Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсний зах зээлд Монгол ялагдаж байна

Нүүрсний зах зээлд Монгол ялагдаж байна

 

Хятадад нүүрс нийлүүлэх орнуудаас зөвхөн Монголын экспорт буурч байна

Тавантолгойн ордыг тойрон олборлолт явуулж байгаа компаниуд нүүрсний үнийн өсөлтийн таатай үеийг мэдэрч чадахгүй хоосон хоцорч мэдэх нь. Монголоос Хятадад нийлүүлж буй экспортын нүүрсний биет хэмжээ долдугаар сараас хойш тогтмол буурч байгаа бол Австрали болон Индонез, Канадынх тогтвортой хэвээр байна. Ялангуяа, БНХАУ-ын ОХУ-аас импортолж буй нүүрсний хэмжээ эсрэгээрээ өсөх болов. Тоймлон хэлбэл, Хятадын нүүрсний импортод эзлэх Монголын орон зай багасч, экспортын хэмжээ буурч байна.
 
Тэрчлэн Хонконг болон Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьцааны ханш өсөлтийн чигээ өөрчилж, ялимгүй уналт ажиглагдах боллоо. Эл ордоос экспорт хийж буй компаниудын нөхцөл байдалтай танилцъя. Нэг тонн нүүрснээс 17 ам.долларыг төсөвт төвлөрүүлж байна Уран дархчууд төмөр хайлуулах, уяраах зорилгоор өнгөрсөн зууны эхээр Тавантолгойн нүүрсийг ашиглаж байсан гэдэг. Тэмээн хөсгөөр тээж амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн "хар алт” өдгөө экспортын голлох бүтээгдэхүүн болж, эдийн засгийн өнөөдрийн төрхийг тодорхойлох хэмжээнд ирээд байна. Орос, Монголын геологичдын хамтарсан шинжилгээ судалгаагаар хожим олж тогтоосон Тавантолгойн орд чухамдаа дэлхийн гангийн зах зээлийг ундаалж буй нь энэ.
 
Тус ордыг түшиглэн үйл ажиллагаа явуулж байгаа гурван компанийн хамгийн ахмад нь "жижиг” гэх тодотголтой "Тавантолгой”. Хагас зуун жилийн түүхийг бичиж яваа орон нутгийн өмч давамгайлдаг уг компани өнгөрсөн оноос нүүрсний экспортыг гүний гаалиар явуулах болжээ. Ингэснээр худалдан авагч талд ойр дөхөм болж, хил, гаалийн худалдааг хөнгөвчилсөн байна. Тавантолгойн орд газраас анхны нүүрсний экспортын шанг эхлүүлж байсан тус компани байгуулагдсан цагаасаа хойш нийт 32.9 сая тонн нүүрс олборлосон мэдээтэй байна. Сүүлийн таван жилийн хугацаанд "Тавантолгой” хувьцаат компани 17.2 сая тонн нүүрс олборлон борлуулжээ. Үүнээс 16.2 сая тонныг экспортод гаргасан бол дотоодын зах зээлд нэг тонн нүүрс нийлүүлсэн байна.
 
Монгол Улсын экспортын нүүрсний нэгэн томоохон тоглогч "Тавантолгой” энэ оны есдүгээр сарын байдлаар гурван сая тонн нүүрс өмнөд хөршид гаргажээ. Энэ нь нийт экспортын 13 хувийг эзэлж байна. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Тавантолгой”-н нэгж хувьцааны ханш 9350-9400 төгрөгийн үнэлгээтэй байгаа юм. Хувьцааны ханш энэ он гарсаар долоо дахин өссөн нь компанийн үнэ цэнийг улам өсгөжээ. Гэвч нүүрсний экспорт хил дээр олон хоногоор саатаж байгаа нь компанийн ашигт ажиллагаанд нөлөөлөхөөр байна. Сүүлийн арван жилийн хугацаанд татвар, ногдол ашиг хэлбэрээр хагас их наяд төгрөг хуваарилсан тус компани ойрын жилүүдэд нүүрс баяжуулах үйлдвэртэй болохоор төлөвлөж буй. 13 дахь жилдээ нүүрсний экспорт хийж буй "Тавантолгой” нэг тонн нүүрснээс 17 ам.долларыг Монгол Улсын төсөвт төвлөрүүлдэг аж.
 
Компаниудын хувьцааны ханшид уналт ажиглагдах боллоо
Компанийн 51 хувийг орон нутаг, үлдсэн хувийг "Ажнай” болон "Ээрмэл” компани эзэмшдэг билээ. Тус компани Тавантолгойд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй гурван компаниас ганцаараа дотоодын зах зээлд борлуулалт хийдэг. Баруун Цанхийн олборлолтын зардал хоёр дахин буурчээ Төрийн өмчит боловч иргэн болгондоо 1072 ширхэг хувьцаа өмчлүүлсэн "Эрдэнэс Тавантолгой” компани Цанхийн зүүн уурхайгаас энэ онд 7.2 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байна. Тус уурхайгаас өнгөрсөн хугацаанд нийт 16.6 сая тонн нүүрс экспортолсон байдаг. Тавантолгойн ордын Цанхийн баруун уурхайн олборлолтын үйл ажиллагааг "Монгол Уурхайчид” түншлэл гэрээгээр дөрөв дэх жилдээ гүйцэтгэж байгаа аж.
Цанхийн баруун уурхайгаас энэ онд зургаан тонныг олборлохоор тооцоолсон байна. Ордын баруун хэсэг 1.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Экспорт 2013 онд эхэлж, үүнээс хойш нийт 11.9 сая тонн нүүрс экспортлоод байна. Цанхийн уурхайн олборлолтын зардал зүүн уурхайнхаас хоёр дахин буурчээ. БНХАУ-ын коксжих нүүрсний 20 хувийг дангаар нийлүүлэх боломжтой "Эрдэнэс Тавантолгой” үйл ажиллагаа эхэлснээс хойш зургаан жилийн хугацаанд 24 сая тонн нүүрс экспортолсон дүн мэдээтэй байна. Тавантолгойн нүүрсэнд нэмүү өртөг шингээж байна Хувийн хэвшлийнхэн нүүрсний салбарт хэрхэн үр ашигтай төдийгүй нийгмийн хариуцлагатай ажиллаж болж байгааг "Энержи Ресурс” компаниас харж болно.
Хонконгийн хөрөнгийн зах зээлд "Mongolian mining Corporation” нэрээр хувьцаагаа гаргаад долоон жилийг ардаа орхисон тус компани нэг тонн баяжуулсан нүүрсээ 110 ам.доллар хүргэн зарж байна. Харин бусад уурхайн нэг тонн нүүрсээ хамгийн ихдээ 73 ам.доллараар экспортод гаргаж байгаа юм. Баяжуулах үйлдвэр байгуулсан нь ийнхүү зах зээл сэргэх цагт үр ашгаа давуулан өгч байгаа нь энэ. Жилд 15 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай тус үйлдвэр Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг зах зээлд тодорхойлж байна. "Энержи Ресурс” компани "Ухаа худаг” төслийн хүрээнд 18 мегаваттын цахилгаан станц, уурхайн цогцолбор сургууль, цэцэрлэг зэргийг уурхайн хаяа залган ашиглалтад оруулж, орон нутгийн хөгжилд өнгө нэмж яваа. "Ухаа худаг” уурхайгаас "Энержи Ресурс” компани энэ он гарсаас хойш 2.9 сая тонн нүүрс экспортолсон байна.


https://ubinfo.mn/read/7740

Нүүрсний зах зээлд Монгол ялагдаж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани