Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Утаанд нуугдаж, усанд нэвчсэн уран

Утаанд нуугдаж, усанд нэвчсэн уранХарангадах эсвэл хордох харгис сонголтод тун дөхсөн нийслэлийнхний гүний усанд чухам яагаад уран агуулагдаж байгаа нь анхаарал татаж байна. 2011 онд ЭМШУИС-ийн эрдэмтэд АНУ-ын Мичиганы их сургуулийн судлаачидтай хамтран нийслэлийн долоон дүүргийн 129 худгаас дээж авч шинжлэхэд усан дахь ураны хэмжээ ДЭМБ болон Монгол Улсын тухайн үед мөрдөж байсан стандартаас бараг дөрөв дахин өндөр гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Нийслэлийн гүний усан дахь ураны бохирдол гаднын эх үүсвэртэй

Тэгвэл ундны усыг бохирдуулсан уран хаанаас эхтэй вэ? Үүнд бид хариулт эрэлхийллээ. Цацраг идэвхит, хүнд металл болох ураны нөөцөөр манай улс арвин. Үүнийг мэддэг хүн ч мэргэжилтнүүдээс гадна олон. Харамсалтай нь, нийслэлийн ураны бохирдлын эх үүсвэрийг геологийн тогтоцтой нь хамааруулж ойлгох сэжим тун бүдэг аж. Харин "гаднын” нөлөөтэй гэдгийг илтгэх олон үндэслэл бий.

ШУА-ийн доктор Л.Дарамсэнгэ, Их Британийн эрдэмтэн Робин Грэйсон нарын 2016 онд эцэслэсэн судалгаанд гүний усан дахь ураны эх үүсвэр нүүрснээс гаралтай хэмээн нотолжээ. "Ураны өндөр агууламжтай нүүрс хэрэглэдэг учраас нүүрсний утаагаар дамжин хөрсөнд буусан цацраг идэвхит, хүнд металл газрын гүнд хурдтай шингэдэг” хэмээн тэд бичсэн байна. Багануур, Шивээ-Овоо, Налайхын нүүрсний ордуудыг Монгол орны хаа байсан өмнө болон зүүн өмнөд нутгаар элбэг тархсан ураны ордод хамааруулаагүй гэдгээ зориуд тодотгоё. Харин төвийн эрчим хүчний хэрэглээг хангадаг нүүрсний ордууд геологийн өвөрмөц тогтцын улмаас цацраг идэвхийн өндөр агууламжтай байдаг аж.

ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн зөвлөх геологич, доктор С.Ариунбилэг "Налайх, Шивээ-Овоо, Багануурын нүүрсний нөөц нь Цэрдийн настай буюу Чойр, Нялгарын хотгорт хамаардаг. Газрын зурагт ногооноор тэмдэглэдэг энэ хэсэг бол ураны тунамал хурдасны ордыг дагаж үүссэн нөөц юм. Өөрөөр хэлбэл, нийслэлчүүдийн "хэрэглээд” байгаа уран эдгээр цацраг идэвхийн агуулга өндөртэй хүрэн нүүрсний ордод байгаа гэж ойлгох хэрэгтэй” гэв. Олон улсын эрчим хүчний агентлагийн тодорхойлж буйгаар нэг тонн нүүрсэнд нэг грамм уран байвал цацраг идэвхийн өндөр агууламжтай эрчим хүчний эх үүсвэр гэж үздэг юм байна. Тодорхой хэлбэл, ийм нүүрсийг цөмийн станцад хэрэглэх боломжтой аж.

Үүнээс гадна, нүүрсэнд агуулагдах ураны хэмжээ шаталтын дараа нэмэгддэг нь анзаарахгүй өнгөрч болохгүй асуудал. Бүр хэд дахин. Энэ нийтлэлийг тэрлэхэд суурь болсон "Улаанбаатар болон орон нутаг дахь уран, фторын эх үүсвэрийн судалгаанд нийслэлийн эрчим хүчний станцуудыг хангадаг хүрэн нүүрс дэх ураныг нэгд нэгэнгүй гаргажээ. Тухайлбал, төвийн эрчим хүчний 60 хувийг нийлүүлдэг Багануурын уурхайн нүүрсний тонн тутамд долоон грамм уран агуулагддаг. Шатсаны дараах хаягдалд энэ хэмжээ дөрөв дахин их болдог аж. Харин үлдсэн 40 хувийг хангадаг Шивээ-Овоогийн нүүрсний нэг тоннд агуулагдах уран нь Багануурынхаас бага боловч утаа тортог, үнсэн дэх цацраг идэвхийн агууламж мөн л ихэсдэг.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний баримт бичигт Улаанбаатар хотын хэрэгцээнд жилд 6.1 сая тонн нүүрс түлдэг гэж тэмдэглэжээ. Үүний 5.1 сая тонн нь дулааны цахилгаан станцуудад түгээгддэг бол үлдсэн нэг саяыг нь гэр хорооллын 218,665 өрх хэрэглэдэг. Тэгэхээр цахилгаан станцууд жилд 31.8 мянган тонн уран шатааж байна. Харин утаан хөшиг, үнсэн хаягдлаар нь дамжиж 105 орчим мянган тонн уран нийслэлд "суурьшиж” буй юм. Ураны ширхэг атом бүр өвлийн хүйтэн, зуны халуунд ялгаагүй хөрсөнд хурдтай шингэж гүний усанд тардаг. Тиймээс ураны бохирдлыг гүний ус, нүүрснээс гарч буй утааг шинжилж байж бодитой тогтоохыг уг элементийн өөрийнх нь шинж чанар илтгэж байна.

Нөгөөтэйгүүр, ураныг "гаднын” эх үүсвэртэй гэж бодохоос өөр аргагүйд хүрсэн үндэслэл бий. 2011 онд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт уранаас болж олон мал үрэгдэж, хүн өвчилсөн талаар дуулиан дэгдсэн. Гэхдээ ийн өвчлөх болсон шалтгаан нь уран бус харин селенитэй холбоотой байсныг судлаачид тогтоожээ. Харин селени хэмээх хүнд металлын геологийн тогтоц нь мөн л ураныг дагаж бий болдог аж. Ерөөсөө ихэнх төрлийн хүнд металлын тогтоц уран, хайлуур жоншны ордыг дагаж байрладаг талаар олон жил уран судалж буй С.Ариунбилэг доктор тайлбарласан юм.

Нүүрсэнд агуулагдах ураны хэмжээ шаталтын дараа хэд дахин нэмэгддэг

Монголын хүн амын 40 орчим хувь урантай хамт аж төрж, уранаар бохирдсон усаар ундаалсаар байна. Ундны усан дахь ураны агууламжийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоохдоо хүн өдөрт хоёр литр ус 70 жилийн турш хэрэглэхэд бие организмд нь ямар өөрчлөлт гарах вэ гэдгээр тооцдог аж. Үүний үндсэн дээр нэг литр усанд 30 мкг-аас илүү уран агуулагдаж болохгүй гэж ДЭМБ 2012 онд тогтоосон байна. Үүнээс хэтэрсэн агууламжтай ус хэрэглэвэл бөөрний үрэвсэлтэй болох, цусны даралт хэлбэлзэх, ясны уян хатан байдлыг муутгаж, цаашлаад нөхөн үржихүйн эмгэгт хүргэх эрсдэлтэй аж.

Гэтэл нийслэлчүүд үүнээс хоёр дахин их урантай ус хэрэглэж байгаа нь нэгэнт тодорхой болсон. Тэгсэн атлаа үүнээс сэрэмжлүүлж, шинжилгээ тогтмол хийж, хяналт тавих ёстой эрх бүхий байгууллагынхны ам нь үдээтэй, нүд нь аниатай, чих нь таг битүү сууж байна уу гэмээр. Нийслэлийн хэмжээнд гүний худгийн тоо жилд 1000 орчмоор нэмэгдэж байгааг Нийслэлийн Байгаль орчны газрын усны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Дамбасүрэн хэлж байна. 2013 онд албан ёсны тооллого явуулснаас хойш худгийн тоо 2700-гаар нэмэгдэж, өнөө жил 8000 хүрсэн байна. Үүний тал орчим нь албан ёсны зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг аж. Ч.Дамбасүрэн "Нийслэлийн алслагдсан бүсүүдэд дэд бүтэц муу тул хүмүүсийн худаг ухах хэрэгцээ нэмэгддэг. Ус хүнд зайлшгүй шаардлагатай учраас эсэргүүцэх аргагүй. Гэхдээ эрүүл мэндтэй холбоотой асуудал учраас усаа заавал шинжлүүлэх ёстой” хэмээв. Гэвч "хонх нь дуугарахад дамар нь таг” гэгчээр шинжлүүлье гэсэн ч манайд ураны агууламж үзчих олигтойхон тоног төхөөрөмж алга. Ганц байдаг нь МУИС-ийн Цөмийн судалгааны төвийн лаборатори.

Гэтэл тэрхүү лабораторийн багажийн хүчин чадал нь ДЭМБ болон Монгол Улсын MNS 0900:2016 стандартад заасан хэмжээний нарийвчлалд хүрдэггүй. Хамгийн сүүлд буюу 2015 оны зургадугаар сард нийслэлчүүдийн ундны долоон эх үүсвэрийн дээжид ураны хэмжээг үзжээ. Харамсалтай нь, 30 мкг/л-ээс доош хэмжээнд агуулгыг нь тогтоох ёстой атал 40 мкг/л тус лабораторийн хамгийн дээд хүчин чадал аж. Түүнээс хойш НМХГ-ын лабораторид шинжлүүлж буй ч тэнд ураны агууламж үздэггүй гэдгийг УСУГ-ын Усны төв лабораторийн химич, чанарын менежер Ц.Болормаа ярьсан юм. Уг нь улсдаа усаар дагнасан цорын ганц лабораторийн хувьд тоног төхөөрөмжөө сайжруулж байж ундны усны аюулгүй байдлыг хангах нь хэнд ч ойлгомжтой баймаар юм.

Уг нь Усны төв лаборатори ураны агууламж тодорхойлдог, 500 сая төгрөгийн үнэ бүхий ICPOMS төхөөрөмж авахаар жилийн жилд хүсэлтээ дээд байгууллагад уламжилдаг боловч өнөөг хүртэл шийдээгүй. Гэтэл иргэд төрийн байгууллага, албан хаагчийн буруутай үйл ажиллагааны хохирлыг барагдуулахын тулд төсвийн тодотгол хийгээрэй гэж хуруу хумсаа хугалах шахсан хэдэн төгрөгөө татвар нэрээр илүүчилдэггүй л байлтай. Татвар буй дор төр байдаг юм бол татвар төлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүргээ умартах эрх төрд байхгүй.

З.Цэлмэг

Засгийн газрын мэдээ



Утаанд нуугдаж, усанд нэвчсэн уран
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 14:03
Өчигдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани