Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гэрийг нь мартуулдаггүй, гэрт нь хариулдаггүй Тавантолгойн зам дээрх амьдрал

Гэрийг нь мартуулдаггүй, гэрт нь хариулдаггүй Тавантолгойн зам дээрх амьдралЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАС ХОЙШ БНХАУ НҮҮРС АВАХАА БАГАСГАСАН

Тавантолгойгоос нүүрс тээвэрлэдэг хүнд даацын машинуудын дараалал 100 гаруй км үргэлжилж, нэг удаа хилээр гарахын тулд арваад хоног дугаарлаж буй талаар зунаас хойш ярьсан. Урин дулааны улирал шувтарч, хүйтний ам наашилсан энэ үед байдал хэвээр үргэлжилсээр байгаа тул газар дээрээс нь сурвалжилга бэлтгэхээр нийслэлээс 800 гаруй км-ийн алсад орших Гашуунсухайт боомтыг зорьсон юм.

Намрын шар наран дор налайж, цэлийж байх ёстой говь нутаг тоосон дунд сүүмэлзсээр угтав. Төрийн мэдлийн "Эрдэнэс Тавантолгой”, хувийн эзэмшлийн "Энержи ресурс”, орон нутгийн өмчит "Тавантолгой” компани Тавантолгойн нүүрсний ордыг гурван талаас нь чадал мэдэн ухаж, олборлосон нүүрсийг нь зөөх 7000 гаруй хүнд даацын машин зогсоо чөлөөгүй хөдөлж буй тул эл нутгийн тоос, тортог хяналтаас гараад удаж буй. Тиймээс энэ тухай олныг яриад ч яах вэ.

Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Тавантолгойн бүлэг ордоос 270 км-ийн зайд Монголын нүүрсийг өмнөд хөрш рүү гаргах хамгийн том боомт Гашуунсухайт бий. Өөрөөр хэлбэл Монголын экспортын хамгийн том хаалга гэсэн үг. Цогтцэцийгээс Гашуунсухайт хүрэх зам хөл хөдөлгөөн ихтэй. Уул уурхайнхны тавьсан сайжруулсан шороон замаар хөнгөн тэрэгний чадал мэдэн давхисаар өнөөх урт дарааллын сүүлчтэй зэрэгцэв.

Ингээд 70-100 тоннын даацтай, 40-50 метр урттай, уг өнгө нь өөр боловч нүүрсний нарийн ширхэгт тоосонд дарагдаад бүгд дүнсгэр бараан өнгөтэй болсон, зорьсон газраа хэзээ хүрэхээ бүү хэл, зогссон газраасаа хэзээ урагшлахаа ч мэдэхгүй таг зогссон хүнд даацын машинуудын хажуугаар давхилаа. 100-150 км үргэлжилсэн дарааллын тухай бишгүй сонссон боловч, үүнийг нүдээр харж, давхил дунд жирэлзэн өнгөрөх машинуудыг бүтэн цаг гаруйн турш харж явах нь бухимдмаар мэдрэмж аж.

Зуны 150-160 км урт дарааллыг бодвол харин ч багасчихаад байгаа нь энэ гэж хүргэж яваа жолооч тайлбарласан.

Гэр бүлийнхээ сайн сайхны төлөө зүтгэж яваа аав нар, ах нар, хөвгүүд энэ машин дотор бий.

Гэр бүлийнхээ сайн сайхны төлөө зүтгэж яваа аав нар, ах нар, хөвгүүд энэ машин дотор бий. Тэд энгүй их говийн эзгүй зэлүүд зам дээр машинаас өөр орох орон, унтах оргүй, тэр ч бүү хэл, гар угаах ус ч үгүй өчнөөн хонож яваа гэж бодохоор нэг л гунигтай.

Өнөө жил нүүрсний үнэ өсөж, экспорт нэмэгдсэн нь эдийн засаг өссөн үзүүлэлттэй гарахад голлон нөлөөлсөн. Нүүрсний экспортын талаас илүүг ганцаараа нуруундаа үүрдэг Гашуунсухайт боомт энэ оны наймдугаар сард орчин үеийн шийдэлтэй шалгагчийн бүхээг ашиглалтад оруулж, жолооч нарыг машинаас нь буулгалгүй, нэг минутад багтаан шалгах боломжтой болсон талаар мэдээлж байв. Нүүрсийг зургаа, "Оюутолгой”-н зэсийн баяжмалыг хоёр замаар хил нэвтрүүлдэг уг боомт хэвийн урсгалаар ажиллавал өдөрт 3600 машин гаргах хүчин чадалтай. Харин өнөөгийн байдлаар нүүрс тээврийг дөрвөн замаар гаргаж байгаа аж.

Яагаад хил дээр ийм нөхцөл байдал үүсээд буйг тодруулахад Гашуунсухайт дахь Гаалийн газрын Хяналт, бүрдүүлэлтийн албаны дарга Ж.Мөнхбат "Манайхнаас шалтгаалсан зүйл байхгүй. Бид ажилладгаараа ажиллаж байна. БНХАУ-ын талаас татан авалтаа багасгасан учраас ийм урт дараалал үүсээд буй. Тав, зургадугаар сард өдөрт 1500-1600 машин нэвтрүүлсэн нь энэ оны хамгийн өндөр үзүүлэлт. Долдугаар сараас хойш өдөрт 500-650 машин гаргаж байна. Дараалал ихсэж, олон жолооч амрах орон байргүй, зам дээр, машиныхаа бүхээгт хоноглож байгаа учраас бид ярилцаад, өдөрт 500 машин хилээр нэвтэрвэл уурхайгаас 500 машин ачуулна гэж тохирсон.

Үүний тулд нүүрс олборлогч "Эрдэнэс Тавантолгой”, "Энержи ресурс”, орон нутгийн "Тавантолгой” компанийнхан өдөрт машин гаргахдаа тодорхой тоо баримтлахыг санал болгосон. Өнөөдрийн байдлаар нүүрс ачаад хилээр нэвтрэхээр дугаарласан машины цуваа 100-гаад км үргэлжилсэн байна” гэв.

Боомтын зүгээс ачааллыг бууруулахын тулд компаниудад нүүрсний экспортод эзэлдэг хувиар нь албан бус квот тогтоож өгчээ. Өөрөөр хэлбэл, нүүрсний экспортод "Эрдэнэс Тавантолгой” 45, "Энержи ресурс”-т 40, орон нутгийн "Тавантолгой”-д 15 хувь эзэлдэг тул хилээр гарч буй машины 45 хувь нь "Эрдэнэс Тавантолгой”, 40 хувь нь "Энержи ресурс”, 15 хувь нь орон нутгийн "Тавантолгой”-нх байна гэж тохирсон аж. Гэвч ингэснээр байдал дээрдээгүй, харин ч компаниудын хооронд жөтөөрхөл бий болгож орхисон нь анзаарагдав.

БНХАУ ямар ч тайлбар, шалтгаан хэлэхгүйгээр авах нүүрсний хэмжээгээ багасгасан нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнтэй холбоотой гэх таамгийг хүнд даацын машины жолооч нар дэвшүүлж байлаа.

МАРТСАН, МАРТАГДСАН ЭРЧҮҮД

Гар, нүүр, хувцас хунар нь тэр чигээрээ хар тортог болсон халтайсан хэдэн жолоочийг хүний тооноос хасчихсан мэт сэтгэгдэл Гашуунсухайтад ажиллахад төрсөн.

Компаниудын хувьд ажлын робот, ар гэрийнхнийхээ хувьд мөнгө авчрах үүрэгтэй АТМ болж харагддаг гэхэд хэтрүүлсэн болохгүй 7000 гаруй жолооч тэнд ажилладаг. Гэртээ Наадам, Цагаан сараар л очиж, 5-6-хан хоног амардаг тэднийг ямар орчин нөхцөлд ажилладгийг анзаарч сонирхдог хүн ховор. Сард хоёрхон удаа нүүрс ачиж хилээр гарахын тулд 20 гаруй хоногийг нь уртаас урт дараалалд зогсож өнгөрөөдөг тэд яаж амьдардгийг сонирхлоо.

Сард хоёрхон удаа нүүрс ачиж хилээр гарахын тулд 20 гаруй хоногийг нь уртаас урт дараалалд зогсож өнгөрөөдөг тэд яаж амьдардгийг сонирхлоо.

Нүүрсээ ачуулахын тулд 5-6 хоног, хил рүү ирэхийн тулд мөн хугацаагаар дараалалд зогсож, нийтдээ арав гаруй хоносон, өнөөдөртөө багтаад хилээр гарчих болов уу хэмээн найдаж байна гэсэн нэг эртэй цөөн хором ярилцав. Түүнийг Л.Ганбат гэх бөгөөд Архангай аймгаас иржээ.

-Нүүрсний тээвэрт хэдэн жил явж байна вэ?
-Гурав дахь жилдээ явж байна. Өмнө нь Шивээхүрэнгээр гардаг байснаа энэ оны эхээр энд ирсэн.

-Ямар компанийн нүүрсийг ачиж явна вэ. Цалин хөлс боломжийн байна уу?
-"Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг ачиж байгаа. Би босстой (хятад эзэнтэй, монгол компанийн нэр дээр гэрээ хийж оруулсан машиныг ингэж хэлдэг аж. Нүүрсний тээвэрт явж буй 7000 гаруй машины талаас илүү нь хятад эзэнтэй гэсэн мэдээлэл байна) машин барьдаг. Нэг рейсийг 2200-2400 юаниар үнэлдэг. Нүүрсээ ачиж ороод мөнгөө авчихдаг нь амар байдаг юм. Өмнө нь сард багадаа таван удаа гарчихдаг байсан бол ингэж дугаарлах болсноос хойш хоёр л гарч байгаа.

Тав гардаг байхад ямар ч байсан санаа зовохгүй ар гэрээ аваад явдаг байлаа. Одоо хоёрхон гарч байгаа болохоор авсан мөнгө маань ар гэрт мөчиг тачигхан л хүрэлцэж байна. Уг нь Цагаан сар, Наадмаар харьдаг юм. Энэ жилээс хоёр хүүхэд оюутан болж буй учраас би зогсвол амьдрал зогсчих гээд энэ зун хариагүй. Тэгсэн хэрнээ оюутан хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг хийж чадсангүй. Хүйтэнд хөрч, халуунд халж, хэдэн төгрөг олж амьдралаа залгуулах гээд зүтгэж л явна. Заримдаа болоод ч байх шиг, заримдаа юу ч болж бүтэхгүй байх шиг л санагдах юм.

-Хээрийн замд ийм олон хоног зогсохдоо хоол, ундаа хэрхэн зохицуулдаг вэ?
-Машин дотроо хоолоо хийж иднэ. Бид чинь жилийн дөрвөн улиралд машиндаа амьдардаг юм шүү дээ. Машины бүхээг дотор бүх амьдрал өрнөнө. Эндээ унтана, усанд орно, хувцсаа угаана. Хил дээр ингэж дугаарлалгүй гардаг байхад авах мөнгө нь овоо байсных биз, жолооч нар замын гуанзанд хооллох нь их байлаа.

Одоо машиндаа хоолоо хийж идэх нь ихэссэн. Замын гуанзанд хооллох нь зардал өндөртэйгөөс гадна чанаргүй, эрүүл ахуй, ариун цэвэр талаасаа баталгаагүй. Тэндээс хоол идээд хордлого туссан хүн олон. Өнгөрсөн долоо хоногт манай нэг жолооч замын гуанзнаас жимбий гэдэг хоолыг нь авч идээд хордсон. Хавар зургаан залуу хоол, архины хордлогод орж, гурав нь эмнэлгийн тусламж ч авч чадалгүй, нүүрсний дараалал дунд, машиныхаа бүхээгт нас барсан. Тэгэхээр өөрөө хоолоо хийж идэх нь арай найдвартай, бас хямд юм.

-Жилийн дөрвөн улиралд машиндаа хоноглоод явах уу?
-Ер нь тэгнэ дээ. Босстой машины жолооч нар ч бас гайгүй. Ингэж дугаарлаж, дугаарлаж, хилээр гараад очиход унтаад амарчих газартай. Босс заримдаа усанд оруулж өгнө. Машин тэргэндээ засвар үйлчилгээ хийх шаардлагатай бол хийж өгнө. Монгол компаниуд бол хэцүү шүү дээ. Засвараа жолооч нь өөрөө хийнэ. Ажиллуулж, ажиллуулчихаад мөнгө төгрөгөө өгөхгүй.

-Хятад эзэн жолооч нарт арай дээр ханддаг гэсэн үг үү?
-Жолооч нараа аргалж байж хурдан явуулах нь өөрт нь ашигтай болохоор тэгдэг биз. Хятад эзэнтэй машин барьдаг жолооч нарт тогтсон машин гэж байхгүй. Нэг машинаар нүүрс ачиж ороод, өөр машин унаад гарч ирнэ. Олдсоныг нь л барьдаг гэсэн үг. Тиймээс биднийг хятад, монголгүй "янхан” жолооч гэдэг юм. Эхний үед энэ нэрнээс эвгүйцдэг байлаа. Одоо ч тоохоо больж дээ. Эндхийн жолооч нар үүндээ аль хэдийнэ дассан. Удаан таараагүй нэгнээсээ "Чи хаана ажиллаж байна” гэхэд "Өө янхан, янхан” гэх нь энүүхэнд.

Тэгэхээр өөрөө хоолоо хийж идэх нь арай найдвартай, бас хямд юм.

-Гэрээсээ хол, ийм нөхцөлд удаан амьдрах хүсэх зүйл биш байж таарна. Хэзээ энэ ажлаа орхих вэ?
-Байнга машинд амьдарч, халуунд халж, хүйтэнд хөрнө гэдэг жаргалтай ажил биш. Гэвч биднийг нас шүд заахгүй, арай ахиу таван цаас өгч байгаа нь энэ газар шүү дээ. Гэр орондоо ойр ажиллая гэхээр биднийг мал шиг шүдлэхээс наагуур юм болоод, ажил олдохгүй юм. Тиймээс ямар ч байсан тэсэж байгаад хүүхдүүдээ төгсгөнө дөө. Манай энд "Гэрийг нь мартуулахгүй, гэрт нь хариулахгүй” гэсэн хууль үйлчилдэг юм шүү дээ.

-Наашаа ирэх замд нүүрс ачсан машин замын хажуу руу унасан байхтай таарсан. Ийм осол их гарах уу?
-Энэ жил осол харьцангуй цөөн байна. Өнгөрсөн жил долоо хоногт хоёр машин онхолдох нь хэвийн үзэгдэл байсан. Ер нь жолооч нар зам товчилж, дарааллын урдуур орох гэж яваад машинаа унагадаг юм.

"Жолооч нарын аюулгүй байдалд хэр анхаардаг вэ” гэсэн минь тэнд үнэхээр гэнэн асуулт байв. Ярилцагч маань хүйтэн ч гэмээр юм уу, эсвэл доогтой гэмээр, ямартай ч тэнэг зүйл асуусныг минь надад ойлгуулах өнгөөр инээгээд "Юу асуугаад байгаа юм бэ дээ. Энд амьд явах баталгаа байхгүй шүү дээ. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн тухай ярих ч хэрэггүй. Олон сайхан аавын хүүхэд амиа алдаж, эрэмдэг болж байна. Ил мэдэгдэхгүйгээр хэчнээн хүн өвчний үүр болж байгааг хэн ч мэдэхгүй” гэв.

Зургийг нь авах зөвшөөрөл хүсэхэд "Би ямар гавьяа байгуулсан биш, яах юм бэ. Ийм хувцас хунар, царай зүстэй муухай шүү дээ” хэмээн цааргалав. Тийм дээ. Нүүрсний тоосонд дарагдаж, царайд нь тортог наалдсан ч тэдэнд нэр төр, бардам зан, үнэт зүйл, бас эрх бий. Тэд бол энэ хүнд үед Монгол Улсын эдийн засаг таван хувийн өсөлттэй гарахад ачааны хүндийг үүрсэн хүмүүсийн нэг. Гэхдээ ингэж боддог, тэднийг хүн гэж хардаг нь цөөн байгаа нь харамсалтай.

Өнөөдөр сонин
Гэрийг нь мартуулдаггүй, гэрт нь хариулдаггүй Тавантолгойн зам дээрх амьдрал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани