Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хятадаас хараат Гашуунсухайт

Хятадаас хараат Гашуунсухайт

 

Хятадын талаас хилийн боомтоо чангатгаснаар Өмнөговь аймгийн "Гашуунсухайт” боомтоор гаргаж буй нүүрс тээвэрлэлтийн автомашины цуваа 90 орчим км үргэлжилсэн хэвээрээ байна. Хилээр гаргах нүүрсний хэмжээ багассантай холбогдуулан Засгийн газраас  нүүрсний гурван бүлэг орд болох "Энержи рессурс”, "Эрдэнэс таван толгой”, Орон нутгийн өмчит "Таван толгой”-д квот тогтоосон байна. Энэ нь 24 сая тонн нүүрс нийлүүлнэ гэсэн манай энэ оны төлөвлөгөө тасрахад хүрээд байгааг эх сурвалжууд хэлж байна.

Энэ зунаас хойш тус боомтод нүүрс тээвэр­лэлтийн авто­машины урт цуваа үүсч асуу­дал дагуулсаар байна. Энэхүү үүссэн асуу­дал өнөөдрийг хүртэл ү­р­­гэл­­жилсээр бай­гааг сэ­т­­гүүлчдийн баг газар дээ­рээс нь  энэ сарын 19-21 ны өдрүүдэд сурвал­жиллаа. Өмнийн говийн шаргал наран ман­дахтай зэрэгцээд шороон манан та­туул­сан тоосон дунд Өмнөговь аймгийн Гашуун­­­сухайтын боомтыг зорилоо.


ГАШУУНСУХАЙТЫН БООМТООР НҮҮРСЭЭ ГАРГАХ ГЭЖ  ЖОЛООЧ НАР 14 ХОНОЖ БАЙНА

-"Энержи рессурс”-ээс хөдөлсөн бид тоос, шороо босож үзэгдэх орчин муу их талын дун­дуур хатуу хучилттай зам, шороон замаас нэг гарч, нэг орж явсаар тэртээд харагдах нүүрс тээвэрлэлтийн авто­машины тэнгэр баганадан тоос татуулсан урт цуваанд дөхөж очив. Машины толгой хэсэг нь цагаан, хар, цэнхэр, шар  өнгөтэй. Урт тэвштэй эдгээр машинуудыг  толгойн өнгөөр нь аль уурхайн машин гэдгийг  төвөггүй танина. Боомт руу дөхөх тусам машинууд гэрлээ асаа­сан харагдана. Удалгүй эсрэг урсгалд нүүр­сээ буулгасан ганц нэг машины тоо нэмэгдэж зөрөн өнгөрсөөр хөл хөдөлгөөн их­сэж  Гашуунсухайтын боомт  дээр ирлээ. Биднийг Хил хамгаалах бай­гууллагын аюулгүй байдал шалган нэвтрүүлэх хяналт хариуцсан дарга Б.Мэндбаяр тосож авав. Тэрээр бидэнд боомтод үүсээд байгаа цаг үеийн байдлын талаар мэдээлэл өгөв. Тус боомт 1992 онд байгуулагдсан. 2009 оноос байнгын ажиллагаатай болж нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Зорчигчын гарах чиглэлд өглөө 08:00 цагаас орой 17:00 цаг хүртэл, нүүрс, эрдэс баялгийн чиглэлд 20:00 цаг хүртэл шалган нэвтрүүлж байна. "Хятадын талаас татан авалтыг багасгаснаар байдал хүндэрч дугаарлалт дээд тал нь 200 км хүрсэн. Өдөрт 350 орчим машин нэвтэрч байсан. Саяхан Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх ирж ажиллаад Хятадын талд татан авалтыг нэмэг­дүүлэх хүсэлт тавьснаар зөвхөн өнөөдөр л хамгийн их 831 машин хилээр гараад байна. Цаашид нэмэгдэх хандлагатай. Одоогоор 7090 орчим машин дугаарласан  байна. Эсрэг талын татан авалтаас шалтгаалан урс­галаа нэмэгдүүлэх боломжтой. Өнөөдөр дөр­вөн урсгалаар нэвтрүүлж байна. Хятад хоёрхон замаар хүлээж авдаг. Тиймээс манайх зургаа болгох шардлагагүй. Хоёр талдаа ачааллаа тэнцүүлж байна.  Өмнө нь манайх дөрвөн урсгалаар өдөрт 1700 машин нэвт­рүүлдэг байсан. Тэгэхэд ийм дараалал байгаагүй.  Нэг машиныг 25 метр гэж тооцоход 1700 машин 50 орчим км болдог. Өдөрт 50 км татаж байна гэхээр дараалал үүсэхгүй. Татан авалт нь багасахаар хойноос ачилт нь нэмэгдэж урт дараалал үүсдэг.Одоогоор 90 орчим км урт дараалал үүссэн” гэв. Гаалийн хяналт бүрдүүлэлтийн албаны дарга Ж.Мөнхбат "Өнөөдрийн байдлаар бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна. Боомтоор хамгийн олон машин нэвтрүүлсэн үе нь тав, зургадугаар сар. Өдөрт 1500-1600 автомашин нэвтэрч байсан бол  Хятадын талын хоригоос болж долдугаар сараас хойш 500-650 орчим машин нэвтэрч байна. Харин сүүлийн өдрүүдийн нэвтрэлтээс хамгийн их 831 авто ма­шин нөхцөл байдал үүс­сэнээс хойшхи хуга­цаанд буюу энэ сарын 20-нд нэвтэрлээ. Хилийн цэрэг, манайх, МХГ болон  бусад газруудад орон тоо нэмэгдэж бүтэц зохион байгуулалт нь сайжирсан. Ажлын ачааллыг даах чад­вартай. Хятадын талаас  татан авалтыг гүйцэд хийхгүй байгаагаас ийм бай­дал үүсч байна” гэлээ. Энд хилээр гарах гээд ду­гаар­лаж байгаа жо­лооч нартай уулзсан юм. Энержи Ресурсын жо­лооч С.Уранбаяр " Би дугаарлаад зургаа хонож байна. Энэ зун 10 хонож байсан. Гэхдээ богино зайнд таталт хийдэг боло­хоор арай гайгүй. Хоолоо өөрсдөө зохицуулж байна. Заримдаа ар гэрээсээ хоол  авдаг” гэсэн юм. Мөн  наадмаас хойш гэртээ хариагүй энд дугаарлаад 14 хонож байна. Хоол ундаа машины бүхээгтээ хийж идэж байна. Газын пилетека зөв­шөөрдөггүй болохоор хүндрэлтэй. Одоо хүйтэрч эхэлбэл хүндрэл үүснэ. Хүйтнээс өмнө хэвийн үйл ажиллагаанд орох байх гэж найдаж байна гэж ярих  жолооч нар ч таарч байлаа.


ЦАГААН ХАДНЫ ГААЛИЙН БҮСИЙГ  НЭЭСЭН Ч УРТ ДАРААЛАЛ ХЭВЭЭРЭЭ

Манай нүүрс тэр дундаа орон нутгийн жи­­­­жиг Тавантолгойн нүүрсийг үнэ цэнэтэй байл­­гах гарц Цагаан хадны гаалийн бүс юм. Засгийн газ­раас Цагаан ­хадны гаалын хяналтын бүсийг хаах тухай шийдвэрийг өн­гөрсөн наймдугаар сарын 17-нд  гаргасан нь бас дайран дээр давс нэмсэн үйлдэл болсоныг хэлэхгүй өнгөрөх аргагүй. Учир нь Уул уурхайн компаниуд Цогтцэций суман дахь Тавантолгойн уурхайгаас нүүрс тээвэрлэж, Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хадны Гаалийн хяналтын бүсэд гаалийн бүрдүүлэлт хийлгэн экспортолдог байсан юм. "Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Гүний гаалийг Цогт Цэцийд байгуулснаар нүүрсний тээвэр эрхлэх үйл ажиллагааны 50 хувийг БНХАУ-ын тал гүйцэтгэхээр "Эрдэнэс таван толгой” ХК нь Хятадын талтай то­хи­­­ролц­­сон байна. Ийм нөхцөл байдал үүс­сэнээр нүүрсний тээвэр эрх­лэх манай аж ахуйн нэг­жүүдийн үйл ажиллагаа үндсэндээ зогсох болно. Үн­дэсний аж ахуйн нэг­жүүдийн үйл ажиллагаа зогссоноор улсын төсвийн орлого, орон нутагт орох татаас болон тээвэр, нүүрсийг дагаж амьдралаа залгуулдаг олон мянган иргэн орлогогүй болно. Хэрэв шууд Таван толгойд байрлах Гүний гаалиас БНХАУ-ын Ганц мод боомтод нүүрс буулгавал тээвэрлэлтэд гарах бүх зардлыг Монголын тал х­ар­иу­цахаар болжээ. Ха­рин Засгийн газар энэхүү тогтоолоо эргэн харж өнгөрсөн есдүгээр  сард уг тогтоолоо түд­гэл­­зүүлж гаалийн бүсийг нээсэн ч дундын тээвэр­лэлт муу байгааг хэлж байсан. Уг нь Хятадын тал манайхаас харилцан тээвэрлэлт хийдэг  байсан бол манайх хараат байдалд орохгүй л байх байжээ.

Үргэлжлэл бий…

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Ц.МЯГМАРБАЯР

Хятадаас хараат Гашуунсухайт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани