Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

БАЯННУУРЫН ТЭМДЭГЛЭЛ ХОЁР БУЮУ УРАДЧУУДЫН СОЁЛ

БАЯННУУРЫН ТЭМДЭГЛЭЛ ХОЁР БУЮУ УРАДЧУУДЫН  СОЁЛ

Лханаагийн МӨНХТӨР /сэтгүүлч, яруу найрагч, Хэлбичгийн ухааны доктор/

Бор тохойн соёл. Энэ үгийг  Баяннуурчууд их ярих юм. Үржил шимт хөрс бүхий тариалангийн үйлд ихээхэн тохиромжтой, Хатан голын  сав газрыг  Бортохой гэдэг. Энэ нутгаар  олон зуунд идээшин дасаж, суурьшин суусан ард  түмнийг  Урадчууд гэх юм билээ. Урадчуудын соёлыг  өнөөдрийг хүртэл  тээж яваа зон олон бол  Урадын гурван гүнгийн хошууны үр сад. Тэд одоо Урадын хойд хошуу буюу нутаг орны байцаараа  Цог-Өндөр уулын хошуу, Урадын дунд хошуу буюу  Халиутын хошуу, Урадын өмнөд хошуу буюу  Монь уулын хошуу юм. Эдгээрээс  Монь уулын хошуу нь тариалах малжих дундын чанартай юм. Хойд буюу дунд хошуу нь  мал аж  эрхлэн аж төрдөг юм байна. Урадын дунд болоод  хойд хошуу нь  монгол улстай хил залгаж Бага мод Ганц мод  боомт  ажиллаж   ачаа болон хүн  зорчдог ажээ. Ганц модны цаана манай Бургастайн  боомт байна. Нүүрс гэдэг  ус мөрөн урсах адил  урагшаа цувдаг газар. Бага модоор нь ч ч бас нүүрс  урсана. Нэг иймэрхүү. Урад соёлын өв тээгч Урадын хойд хошуу нь Баяннуур аймгийн зүүн хойд бүсэд байршилтай. Баяннуур хотоос  манайхаар бол хорь гаруй км зайтай аж. Энэ хошуунд миний урдны танил Хас амьдран суудаг.  Тэр 30 шахам жил цагдаагийн алба хашсан.  Сүүлийн жилүүдэд  хошууныхаа үндэстний хэрэг эрхлэх газрын товчоогоор ажилтай. Соёл  шашин суртхуун морь мал,  зохиол бүтээл гээд юм юманд хүртээлтэй  гүйж явдаг нөхөр. Хас бол Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууны  цахар хүн л дээ. Энэ нутагт ирээд  30 гаруй жил болохдоо  Урад соёлыг   мэдэж, түүнийг  тээгч болтлоо  суурьшсан хүн. Эхнэр нь  хошууныхаа сурган хүмүүжлийн   албанд зүтгэж яваа багш хүн.  Бас Хас гэнэ. Гэхдээ "чимэг” тодотголтой... Урадын  хойд хошуу нийтдээ 3 хот, 3 сум, 50 багтай. Тус хошууны чанх ард талд байрлах хадтай уулыг даваад явмагц Өмнөговь аймгийн Гашуун сухайттай залгаад орчихно гэж байгаа. Гэхдээ  манай Гашуун сухайтын боомт бол Урадын дунд хошуугаар хиллэдэг.   Урадын хойд хошууныхан  Монгол улсын Архангай аймгийн Ихтамир сутай хамтын ажиллагаатай юм билээ.  Тэдний яриа хөөрөө аялга нь  халхчуудтай ялгаа зөрөө бага. Ганц нэг  үгийн зөрөөтэй нэрлэлт сонстож л байна. Тухайлбал  манайхан "тэрэг барина, жолоодно” гэдэг бол тэд "тэрэг тууна” гэх юм билээ. Ингээд сонсоод байвал зөрөөтэй үг хэллэг  бас бус бий.

БАЯННУУРЫН ТЭМДЭГЛЭЛ ХОЁР БУЮУ УРАДЧУУДЫН  СОЁЛ

 

БАЯННУУРЫН ТЭМДЭГЛЭЛ ХОЁР БУЮУ УРАДЧУУДЫН  СОЁЛ

Урад соёл гэдэг нь Эзэн Богд Чингис хааны төрсөн дүү хавт Хасар болон түүний үр ач нарын  угсаанд багтах овог аймгуудаас эхтэй гэж үздэг юм байна.  1649 оны намар  Урадын гурван гүнгийн хошуу нь  Чин улсын эзэн  Эеэр засагч хааны зарлигийг хүлээн одоогийн энэ нутагтаа  нүүж ирсэн түүхтэй. Нүүж ирсэн зорилго нь  говийн өмнүүрх халх аймгуудыг сэргийлэн хамгаалах  явдал байсан  тухай түүхэнд бас дурдсан байдаг.  Урадчуудын соёлын  ирэлт нь үнэндээ  жижиг гар үйлдвэрлэл, гэр сууц, зэвсгийн соёлоос эхтэй ч өдөр дутмын  амьдрал ахуйн наад захын соёлууд ч мөн уламжилсаар өдгөөд хүрчээ.

Нэгэнтээ миний бие сэтгүүлч Б.Занданхүүгийн бичсэн "Дундад улсад байгаа монгол үндэстнүүдийн тухай цуврал нийтлэл”-үүдийн нэгээс  арваад жилийн өмнө уншиж байсан юм л даа. Тэнд  "...Их зуу аймгийн Үүшин хошуунд байгаа Бор тохойн соёлын буурь нь одоогоос 50-35 мянган жилийн өмнөх дурсгал бөгөөд Бээжингийн Жеү Кеүдяний уулын агуйн хүний соёлтой зэрэгцэн нэрд гарч байна. " гэсэн  өгүүлбэр юм. Тийм болохоор Бортохойн соёл гэдэг нь үнэндээ Хатан голын өмнө хойно бүр дэлгэрсэн эртний  соёл юм.  ӨМ-ын Багшийн их сургуулийн профессор, доктор Б. Мөнхөө бол урад соёлын төлөө эрдэм ухаан судлал бүтээлээ зориулж яваа сэтгэл  зүтгэлээрээ холбогдсон Урад нутгийн уугуул том сэхээтэн. Урад соёлыг хөгжүүлэх  өвлүүлэх талаар олон ажил санаачлан  зөвөлж,  бүтээлцэж яваа хүн. Тэрээр  Бор тохойд буй болсон  Урад соёлын тухай  хэлэхдээ: "...Урад соёл гэдэг бол монголын малжих нүүдэлчний хамтын соёлын суурь дээр тэд нарын оршин суугаа байгалийн онцлог нөхцөл, амь ахуй, цаг агаар, хур тунадасын хэмжээ зэрэгт баримтлагдаж шинээр үүсэж биелэгдсэн үйлдвэрлэлийн болон нийгмийн  аж амьдралын өвөрмөц  зан соёлыг зааж буй. Хэллэгээнгүй хөгжилийн явцдаа урадчууд нь төр шашин хоёр ёсоор дамжин  Манж, Төвдийн соёлыг хүлээж шингээсэн бөгөөд  ялангуяа 19-р зууны сүүлч  20 дугаар зууны эхнээс  урадчууд нь өөлд, хошуд, халх ордос зэрэг хөрш зэргэлдээ  монгол овог аймгийнхаа соёлд нэлээд нөлөөлөгдсөн ба ойрын дал наян жилийн  хооронд хятадын соёлд ихээр  нөлөөлөгдсөн билээ.  Тиймээс, эдүгээгийн  урадын соёл гэдэг нь  хэрэг дээрээ монголын уламжлалт соёл болон нутаг орны эх байгалийн амь ахуйд баримтлагдсан  урадын уулын өвөрмөц  соёлоор суурилсан  Ордос зэрэг монголын бусад овог  аймгуудын соёлыг нэгэн хэмжээгээр  багтаасан мөн Төвд, Манж, Хятад зэрэг харийн соёлыг нэлээд  шингээсэн хам буюу холимог соёл болно” гэж тодорхойлсон байна. Ер нь урадын соёлын тодорхой хэсгийг бүтээсэн хүний нэгэнд Мэргэн гэгээн Лувсандамбийжанцан зүй ёсоор ордог. Энэ эрдэмтний тухай   тэмдэглэлийнхээ эхний хэсэгт  өгүүлсэн болохоор энэ удаад товчилсу... Баяннуурчууд  "Бортохой” гэдэг  үгийг их хүндэтгэн зардаг юм билээ. Бортохой дээд сургууль гэж байна. Бор тохой архи гэж нэртэй архи хийдэг.  Бор тохойн гурил  бүх хятадад алдартай. Энд  улаан буудай  амтат гуа тариалах талаараа  ойр тойрондоо нэрд гарсан. Тийм болохоор архи  гурил хоёрыг нь  жаахан тодруулья. Эндхийн хамгийн нэр хүндтэйд тооцогдох хүнсний үйлдвэр бол  Бор тохойн архины үйлдвэр. Архи нэрж гаргах арга нь ерөнхийдөө монгол архийг нэрж гаргах арга технологитой адил боловч хамгийн гол нь хадгалалт хамгаалалтын горим нь чанартай архи болгоход ихээхэн нөлөөтэй гэнэ. Том агуулахад зургаан эгнээ болгож ухсан нүхэнд улаан буудай, эрдэнэ шишийг 3-10 хоногийн хугацаатай дарж исгэдэг. Дараа нь исгэсэн буудайндаа буурцаг нэмж хийгээд 80 орчим градустай архи гаргаж авна. Ингээд уураар нэрж гаргасан өндөр градустай буудайн архийг төмөр саванд хийж удаан хугацаагаар хадгалж, исгэнэ. Амт чанарын хувьд вааранд хадгалсан архи нь арай илүү гэнэ. Иймэрхүү маягаар өдөртөө 2000 тн архийг зах зээлд нийлүүлдэг аж. Зөвхөн энэ архины үйлдвэрт л гэхэд 8000 орчим хүн ажилладаг гэх боловч өдрийн цагт эзгүй гудамжууд, нам гүмхэн орчин үргэлжилнэ. Бор тохойн архины үйлдвэрээс холгүй Хэн Фэ гурилын үйлдвэр оршдог. Хамгийн их цавуулагтай сунадаг гурилыг энд  үйлдвэрлэдэг. Энэ гурилаараа Ли Эн Хай гэдэг нөхөр 1 кг гурилыг хэрчсэн байдлаар нь хамгийн урт буюу 5200 км сунгаж чадсанаараас геннисийн номонд ч хүртэл орсон гэнэ. Энэ гурилаас Өмнөговийн Таван толгой, Оюу толгой компаниуд худалдан авч, ажилчдынхаа хүнсний хэрэгцээг хангадаг гэсэн. Энэ бүхэн бол Урад соёлын  өнөө цагийн үргэлжлэл болой. Идээ ундааны соёлд  нэмж байгаа нэг л төрлийн  үйлдвэрлэлийн соёл юм даа. Хатан голын усаар ундаалсан  улаан буудайн гурил нь урсдаггүй цавуулаг сайтайгаараа  алдаршжээ. Бас  амтат гуа их хэмжээгээр тариална. Шаргал өнгөтэй чихэрлэг амтат энэ гуа Баяннуурчуудын  идээний соёлд өөрийн байр суурьтай. Урадын  хойд хошууныхан тэмээ  олонтой. Тэмээний  сүүг ашиглах, олон төрлийн цагаан идээ хийж, тэр нь  зах зээлд өндөр үнэтэй борлуулагддаг ажээ. Бас  тэмээний уралдаан, тэмээн поло тоглохдоо гарамгай. Монгол улсын Өмнөговь аймагтай тэмээний уралдаан тэмээн пологоор  уралдаан тэмцээн зохиож аваргалж байсан гээд л бахархацгаана. Хорвоод ховордоод байгаа хоёр бөхт тэмээгээ өсгөн үржүүлж, ашиг шимий нь бүрэн дүүрэн ашиглаж байгаа нь бахархууштай. Тэмээний өвөрмөц соёл нь  урадчуудын соёлын нэгээхэн хэсэг мөн. Гадна дотнын жуулчдын нүд хужирлах нэг  үзэмжийн газар нь  тариалах соёл,  Хатан голын суваг татах  явцыг  ханаар нь дүүрэн үйл  явдлын дарааллаар нь зурсан байх юм билээ. Тариалах соёл ч бас  энд ихээхэн дэлгэрчээ.

                                                2017.10.25  Баяннуур-Хөххот

 

БАЯННУУРЫН ТЭМДЭГЛЭЛ ХОЁР БУЮУ УРАДЧУУДЫН  СОЁЛ

 

БАЯННУУРЫН ТЭМДЭГЛЭЛ ХОЁР БУЮУ УРАДЧУУДЫН СОЁЛ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани