Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ний хятад ажилчин Монгол хүн зоджээ

Монгол улсын газар нутагт байгаа л бол гадаадын хэнбугай ч гэсэн Монгол улсын хууль дүрэм захирагдах ёстой. Гэвч зарим нэг Хятад иргэний хувьд үүнийг мэддэггүй бололтой. Мэдсэн ч үл тоомсорлодог бололтой. Үүний баталгаа болсон нэгэн хэрэг саяхан шүүхээр шийдвэрлэгдсэн байна. БНХАУ-ын иргэн Жи Шаодун /Ji Xiao Dong/ нь Дорнод аймгийн Матад сумын нутагт үйл ажиллагаа явуулах Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ний газрын тосны 19 дүгээр талбай дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан Ц.Цогтбаатарын толгой руу цохиж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна. Улмаар яаж байгаа юм бэ гэхэд "намайг зөрүүлээд зодчих” гэх агуулга бүхий биеийн хөдөлгөөн хийж байсан аж. Хамгийн гол нь Хятад ажилтан эхэлж дээрээс нь шавар асгачхаад дараа нь араас нь цохиж ухаан алдуулсан байгаа юм.

Энэ хэрэг 2017оны 07-р сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын нутагт үйл ажиллагаа явуулах Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ний газрын тосны 19 дүгээр талбай дээр болжээ. Хэргийн талаар БНХАУ-ын иргэн  Жи Шаодун /Ji Xiao Dong/ мэдүүлэхдээ: "…би тухайн ажилтныг доошоо хараад тамхи татаж ажлаа хийхгүй байна гэж бодоод монгол ажилтан Цогтбаатарын толгой хэсэг рүү нь хамгаалалтын малгайтай байсан. Тэгээд нэг удаа зөөлөн цохисон… Тамхи татаж байгаа талаар хараагүй бөгөөд доошоо хараад сууж байсан болохоор харагдаагүй. Өөрийнхөө таамаглалаар татаж байна гэж бодоод цохьсон” гэж мэдүүлжээ.

Харин энэ хэргийн талаар хохирогч Ц.Цогтбаатар: "…намайг хувцсаа цэвэрлэж байхад дээшээ өрөм рүү гараад ир гэхээр нь хувцсаа цэвэрлэж дуусчхаад дээшээ гараад нэг труба хийчхээд хараад сууж байхад миний араас шилэн хүзүү рүү цохиод авсан. Би эргээд харахад миний дээрээс шавар асгасан хятад ажилчин өөрийгөө цохь гээд байгаа юм шиг гарынхаа хөдөлгөөнөөр хэлээд байхаар нь би цохихгүй гэж гарынхаа хөдөлгөөнөөр тайлбарласан…намайг юугаар цохисон бэ гэж хэлэхэд харин тэр хятад хүн хамаагүй, тоглоомоор цохьсон юм гэж орчуулагчаараа дамжуулж хэлж байсан. Би касk малгайтай байсан, миний ар дагз, шилэн хүзүү хоёрын хавьд цохисон. Бn тухайн үед нэг хэсэг толгой манараад ухаан алдсан. Маргааш нь эмнэлэг хэвтсэн.” Хэмээн мэдүүлсэн байгаа юм.

Өөрөөр хэлбэл зөөлөн цохисон бол хүн ухаан алдахгүй. Харин чанга цохисон байгаа юм. Үүнийг шүүх эмнэлгийн дүгнэлт баталдаг. Тодруулбал шүүх эмнэлгийн дүгнэлтэд

  1. Ц.Цогтбаатарын биед тархи доргилт, дагз хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. 2. Дээрх үүсгэгдсэн гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ.

Монгол улсын иргэний биед халдсан БНХАУ-ын иргэн Жи овогт Шаодун гэгч хэн бэ?

 Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1987 оны 09 сарын 17-ний өдөр Лиао Нин мужийн Бэй Пиёо хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, 8 дугаар анги төгссөн, өрөмдлөгийн мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, БНХАУ-ын Лиа Ни аймаг Бэй Фио нийслэлийн Хэй Чэн Зи Жэн Си Вангуан Чен гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Дорнод аймгийн Матад сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ийн газрын тосны 19 дүгээр талбайд өрөмдлөгийн ажилтай, 211381198709175715 регистрийн дугаартай, Жи овогт Шаодун.

Хүн зодоо Хяталын иргэн ямар ял авав

БНХАУ-ын иргэн нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Монгол улсын  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна гэж шүүх үзсэн байна. Мөн Жи Шаодун /Ji Xiao Dong/-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмэ хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгуулийн ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзжээ.

Тиймээс Жи Шаодуныг /Ji Xiao Dong/ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жи Шаодуныг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу / зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ. Улмаар ялтан Жи Шаодун торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15/арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихоор болсон. Мөн Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан байна.

Энэ хэрэг Монгол улсад хууль үйлчилдэг, гадаадын хэн ч гэсэн бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй гэдгийг БНХАУ-ын нэг иргэнд анхааруулсан сануулга байлаа. Харин Хятадын бусад иргэнд анхааруулах, сэрэмжлүүлэх ажлыг БНХАУ-ын элчин сайд, яам нь хийх биз ээ !!!

Dorgio.mn

Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ний хятад ажилчин Монгол хүн зоджээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өчигдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өчигдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани