Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хятадад нүүрсний эрэлт өсөөгүй бол манай төсвийн орлого нэмэгдэхгүй

Хятадад нүүрсний эрэлт өсөөгүй бол манай төсвийн орлого нэмэгдэхгүй

 

Маш олон гадаад шалтгааны улмаас Монгол Улсад нүүрс нийлүүлэлтийн томоохон боломж гарч ирж байгаа. Гэхдээ нийлүүлэлтээ дан шороон замаар, ачааны машины тэвшээр шийддэг тул асуудал бий. Тиймээс Хятад улсын дотоодын эрэлт түр өгссөн ахар хугацаанд бид боломжоо байдаг чадлаараа ашиглах ёстой гэсэн үг. Хятадын энэ байдал хэр удаан үргэлжлэх тухай шинжээч нарын дүгнэлтийг харьцуулахад, 207 оныг дуустал гэсэн таамаг хамгийн үнэнд ойрхон ажээ- 



Олон улсын зах зээл дэх түүхий эдийн ханш сэргэх хандлагатай болов. Ялангуяа Монголын төсвийн орлогыг бүрдүүлдэг нүүрс, зэсийн үнэ хурдацтай өсөж байгаа. Өөрөөр хэлбэл, манай улстөрийн нөхцөл байдал тогтвортой байж чадвал туйлын аятайхан боломжууд бидэнд үүд хаалгаа нээж байна гэсэн үг. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргасан статистик мэдээнд үнийн өсөлтийг дараах байдлаар харуулжээ.

Үүнд, 2017 оны есдүгээр сарын байдлаар олон улс дахь коксжих боловсруулаагүй нүүрс тонн тутамдаа 80-115 ам.доллараар үнэлэгдэж байж. Тэгвэл үүнээс сарын өмнө 77-106 ам.доллар байжээ. Коксжих нүүрсийг дотор нь хэд хэдэн байдлаар үнэлж буй нь коксжих чанартай холбоотой үзүүлэлт юм. Харин манай улс дээр дурдсан хугацаанд нийт 31.7 сая тонн нүүрс олборлож, 23.4 сая тонн нүүрсийг экспортолсон байна. Эндээс олсон орлого 1.5 тэрбум гаруй ам.доллараар хэмжигдэж байгаа. Гэхдээ энэ нь дан коксжих нүүрсний хэмжээ биш. Үүнд коксжих, хүрэн, антрацит багтаж байгаа аж.

Харин үүнийг жилийн өмнөхтэй харьцуулан дүгнэхэд бараг тэрбум ам.доллараар илүү орлого олсон гэх тооцоо гарсан. Олборлолтын хэмжээ бол бараг 173 хувиар өссөн. Ингээд харахад энэ оны төсвийн орлого 900 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдсэний үндсэн шалтгаан нь олон улс дахь түүхий эдийн ханшийн эерэг үзүүлэлт гэж ойлгож болно.

Тэгэхээр бид юу юугүй өөрсдөдөө бардах нь зохимжгүй. Чухам энэ эерэг дүн хаанаас гарав гэдэг нь ч тодорхой шалтгаантай. Нэгдүгээрт, яг одоо Хойд Солонгосын эсрэг НҮБ-ын хориг ид хэрэгжиж байгаа. Үүнтэй холбоотойгоор дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч болох БНХАУ тэднийхээс нүүрс авахаа бүрэн зогсоосон. 

Гэтэл умардууд Хятадын нүүрсний томоохон нийлүүлэгч. Нийлүүлэлтийнх нь хэмжээг манайхтай харьцуулшгүй том. Тийм учраас түр ч болов хугацаанд Хятадад нүүрсний эрэлт өссөн нь манайд ийн нөлөөлөхөөр байгаа.

Хоёрдугаарт, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шийдвэрээр Өвөр Монгол дахь нүүрсний хоёр том уурхайг хаасан. Эдгээр нь тус улсын хамгийн том олборлогчдын тоонд ордог байсан юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадын төрийн өмчийн "Шинхуа Энержи” групп Өвөр Монгол дахь Ha‘erwusu болон Baorixile-ийн уурхайнуудыг хаасан. Гэхдээ л нөөцийн хувьд манай Тавантолгойг хэд нугалахаар энэ хоёр орд 2017 оны дөрөвдүгээр сар хүртэл 3.6 тэрбум ам.долларын ашиг өгчээ. Гэхдээ тус бүсийн байгаль орчин, экологийн байдлыг тэнцвэржүүлэх үүднээс Төрийн зөвлөлөөс уурхайнуудыг хаах шийдвэр гаргасан нь бидний хувьд баярлууштай мэдээ.

Гуравдугаарт, Хятадын Засгийн газраас уул уурхайн салбар дахь бүхий л олборлолт, үйлдвэрлэлийн ажлын хоногийг эрс багасгасан. Үүнийгээ мөн л экологитой холбон тайлбарлаж байгаа ч эдийн засгийн зохицуулалт ч гэж харах шинжээч нар байгаа. Тус улсад уурхайн ажлын хоногийг 310-276 болсон. Мэдээж үүнийг дагаад олборлолт, үйлдвэрлэлийн хэмжээ буурсан.

Нөгөөтэйгүүр, Хятад руу нүүрс нийлүүлдэг улсууд ч олборлолтооо хумиж байгаа нь үүнд нөлөө үзүүлсэн. Тухайлбал, Энэтхэгийн худалдааны яамнаас мэдээлсэн статистикийн мэдээгээр, өнгөрсөн жилүүдэд Энэтхэгийн нүүрсний хэрэглээ тасралтгүй их хэмжээгээр нэмэгдэж байв. Энэтхэгийн дотоодын нүүрсний олборлолт ч мөн нэмэгдэж, тухайн санхүүгийн жилд 657 сая тонн болж, өнгөрсөн жилээс 2.9 хувиар өссөн. Гэхдээ тус улсад дотоодын хэрэглээ мөн эрчимтэй өсөж байгаа учраас экспортоо бууруулсан. Мэдээж энэ улс гигант хэмжээний нийлүүлэгч биш хэдий ч Хятадын дотооодод эрэлт бий болоход бага ч болов хувь нэмэр оруулжээ.

Америкийн эрчим хүчний мэдээллийн газраас гаргасан тус улсын тавдугаар сарын нүүрсний олборлолт 50 сая шорт тонн болж, 10 хувиар нэмэгдсэн ч, өнгөрсөн жилийн мөн үеэс 28 хувиар буурсан байна. 2016 онд жилийн нийт нүүрсний олборлолтын хэмжээ 155 сая шорт тонноор буюу 17 хувиар буурна гэж таамаглаж байна. Энэ нь 1949 оноос хойших тоо хэмжээний хувьд ч, эзлэх хувь хэмжээний хувьд ч хамгийн их бууралт юм байна.

Энэ мэтчилэн маш олон гадаад шалтгааны улмаас Монгол Улсад нүүрс нийлүүлэлтийн томоохон боломж гарч ирж байгаа. Гэхдээ нийлүүлэлтээ дан шороон замаар, ачааны машины тэвшээр шийддэг тул асуудал бий.
Тиймээс Хятад улсы дотоодын эрэлт түр өгссөн ахар хугацаанд бид боломжоо байдаг чадлаараа ашиглах ёстой гэсэн үг. Хятадын энэ байдал хэр удаан үргэлжлэх тухай шинжээч нарын дүгнэлтийг харьцуулахад, 207 оныг дуустал гэсэн таамаг хамгийн үнэнд ойрхон ажээ.

Тухайлбал, коксжих нүүрсний нийлүүлэлтээр тэргүүлэгч Австралийн "BHP Billiton” тэргүүтэй томчуул Хятадын энэ байдалд тун тайвнаар хандаж байна. Учир нь тэд түрүү жилийн 80 ам.долларын таамгаа огт хөдөлгөөгүй.

Уг нь Хятадад эрэлт өсөхөд тэд юун түрүүнд хөдлөх учиртай ч энэ нөхцөлд ухаалаг, бодолтой хандахыг эрх баригчид нь илүүд үзэж байгаа. Нөгөөтэйгүүр дээр дурдсан олон шалтгаанаас гадна БНХАУ-ын коксжих нүүрсний гол ордууд байрладаг Шаньси муж байгалийн гамшигт өртөж, үерт автсан. Энэ үеэр нүүрсний том агуулахууд ч усанд автсан бөгөөд үүнийг эрэлт нэмэгдэх шалтгааны нэг гэж үзэж болно. Тиймээс Хятадын дотоодын асуудал цаг зуурынх байх өндөр магадлалтай байх нь.

Харин манай төр засаг энэ зурвас хугацааг алт болгож чадах, эсэх нь анхаарал татаж байна. 

Өглөөний сонин
Р.Саруул

Хятадад нүүрсний эрэлт өсөөгүй бол манай төсвийн орлого нэмэгдэхгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өчигдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өчигдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани