Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

МАН-ын Их хурал ба Монголын улс төр

МАН-ын XXVIII Их хурал энэ сарын 20-22-нд болно. МАН-ынхан энэ Их хурлаараа намын даргаа шинээр сонгох юм.

 

МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа "…Ажлаа өгнө” гээд мэдэгдчихсэн. Тиймээс саяхан Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхийг МАН-ын дарга болно гэх таамаглал хүчтэй явж байгаа. Бас МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга Т.Аюурсайхан намын даргад нэрээ дэвшүүлнэ гэх мэдээлэл байгаа юм. Түүнээс гадна экс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат намын даргын сунгаанд хүч үзэхээр зэхэж байна.

 

Гэхдээ МАН-ын Их хурал ойртох тусам нэр дэвшигчдийн жагсаалт нэмэгдэж магадгүй байна.

 

Хэдхэн хоногийн өмнө МАН-ын даргад эргэлзээгүй яригдаж байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэр хүнд өнөөдөр тийм ч сайнгүй болоод байна. УИХ-ын чуулган дээр хүндээ хөнгөнөөс өгсөн, Засгийн газрын сайд нарынх нь үйл ажиллагаа олон нийтэд сайнгүй үзэгдээд эхэлсэн зэрэг нөлөөлж буй юм. Үүнтэй зэрэгцээд сүүлийн үед хэвлэлүүдээр МАН-ын эвлэрлийн "эцэг” нь М.Энхболд юм байна гэх мессэж үзэгдэх болов. Хааяа нэг харагддаг байснаа Ч.Хүрэлбаатарыг авч үлдсэн чуулганы дараагаас энэ мэдээллээ хүчтэй цацах болжээ. Эндээс үзвэл МАН-ын дарга М.Энхболд улиран сонгогдохоор нэр дэвшихийг үгүйсгэхгүй аж. Эрчүүд энэ байтугай амнаас буцдаг болсон цагт М.Энхболд даргын суудалдаа үлдэх сонирхолд "…Хариуцлага хүлээж намын даргын ажлаа өгнө” гэсэн мэдэгдэл нь тээг болохгүй л болов уу. Тэгэхээр түүнийг МАН-ын даргад өрсөлдөгчдийн нэгээр тооцоход алдахгүй байх.

 

Мөн Ерөнхий сайдын сэнтийгээс тун муухайгаар хөөгдөж буусан Ж.Эрдэнэбат намын дарга болохоор өрсөлдөх магадлал маш өндөр байна. Тэр бэлтгэлээ базаагаад эхэлсэн байна. Сүүлийн үед нам дотор нь хийгээд улс төрд болж буй элдэв үйл явдалд тэр ерөөс оролцож харагдахгүй байгаа. Гэсэн атлаа МАН-ын 32-ын бүлгийн гол хүн, бараг л удирдагч нь Ж.Эрдэнэбат гэдэг. Хувь хүн нь үсэрч цовхчоод байдаггүй характертай болохоор Ерөнхий сайдын суудлаас бууснаасаа хойш улам чимээгүй болсон мэт харагдаж байгаа юм.

 

 

 

МАН-ын дарга М.Энхболд улиран сонгогдохоор нэр дэвшихийг үгүйсгэхгүй аж. Эрчүүд энэ байтугай амнаас буцдаг болсон цагт М.Энхболд даргын суудалдаа үлдэх сонирхолд "…Хариуцлага хүлээж намын даргын ажлаа өгнө” гэсэн мэдэгдэл нь тээг болохгүй л болов уу.

 

Ер нь бол МАН-ын Их хурлын төлөөлөгчид хэнийгээ намын дарга болгох нь Монголын улс төрийн өнөөдрийн байдлаас шууд шалтгаалахаар харагдаж байгаа юм.

 

Дээр хэлсэнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх өрсөлдөгчгүйгээр МАН-ын дарга болохоор байсан. Гэтэл өнөөдөр эргэлзээтэй болчихлоо. Энэ нь хэд хэдэн шалтгаантай.

 

У.Хүрэлсүх намынхандаа болон олон нийтэд маш их итгэл төрүүлж, хүлээлт үүсгэж байж Ерөнхий сайд болсон хүн. Харин Ерөнхий сайд болоод сар хүрэхгүй хугацааны дараа "…Биш байжээ” гэсэн дүгнэлт хийлгэж байх шиг байна. Хэтэрхий хурдан, дэндүү богино хугацаанд ийм дүн тавиулчихлаа. Үүнд сайд нарынх нь томилгоо, түүнийг дагасан Ерөнхийлөгчийн хориг тодорхой нөлөө үзүүлсэн.

 

Хэдийгээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг МАН олноороо хамгаалаад үлдсэн ч У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэр хүндийг оронд нь тавиад туучихлаа. Нэгэнт Засгийн газрын нэр хүнд унахаар МАН-ын нэр хүнд, рейтинг нь хамт доош уначихаж байгаа юм. Намын нэрийг засаг үүрдэг нь хууль л даа. Дээрээс нь У.Хүрэлсүхийн чуулган дээрх ааш араншин тодорхой нөлөө үзүүлсэн.

 

Мөн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар томилогдсоноосоо хойш тодорхой хийсэн зүйлгүй өнөөдрийг хүрэв. ЗГХЭГ-ын дарга бол маш сайн координатор байх ёстой. Уг нь өнөөдөр Г.Занданшатар дарга У.Хүрэлсүхийн Засгийн газрын зорилго, хүслийг нийтэд илэрхийлчихсэн, түүнийхээ дагуу ажиллаад эхэлчихсэн байх ёстой. Гэтэл нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг томъёоны тоо болох шахаад сууж байгаа юм. Нөгөөтэйгүүр ЗГХЭГ уул уурхайн процедурын асуудлаас ангид байж чадах уу гэдэг олны анхаарлын төвд байна. Хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд, гишүүн хоёрын хэрүүлд дурдагдсан "нүүрсний хулгайч” гэдэг юм чинь үүнтэй л холбоотой. "Эрдэнэс Монгол”-ыг хэдэн компанитай нь ЗГХЭГ-аас салгаж чадвал У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд болохдоо зарласан "уул уурхайг улстөрчдөөс хол байлгах” бодлого хэрэгжинэ. Энэ мэтчилэн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Засгийн газрынхаа өнгө төрх нь болж чадахгүй байгаад бас учир бий.

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын талаар ярих нь илүүц биз ээ. Уг нь тэрээр З.Энхболдод хариулт өгөх маш амархан харагдаад байгаа юм. "…Энэ бичгүүдийн үнэн бодит эсэхийг шалгуулъя. Бас миний бие энэ бүхэнд оролцсон, эсвэл хууль зөрчсөн эсэхээ хууль хяналтын байгууллагаар шалгуулна” гээд л мэдэгдчих хэрэгтэй байсан юм. Гэтэл тэр тэгэхийг хүсэхгүй байгаа бололтой.

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Ерөнхийлөгчийн хоригийн шалтгаан болсон "30 гэр бүл”-ийг тогтоож олон нийтэд мэдээлнэ гээд мэдэгдчихсэн тухай хэвлэлүүд бичиж байна. Бас л нэг хошин шог.

 

Энэ мэтчилэн дурдаад байвал У.Хүрэлсүхийн Засгийн газар багаараа баахан тааруухан нэртэй болно.

 

Засгийн газар солигдсонтой холбоотой бялуу үүгээр дуусаагүй. Зөвхөн сайд хэмээх өнгөн хэсгийн өрмөө л хуваачихаад байгаа. Одоо дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, яамдын газрын дарга, ТӨҮГ-ын захирал гээд зуугаар тоологдох албан тушаал халаа сэлгээгээ хүлээж байна. Магадгүй, жинхэнэ өрөм нь эд байх. Эдгээр албан тушаалд очих хүсэлтнүүд анкетаа бариад МАН дахь фракцуудыг дамжаад гүйлдэж байна. Тэр бүү хэл, 33-ын бүлэг үүнээс болж задраад "Их 10” хэмээх халаа сэлгээ, томилгоонд нөлөөтэй хэдэн гишүүний бүлэг үүсэн байгуулагджээ.

 

Ингэхээр МАН-ын Их хурал Монголын улс төрийн нөхцөл байдалтай салшгүй холбоотой нь нотлогдоно. Монголын улс төр цаашид хэрхэн өрнөх нь МАН-ын дарга хэн болохоос шууд шалтгаална. Одоохондоо У.Хүрэлсүхэд Засгийн газар байна. Эрх мэдэл бий гэсэн үг. Тэгэхээр түүнийг дагагсад олон байх нь тодорхой. Гэхдээ М.Энхболд бол яг одоо МАН-ын дарга. Могой тасравч гүрвэлийн дайтай гэдэгчлэн түүний гар, хөлийг үгүй хийнэ гэдэг энэ Их хурлын өмнө хийчих ажил бол биш. Т.Аюурсайхан бол тэгсгээд нэрээ татах нэр дэвшигч байж магадгүй гэх яриа МАН-ын төв байрнаас гарч байгаа. Харин Ж.Эрдэнэбат бол 32-ын бүлгийн ахлагч, гомдогсод буюу тэмцэгчдийг тэргүүлж байгаа. Тэгэхээр түүнд бас У.Хүрэлсүхээс дутуугүй хүч байна гэсэн үг.

 

Эцэст нь, МАН-ын Их хурлыг хүлээсэн хүлээлт Монголын улстөрд байна. Албан тушаал горилсон, эсвэл албан тушаалаасаа салахыг хүсэхгүй байгаа МАН-ынхан хүлээж байх шиг байна.  Уг нь эрх баригч намын дарга хэн болох нь энэ улсын ирээдүйд илүү хамаатай юм.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР

МАН-ын Их хурал ба Монголын улс төр
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

Өчигдөр, 17:01
Өчигдөр, 17:00
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани