Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсний экспорт ба урд хөршийн хориг

Нүүрсний экспорт ба урд хөршийн хориг

 

Монголын нүүрсний гол бүс болсон Гашуунсухайт-Ганц модны боомтод үүссэн нүүрс тээвэрлэлтийн нөхцөл байдлыг өмнөх дугаартаа "Хятадаас хараат Гашуунсухайт” нийтлэлээр хөндсөн билээ. Энэ удаад  хэвлэлийн баг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгой хэмээх хар алтны их уурхайд ажиллаж, газар дээрээс нь сурвалжиллаа.

Цогтцэций сумын төвөөс баруун урагш 18 км, Их Шанхай уулын ойролцоох Цэций уулын баруун хойд тал, Улаан нуурын хөндийд таван жижиг толгойн хэлбэрээр байрласнаас Тавантолгой хэмээх нэртэй болжээ. Нийтдээ 80 мянган га газрыг хамрах уг орд дээр долоон "А” буюу ашиглалтын лиценз бий. 2008 оноос ашигласан эл орд Монголын ард түмнийг үеийн үед тэжээсээр байна. Тавантолгойн гурван бүлэг орд гэдэг нь угтаа 50 жилийн түүхтэй орон нутгийн өмчит "Тавантолгой”, "Эрдэнэс тавантолгой”, үндэсний хөрөнгө оруулалттай уул уурхайн тэргүүлэгч "Энержи ресурс” компаниудын нийлбэр орд юм. Өөрөөр хэлбэл, 6.4 тэрбум нүүрсний нөөцтэй, таван жижиг толгойтой нэг довны гурван талаас талбай нөөцийн хэмжээ, засаглал, техник технологи, ашиглалт, хүний нөөц, хяналт, татвар төлөлт,  нүүрс олборлолт, экспортын хэмжээ, цэвэр ашгаараа ялгаатайгаар олборлолт явуулдаг. Тавантолгой бүхэлдээ эрчим хүчний болон коксжих, металлургийн гээд олон төрлийн нүүрстэй аж.

 

ХЭТ ЯЛГААТАЙ КВОТ ТОГТООСОНД УУРХАЙЧИД СЭТГЭЛ ДУНДУУР БАЙНА

Орон нутгийн өмчит "Тавантолгой”-н орд 1966 онд байгуулагдсан. Одоогоор 276.9 га талбайгаас 33.9 сая тонн нүүрс олборлож 28.1 сая тонныг борлуулснаас 23.4 сая тонныг экспортод гаргажээ. Тонн тутамд 17500 ам.долларын татварыг орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг байна. Сүүлийн арван жилийн хугацаанд улс, орон нутгийн татварт 495.3 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бөгөөд энэ жил татвар төлөлтөөр ТОП 10 компанийн тавдугаарт жагссан юм. Түүнчлэн Хөрөнгийн бирж дээрх нэгж хувьцааны үнэ өчигдрийн байдлаар 9700 төгрөгийн хаалтын ханшаар арилжигджээ. Энэ нь 2015 оны мөн үетэй харьцуулвал, 2.7  дахин өссөн байна. Мөн Өмнөговийн хувьцаа эзэмшигчиддээ тус бүр 500 мянган төгрөгийн ногдол ашиг тараасан тухай эх сурвалж хэлж байв. "Тавантолгой” компанийн захирал Р.Сэддорж "Манай уурхайг жижиг "Тавантолгой” гэж ярилцдаг. Гэвч хамгийн анх  энэ уурхайгаас олборлолтын үйл ажиллагаа явуулсан эцэг уурхай. Ер нь ард түмэнд илүү ойр орон нутгийн мэдэлд байх тусам хяналт сайтай байдаг. Нүүрс тээвэрлэлтэд дараалал үүссэн. Тиймээс ачааллыг тэнцвэржүүлэхийн тулд Засгийн газраас квот тогтоосон. Гэвч байдал дээрдээгүй л байна” гэв. Ийнхүү Засгийн газраас квот тогтоохдоо "Эрдэнэс тавантолгой”-д 45, "Энержи ресурс”-д 40, "Тавантолгой”-д 15 хувь байхаар заажээ. Гэхдээ үүнд сэтгэл дундуур байгаагаа уурхайчид хэлж байв.

Нөгөө талаар Цагаан хадны гаалийн бүсийг хаасан нь нүүрс тээвэрлэлтэд муугаар нөлөөлжээ. Одоогоор гурван сая тонн нүүрс экспортолсон ч гаалийн бүсийн талбайд 400 гаруй тонн нүүрс байгаа аж. Хэрэв  Цагаан хадны гаалийн бүсийг стандартын төвшинд хөгжүүлвэл  нүүрсээ үнэ цэнэтэй хэвээр  хадгалж,  олон улсын нүүрсний худалдааны зах болгох боломжтой хэмээн уурхайчин Б.Тогтох ярьж байлаа.

 

ТӨЛӨВЛӨГӨӨГ БООМИЛСОН ХОРИГ

 

"Энержи ресурс” компани  "Ухаа худаг”-т 2962 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Ингээд 2-3 жилийн хугацаанд тус уурхай нь нүүрс баяжуулах үйлдвэр, 18 мегаваттын цахилгаан станц, усан хангамжийн систем, орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэгийн цогцолбор гээд техникийн болон нийгмийн дэд бүтэцтэй, дэлхийн жишигт нийцсэн, аж үйлдвэрийн томоохон цогцолбор болон хөгжсөн байдаг. Өнөөдрийн байдлаар, "Энержи Ресурс” компани нүүрсийг дотооддоо угааж баяжуулан экспортолж буй цорын ганц аж ахуйн нэгж юм. Ингэснээр Монгол Улсын нүүрсний үнэ цэнэ, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж байгааг "Энержи ресурс” компанийн нүүрс баяжуулах үйлдвэрийн захиргааны албаны дарга Г.Ганболд танилцуулсан. Төлөвлөгөө ёсоор нүүрс тээвэрлэлт хэвийн явагдаж байсан бол арван сая тонн нүүрс экспортлосон байх ёстой. Гэвч Хятадын хоригоос болж одоогоор зургаан сая тонныг гаргажээ. 13 нүүрсний давхаргаас энэ онд  27 сая шоо метр хөрс хуулалт хийсэн. Энэ нь эдийн засгийн өсөлтөд сөрөгөөр нөлөөлөх магадлалтай хэмээн тус уурхайн Геологи уул уурхайн төлөвлөлтийн албаны дарга С.Лхагва-Очир ярьлаа.

Манай улс энэ оны эцэст 24 сая тонн нүүрс урд хөрш рүү нийлүүлэх төлөвлөгөөтэй. Тавантолгойн бүлэг ордоос нийт 7000 орчим хүнд даацын автомашин урд хөрш руу урт дараалал үүсгэсэн нь экспортыг хумиж байгааг тэрээр хэлж байв. Цаашилбал, уурхайн гадна агуулахын талбай дээрх нүүрсийг зөөх, буулгах зохиомол зардлыг ихэсгэж байгаа талаар Ухаа худаг уурхайнхан ярьж байлаа.

 

ХЯТАДЫН ХОРИГ БА ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТ

Бид "Ухаа худаг”-ийн уурхайгаас "Эрдэнэс тавантолгой” компанийг зорилоо. Уурхайн хувьд байдал хүнд байгаа талаар экспорт, борлуулалт хариуцсан захирал Э.Ариунболд ярив. Тэрээр "Энэ онд 11.5 сая тонн нүүрс экспортлох байсан. Гэвч энэ хэмжээнд яагаад ч хүрэхгүй боллоо. Одоогоор 7.4 сая тонныг экспортлосон байгаа. Жолооч нарт хөдөлмөр хамгаалал, осол аваар, гэмт хэрэг, архидан согтуурах зэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор өдөр бүр анхааруулж сурталчилгааны материал тарааж сэрэмжлүүлэг өгч байна” гэсэн юм. Хилийн дугаарлалт өнгөрсөн долдугаар сараас хойш 130-150 км газар үргэлжилсэн тухай тэрээр хэллээ. Тиймээс Гашуунсухайтаас хоёр талдаа дугаарлалт үүсгэхгүй байх зорилгоор квот тогтоосон гэв. "Эрдэнэс тавантолгой” компани өдөрт гарч байгаа нийт тээврийн хэрэгслийн 45 хувийг гаргах боломжтой аж. Тэгэхээр өдөрт 300 машин ачилт хийж буй.

Цаашдаа Хятадын талаас нүүрс татан авалтын хэмжээг нэмвэл квотыг зогсоох боломжтой хэмээн албаны эх сурвалж хэлж байв. Гэсэн хэдий ч дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнийн өсөлтийг ашиглах богино хугацаа биднийг хүлээхгүй гэдгийг судлаачид онцолж байгаа юм. Мэдээж одоогийн үүссэн нөхцөл байдлын улмаас компаниуд төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байх эрсдэлтэй. Энэ нь эдийн засгийн алдагдалд хүргэж буй. "Эрдэнэс тавантолгой” нүүрс нийлүүлэх 16 гэрээг урд хөрштэй байгуулжээ. Энэ гэрээний гүйцэтгэл өдгөө дууссан байх ёстой хэмээн Э.Ариунболд захирал ярив. Хэдийгээр гэрээний үүргээ биелүүлэх бүрэн боломжтой ч хилийн нөхцөл байдлын улмаас хүндрэл учирчээ.

Төрийн өмчит "Эрдэнэс тавантолгой” компани Бор тээгт 11954А тусгай зөвшөөрөл бүхий 23479 га талбайд олборлолт явуулдаг. Тус компани жилдээ 15-30 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай. 14 сая тонн нүүрс баяжуулах  үйлдвэртэй үндэсний хөрөнгө оруулалттай компани гэдгээр нүүрсний экспортын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг. Таван толгойн гурван ордын нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжлахад ийм л өнгө төрхтэй байлаа.

 

Ц.МЯГМАРБАЯР

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Нүүрсний экспорт ба урд хөршийн хориг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өчигдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өчигдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани