Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тэгш бус байдалтай үзэн ядалтаар тэмцэх гэж үү

Ерөнхийлөгчийн зүгээс шүүмжлэлийн бай болгоод байгаа 30 гэр бүл хэнбугайнхан багтаж буйг судлах ажлын хэсэг байгуулагджээ.

Тодруулбал Улсын Ерөнхий Прокурорын газрын цахим хуудаст "Сүүлийн үед УИХ-ын нэр бүхий гишүүдээс УИХ-ийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр яригдаж олон нийтэд тархаад байгаа "..Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын газар, түүний хэвлий, ой ус, амьтан ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байна гэж заасан байхад төрийн байгууллагаас ашигт малтмалын лицензийг хууль бусаар олгож, бусдад шилжүүлсэн...” гэх мэдээлэлд Нийслэлийн прокурорын газраас 2015 онд шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар хэрэг бүртгэлийн хэрэг нээжээ.

Дээрх хэргийг тал бүрээс шуурхай бүрэн шалгуулж, хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох ажлыг эрчимжүүлэх зорилгоор Улсын Ерөнхий Прокурорын газраас мөрдөн шалгах хэд хэдэн байгууллагын мөрдөгчдийн хамтарсан  ажлын хэсэг байгуулж шалгах шийдвэрийг гарган ажиллаж байна.” хэмээн мэдээ нийтлэгджээ. Үнэн хэрэгтээ энэхүү 30 гэр бүл гэж чичлүүлээд байгаа нөхөд нь хуучин цагийн феодалууд ч юм шиг.

Гэхдээ бид өдгөө биесээ харвал аль хэдийн нийгмийн давхарга үүсэж, баян, хоосны ялгаа гарчихсан. Тэднийг зааглаж буй дундаж давхаргынхан хаашаа ч, яаж ч хэлбийж мэдэхээр эмзэг байгаа. Гэтэг сүүлийн үед 30 гэр бүл гэх томоохон бүлэглэл л монголчуудыг "самарч” байгаа юм байна гэх ойлголтыг нийгэмд бий болгочихлоо. Мэдээж энэ ойлголтыг эрхэм Ерөнхийлөгч өгсөн.

Харин одоо тэрхүү 30 гэр бүлийг ил болгохыг төрийн ордны чуулганы танхимд УИХ-ын гишүүд нь ч шаардаж, гудамжид яваа ажилтай, ажилгүй, хөгшин, хөвөө хүн бүр нэхэж байна. Гэлээ гээд яана гэсэн үг вэ. Тэрхүү 30 гэр бүлийг ил болгоод хамаг хөрөнгийг хуу хамж, улсын хөрөнгө болгох уу. Эсвэл ард түмний өмчөөс идэж, баяжсан гээд олон нийтийн дунд "шийтгэ” гээд чулуудаж орхих уу.

Тэрхүү 30 гэр бүлийг бий болгосон улстөрчид, бизнесийн хүрээнийхнийг ад үзэж, үр хүүхдийг нь чичилж. нүүр хийх газаргүй болгож, улсаасаа дүрвэхэд хүргэх үү. Зүй нь бол өнөөгийн монголчууд нэг л гараанаас зах зээлийн нийгэмд шилжсэн.

Харин зах зээл гэж хошуурах үед нэг хэсэг нь ганзаганд, нөгөө хэсэг нь ардчилалд, үлдсэн нь өнөөг хүртэл амьдралаа авч явахын тулд эцэж, цуцалгүй хөдөлмөрлөсөн.

Нэг л харахад ардчилсан нийгэмд маань баян, ядуугийн ялгаа үүсэж, өдгөө 30 гэр бүл хэмээх нэршил бий болж, олны эгдүүцэл дургүйцлийг хүргэх болсон.

Нийгмийн задрал явагдаж, бүгд л зах зээлд хөл тавихад хамгийн түрүүнд мэдээлэлд ойр байсан хэсэг нь л овжиноор ашиглаж, одоогийн өндөрлөгт хүрсэн нь нууц биш. Өнөөгийн баячууд гэж нэрлэгдээд байгаа хүмүүсийн бизнесээ эхлүүлсэн гараа хийгээд боломжууд бүгд л нэг гараанаас эхэлсэн. Тэр нь хуулиар олгогдсон эрхийг овжиноор ашиглаж чадсан маш цөөхөн салбар.

Мэдээж анхных нь төрийн өмчийг үнэгүйдүүлж, өөрийн болгосон арга. Анх бол иргэн бүрд цэнхэр, ягаан тасалбар гээгчийг тухайн үед өгсөн. Гэвч тухайн үед хувийн өмчийн талаарх ойлголтгүй байсан иргэд хэрхэн ашиглахаа мэдэхгүй байсаар бүр зарим нь саяхныг болтол тэрхүү "тасалбар" нь мөн-э байсныг ч мэдээгүй л явсан. Харин аль үйлдвэр хувьчлалд хамрагдах гэж байгаа зэргийг мэдэж байсан хүмүүсийн хувьд арай өөр байдлаар "цэнхэр, ягаан” тасалбарыг ашигласан. Одоо бол тэд томоохон бизнесменүүд, бас өөрийн гэсэн үйлдвэрүүдтэй.

Дараа нь уул уурхайн лиценз, газрын наймаа. Хөрөнгөжөөд байгаа томоохон компаниудыг шүүгээд үзэхэд уул уурхайн лицензгүй, барилгын компанигүй аж ахуйн нэгж бараг байхгүй.Харин эцэст нь төрөөс зарлаж буй тендер. Тендерийг ч гэсэн тодорхой бүлэглэлүүд овжиноор ашигладаг. Бүр цаашлаад тендерт оролцогч, түүнийг нь гүйцэтгэгч нар ч бий болсон.

Ердөө л эдгээрийг дамнаж аж ахуйн нэгжүүд алхам алхмаар бус алд, дэлмээр хөрөнгөө өсгөж байгаа. Мэдээж хуулийн ямар ч байгууллага шалгаад үзэхэд асуудалд орохооргүйгээр ажлаа амжуулдаг. Энэ нь хуулийн цоорхойг овжиноор ашиглахын зэрэгцээ өөрсдөдөө зориулсан хуулийн заалтыг шахаж оруулдагтай нь мөнхийн холбоотой.

Харин өдгөө гэнэт ухамсар суусан мэт эх орончийн дүрээр иргэдэд тал засахын тулд эхний ээлжид 30 гэр бүлтэй тэмцэнэ гэж байгаа нь зөв мэт боловч цаад утгаараа хүний эрхэнд ноцтой халдсан үйлдэл болох вий гэх хардлагыг ч төрүүлж байгаа юм.

Зүй нь бол нэгэнтээ үүсчихсэн тэгш бус байдлыг халахын тулд эхлээд хууль эрх зүйч талаас арга хэмжээ авах учиртай баймаар сан. Тэгэхгүй шууд л баяжсан гэр бүлдээ тэмцэх нь бодлогын хувьд ардчилсан гэх томьёололтой манай улсад тохиромжгүй. Харин томоохон аж ахуйн нэгжүүдээсээ тусад нь жижгүүдээ дэмжих бодлогоор өөд нь татах арга хэмжээг үр дүнтэйгээр эхлүүлбэл олон нийт талархах байтугай энэ Монгол Улс зөв голдрилдоо орох биз.

Б.ТӨГӨЛДӨР

Тэгш бус байдалтай үзэн ядалтаар тэмцэх гэж үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

Өчигдөр, 17:01
Өчигдөр, 17:00
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани