Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголд томорч, Мозамбикт “жижигэрсэн” Рио Тинтогийн дуулиан

Монголд томорч,  Мозамбикт “жижигэрсэн” Рио Тинтогийн дуулиан

 

Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани болох Рио Тинтог тойрсон шуугиан дэгдэж эхлээд байна. Яагаад энэ компанийг монголчууд онцлох учиртай вэ гэдгийг уншигчид мэдэж байгаа байх. Манай Оюутолгойн хөрөнгө орулагч бөгөөд 2006 оноос эхлээд Монгол улстай уул уурхайн салбарт хамтран ажиллаж байгаа гэдэг утгаараа анхаарал татдаг.

Энэ компани дэлхийн хаана эрдэс баялаг байна, тэнд ямар нэг аргаар үйл ажиллагаа явуулдаг, тухайн төслөөс тодорхой хувийг эзэмшдэг гэдгээрээ ихэд алдаршжээ.  Яг л энэ хэв маягаараа Монголын өмнөд говьд нээгдсэн алт, зэсийн асар их нөөцтэй Оюутолгойн ордыг анхны хөрөнгө оруулагчдаас худалдаж авсан байдаг.  Оюутолгойн төслийн анхны хөрөнгө оруулалт 4,1 тэрбум ам доллар байснаа тодорхойгүй шалтгаанаар 7,1 тэрбум болтлоо өссөн. Чухам яагаад гэдэг нь тодорхойгүй, үүнд одоо болтол яв цав хариу байхгүй байгаа. Монголчууд 34 хувийг нь эзэмшдэг энэ ордоосоо ашиг хүртэх хугацаа 2030 он хүртэл цаашилчихаад байна. Энэ бол бидний зовлон, бидний  асуудал.

Рио Тинтотой холбоотой дуулиан үе үе дэгддэгийн нэг нь  Африкийн Самандугийн ордтой холбогддог.

Африкийн  баруун эргийн Гвиней улсын Самандугийн төмрийн хүдрийн уурхайн талыг эзэмшихийн тулд тус улсын Ерөнхийлөгч Алфа Кондед түүний их сургуулийн найз Францын зөвлөх Франсуй де Комбгет/ Francois de Combret /-ээр дамжуулан 10.5 сая америк доллар шилжүүлсэн гэх  гэх хэрэгт  одоо мөрдөн байцаалт явагдаж байгаа бөгөөд энэ хэрэг нь нэг тийшээ болоогүй байхад дараачийнх нь дуулиан дэгдэж байгаа нь энэ.

"Зөвлөх” үйлчилгээний төлбөр гэх 10.5 сая ам.долларын ард авлига хээл хахуулийн хэрэг нуугдаж байгаа гэсэн таамаглал байгаа юм. Нэг иймэрхүү арга замаар хүссэнээ гүйцэлдүүлсэн байх магадлалтай.  Монголд ч ялгаагүй, Оюутолгойн гэрээг тойрсон улстөрчдийн авлигын асуудал бол хуучин танил сэдэв болсон.

Харин энэ удаад Рио Тинтотой холбоотой дуулианд Мозамбик улсын нэр дурдагдаж байна. Тодруулбал, Рио Тинто групп 2011 онд Мозамбикийн нүүрсний ордыг 3.7 тэрбум ам.доллараар худалдаж авчээ. Гэтэл тэдний энэ бизнес бүтэлгүйтэж, тухайн уурхайн нүүрсний нөөц нь тогтоосон хэмжээнээс бага, чанарын шаардлага хангахгүйгээс гадна дэд бүтэц, олборлох хэмжээ зэргээ буруу тооцоолсноос бөөн алдагдалд оржээ. Түүнчлэн Мозамбикийн эрх баригчид нүүрсний экспортыг  тээвэрэлэхэд боомтоо ашиглуулах зөвшөөрөл олгоогүй аж.  Ингээд тэд мөнөөх уурхайгаа эргүүлээд арай гэж 50 сая ам доллараар заржээ. Болсон явдлын тухайд ийм.

АНУ-ын Үнэт цаасны арилжааны комисс Рио Тинто группын гүйцэтгэх захирал асан Том Албаниз, санхүүгийн гүйцэтгэх захирал Гаи Эллиот нарыг Мозамбикийн нүүрсний ордыг худалдан авах гэрээ байгуулсныхаа дараа анх тооцоолсон шиг чанартай нүүрс тогтоосон хэмжээгээр олборлож чадахгүй гэдгийг мэдсэн ч Удирдах зөвлөл, аудит болон хөрөнгө оруулагчдыг хуурч мэхлэх замаар гэрээний үнийг зохиомлоор өсгөн, хөрөнгө оруулагчдаас 5.5 тэрбум ам.доллар татсан гэж одоо буруутгагдаад байна.

Их Британийн хуулийн байгууллагаас тус группыг Африкийн нүүрсний ордын гэрээтэй холбоотой санхүүгийн тайланг үнэн зөвөөр мэдүүлэх хуулийг зөрчсөн гэж тус компанийг 27 сая фунт стирлингийн торгууль ногдуулаад байгаа гэнэ. Үүнтэй холбоотойгоор Үнэт цаас, биржийн комиссын гүйцэтгэх захирал Стивен Пейкин "Рио Тинто болон түүний удирдлагууд үнэнийг нуун далдлах замаар Хөрөнгө оруулагчдын зардлаар  өөрсдийн нэр хүндийг хамгаалах гэж оролдож байна” хэмээн шүүмжилжээ.  Тэд бидний хамтрагчдын талаар ингэж дүгнэжээ.

Энэ бүхэн бол болж буй үйл явдлын нэг тал. Эндээс Монгол ба Мозамбиз гэсэн нэгэн харьцуулалт гармаар ч юм шиг. Мозамбик бол Африкийн хөгжлөөр хоцорсон орны нэг. Гэхдээ байгалийн баялагтай, тэр нь гол төлөв нүүрс. Биднээс илүү нь тэд усан боомттой, далайд гарцтай. 2012 оны сонгуулийн дараахан гадаадын хөрөнгө оруулагчдын дунд "Монгол баяртай, Мозамбик сайн байна уу” гэсэн хэлц үг бий болсон гэдэг. Гэхдээ энэ нь хөрөнгө оруулалтын орчин нь тогтвортой, хууль журмаа хэрэгжүүлдэг гэсэн өнцгөөр ингэж харсан болох ч  тус улсын Рио Тинтотой хийсэн дээрхи наймаа хөрөнгө оруулагчдыг тийш нь тэмүүлэх нэг шалтгаан болсон байхыг үгүйсгэхгүй.  Рио Тинтогийн нүүрсний уурхайн наймаа тус улсад уул уурхай эзэмшээд авбал үнэ цэнэ  нь өсөх магадлалтай гэсэн сигналыг хөрөнгө оруулагчдад өгсөн байх байх магадлалтай. 

Тус улс хөгжлөөр хоцрогдсон, хөрөнгө оруулалтын туршлагаар  хомсхон байж болох ч өндөр түвшинд үнэлэгдэж чадахааргүй уурхайгаа дэлхийн акул компанид, тэр дундаа Рио Тинтод 3.7 тэрбум ам доллараа арилжиж чадсан байгаа юм. Бүр тэгэхдээ нүүрсний экпортод нь  далайн боомтоо ашиглуулахаас эрх баригчид нь татгалзсан.

Энэ нэг их бахархаад байх жишээ биш байж мэдэх ч байгаа юмандаа эзэн байж чадах эрхэмсэг чанар энд илэрч байгаа юм.  Хөрөнгө оруулагчдын хөлд гар хавсарч сөгдөөд байдаггүй, тусгаар улсын хувьд зарчим журмаа мөрдөж, өөрийнхөөрөө байх жирийн л нэг жишээ.

Гэхдээ харин монголчуудын хувьд бол жишиг болгомоор  зүйл.  Монголчууд тэр их баялгийнхаа 34 хувийг эзэмшиж байгаа хэрнээ ямар ч эрх мэдэлгүй, хэчнээн хэмжээний алт зэс хилээр ил далд гарч байгааг хянаж чадахгүй, данс нь гадаадад байдаг гэхчлэн тэдний аясаар бөмбөрч байна. Хөрөнгө оруулагчид хэрэгтэй ч тэднийг төр засгийнхаа толгой  дээр хөндөлсүүлээд баймааргүй байгаа юм.  Ямар сайндаа л Ерөнхий сайдыг Дубайд дуудаж аваачаад  ногдол ашиг хүртэх хугацааг маань хэдэн арван жилээр хойшлуулчихаж байхав.

Монгол, Мозамбик хоёр улсын хооронд баялагтаа эзэн байх, юмны эзэн сумын зангийн эрхэмсэг чанар, байр суурийн тухайд ийм л нэг ялгаа эндээс харагдаад байна даа.    

М.Нэргүй  

Монголд томорч, Мозамбикт “жижигэрсэн” Рио Тинтогийн дуулиан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани