Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Цуурхалд цоож хэрэгтэй

Хов хошуу худалдах, нэгийгээ гүтгэх хилсдүүлэх гэдэг Манжийн үед гаарч байсан тухай тэмдэглэсэн байдаг. Халх ноёдуудыг манжууд их жижиг арга буюу бие биенийг нь хагаралдуулсан хов цуу тарааж амархаан "бардаг” байсан талаарХятадын эх сурвалж бичигт ч хадгалагдан үлджээ. Магадгүй үүнийг өвлөн хөгжүүлсээр ирсэн бөгөөд орчин цагийн медиа хөгжилд уусган ашиглаж  байж ч болно.

Сүүлийн үед улс хоорондын харилцаанд маш хортой тусах хуурамч мэдээллийг чөлөөт индэр сошиалд санаатай мэт тарааж, үүнийгээ цуурхал гэж зөөллөдөг болсон. Хоёр хүний хов, эхнэр нөхрийн хэрүүлэнэ задгай ертөнцөд таарч болох  үзэгдэл боловч Төрийн тэргүүний үг мэдэгдлийг улс төрийн явцуу зорилгоормушгин гуйвуулах нь ердийн болж байгаа нь түгшүүр төрүүллээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын иргэдийг албадан гаргах шийдвэр гаргасан. Мөн хятадуудыг Монголд нэвтрэхэд нь хориг тавина гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тараагаад буйг сая Ерөнхийлөгчийн тамгын газар анхааралдаа авчээ. Сүүлийн үед давтамж нь нэмэгдээд байгаа энэхүү коммент постын цаад санаа ямарыг хэлж мэдэхгүй ч, маш хортой.  Энэ асуудлыг хэт орой анхаарч байж ч магадгүй.

Монголд Улсад өгсөн геополитикийн ганц өгөгдөл бол  хоёр том хөрш. Эх орноо орхиод бүгд нүүгээд явчихгүй маань үнэнтэй адил, энэ хоёр хөршдөө дунд хуруу гаргаад өөдлөхгүй гэдэг хатуу ч үнэн. Бид ядаж эдийн засгийн хараат биш, эвээ хичээж чаддаг болсон цагтаа  үндсэрхэг үзлээ өөгшүүлж болох юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр болон ард нь яригдсан Хятадын талаарх байр суурь, түүнийг нь улс төрийн зорилгоор давсалж, нийгмийн сүлжээнд тарааж байгаа нь доошоо иргэдэд маш халтай тусч байгаа. Наад зах нь нүүрсний замын урт дараалал, олон мянган жолооч нарын бухимдал сэтгэл санааны дарамт нь улстөрчдийн бие биерүүгээ шидсэн чулуу хэрэг дээрээ хэний нүүрийг шалбалаад байгаагийн бодит жишээ.

Далай ламын айлчлалтай холбоотой асуудал үүсч,  Хятадын илт дургүцсэн байр сууринаас хандахыг бид мэдэрсэн. Энэ нь Хятадын талаас төрийн өндөр албан тушаалтны үгээр илэрч, бид тэрийг нь бахархалтай постолж шайрлэцгээсэн.Тэр үеийн эгдүүцэл гадаад худалдаа тэр дундаа уул уурхайн нүүрсний эскпортод одооч хадгалагдаж үлдсэн гэж хувьдаа боддог.

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах сараас Гашуунсухайт боомт дахь Хятадын нүүрсний  таталт эрс багассаныг улс төрийн шалтгаантай гэж захын жолооч нар хэлдэг болсон байна лээ. Шулуухан хэлэхэд нүүрсний эскпорт дээр хоёдах замыг буюу Оросын талыг барьдаг Ерөнхийлөгч ялалт байгуулсан ба Оростой хамтарчнүүрс нийлүүлэхээр тохирсон гэж зарласантай холбоотой гэж тайлбарлах хүмүүс байгаа. Үүнийг нүүрсэнд дипломат хориг тавигдаад байгаатай холбон харж буй. Хамгийн муухай харагдах нь Төрийн тэргүүнийхээ хэлсэн үг байр суурийг урд хөршийн эсрэг мэт болгож сэвээд байгаа нь аюултай. Энийг гадаад тал гуравдагч нөхдүүд захиалсан бус дотроосоо олон нийтийн сүлжээ ашиглан хурцлах гээд байгаа нь бүр ноцтой.

Удаах асуудал бол төрийн түшээд "төрийн нууц” гэж байхгүй мэт ярьдагтай холбоотой. Аюулгүй байдал гэдэг өргөн ойлголт байж таарна. Түүн дотор нь эдийн засгийн чадал чадамжийн мэдээлэлч багтаж л таарна.

"Эдийн засаг сэргэлээ” гэж улс төрчид, засгийн газрын тэргүүнүүд удаа дараа мэдэгдсэн. Уул нь сайхан мэдээ ч одоо улиг болсон.Гол хөшүүрэг нь нүүрсний экспорт өссөнтэй холбоотой гэж сайрхаж буй.  Үүнээс олсон мөнгөөрөө улс төр хийж хүүхдийн мөнгөөалагчлалгүйөгч чадлаа гэжтайлагнасан.Олон хориг саад давсан төсвийн тодотгол дээр ч нүүрсээр л сэхээд байгаа талаараа байнга ярьж, хэрэлдэж буй харагдлаа. Төсвөө тодотгоод, мөнгө тараах болсон нь аль нэг засгийн гавьяа биш, нүүрсний үнийн өсөлт,  хятадуудын гавьяа гэж зарим нь бараг л шууд хэлж байна лээ. Нэг бүлэг нь нөгөөгөө харлуулах улс төрийн төлөө мөнч аймаар болчимгүй ,хөрш айлын идэш болж мэдэхээр  дуугарцгаах юм аа.Төрийн хэрүүл, улсын данс тооцоо  мэдээлэл нь ил цагаандаа гарчихсанийм улс хэр олон байдгыг тоймч Гантулга гуай хэлж өгөх байх.

Одоо ч  нүүрсээрээ гайхуулсаар.  Ирэх жил нүүрсний экспортыг 28 сая.тн-оор, дундаж үнийг 43 ам.доллароор төсөвт тусгасан гэж бас л нээлттэй зарлаж байна. Энэ жилийн нэрлэсэн үнэ нь уул нь 67.5 ам доллар ба одоо ч үүнийгээ барьж  борлуулж байгаа. Явцуу харвал ирэх жил яаж хямдруулахаа зарлаад байгаа мэт. Зах зээлээ судлаад хийсэн төсвийн төсөөлөл байж болно.Гол нь энэ бүхэн хамаагүй хашгираад байдаг тооцоо мөн юм болов уу.Монголын нүүрсийг нь хязгаарлачихвал сөхрөөд өгнө гэж ойлгуулах мэт ийм мессежийг хөршүүд байтугай дүлий хүнч сонсохоор тарааж байх юм.

Төгсөлд. Нэг удаа Гашуун сухайтад ажлаар явж байхад нэг өвөр монгол "нүүрсчин” ингэж ярьсан юм. Зарим агуулга нь өгүүлж буй сэдэвтэй холбогдох тул товч агуулгыг дор буулгав.

Би асуулаа. ... Таны бодлоор энэ олон машин дарааллыг яаж шийдвэл дээр юм бэ гэсэнд мань эр мушийж : Талыг нь тарааж өөр бизнес хийлгэсэн нь зөв дөө ... гэлээ. Харин үндэслэлээ их энгийн тайлбарласан.

...Ер нь бол Хятадууд нэг жилийн байтугай нүүрсээөнгөрсөн хагас жилд хангалттай татажнөөцөлсөн. Хилээс татаж цааш нь мөнгө гаргаад байсан наад талын Хятадууд ч цаад талдаа шахах газаргүй болсон. Энэ боомтоор /Гашуун сухайтыг хэлж байна/ татаж болох нүүрсээнөөц хэмжээндээ тултал нь Хятадууд татсан. Одоо дахиж ихээр авч байх сонирхол байхгүй. Тийм болохоор лхил гаалийн шалгалтаа чангаруулж цөөхөн машин авч эхэлсэн. Энэ байдал хэвээр л байх болно. Ингэсээр танай засгийн газар нүүрсээ жоохон хямдрууллаа гэвэлтаталтаа арайбага хувиар нэмэгдүүлж магадгүй. Ер нь нүүрснээс танай эдийн засаг, сайжирч мөнгөтэй болж байгаа гэцэн юм билээ. Энэ чинь  Хятадууд нүүрсний таталтаас багасгах ганц шалтгаан шүү дээ. Цаадуул чинь үнэндээ Монголын эдийн засаг хүчирхэгжээд , их мөнгө тараасан баян улс болоосой гэж хүсэх үү. Мөнгө багатай, хэцүү л байвал Хятадуудад та нар хэрэгтэй шүү дээ... Би л хувьдаа ойрын жилд  Хятадууд танайхаас авах нүүрсний таталтаа нэмэхгүй гэж харж байгаа. Тийм болохоор энэ олон жолооч нарын тал нь  / 3000 орчим/энд ажиллахадачаа, мөнгө олох байх. Бусдыг нь өөр уурхай боомтын ажилруу эртхэн татсан нь зөвдөнө дөө, Хүмүүсээ зам дээр хий бухимдуулж зовоох ямар хэрэг байна ... гэсэн юм.

Том эрх ашгийн төлөө камерийн өмнө том дуугарсан төдий баатар болчихгүй. Тооцоо судалгаатай, шаталж төлөвлөсөн бас төрийн хар хайрцагны бодлого шингэсэн алхамуудаар шийдэл гаргах  тухай энд зөвлөх хүн олон биз. Ядаж л дотооддоо хямрал ихтэй ийм нөхцөлд урд хөршийн талаарх хоосон хийрхлээ дарж байх  нь нийтийн эрх ашигт нийцэхээр харагдаж байна.  Ерөнхийлөгчийн нэр барьж ноцтой хуурамч мэдээ мэдэгдэл цацаж байгаа нь нэг постчин хэдэн лайк нэмүүлэхийн төлөө хийж буй тэнэглэл бол үнэхээр харамсалтай ба бид бүгдээрээ Осоржамаа гэдэг солиоролд автчихаж. Харин гэнэн цуурхал мэтээр улс төрийн зорилгоор  хорлож байгаа бол ийм цуурхалд  чанга цоож зүүх хэрэгтэй. Төрийн хар хайрцгандаа ч мэдээллийн зааг тогтоож бас нэг цоож нэмчихмээр.

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

http://www.shuud.mn/content/read/490622.htm

Цуурхалд цоож хэрэгтэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

Өчигдөр, 17:01
Өчигдөр, 17:00
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани