Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Үнэт металлын зах зээлд харш жил болно

Түүхий эдийн ханш өнгөрсөн хэдэн жил үзэгдээгүй өндийсөн 2017 он улиран одох гэж байна. Тэгвэл угтан авах гэж буй 2018 онд түүхий эдийн ханшийн муруй хааш чиглэх бол. Дэлхийн санхүү, эдийн засгийн томоохон байгууллагын нэг болох Дэлхийн банкны шинжээчид түүхий эдийн зах зээлийн шинэ таамгаа танилцууллаа. Вашингтонд төвтэй тус байгууллагын тооцоогоор энэ онд багагүй өндийсөн үйлдвэрлэлийн тавааруудын ханш тогтворжино. Харин тогтворжоод буй үнэт металлын зах зээлд харш жил болох төлөвтэй.

Тухайлбал, цагаан алтнаас бусад үнэт металлын ханшид уналт давамгайлна. Учир нь энэ төрлийн түүхий эдийн ханштай урвуу хамааралтай ам.долларын ханш өсөхөөр байна. "Ногоон”-ы ханшийн өнгийг тодорхойлдог АНУ-ын төв банк мөнгөний бодлогоо чангалах боломж нээлттэй байгаа. 2009 оны хямралын үеэр "хэвтэр"-т орсон Америкийн эдийн засаг өнгөрсөн найман жилийн хугацаанд тэнхэрч, эргээд өндийж эхэлсэн. Дэлхийн тэргүүлэх эдийн засгийн "эрүүл мэнд" сайжирсан нь эргээд мөнгөний сул бодлогоо хазаарлах суурь нөхцөл болоод буй аж. Зөвхөн ирэх он гэлтгүй энэ оны эцэст Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөх магадлал нэмэгдээд байгаа.

Эдгээр хүлээлт нь үнэт металлын ханшид дарамт болно. Ингэснээр Монголын эдийн засгийн нэг тулгуур болох алт, мөнгөний ханшид уналт давамгайлахаар байна. Тухайлбал, энэ онд 1250 ам.долларт хэлбэлзэж буй алтны ханш ялимгүй буурч, 1238 ам.долларт хүрнэ. Монгол Улс алтны экспортоос өнгөрсөн онд гэхэд 758 сая ам.долларын орлого олсон бол мөнгө манайд 39 сая ам.доллар даллажээ. Тэгвэл бараг 800-гаад сая ам.долларыг Монголын эдийн засагт авчирсан эдгээр түүхий эд ирэх онд уналттай нүүр тулж мэдэх нь. Тэрчлэн манай улс энэ оны эхний есөн сард 9.8 мянган тонн боловсруулаагүй болон хагас боловсруулсан алт экспортлоод байгааг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэв.

Үнэт металлын ханшид ийн уналт давамгайлах бол үйлдвэрлэлийн түүхий эдийн үнэ тогтворжих төлөвтэй. Энэ онд 70 ам.долларт хэлбэлзэж буй төмрийн хүдрийн ханш 10 хувиар буурч, 57 ам.долларт хүрнэ. Энэ уналт 2019 онд ч үргэлжлэх бөгөөд 50 ам.доллартай тэнцэхээр байна. Тэгвэл энэ онд онцгой өссөн цайр, хар тугалга зэрэг түүхий эдийн ханшид өсөлт үргэлжилнэ. Тухайлбал 2900 ам.доллартай тэнцэж буй цайрын ханш ирэх онд 100 ам.доллараар чангарна. Үүнээс гадна Монголын эдийн засгийн зүтгүүр болсон зэсийн ханш ирэх онд ялимгүй өсөх төлөвтэй. 6000 ам.долларт хэлбэлзэж буй зэсийн ханш ирэх онд мөн л 100 ам.доллараар дээшлэх таамаг давамгайлж байна. Улмаар зэсийн ханш жил тутам 50-200 ам.доллараар өссөөр 2030 он гэхэд 7000 ам.долларт хүрэх төлөвтэй байна.

Тэгвэл эрчим хүчний дийлэнх түүхий эдийн үнэ сэргэнэ. Газрын тос, байгалийн хийн ханш дунджаар дөрвөн хувиар өснө. Энэ онд эрчим хүчний таваарын ханш 28 хувиар өсчээ. Гэхдээ энэ онд өсөлт дагуулсан нүүрсний ханш буурах хүлээлттэй байна. 2017 онд дунджаар 85 ам.долларт хэлбэлзэж буй Австралийн сайн чанарын нүүрс гэхэд 70 ам.долларт хүрэх төлөвтэй. Энэ онд 30 хувиар өссөн нүүрсний ханшийг ирэх онд Хятадын нүүрсний салбарын бодлого жолоодох аж.

Тэрчлэн баррель нь 53 ам.доллартай тэнцэж буй газрын тосны ханш ирэх онд ойролцоогоор 56 ам.долларт хүрэх нь. Ханш ийнхүү өсөж буй нь ч учиртай. Нэгдүгээрт, олон улс даяар газрын тосны эрэлт удаан боловч тогтвортой дээшилж байгаа. Нөгөө талд гол нийлүүлэгчид газрын тосны гарцаа танахаар санал нэгдээд буй. Эрэлт, нийлүүлэлт ийнхүү эсрэг зүгт чиглэж буй нь үнэ өсөх үндсэн нөхцөл болох аж. Зөвхөн газрын тосны гэлтгүй дэлхийн даяар эрчим хүчний уламжлалт түүхий эд олборлогчдын үнэт цаасны ханш буурч, санхүүд нь дарамт болж буй. Гэхдээ энэ төрлийн түүхий эдийн эрэлт огцом унаагүй, харьцангуй тогтвортой байгааг Дэлхийн банкны "Түүхий эдийн зах зээлийн төлөв”-ийг боловсруулсан багийн ахлах эдийн засагч Жонн Баффис онцолсон байна.

Дэлхийн банкны таамгаас харвал энэ онд өсөлт давамгайлж байсан таваарын зах зээлд ирэх онд өсөлт, уналтын аль аль нь хослохоор байна. Гэхдээ 2015, 2016 онтой харьцуулахад энэ зах зээл өндийсөн хэвээр байна. Товчхондоо, үйлдвэрлэлийн металлын зах зээл өсөлтөөс тогтворжилтод шилжинэ. Харин харьцангуй тогтвортой байсан үнэт металлын ханшид уналт давамгайлах төлөвтэй. Цагаан алтнаас бусад үнэт металлын ханшид уналт давамгайлна

Г.Байгал

Засгийн газрын мэдээ



Үнэт металлын зах зээлд харш жил болно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани