Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Цагаа олоогүй үйлдвэр Парисын хэлэлцээрийг зөрчих үү

 

Цагаа олоогүй үйлдвэр Парисын хэлэлцээрийг зөрчих үүДорноговийн тэгш талаас оргилж буй монгол газрын тосыг эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэрийн бэлтгэл ажил ид өрнөж байна. Хуваарийн дагуу энэ сард үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ- ийг боловсруулж дуусах юм. 1991 онд анх газрын тосны тухай хууль баталснаас хойш уг үйлдвэр яриа төдий байсан ч өдгөө ийнхүү шаваа тавихаар зэхэж байна. Нэг тэрбум ам.долларын өртөгтэй тус үйлдвэрийн барилгын ажил 2019 онд эхэлж, 2021 оны сүүлээр ашиглалтад орно.

Энэтхэгийн зээл, тусламжаар Дорноговь аймгийн Сайншандад босох уг үйлдвэрийн гол зорилго нь дотоодын газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангах явдал. Өдгөө манай улс хэрэгцээнийхээ 93 хувийг ОХУ- аас, 4.6 хувийг БНСУ-аас, 1.6 хувийг БНХАУ-аас импортолж буй. Өнгөрсөн онд 1.2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Харин экспортод төдий хэмжээний түүхий газрын тос гаргажээ.

Хэрэв Сайншандын үйлдвэр ашиглалтад орвол жилд 1.5 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадагш чиглэсэн валютын урсгал 25-30 хувиар буюу нэг тэрбум орчим ам.доллараар татарна гэсэн тооцоо бий. Үүнийг дагаад ам.долларын ханш 18-25 хүртэл хувиар буурах аж. Түүнчлэн, дотоодын нийт бүтээгдэхүүн 10 гаруй хувиар өснө, иргэдийн худалдан авч буй шатахуун литр тутамдаа 100 төгрөгөөр хямдарна. Үйлдвэрийн барилга угсралтын ажлын үед шууд ба шууд бус 1000- 1500 ажлын байр, ашиглалтад орсны дараа 600 орчим тогтмол ажлын байр шинээр бий болно гэж үзжээ.

Энэ мэтээр бид газрын тосоо өөрсдөө эцсийн бүтээгдэхүүн болговол олон давуу тал бий. Гэвч дэлхий нийт хүрэн эдийн засаг, цаашлаад хүлэмжийн хийн эх үүсвэр болдог газрын тосноос татгалзаж эхэлж буй энэ үед цагаа олсон уу гэсэн эргэлзээ төрүүлж байна.

Газрын тос боловсруулах үйлдвэр тогтвортой хөгжлийн бодлоготой зөрчилдөж байна

Жил гаруйн өмнө НҮБ-ын гишүүн орнууд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах Парисын хэлэлцээр баталсан. Манай улс уг хэлэлцээрт нэгдэж, 2030 он гэхэд хүлэмжийн хийг 14 хувиар бууруулна гэдгээ амласан. Үүний тулд дэлхийн хүлэмжийн хийн гуравны нэгийг дангаараа "үйлдвэрлэдэг” газрын тосны хэрэглээг багасгах зайлшгүй шаардлага тулгарч буй. Гэвч 2021 онд ашиглалтад орох газрын тосны үйлдвэр барих гэж буй нь энэ бодлоготой тэрсэлдэж байна.

Сайншандын газрын тос боловсруулах үйлдвэр 11-12 жилийн дараанаас зээлээ төлж, хөрөнгө оруулалтаа нөхөх тооцоо бий. Тодруулбал, ойролцоогоор 2033 онд үйлдвэр ашгаа өгч эхэлнэ. Гэтэл дэлхийн 160 гаруй орон манайх шиг газрын тосны хэрэглээг эрс бууруулна гэсэн зорилго тавиад байгаа тул "хар алт”-ны зах зээлийн дүр төрх манай үйлдвэрийг хүлээлгүй хувьсаж эхэллээ.

Парисын хэлэлцээр үр дүнгээ өгнө гэж үзэж буй шинжээчид 2020 оноос газрын тосны хэрэглээ буурна гэж таамаглажээ. Тиймд энэ салбарын компаниуд богино хугацаанд бага хөрөнгө зарцуулах төслүүдэд анхаарлаа хандуулж эхэлсэн. Ирээдүйд газрын тосноос аль болох татгалзаж, байгалийн хий, электрон зайд түлхүү хөрөнгө оруулна гэсэн компаниудын тоо нэмэгдэж буй талаар ОУВС-гийн таваарын асуудал эрхэлсэн ахлах төлөөлөгч Раба Арезки онцолжээ. Үүнээс гадна нийлүүлэгч орнууд Парисын хэлэлцээрийг дүгнэх 2030 оноос урьтан ихээхэн ашиг олохыг хичээж байгаа.

Мэдээж, ойрын жилүүдэд газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ ор тас алга болохгүй. Энэ түүхий эдийг нийтийн тээвэр, үйлдвэрлэлээс халахад урт хугацаа шаардана. Гэхдээ АНУ болон БНХАУ-д автомашины түлшний стандарт улам чангарч, бага шатахуун хэрэглэхийг шаардах болсон. Хятад, Энэтхэг зэрэг агаарын бохирдол ихтэй орнууд нийтийн тээврээ автобензин, дизель түлшнээс өөр эх үүсвэрээр тэжээх арга идэвхтэй хайж байна. Үүнийг дагаад Tesla, Chevrolet, Nissan зэрэг автомашин үйлдвэрлэгчид цахилгаан машиныг хямд үнэтэй нийтийн хэрэглээ болгохоор ширүүн өрсөлдөөн өрнүүлж буй.

Дэлхийн зах зээл, газрын тосны салбарын өнөөгийн дүр төрх ийм байна. Харин Сайншандын газрын тосны үйлдвэр ашгаа өгч, хөл дээрээ босохын цагт Парисын хэлэлцээрийн шахаанд орж, үйл ажиллагаа нь саарах юм биш биз гэсэн эргэлзээ байна.

Бид гадагш экспортлохгүй, дотооддоо хэрэглэж болно. Гэвч хэдэн жилийн дараа их хэмжээний хөрөнгө, олон жил зарцуулсан үйлдвэрээ хаах уу, олон улсын өмнө хүлээсэн үүргээ зөрчих үү гэсэн сонголт манай Засгийн газрын өмнө тулгарах нь дамжиггүй. Хэрэв бид 20 гаруй жил ярьсан үйлдвэрээ улстөржүүлэлгүй эртхэн ажил хэрэг болгосон бол үр шимийг нь хангалттай хүртэх байсан. Гэтэл ийнхүү дэлхий нийтийн хэрэглээ, газрын тосны салбар өөр зүгт хандсан үед өндөр өртөгтэй үйлдвэр байгуулж буй нь цагаа олоогүй ажил болж байна. Тооцоо судалгаагаа маш нарийн, чамбай хийхгүй бол төрөөс татаас авдаг "үхмэл” үйлдвэрүүдийн тоог нэгээр нэмж магадгүй нь.

Б.Баярмаа

Засгийн газрын мэдээ
Цагаа олоогүй үйлдвэр Парисын хэлэлцээрийг зөрчих үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 14:03
Өчигдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани