвшсэн саналаа өгдөг нийтлэг зангаараа л намд нь саналаа өгсөнөөс биш нэр дэвшигч С.Батболдод хайртайдаа УИХ-ын гишүүнээр сонгоод байсан ч юм биш л дээ.

Энэ эрхэм өнгөрсөн хугацаанд Хууль зүйн сайд, ЗГХЭГ-ын дарга, Байнгын хорооны даргаар удаа дараа ажиллаж байсан ч төрөлх орон нутаг Төв аймгийнхаа хөгжлийн төлөө үйлдэл хийх нь байтугай үг ч дуугараагүйд иргэд сонгогчид нь гомдоллож ам муутай байдаг. Тиймдээ ч 2016 оны УИХ-ын сонгуулиар Төв аймгаасаа дахин сонгогдох нь бүү хэл тойрогруугаа толгойгоо цухуйлгах ч эрхгүй болсон мань эр нутаг нэгт МАН-ын дарга М.Энхболдтойгоо "тохиролцон” тойргоо А.Сүхбатад өгч хотын даргын албан тушаалыг авсан  гэж учир мэдэх хүмүүс ярьдаг юм билээ.

Энэ бүгдээс харахад С.Батболд бол яахын аргагүй М.Энхболдын багийн хүн. Тэр хотын даргаар ажиллаж байгаа цагт хотын бодлогыг "60 тэрбумынхан” жолоодсоор л байна.

УИХ-д сонгогдсон тойргийнхоо хэдхэн сумын хөгжилд анхаарч, хүн ардынх нь ажил амьдралыг дээшлүүлэхэд идэвхтэй ажиллаж чадаагүй, чадваргүй хүн Монголын хүн амын тал хувь нь оршин сууж, Төр, хувийн хэвшлийн бүхий л үйлчилгээ нэг дор төвлөрсөн Нийслэл Улаанбаатар хотыг удирдаж чадах нь номонд хазгай буй заа.

Тэгээд ч хэтэрхий аядуу зөөлөн, шийдэмгий бус, бодлогын чадваргүй энэ хотын мээрээс нийслэл хотын хөгжлийн төлөө гэсэн  тууштай бодлого чиглэл гарахгүй нь өнгөрөгч  нэг жил гаруйн хугацаа бидэнд  тодорхой  харууллаа.

Тэр 60 тэрбумынхны аврал нь болж нийслэлчүүд биднээр яаж тоглох нь таашгүй байна. Тэгэхлээр 60 тэрбумын сүүлчийн могиканыг албан тушаалаас нь хэдий чинээ эрт чөлөөлөх нь төдий чинээ нийслэлчүүдэд ашиг тустай хэрэг болох болно.
 

Ц.Бат
эх сурвалж: Jirgee.mn
60 ТЭРБУМЫН “СҮҮЛЧИЙН МОГИКАН”-ЫГ АЛБАН ТУШААЛААС НЬ ХЭЗЭЭ ЧӨЛӨӨЛӨХ ВЭ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 14:03
Өчигдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани