Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хулгайн анчдын гол зэвсэг нь хавх болжээ

<!-- MBegin:http://dursamj.mn/uploads/posts/2017-10/1509094449_22810438_1558442437549015_1954068026_o.jpg| --> Хулгайн анчдын гол зэвсэг нь хавх болжээ <!-- MEnd -->

 

Хавх гэдэг бол амьтны хөлийг хавчин, явж чадахгүй болгох, тусгай төмөр хүрээ буюу уланд бэхэлсэн хоёр хавирга, тэдгээрийг босгож хавчих шахуурга бүхий уян хатан хос гараас бүрдэх ан агнах хэрэгсэл юм. Өөрөөр хэлбэл, амьтныг үхэн үхтэл, тамир нь барагдтал тарчлаан зовоож, мах, ясыг нь хугалж, тасалж, шигдсээр хөдөлж ч чадалгүй шаналсаар үхүүлдэг багаж, зэвсэг. Хавханд орсон амьтдаас маш цөөн нь мултарч чаддаг ч дийлэнх нь хөлөө тэр чигт нь тасдаж үлдээгээд, эсвэл хөл нь тасарч одсон байдаг гэдэг. Монголчууд хэдийгээр амьтныг тамлан зовоох, үүр, ноохой, нүхэнд нь ус цутгах, утах, хавх зүүх, хор тавих зэрэг аргаар ан агнахыг эртнээс цээрлэж ирсэн ч энэ мэт тарлаан зовоодог аргууд ялангуяа хавх тавих явдал орон нутагт өргөн хэрэглэгдсээр байгаа. Сүүлийн жилүүдэд хавхыг хориглох, хавхаар ан хийлгэхгүйн тулд холбогдох газруудаас шат дараат арга хэмжээ авч, багагүй үр дүнд хүрч байгаа. Үүний нэг жишээ нь, ерөнхий боловсролын сурагчдын санаачилгаар эхэлсэн "Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аяныг энэ намар гурав дахь жилдээ Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Хөвсгөл, Увс аймагт өрнүүлсэн явдал юм. Аяны нийт хугацаанд 1434 хавхыг байгальд тавихаас сэргийлж чадсан гэдгийг албаныхан онцолж буй. Ийн онцлох болсон шалтгаан нь нэг хавх хамгийн багадаа 10 амьтны амь тасалдаг гэж үздэг. Харин дээрх аяныг өрнүүлснээр багадаа 14340 амьтанд амьдрах "эрх” олгосон гэсэн үг юм. Гэхдээ энэ хангалттай тоо бас биш юм. Аяны хүрээнд цуглуулсан хавхны цөөнгүй хэсэг нь аяныг зохион байгуулагчдын зүгээс санал болгосон бидон, хувин тэргүүтэй зүйлсийн оронд иргэд сайн дураараа авчирч сольсон хавхнууд. Үүний цаана хадгалж, нөөцөлж үлдээсэн хэчнээн хавх байгааг таах боломжгүй. Мөн хилээр ямар ч хориг саадгүй нэвтрүүлэн оруулж ирж буй хавхыг иргэд хямд үнээр хэчнээнийг худалдан авч буй нь ч тодорхой бус юм.

 

Уг нь Монгол Улс Амьтны тухай хуулиараа "Хавхаар ан хийхийг хориглосон” заалттай. Гэвч уг заалт хэрэгждэггүйн дээр хавх нь хулгайн агнуурын гол багаж, хэрэгсэл болсоор байгаа юм. Буугаар буудаж ан хийхийн оронд хавх тавих нь бусдад баригдахгүй байх нэг арга болсныг хууль хяналтынхан онцолдог. Тиймдээ ч хулгайн анчид гол зэвсгээрээ хавхыг сонгодог болжээ. Ялангуяа ан амьтан ихтэй баруун аймгуудад хавх зэрлэг амьтдын жинхэнэ дайсан болж хувираад байна.

Хэрвээ дээрх хуулийн заалт хэрэгжсэн бол, холбогдох албаныхан хэрэгжилтийг хангахын төлөө ажилласан бол өнгөрсөн хугацаанд хэдэн мянган амьтан хууль бус ангийн золиос болохгүй байсан биз ээ. Хавханд бүх төрлийн амьтан орох магадлалтай ч амьтны арьс, эд эрхтэнд шунагч түүхий эдийн хууль бус худалдаачид ихэвчлэн чоно, үнэг, хярс, мануул, цоохор ирвэс, туулай, тарвага зэрэг амьтныг ашгийн зориулалтаар агнасаар байна.

Хэдийгээр дэлхий дахинд амьтны эд эрхтэн, үс, арьс хамгийн их ашигтай бизнесийн тоонд ордог ч сүүлийн жилүүдэд зовж, тарчилж үхсэн, алуулсан амьтны эд эрхтэн, арьс, үсийг үйлдвэрлэл, бизнестээ ашиглахгүй гэх санаачилга, стандарт, баримтлалыг зарим орны үйлдвэрлэгч, томоохон брендүүд өндөр шаардлагаа болгох болсон. Жилд дунджаар 50 тэрбум туулай, 50 сая булга, дөрвөн сая үнэг зөөлөн, дулаан үстэйнхээ төлөө тамлуулж үхдэг гэх баримт бий. Тэднийг зориудаар фермийн нөхцөлд үржүүлж, эцэст нь хүзүүг нь мушгих, хийгээр хордуулах, тогонд цохиулах гээд аль болох хямд зардлаар арьсыг нь сэвтээж, муутгахгүй байх аргаар амийг нь тасалдаг гэдэг. Нэг булган шуба хийхийн тулд 16-17 булгыг амьдаар нь өвчдөг гэх мэдээлэл бий. Үйлдвэрлэгчид нь "3-4 сартай нялх булганы арьс хамгийн сорлог үстэй байдаг. Булганы амь нь тасрахад арьсны сорлог үс "үхэждэг" учир заавал амьдаар нь өвчих шаардлагатай” тухай хэвлэлд ярьсан байдаг. Амьдаараа өвчүүлсэн нялх булга 10-15 минут зовж, тарчилсаар үхэж буй видео бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсанаар өндөр хөгжилтэй орнуудад амьтны арьсаар хийсэн хувцаснаас татгалзах, өмссөн хүнд таатай ханддаггүй байдал хүчээ авсаар байгаа юм. Үүний цаана амьтныг тамлан хөнөөх, ялангуяа хавх гэх мэт яс, махыг нь тасдаж, зовоож, тарчилгаж аминд нь хүрдэг ангийн хэрэгслийг дэлхий нийтээрээ халах, энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, жигших хандлага, санаачилга өрнөж, жил ирэх тусам хүрээгээ тэлсээр байгаа юм. Хавхаар амьтан агнах нь ч мөн дээрхийн адил яргалал, тамлалд багтдаг учир гаднын олон оронд хавхаар ан хийхийг хориглоод байгаа. Маш цөөн тооны оронд хавхыг зүй зохистой ашиглах, шаардлагатай онцгой тохиолдолд тусгай зөвшөөрлийн дагуу хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг аж.

Манайх шиг хөдөө орон нутагт амьдарч буй малчин хийгээд фермер айл бүхэн нь шахуу хавх хадгалах үзэгдэл дэлхийн аль ч оронд байхгүй. Тэр бүү хэл хүүхэд, багачуудаа тарвага, үнэг тэргүүтэнд хавх тавиулдаг ард түмэн ч байдаггүй аж. Гаднын орнуудад тухайн фермер, аж ахуйд үнэхээр хор хөнөөл учирч мэдэхээр тохиолдолд, тусгай зориулалтын ан (гэхдээ энэ аргыг бараг хэрэглэдэггүй)-гийн үед гэх мэт маш цөөн тохиолдолд өндөр өртөг төлж ашиглахыг зөвшөөрдөг аж. Гэхдээ судалгаагаар энэ аргыг хэрэглэх зөвшөөрөл хүссэн, хэрэглэсэн иргэн, аж ахуйн нэгж, анчин бараг бүртгэгддэггүй байна. Энэ нь тухайн орны ард иргэдийн амьтныг нигүүлсэх, зовоож, тарчлаахгүй байх үзэлтэй холбоотой. Харин Хятад, Орос тэргүүтэй зарим оронд хавхыг ангийн зориулалтаар ашигласаар байгаа юм. Түүнчлэн амьтны хууль бус агнуур, наймаа их гардаг орнуудад хавх борлуулалт сайтай ангийн хэрэгсэлд багтдаг байна. Энэ ч үүднээс хавхыг нууц хэлбэрээр үйлдвэрлэх, улс орнуудад худалдан борлуулах байдал ч элбэг байдаг аж. Гэхдээ энэ үйлдвэрлэл хийгээд хууль бус агнуур жил ирэх тусам шахагдаж, үслэг болоод арьсан эдлэл, хувцас, чимэглэлийн үйлдвэрүүд шил дараалан зовж үхсэн амьтны эд эрхтнийг үйлдвэрлэлдээ ашиглахгүй хэмээж буй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд нэр бүхий алдартай брендүүд үслэг эдлэлээс татгалзаж буйгаа илэрхийлсэн. Тухайлбал, Италийн тансаг зэрэглэлийн брэнд "Gucci” амьтны үснээс татгалзах болсноо албан ёсоор зарласан. Харин өнгөрсөн жил "Giorgio Armani”, түүнээс өмнө "Hugo Boss”, "Ralph Lauren”, "Vivienne Westwood” гээд загварын томоохон брендүүд цаашид үслэг эдлэл бүхий хувцас, загвар үйлдвэрлэхгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Энэ бол дэлхийн зах зээл байгаль, амьтнаа хайрлах, нигүүлсэх, амьтныг тарчлаахгүй байх, хууль бус ангийн эсрэг нэгдэж буй нэг хэлбэр. Мөн амьтныг хамгийн ихээр өвтгөж, шаналгаж, зовоож аминд нь хүрдэг ангийн хэрэгслүүд, ялангуяа хавхыг халах, хэрэглэхгүй байх санаачилга идэвхтэй өрнөж, үр дүнд хүрсээр байна.

 


Хулгайн анчдын гол зэвсэг нь хавх болжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани