Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Цагаан хадны бужигнаан

 
Цагаан хадны бужигнаанМонголын нүүрсийг үнэ цэнэтэй байлгаж  эдийн засгийн өсөлт авчирч, экспорт, импортын үйл ажиллагааг зохицуулдаг газар бол Гаалийн ерөнхий  газар, Гашуунсухайт боомт, Цагаан хадны  гаалийн хилийн бүс юм. Манай улс жил бүр  урд хөрш руу 30 орчим сая тонн нүүрс экспортод гаргахаар төлөвлөдөг. Энэ жилийн тухайд 24.5 сая тонн нүүрс гаргах төлөвлөгөөтэй. Гэтэл III улирал дуусах гэж байхад дөнгөж 11.5 сая тонн нүүрс гаргажээ.Хятад улс хилээ чангатгаснаас нүүрсний экспорт хумигдаж  нүүрс тээвэрлэлтийн хурд удааширч хилийн наана 100-200 орчим км-т машины цуваа үргэлжилж, жолооч нар болоод нүүрсний компаниуд эдийн засгийн хохирол амсч  асуудал дагуулсаар байна. Хятад улс манай улсаас хүлээн авах нүүрсний импортын урсгалаа дөрөв байсныг хоёр болгож цөөлсөн нь экспортод муугаар нөлөөлж буйг хил гаалынхан хэлж буй.
 
Өөрөөр хэлбэл Өмнөговь аймгийн нутгаас нийт 104 аж ахуйн нэгжийн 6331 тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэх тусгай зөвшөөрөлтэй. Энэ хүчин чадлаар 2017 онд 24.2 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөснөөс энэ оны долдугаар сарын байдлаар 50.3 хувийг нь тээвэрлээд байна. Хэрэв төлөвлөсөн 24.2 сая тонн нүүрсээ бүрэн экспортолно гэвэл үлдэж буй хугацаанд хоногт 1600-гаас доошгүй тээврийн хэрэгслээр тээвэр гүйцэтгүүлэх шаардлагатай.
 
САЙТЫН МЭДЭЭЛЛЭЭР АЛБАН ТООТ ҮЙЛДЭЖ БОЛОХ УУ?
 
Нүүрс тээвэрлэлтэд урд хөршийн хориг нөлөөлж байгаа ч дайран дээр давс нэмэв гэгчээр Гаалийн ерөнхий газрын дэд дарга Б.Батхишигийн Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Цагаан хад дахь гаалийн бүсүүдийн үйл ажиллагааг 2017 оны есдүгээр сарын 4-нийг хүртэл нэмж нүүрс оруулахгүй байх тухай 2017 оны наймдугаар сарын 21-ны өдрийн 03/3432 тоот, Гашуунсухайт дахь гаалийн газарт хүргүүлсэн албан бичиг гай тарьсан гэж "Цагаан хад хөгжлийн гарц” ТББ-ын тэргүүн Ц.Насантогтох хэлж байв.
 
Учир нь Засгийн газрын энэ оны наймдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар нүүрсний тээвэрлэлтэд учирч буй хүндрэлийн талаар хэлэлцсэн байна. Хуралдааны тэмдэглэлийн мэдээлэл www.zasag.mn сайтад тухайн өдрөө тавигджээ. Үүнд  "экспорттой холбоотой БНХАУ-ын талд гарч байгаа саатлыг арилгах талаар тус улсын талтай  ярилцаж шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайд, Хуульзүй, дотоод хэргийн сайд, Зам тээвэр хөгжлийн  сайд нарт, богино эргэлтийн тээвэрлэлт хийж буй тээврийн хэрэгслүүд хөдөлгөөний эрчимд саад болох, мөн хил, гаалиар хориотой бараа тээвэрлэх боломж бүрдэж байгаа тул Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хадны гаалийн хяналтын талбайн үйл ажиллагааг бүрмөсөн зогсоохыг холбогдох сайд нарт тус тус үүрэг болгосон” гэжээ. Гэвч хуралдаанд яригдсан асуудал албажиж албан ёсны бичиг тоотоор Гаалийн ерөнхий газарт очоогүй байна. Харин Гаалийн ерөнхий газрын  дэд дарга Б.Батхишиг Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд нэмж нүүрс оруулахгүй байх, хяналтад байгаа нүүрсийг гаалийн бүрдүүлэлтийн холбогдох горимд байршуулах арга хэмжээ авах тухай албан бичгээр мэдэгдсэн нь өнөөдөр энэ урт дараалал үүсгэх шалтгаан болсон гэж үзэх үндэслэл байна. Засгийн газрын тогтоол албажиж ирээгүй байхад хэрэгжүүлэгч агентлагын эрх бүхий албан тушаалтан албан тоот үйлдэх эрхгүй баймаар юм. Нөгөө талаар Гашуунсухайт дахь гаалийн орлогч дарга Б.Есөн-Эрдэнэ албан тоотоор мэдэгдсэн асуудлыг хэрэгжүүлэхдээ "Цагаан хадаар нүүрсээ тээвэрлэдэг орон нутгийн өмчит жижиг "Тавантолгой”-д танайхаас нүүрс нэмж оруулахгүй гэж мэдэгдсэн. Харин гаалийн бүсийг хаагаагүй. Гэхдээ энэ дараалал долдугаар сарын 20-ноос эхэлсэн. Учир нь Хятадын тал дөрвөн урсгалаа хоёр болгосонтой холбоотой. Энэ тухай Хятадын Ганцмодны гаалиас тодруулахад гаалийн хилийн цэрэгт  хил гаалиа чангатгах үүргийг Хөх хотоос өгсөн гэсэн хариултыг тухайн үед өгч байсан” гэв. Харин "Цагаан хад хөгжлийн гарц” ТББ-ын тэргүүн Ц.Насантогтох Цагаан хадны гаалийн бүсийг хаах тухай урьдчилж мэдэгдэлгүй  шууд хаасан нь тэнд үйл ажиллагаа явуулдаг компаниудын үйл ажиллагаанд муугаар нөлөөлөөд зогсохгүй экспорт тасалдахад хүрсэн гэсэн юм. Тэгэхээр албажаагүй шийдвэрийг харгалзан сайтын мэдээллээр албан тоот үйлдэж болох уу гэдэг асуудал эндээс үүсч байна.
 
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНД ЦАГААН ХАДНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЭЭГҮЙ ГЭВ
 
Засгийн газрын албажаагүй тоотоос болж, Цагаан хадны  үйл ажиллагаа зогсч тэнд ажиллаж амьдрал ахуйгаа залгуулдаг 3000 иргэдийн эрх ашиг хөндөгдсөн тул "Цагаан хад хөгжлийн гарц”  ТББ наймдугаар сарын 25-ны өдөр  Хууль, зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогтод шийдвэрээ эргэн харахыг хүссэн бичиг илгээжээ. Гэвч  ХЗДХЯ-наас өнгөрсөн есдүгээр сарын 6-нд буюу нэг сарын дараа Гаалийн дэд даргын гаргасан тоот үйлчлэх хугацаа дууссаны дараа хариугаа ирүүлжээ. Ингэхдээ Засгийн газрын наймдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаас Цагаан хадны гаалийн хяналтын талбайн үйл ажиллагааг зогсоох талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Одоогоор тус гаалийн бүс хэвийн ажиллаж байна гэж мэдэгджээ.Гаалийн ерөнхий газрын дэд дарга Б.Батхишигээс энэ тухай тодруулахад "Наймдугаар сарын 21-нд Гаалийн ерөнхий газрын өглөөний шуурхай дээр Засгийн газрын хуралдаанаар Цагаан хадыг зогсоох тухай хэлэлцсэн байна. Энэ тухай www.zasag.mn сайтад мэдээлсэн учраас Гашуунсухайт руу албан тоот явуул гэж ГЕГ-ын дарга Б.Асралт чиглэл өгсөн. Энэ үүргийн дагуу дээрхи албан тоотыг явуулсан. Тэр үед боомт хариуцсан дэд дарга Е.Бат-Эрдэнэ ээлжийн амралттай байсан тул би орлож байсан. Гэхдээ би ч мөн ялгаагүй боомтын хөгжлийн хэлтсийг эрх хэмжээний хувьд хариуцдаг учраас тоот явуулах эрхтэй. Гэхдээ хаах тухай шийдвэрийг ГЕГ-ын даргын тушаалаар зогсоодог” гэсэн юм.  Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны аливаа акт, шийдвэрийг гаргахдаа дээд байгууллагын албан ёсны шийдвэрийн дагуу үүрэг чиглэл өгч  албан тоот гаргадаг гэдгийг ГЕГ-ын хариуцлагатай албан тушаалтан уг нь мэдмээр юм. Нөгөө талаар  Гаалийн ерөнхий газрын дэд дарга  Е.Бат-Эрдэнэ тэр даруй албажаагүй бичгээ өөрчлөх талаар санаачлага гараагүй гэдэгт хариуцлага тооцох асуудал энд сөхөгдөж байна. Тэрээр есдүгээр сарын 20-нд  Цагаан хадны гаалийн бүсээр нэмж нүүрс оруулах тухай албан тоотоо явуулсан байв. Уг нь сарын дараа биш  тэр даруйд нь  явуулсан бол асуу­­дал дороо намжих байв.
 
ЦАГААН ХАДНЫ ГААЛЬ  НҮҮРСЭЭ ҮНЭ ЦЭНЭТЭЙ БАЙЛГАХ БҮС
 
Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан багийн нутагт байрлах Цагаан хад гаалийн хяналтын бүсийг Гашуун сухайт боомтоор Таван толгойн нүүрсний уурхайн экспортод зориулан  2006 оноос бий болгосноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар Цагаан хаданд Гаалийн ерөнхий газрын зөвшөөрөлтэй үндэсний 22 компани гаалийн хяналтын бүс ажиллуулж байгаа бөгөөд нийт 700 гаруй хүн ажлын байраар хангагддаг. Гаалийн хяналтын талбайгаар орон нутгийн "Таван толгой”  компани  экспортод гаргаж буй нүүрсээ дамжин тээвэрлэдэг бөгөөд 2016 онд 4.1 сая тонн, 2017 оны эхний хагас жилд 2.7 сая тонн  нүүрс борлуулсаны 70 хувь нь энэ гаалийн хяналтын бүсээр дамжсан байна. Гаалийн хяналтыг энэ бүсэд хийснээр төрийн үйлчилгээг түргэн шуурхай гүйцэтгэдэг бөгөөд гаалийн хяналтыг бүрэн дүүрэн тавих боломжтой байдаг ажээ. Уурхайгаас Цагаан хадны гаальд нүүрсээ буулгахад үйлчилгээний хөлсөнд тонн тутамд 190 юан, Гашуунсухайтын  хилээр Ганцмодны гааль хүртэл ачихад 270 юан тус тус төлдөг. Дээр нь манай нүүрсний компаниудтай гэрээ хийж урьдчилгаа мөнгөө төлсөн хятад компаниуд Цагаан хадны гаалийн бүсээс нүүрсээ хурдан ачих сонирхол нь давамгай. Тиймээс манай Засгийн газар энэ бүсээ дэмжиж хөгжүүлэх нь манайд эдийн засгийн хувьд өгөөж­тэйг тэд онцолж байн­а. Нөгөөтэйгүүр нүүрс тээвэрлэлтийн урт цуваа үүсэхгүйгээс гадна Хятад гаалийн урсгалаа нэмэгдүүлэх хөшүүрэг болох сайн талтайг тус бүсэд үйл ажиллагаа явуулдаг "Энгүүн болор хуяг” компанийн жолооч нар ярьж байв.      Уурхайгаас БНХАУ хүртэл шууд ачилт хийхэд  245 км замыг туулна. Энэ замыг  уртын урт тээвэр гэдэг. Харин  уурхайгаас Цагаан хадны  хяналтын бүс хүртэл 210-215 км.Цагаан хадны хяналтын бүсээс хил гартал 20-25 км үүнийг богино тээвэр гэж ангилдаг. Одоогийн байдлаар уртын урт замд нэг жолооч 14 хоног орчим явж байна. Харин Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсүүдэд буулгаснаар 1-3 хоногт нэг удаа эргэлт хийх боломжтой байдаг. Ингэснээр жолооч нарын эрүүл мэнд, гэр бүлийн байдал, цалин хөлс, амрах ажиллах боломж, техникийн бүрэн бүтэн байдлаа хангах, засвар үйлчилгээг цаг хугацаандаа хийх, осол аваар буурах зэрэг олон давуу талыг бий болгодог. Тэгвэл уртын урт тээвэрлэлт хийлгэдэг аж ахуйн нэгжүүдийн 80 хувь нь хятад эзэнтэй компаниуд байдаг ба тэд жолооч нарын  нийгмийн асуудлыг огт хайхардаггүй, ажил, амралтын хуваарийг зохицуулдаггүй аж. Үүнээс болж осол аваар гардаг бөгөөд ажил олгогч компани хариуцлага хүлээдэггүй гэж наадмаас хойш гэртээ хариагүй жолооч нар ярьж байсан. Түүнчлэн уртын урт тээвэрлэлтийн дарааллаас шалтгаалан жолооч нар дуртай газраараа явж, шороон зам үүсч, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна. Мөн жолооч нар олон хоногийн тээвэрлэлтэд явснаар ядаргаанд орж  улмаар сэргээш болгон "мими” гэх хориотой бодисыг хэрэглэх болон бусад сөрөг үр дагавар гарсаар байна. Нөгөөтэйгүүр уртын урт тээвэр хийж буй жолооч нар нүүрсээ буулгаж чадахгүй хилийн цаана олон хоногоор саатаж,  эд зүйлсээ алдаж, хятадуудад дээрэмдүүлэх явдал  ихээр гардаг болжээ.Энэ тохиолдолд Ганцмодны боомтод монголчуудын эрхийг хамгаалах консул байхгүйгээс иргэд хохирсоор байгааг тэд ярьж байсан.
 
ГААЛИЙН ДЭД ДАРГЫН АЛБАЖААГҮЙ ШИЙДВЭРИЙН ГАЙ
 
 
Сар гаруй хугацаанд нэмж  нүүрс оруу­лаа­гүйгээс улсын төсөв тасрахад хүрчээ. 2016 онд Тавантолгой компани  54 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж,  Өмнөговь аймгийнхаа төсөвт ногдол ашиг болох 25 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Тэг­вэл нүүрс нэмж оруу­­лаагүйгээс үүдэж аймгийн болоод улсын төсөвт нүүрсний экспортоос орох орлого буурч энэ оны төсөв тасрахад хүрч байна гэж орон нутгийн "Тавантолгойн” эдийн засагч Ч.Төрмандах хэлэв. Мөн Гаалийн хяналтын бүсүүд байгуулан ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийн 40 гаруй тэрбум төгрөгийн  үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө үнэгүйдэх эрсдэлтэй болсон байна. Түүнчлэн Хайрхан багийн засаг захиргааны анхан шатны нэгжийг байгуулах, төрийн үйлчилгээний байгууллагад зарцуулсан төсвийн олон тэрбум төгрөг үр ашиггүй болох нөхцөл үүссэн ажээ. Мөн бензин түлшээ зөвхөн БНХАУ-аас худалдан авч  Монгол Улсад үлдэх нэмүү өртөг, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэдийн  мөнгөний эргэлт саарсан байна. Энэ хугацаанд  орон нутгийн олон иргэн ажилгүй, орлогын эх үүсвэргүй болж, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж эхэлжээ. Тус гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа  тээвэрлэлтийн орлогоос орж буй гадаад валютын урсгалыг Монголдоо авч үлддэг байдал зогсонги байдалд оржээ. Өөрөөр хэлбэл, Цагаан хадны гаальд хязгаарлалт тогтоосноор  жолооч нар тээврийн хөлсөө хилийн цаана зарцуулах нөхцөл үүсч нүүрс буулгасан хоосон машиныг 4-7 хоног хилээр буцааж гаргалгүй саатуулдаг  юм байна. Энэ хугацаанд нэг  жолооч дор хаяж тээврийн хөлснийхөө 70-80 хувийг урд хөршийн зочид буудал, хоол хүнс бусад хэрэглээндээ зарцуулдаг аж. Үүнээс хамаарч тээвэрлэлтийг дагасан техникийн бүх үйлчилгээ зог­сох эрсдэлтэйгээс гадна  жолооч нар амрах, хооллох, эмнэлэг үйлчилгээ авах боломжгүй бо­лох зэргээр олон асуу­дал үүсдэг талаар "Цагаан хад хөгжлийн гарц” ТББ-ынхан ярьж байв. Тээвэрлэлт удаа­ширсантай холбогдуулан нүүрсний компаниудад квот тогтоосон. Одоогоор өдөрт 650 машин хи­лээр гаргана гэхэд Орон нутгийн өмчит  "Тавантолгой” компанид өдөрт үүний 15 хувь нь гэхээр  90  машин нүүрс гаргах л болж байна. Иймээс Засгийн газар нь гаргасан шийдвэрээ эргэн харах нь зүйтэй юм. Мөн Засгийн газрын албан ёсны шийдвэр гараагүй байхад албан бичиг үйлдсэн даргад хариуцлага тооцох хэрэгтэйг анхааруулж байна.
 
Б.Наранбаатар: 12 кг "мими”-г илрүүлж цагдаагийн байгуулагад шилжүүлсэн
 
 
10-26-5Ц.БАЯР
 
МХЕГ–ын Гашуунсухайт боомт дахь экспорт, импорт хилийн хорио цээрийн  хяналтын хэлтсийн дарга Б.Наранбаатартай ярилцлаа.
 
–Хяналтыг хэрхэн тавьж байна вэ?
 
– 2007 онд манай улс Женевийн конвенцид нэгдэн орсон. Энэхүү конвенцийн дагуу мал эмнэлэг, ургамал хорио цээр, эрүүл ахуйн стандартыг олон улсын хэмжээнд мөрдөж ажилладаг. Хүн ба мал амьтаны гоц халдварт өвчнийг нэвтрүүлэхгүй байх үүрэгтэй. Энэ ажлын хүрээнд тээврийн хэрэг­сэлд ариут­гал халдвар­гүйжилт хийх, хүний халууныг хэмжиж  эрүүл мэндийг тодорхойлох замаар сэжиг бүхий хүн тээврийн хэрэгсэл, барааг нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч байна. Байгууллагдсан цагаас хойшхи хугацаанд ийм тохиолдол нэвтрээгүй, тайван байна.
 
–Бараа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал хэрхэн хангагдаж байна вэ?
 
–Монгол Улс хүнсний бүтээгдэхүүнийхээ тодорхой хувийг Хятад улсад импортолдог. Гэхдээ манай боомтоор хүнсний бүтээгдэхүүний импорт байхгүй. Замын–Үүд, Алтанбулаг боомтоор бий. Үүнд Мэргэжлийн хяналтын байгууллага, хилийн алба чанар аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна. Түүнчлэн химийн бодис, цацаргын болон барилгын материалд хяналтаа тавьж байна.
 
– Жолооч нар "Мими”-г хэрэглэх байдал гарсаар байна гэдэг үүнд ямар хяналт тавьж байна вэ?
 
–Мал, малын гаралтай бүтээгдэхүүн болон эмийн ургамал, самар хууль бусаар нэвтрүүлэх тохиолдол сүүлийн нэг жилийн хугацаанд гарсан. Үүнийг тухай бүрт нь илрүүлж, цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн. Хүний сэтгэцэд нөлөөлөх "мими”-тэй холбоотой зөрчил эрс багассан. Гааль болон манай байгууллагын хамтарсан шалгалтын үр дүнд 12 кг "мими”-г илрүүлж цагдаагийн байгуулагад шилжүүлсэн. 2012,2013 онд нүүрсний уртын тээвэрт хятад жолооч нар их явдаг байсантай холбоотойгоор уг бодисын хууль бус хэрэглээ бий болсон. Олон хоног нүүрс тээвэрлэж явахдаа унтахгүйн тулд "мими”-г хэрэглэдэг байсан. Манай улс үүнийг зөвшөөрдөггүй. Хятадын хувьд сүүлд хориглосон. Тээвэрт явж байгаа жолооч нарын 100 жолооч тутмын нэг нь хятад. Цаашид 100 хувь монгол жолооч нар яваад ирэхээр "мими”-тэй холбоотой зөрчил улам багасах болов уу.
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Цагаан хадны бужигнаан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 14:03
Өчигдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани