Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уурхайнуудын олборлолт зогсож болзошгүй байна

Уурхайнуудын олборлолт зогсож болзошгүй байнаНүүрс тээвэрлэлтийн замд олон сараар үүсээд байгаа урт дарааллыг хумих зорилгоор хэрэгжүүлж буй квот газар дээрээ бүрэн хэрэгжиж чадахгүй байна. Уг квот Тавантолгойн бүлэг ордоос экспорт хийж буй компаниудад үйлчилж буй. Гэвч урьдын нөхцөл байдал давтагдсаар. Компани болгон ахиу нүүрс гаргахаар хоорондоо битүүхэн өрсөлдөж байна. Харамсалтай нь, БНХАУ-ын тал өдөрт хамгийн ихдээ л 600 автомашин хил нэвтрүүлэх байдлаар нүүрсний экспортыг хязгаарлаж байгаа юм. Ийм байдалтай дөрвөн сарын нүүрийг үзэж буй 7000 гаруй жолоочийн нэг нь Г.Эрдэнэцогт. Хэнтий аймгаас ирсэн тэрбээр Тавантолгойгоос Гашуунсухайтын чиглэлд хүнд даацын автомашин бариад нэг жил болжээ.

Тээвэрлэлт нэмэгдүүлэх нь бидний мэдлээс давсан асуудал болчихоод байна

Нарийн сухайтын ордоос нүүрс тээвэрлэснийг нь тооцвол түүний сүүлийн дөрвөн жилийн амьдрал нүүрсний зам дээр ийнхүү өнгөрсөн байна. Хил амрах болон Цагаан сар, Шинэ жилээр сая нэг гэрийн бараа хардаг хэмээн өгүүлэх Г.Эрдэнэцогт 41 настай. Түүний мэргэжил жолооч бөгөөд амьдралаа авч явахын тулд Өмнөговьд 2013 онд анх иржээ. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл Хятад эзэнтэй гэх түрээсийн тэрэгний өрүүл мушгиж яваа нь энэ. Г.Эрдэнэцогтынх ам бүл тавуулаа бөгөөд ууган хүүхэд нь энэ жилээс оюутан болсон байна. Гэртээ хариагүй гурван сар болж байгаа тэрбээр Тавантолгойн баруун цанхийн ордоос нүүрс тээвэрлэдэг.

Энэ сар гарснаас хойш хоёр дахь удаагаа хилээр гарах гэж байгаа Г.Эрдэнэцогтын нэг рейсийг 700 мянган төгрөгөөр үнэлдэг байна. Уртын урт тээвэр гэж нэрлэдэг Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлд яваа жолоочийн нэг удаагийн тээврийн хөлс 650-700 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа юм. Квот тогтоосонтой холбоотойгоор нүүрсээ ачих гэж тав хоног зарцуулсан Г.Эрдэнэцогт арав дахь хоног дээрээ хилийн баганын өмнө тулж ирээд байгаа нь энэ. Жолооч нар нүүрсээ ачихын тулд гурав хоног дугаарлаж, дараа нь гаалийн бичиг авах гэж хоёр хонож байна. Тэд өлсөх, цангах, даарах, халах бас хүлээхийн зовлонг мэдэхээрээ нэг болцгоосон.

Жолооч нар машин дотроо амьдрах бөгөөд замын гуанзанд хооллох нь багассан. Г.Эрдэнэцогт тэдний нэгэн адил кабиндаа төвхнөжээ

Гэвч өнөөдөр л хилээр гарчих болов уу гэсэн найдвар дор бүрнээ тээнэ. Орон нутгийн статустай Гашуунсухайт боомт нүүрс, эрдэс баялаг гаргах найман чиглэлийн замтай. Үүний хоёр замыг нь "Оюутолгой” компани "эзэмшдэг” бол үлдсэн нь нүүрсний компаниудад ногддог. Хятадын тал нүүрсний татан авалтаа гурав дахин багасгасан тул зургаан замаас дөрөв нь ажиллаж байна. Монголын экспортын нүүрсний гол үүд болчихоод байгаа Гашуунсухайтын боомтоор өнгөрсөн жил 13 сая тонн нүүрс гарсан бол энэ оны есдүгээр сарын байдлаар 14.1 сая тонн нүүрс экспортолжээ.

Тус боомтод төсвөөс дорвитой хөрөнгө оруулалт хийгдээгүй.Үүний 7.2 сая тонныг "Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани нийлүүлжээ. Талын ухаа таван толгойг компанийнхаа нэрийн хуудас болгож мөнхөлсөн "Эрдэнэс Тавантолгой” квотын 45 хувийг эзэмшиж байна. Тодруулбал, тухайн өдөр хилээр гарах нийт 600 тээврийн хэрэгслийн 45 хувь нь "Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс тээвэрлэнэ гэсэн үг. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш нүүрсний экспорт царцсан. Холбогдох орон нутгийн хил, гаалийнхантай манай талынхан хэдэнтээ уулзсан боловч Гашуунсухайт дээр дорвитой ахиц гарч чадаагүй байна. "Тээвэрлэлт нэмэгдүүлэх нь бидний мэдлээс давсан асуудал болчихоод байна” хэмээн тус боомтын захиргааныхан учирлалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гааль, татвар хариуцсан орон тооны бус зөвлөх О.Амгаланбаатар хэд хоногийн өмнө Гашуунсухайтын боомтын нөхцөл байдалтай танилцсан байна. Ерөнхийлөгчийн сонорт нөхцөл байдлыг илтгэсэн бодит мэдээлэл хэдийнэ хүрсэн болов уу. Экспортод нүүрсээ гаргаж буй компаниуд квотоо зөрчиж байгаа тохиолдол цөөнгүй. Үүнээс болж өдөрт 800-900 машинд нүүрс ачилт хийгддэг байна. Энэ нь урт дарааллыг улам сунгадаг аж. Монголын эдийн засгийн тамир тэнхээг тэтгэж буй Тавантолгойн орд Монгол Улсын экспортын нүүрсний тал хувийг нь гаргадаг.

"Эрдэнэс Тавантолгой” компанийн гүний гаалийн талбайд нийт 10 гаруй томоохон овоолго үүссэн байна.

Тус ордод төр болон орон нутгийн өмчит, хувийн хэвшлийн гэсэн гурван өөр статустай компани үйл ажиллагаа явуулж байна. Компани болгоны нөөц, боломж харилцан адилгүй. Гэхдээ нүүрсний татан авалт удааширч эхэлсэн цагаас хойш компаниудын зарим техник сул зогсолт хийх нь нэмэгджээ. Энэ болгонд алдагдал хүлээж байна. Тухайлбал, жижиг гэх тодотголтой, орон нутгийн өмч давамгайлдаг "Тавантолгой” хувьцаат компани дээр дурдсан квотын 15 хувийг эзэмшдэг. Квотынхоо дагуу өдөрт 75 тээврийн хэрэгсэлд ачилт хийж байна.

Экспорт удааширч байгаа тул олборлолтоо сааруулахад хүрээд байна

Энэ нь нийт хүчин чадлынх нь дөрөвний нэгтэй тэнцэх аж. Тус компанийн хувьцааны ханш он гарсаар долоо дахин өссөн билээ. Сүүлийн таван жилийн хугацаанд "Тавантолгой” хувьцаат компани хамгийн бага зардлаар хамгийн өндөр ашиг олох менежментийг хэрэгжүүлснээр алдагдалгүй ажиллаж буй. Хэдий ийм боловч экспортын саад тэднийг тойрсонгүй.

Хятадын зах зээлд Монголын нүүрс өдгөө долоон боомтоор гарч байна. Үүний хоёр нь Өмнөговийн Шивээхүрэн, Гашуунсухайт. Тус хоёр боомт нийлээд Монгол Улсын нийт экспортын нүүрсний голыг нугалж ирсэн. Гашуунсухайтын боомтынхон Хятадын талаас татан авалт багассан тул ачааллаа тэнцвэржүүлэх үүднээс дөрвөн замаар нүүрс ачсан авто машиныг нэвтрүүлж буй. Өөрөөр хэлбэл, хүчин чадлаа бүрэн ашиглаж чадахгүй байна.

Жолооч нарын амь нас дээсэн дөрөөн дээр байна.

Экспорт ийнхүү удааширч байгаа тул компаниуд олборлолтоо сааруулахад хүрээд байна. Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайн бүсэд үүсгэсэн гүний гаалийн талбайд нийт 10 гаруй томоохон овоолго үүссэн байна. Тус компанийн хувьд энэ онд нийт 11.2 сая тонн нүүрс олборлож, 10.5 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан.

Гэвч хил, гаалийн хүндрэлээс шалтгаалан төлөвлөгөө биелэхгүй байхад хүрчээ. Одоо үүсээд буй нөхцөл байдал хэдий дээрдсэн ч олборлолт 10 сая тонноос хэтрэхгүй гэж байна. Олборлолт зогслоо гэхэд үүнийг дагаж гарах эдийн засгийн хор уршиг их. Тавантолгойн ордод олборлолт хийж буй компани болгоны өмнө дээрх бэрхшээл сорилт болж байна.

Цагаан хадны гаалийн хяналтын бүс нүүрсэнд нэмүү өртөг шингээдэг.

Б.Баяртогтох

Засгийн газрын мэдээ


Уурхайнуудын олборлолт зогсож болзошгүй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 14:03
Өчигдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани