Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Улс төр, хуулийн сүлжээтэй луйварчин Ч.Бээжинхүү гэж хэн бэ

Улс төр, хуулийн сүлжээтэй луйварчин Ч.Бээжинхүү гэж хэн бэ

 

-Армийн хошууч генерал О.Үржин хаус авчих санаатай давхиж явсан юмсанж-

2007 онд Ж.Цэрэндагва гэдэг нөхөр Зайсангийн аманд 3,3 га газар болоод авчээ. Яахав дээ тухайн үеийн Байгаль орчны сайдын зөвлөх ах Ж.Хатанбаатар нь дүүгийнхээ нэр 3,3 га газраа шилжүүлэхгүй юу. Ихэнх сайд дарга нар энд тэндээс авсан газрын гэрчилгээ, эд хөрөнгөө жолооч, туслах, хамаатан садныхаа нэр дээр байлгадаг байлаа шүү дээ. Зайсанд  үнэ хүрэх  газартай гэнэн нөхөр  байгааг зартай луйварчин Ч.Бээжинхүү гэгч мэдсэн байгаа юм.

Ч.Бээжинхүү гэж хэн бэ гэж үү. Ерөнхийдөө бол Солонгос, Японы виз асуудалгүй, шонхор барих зөвшөөрөл олж өгч чадна,  Мэргэжлийн хяналтын газарт ажилд оруулчихна, гол нь мөнгө шүү гэдэг нөхдийн нэг. Арай Монгол Улсын Ерөнхийлөгч болгоно гэдэггүй байх. УИХ-ын гишүүний найз, одон медаль авч өгнө гэж бусдыг залилж явсан  эмэгтэй. Залилангийн асуудлаар цагдаагийн газраар  ороод гарсан эмэгтэй Тэр эмэгтэй Ж.Цэрэндагватай уулзаад "Ийм газрыг зүгээр хараад сууж болохгүй. Эдийн засгийн эргэлтэнд оруулья. Би танд 50 сая төгрөг өгье. Итгэмжлэх бичээд өгчих” гэжээ.

Газрын талаар тийм сайн ойлголтгүй байсан уу, асуудал орно гэж айсан уу  Ж.Цэрэндагва арван сая төгрөгөөр итгэмжлэх хийгээд өгчээ.  Байгаль орчны сайдууд Зайсангийн газраас мөнгө хийдэг, бас асуудал дагуулдаг үе л дээ. Ингээд итгэмжлэхтэй болсон Ч.Бээжинхүү   хэд хэдэн бизнесменд өнөөх газраа үзүүлсэн байдаг. Бизнес хийе, бүтээн байгуулалт өрнүүлье гэсэн хүнд бол авах хүсэл төрөхөөр газар.

Ингээд Б.Лхагвасүрэн гэдэг хүнд 400 мянган ам.доллараар зарахаар болж гэрээнд гарын үсэг зуржээ. Тав арван сая төгрөгөөр одон медаль зарна гэж явсан Ч.Бээжинхүү гэнэт тэрбумтан болчих нь тэр. Арай гэж авсан арван саяын итгэмжлэх ийм хэмжээний мөнгө болно гэж хэн санах вэ дээ. Мэдээж мөнгөтэй болсон Ч.Бээжинхүү "Ланд криузер” машин хоёрын зэргийг авч ихэд тансагласан юм байх.

Б.Лхагвасүрэн "Газрын гэрчилгээгээ миний хүү Золбоогийн "Далайн Омбо” компани руу шилжүүлчих” гэтэл алга болжээ. Хэсэг хугацааны дараа  Ховд аймгийн Дарви сумын харьяат , хошууч генерал О.Үржин давхин иржээ. Тэрээр "Миний дүү Ч.Бээжинхүү чамд 400 мянган ам.доллараар газар зарсан байна. Буцаагаад өгчих” гэжээ. Армийн хошууч генерал О.Үржин яахав "Эр хүн олзонд, эрвээхэй зуланд” гэдэгчлэн давхиж явсан юмсанж.

Ч.Бээжинхүү "Миний газрын аваад өгвөл танд хаус, найз Батдоржид чинь 20 мянган ам.доллар өгье” гэж л дээ. "Олз гэдэг чинь өлгийтэй байхад ороод ирэх юм” гэдэг шиг зальтай луйварчны арга хэрэгсэл болон яваагаа ч мэдээгүй бололтой. Б.Лхагвасүрэн "Газраа буцааж авч болно. Гурван сарын хугацаанд  миний 400 мянган ам.долларыг өгөөд орхи” гэсэн зүй ёсны шаардлага тавьжээ. Армийн хошууч генерал О.Үржин тэргүүтэй нөхдүүд "Мөнгө төгрөгийг нь олж өгөх” гэсэн утга бүхий гэрээ байгуулаад  салцгаасан байна.

Энэ хооронд Ч.Бээжинхүү зүгээр суусангүй. Байгаль орчин, Ногоон хөгжлийн яамны ТХНУГ-ын дарга А.Намхай гэдэг нөхрөөр ахин нэг газрын гэрчилгээ өөрийн  "Ихэрнева” компанийн нэр дээр хийлгээд авчээ. Та бүхэн анзаарсан бол У.Барсболд, Г.Шийлэгдамба нарын Зайсан дахь газрын наймааны мөрөөр орох болгонд  А.Намхай гэдэг хүний нэр дуулддаг билээ. Ингээд шинэ гэрчилгээтэй болсон Ч.Бээжинхүү Б.Пүрэвтогтох гэдэг нөхөрт 0,5 га газрыг нь 100 мянган ам.доллараар үнэлээд 50 мянган ам.долларыг нь аваад идчихжээ.

Өөр хүн байсан бол Б.Лхагвасүрэнгийнхээ 400 мянган ам.долларын нэгээхэн хэсгийг ч болов төлөх байжээ.Б.Пүрэвтогтох гэдэг нөхөр газраа авна гээд хүрээд ирэнгүүт Б.Лхагвасүрэн Ч.Бээжинхүүг дуудан "Хууль зөрчин давхар гэрчилгээ гаргасан А.Намхайтай чинь цуг цагдаад өгнө” гэсэн байгаа юм. Мэдээж нэг газрыг хоёр хүнд зарж болохгүй биз дээ. Ингээд Ч.Бээжинхүүг цагдаад өгч орхитол түүний нөхөр Эрдэнэдалай хүрч иржээ.

Тэрээр "Та цагдаад өгсөн өргөдлөө татчих. Таны газрыг мөнгийг буцаан олгох ч юм уу, хамтран ажиллах бололцоо байна” гэжээ. Ингээд шинэ тохироонд хүрч Б.Лхагвасүрэн "Ихэрнева” компанийн 60 хувь, А.Намхайг найрч авсан газрын хууль бус гэрчилгээ авсан байна. Эндээс эхлэн дахиад шинэ зовлон үүссэн гэхэд болно. 0,5 га газар авна гээд 50 мянган ам.долларын урьдчилгаа өгсөн Б.Пүрэвтогтох зүгээр суусангүй. Нөгөө луйварчин Ч.Бээжинхүүг цагдаад сэргийлэхэд өгнө гээд дайрлаа. Хэлсэн ёсоороо цагдаад өгч Ч.Бээжинхүүг чихдэх дээрээ тулсан юм билээ.

Нэг бодлын хамтран зүтгэгч болчихсон Б.Лхагвасүрэн Ч.Бээжинхүүгийн 89-66 УБӨ улсын дугаартай Ландкриузер маркийн машиныг барьцаанд авч 53 мянган ам.доллар Б.Пүрэвтогтоход өгчээ. Б.Пүрэвтогтох 3000 мянган ам.доллараар хашаа хатгасан юм билээ. Хэсэг хугацааны дараа Ч.Бээжинхүү "Унаа тэрэггүй, явган нүцгэн болохоор ажил бүтэхгүй байна” гэсээр машинаа буцаан авч унав. Дахиад нэг ирэхдээ "Нийслэлийн газрын албатай гэрээ хийе гэтэл 5,0 сая төгрөг нэхээд байна. Яах уу” гэжээ.

Монгол Улсад мөнгө төгрөг, авлигалгүйгээр ажил явдаггүй мэдэх учир таван сая төгрөг өгөөд явуулчихжээ. Газрын гэрээ  ч байдаггүй, төд удалгүй шуугин ирэхдээ "Нийслэлийн төлөвлөгөөний газарт эскиз зураг батлуулья гэтэл 4,5 сая төгрөг нэхлээ” гэжээ. Бас л өгөөд явуулж. Хожим нь шалгаад үзэхнээ нэр бүхий газрын албаны албан хаагчдын нэр барин худлаа хэлэн Б.Лхагвасүрэнгээс мөнгө салгаж байжээ.

Хэлцэл ёсоор Ч.Бээжинхүүгийн "Ихэрнева” компани газрын холбогдолтой бүх бичиг баримтаа  Л.Золбоогийн "Далайн Омбо” руу шилжүүлэх ёстой байв. Гэтэл Ч.Бээжинхүү зугтаагаад олдсонгүй. Нэг хоёр сар биш дөрвөн жил гээч. Б.Лхагвасүрэн гадны хөрөнгө оруулагч нартай гэрээ хэлцэл хийж дуусаад Байгаль орчны Ногоон хөгжлийн яаманд хандлаа. "Би  400 мянган ам.доллараар худалдаж авсан газар дээрээ барилга барих гэсэн юм. Гэтэл бичиг баримт шилжүүлэх ёстой Ч.Бээжинхүү олдохгүй” байна гэж үнэн учраа хэлжээ.

Байгаль орчин, Ногоон хөгжлийн яам бичиг баримт, хөрөнгө оруулалтын гэрээ зэргийг үзээд "Шинээр газрын гэрчилгээ авчих” гэсэн байна. Ингээд газрын гэрчилгээ авч хөрөнгө бүтээн байгуулал эхэлжээ. 100 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт татаж улс орны эдийн засагт тодорхой хувь нэмрээ оруулсан хэмээн тун додигор байцгаасан байна. Барилга байшингийн эхний ээлж дуусч найман орон сууц ашиглалтанд орох гэж байтал Ч.Бээжинхүү сүнс сүүдэр гэнэт гараад иржээ.

Ерөнхийдөө сүнс сүүдэр этгээд л дээ. Тэрээр алга болсон дөрвөн жилд зүгээр суусангүй. Яг л ангаа хүлээсэн араатан шиг Б.Лхагвасүрэнг газрын гэрчилгээ гаргуултал, хөрөнгө оруулалтаа олтол, барилгаа барьж дуустал тэвчээртэй хүлээсэн байгаа юм. Тэр улам туршлагажиж Зайсан дахь барилгыг өөрийн  хэмээн хууль хяналтынханд итгүүлж чадсан байв. Тэгээд эхний алхам болгож Байгалт орчин, Ногоон хөгжлийн яамыг шүүхэд өгчээ.

Тэгээд зогсохгүй Б.Лхагвасүрэнг цагдаад өгч хилийн хорио тогтоолгов. Үүгээр зогссонгүй хөрөнгө оруулагч нарын талаар элдэв матаас бичиж "Иргэний харьяатын газраас”  элдүүлэн айлгаж ичээлээ. Хөрөнгө оруулагч нар намрын шувууд дэрхийн арилаад өгчээ.  "Тунгалаг тамир” кино дээр Цахиур Төмөр "Морьтой хүнтэй хэлцэл хийснээс явган хүн үгэнд орох нь дээр болов уу” гэдэгчлэн Ч.Бээжинхүүгийн төгс луйвар бэлэн болжээ. Тэрээр хууль хяналтыг бүрэн атгандаа оруулчихоод давхин ирэхдээ  "Лхагвасүрэн чи надтай аятайхан ярьвал ярь. Үгүй бол юу үгүй хоцорно гэж мэдээрэй. Найман байрныхаа хоёрыг надад өг” гэх нь тэр.

Үргэлжлэл бий.

 Эх сур: "Ноцтой мэдээ" сонин

Улс төр, хуулийн сүлжээтэй луйварчин Ч.Бээжинхүү гэж хэн бэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани