Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Агаарын бохирдол ба эрүүл мэнд

 

Агаарын бохирдол ба эрүүл мэндАгаарын бохирдол хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдгийг ДЭМБ-аас нэгэнт хүлээн зөвшөөрч, 2013 онд хортой агаар нь хорт хавдар үүсгэгч болохыг зарласан. Саяхан Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар зохион байгуулсан "Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган” дээр ДЭМБ-аас болон ЭМЯ-наас илтгэл тавихдаа агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд учруулж буй сөрөг нөлөөлөл, тоо баримтуудыг дурдсан. ДЭМБ-ын зөвлөмжөөр бол  боловсруулаагүй  түүхий нүүрсийг  айл өрх хэрэглэх ёсгүй. Гэвч өнөөдөр бодит байдал дээр Улаанбаатар хотын гэр хорооллын нүүрс түлж буй айл өрх  агаарын бохирдлын 80 хүртэл хувийг "үйлдвэрлэж” буй гол эх үүсвэр болж байна. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн илтгэлд дурдсанаар, агаарын бохирдол нь цаг уурын хүчин зүйлтэй хавсран нийслэлийн хүн амын амьсгалын замын өвчлөлийн 52.9, зүрх судасны өвчлөлийн 20, уушгины хавдрын 40,  хүүхдийн амьсгалын замын өвчлөлийн  24.1 хувийн шалтгаан болж байна.  Мөн  Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС-ийн  2014 онд хийсэн хамтарсан  судалгаагаар Улаанбаатар хотод өвлийн улиралд ургийн гаж хөгжил, зулбалт 3.6 дахин их байгаа нь  тогтоогдсон ба  агаарын бохирдолтод илүү өртсөн эхээс төрсөн ургийн хэмжээ 80 гр-аар бага байгааг тодорхойлсон байна.  Жирэмсэн үеийн эхийн тамхидалт, дам тамхидалт нь ургийн хөгжилд сөргөөр нөлөөлж байгааг ч тэмдэглэжээ. НҮБ-ын Хүүхдийн сангаас хийсэн судалгаагаар  Улаанбаатар хотын хүүхдийн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний  ихэнх нь уушигны доод замын цочмог халдвар буюу хатгалгаанаас үүдэж байгааг тогтоож,  хүүхэд насандаа агаарын бохирдолд өртөх нь цаашид агаарын бохирдолтой холбоотой архаг өвчнөөр өвчлөх тохиолдлыг улам ихэсгэх магадлалтай гэсэн байна.

 Түүхий нүүрсний дутуу шаталт, барилгын болон үйлдвэр, замын тоос шороо, ил задгай үнс зэргээс үүсдэг нарийн ширхэгт тоосонцор буюу  PM 2.5-ийн агууламж агаарын чанарын стандарт хэмжээнээс 9-31 дахин их байгаа бөгөөд энэ нь бусад бохирдуулагчаас хүний эрүүл мэндэд хамгийн их сөргөөр нөлөөлж байна гэж  судалгаагаар тогтоожээ.  Мөн хүхэрлэг  хий /CO2/, азотын давхар исэл /NO2/, угаарын хий буюу нүүрс төрөгчийн дутуу исэл /СО/-үүд  дан болон хавсарсан байдлаар  хурц,архаг өвчлөл үүсгэдэг ба агаарын бохирдол нь зөвхөн амьсгалын замын өвчлөл бус зүрх судас, мэдрэлийн тогтолцоо, нөхөн үржихүйн тогтолцооны эмгэг үүсгэх эрсдэлтэй байгааг ЭМЯ-ны илтгэлд өгүүлсэн. Агаарын бохирдлоос шалтгаалсан  өвчлөлийг  бууруулахгүй бол  эрүүл мэндийн салбарт дарамт болж байгааг ч тэмдэглэв.  НҮБ-ын Хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран агаарын бохирдлын эсрэг хариу арга хэмжээ аваагүйгээс гарах үр дагаврын өртгийн тооцооны судалгааг хийж,саяхан урьдчилсан танилцуулгыг хийсэн. http://ncph.gov.mn  сайтын  мэдээлэлд дурдсанаар , хэрвээ тодорхой арга хэмжээ авахгүй бол Улаанбаатар хотын хэмжээнд хүүхдэд үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээнд агаарын бохирдлын үзүүлж буй төсвийн ачаалал  2025 он хүртэл жил бүр 4,8 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байгаа аж. Ингэхдээ зөвхөн агаарын бохирдолтой холбоотой өвчлөлд зарцуулж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний шууд зардал болон улсын төсвөөс нэг хүнд зарцуулж буй эрүүл мэндийн зардлыг тогтвортой түвшинд байхаар тооцсон байна.    Засгийн газрын  2017 оны  гуравдугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолоор баталсан  "Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг  2017-2025 онд  хэрэгжүүлснээр  агаар бохирдуулагч эх үүсвэрийг  80 хувиар  багасган, дулааны станц, дулааны цахилгаан станцаас бусад хэрэглээнд түүхий нүүрсийг нийслэлд бүрэн хориглож, агаар, орчны бохирдлыг 50-иас доошгүй хувиар бууруулахаар тусгасан. Хэрвээ уг  хөтөлбөрт туссан зорилтот түвшинд хүртэл агаарын бохирдлыг бууруулж чадахгүй бол үүнтэй холбоотой гарах хүүхдийн эрүүл мэндийн шууд зардал дангаараа 2017-2025 онд Улаанбаатар хотын эрүүл мэндийн үйлчилгээнд 24,5 тэрбум төгрөгийн дарамт учруулах төлөвтэй байгааг дээрх судалгааны урьдчилсан дүнг танилцуулах үеэр тэмдэглэжээ.

Харин өнөөдөр нийслэлчүүдийн хувьд  агаарын бохирдлоос эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ гэдэг хамгийн чухал асуудал болоод байгаа юм. Агаарын бохирдлыг гадаад болон дотоод агаарын бохирдол гэж ангилдаг бөгөөд ДЭМБ-аас мэдээлснээр жилд дэлхий дахинд гадаад орчны агаарын бохирдлын улмаас 3.0 сая хүн, дотоод орчны агаарын бохирдлын улмаас 4.3 сая хүн нас бардаг ажээ.

АГААРЫН БОХИРДЛООС ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ

Гэр, байшингаа эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдалгүй болгох, түүхий нүүрснээс татгалзаж, цэвэр түлш,эрчим хүч хэрэглэх өрх гэр бүлийн хэрэглээг Засгийн газар дэмжих,   бодлогын хэрэгжилтийг сайжруулах, агаарын чанарыг тогтмол хянах зэрэг олон ажлыг төр, ТББ-ууд, иргэд хамтран хийж агаарын бохирдлыг бууруулахаар ажиллаж байна. Үүнтэй зэрэгцээд өрх гэр бүлийнхнийхээ, өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах талаар хүн бүр санаачлагатай  байх  нь чухал юм.

ДЭМБ, ЭМЯ болон бусад эрүүл мэндийн байгууллагуудаас  агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалахын тулд:

  • Томуугийн  эсрэг вакциныг эрсдэлтэй бүлгийн хүмүүст хийх
  • Агаар шүүгчийг цэцэрлэг, сургууль, эмнэлгүүдэд байршуулах
  • Маск тараах, хэрэглэх
  • Мэдээлэл сурталчилгааны кампанит ажил өрнүүлэх
  • Илчлэг сайтай хоол идэж, хүүхдээ хөхөөр хооллох
  • Иргэдийн эко хэрэглээ, санал санаачлагыг дэмжих
  • Агаарын чанарыг хянах зэрэг зөвлөгөөг өгдөг.

Томуугийн эсрэг вакцин:   Улирлын томуугийн эсрэг вакцин нь томуугаар өвчлөх, хүндрэх, өвчилсний дараа бусдад халдаах эрсдэлийг бууруулах үр дүнтэй арга гэдгийг ДЭМБ зөвлөдөг. Вакциныг хийлгэснээс хойш хоёр  долоо хоногийн дараа дархлаа тогтож, нэг жилийн туршид ханиад томуунаас хамгаалдаг. Вакциныг   бага насны хүүхдүүд, халдвар авах эрсдэлтэй эмнэлгийн байгууллагынхан, хүн ам бөөнөөр цуглардаг байгууллага, газарт ажиллаж, амьдардаг хүмүүс ,  архаг өвчний улмаас эмнэлгээр байнга үйлчлүүлэгсэд, уушгины багтраа гэх мэт амьсгал болон зүрх судасны тогтолцооны архаг эмгэгтэй хүмүүст хийх шаардлагатай.  Энэ жил улирлын томуугийн вакциныг  зарим хувийн эмнэлгүүд есдүгээр сараас хийж эхэлсэн бол  ХӨСҮТ аравдугаар сараас хийж эхлээд байна.

Агаар шүүгч: Хүн амьдралынхаа 90 хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг бөгөөд гэр, сууцандаа түүхий нүүрс түлэх, тамхи татах, мөн гадаад орчны агаарын бохирдол нэвтрэх зэргээс болоод дотоод орчны агаарын бохирдолд ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнууд өртөх нь элбэг. Тиймээс болж өгвөл түүхий нүүрс түлэхгүй, түллээ гэхэд галлагааны өрөө нь бусад өрөөнөөс тусдаа байх, сайжруулсан түлш, зуух хэрэглэх, гэртээ тамхи татахгүй байх, гадаа бохирдол ихтэй үед хаалга, цонхоо онгойлгохгүй байхыг эрүүл мэндийн байгууллагуудаас зөвлөж байна. Ялангуяа цэцэрлэг, сургууль, эмнэлэг зэрэг газруудад, гэр орондоо  HEPA шүүлтүүртэй агаар шүүгч тавих шаардлагатай.   Саймон Фрейзерийн их сургууль, АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв  хамтран жирэмсэн эхчүүдэд судалгаа хийжээ.  Судалгаагаар жирэмсний явцад агаар цэвэршүүлэгч тогтмол хэрэглэх нь   нарийн ширхэгт тоосонцорын агууламжийг 25 хувиар бууруулж, ургийн өсөлтөд сайнаар нөлөөлснийг тогтоосон байна. Агаар цэвэршүүлэгч  хэрэглэсэн эмэгтэйчүүдийн ургийн өсөлт   хэрэглээгүй эмэгтэйчүүдийнхээс сайн байжээ.  Мөн 2016  онд сургуулиудын анги танхим дахь нарийн ширхэгт тоосонцрын агууламж Монгол улсын агаарын чанарын стандартаас 3.1-10.05 дахин их буюу сурагчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд байгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн яамны судлаачид   судлан тогтоосон байна. Дотоод орчны агаарын бохирдлоос сэргийлэх, гадаад орчны  бохирдлыг бууруулахын  тулд  Засгийн газрын шийдвэрээр  шөнийн цахилгааны тарифыг тэглэсэн. Энэ шийдвэрийг ажил хэрэг болгох, ард иргэдийн хэрэглээг дэмжихээр БОАЖЯ-наас санаачлан  Агаар, орчны бохирдлыг бууруулах техник, технологи, мэдээллийн төвийг "Барилга Мега стор” төвд ажиллуулж эхлээд байна.

Амны хаалт  хэрэглэх:

Ялангуяа агаарын бохирдол ихтэй өглөө, оройд ажил, хичээл, цэцэрлэгтээ явах үедээ  тусгай шүүлтүүртэй, эрүүл мэндийн шаардлага хангасан материалаар хийсэн амны хаалт зүүж хэвшихийг зөвлөж байна. Ингэснээр тоос тоосонцор, хүхэрлэг  хий,  азотын давхар исэл  зэрэг хорт хийгээр хордохгүй байх боломжтой.

Агаарын чанарыг хянах:

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос www.agaar.mn вэб сайт болон agaar.mn утасны апликейшнийг ажиллуулж байгаа бөгөөд нийслэлийн оршин суугчид эдгээр сайт, апликейшнээр агаарын чанарыг хянаж, ажил амьдралаа зохицуулах боломжтой юм.

Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл

zaluu.com
Агаарын бохирдол ба эрүүл мэнд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өнөөдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өнөөдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өнөөдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани