Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Явуул нөхөр, тавиул хүүхдийн тоог бүү нэмээч

 

Явуул нөхөр, тавиул хүүхдийн тоог бүү нэмээчБайгаль дэлхийн буян хишгийг эдэлж, уул уурхайг даган амьдрал ахуйгаа залгуулдаг 40 мянга гаруй хүн Монголд бий. Улсын эдийн засгийн ихэнх хувийг бүрдүүлж, өөд нь татаж яваа тэдний олонх нь "нисдэг уурхайчид”. Орон гэрээсээ олон хоногоор хол ажилладаг уурхайчдыг ийнхүү нэрлэдэг юм билээ.

Сарын хагаст нь ажиллаж, үлдсэн хагаст нь гэртээ ирдэг тэдний амьдралын хэв маяг бусдынхаас тэс ондоо. Шороо чулуутай хутгалдаж, бор хоног, шар өдрүүдийг хүнд хөдөлмөрт нухчуулан чадан ядан өнгөрөөсний эцэст цалингаа өвөртлөн харьдаг тэднийг аавыгаа бүлтийтлээ санасан үрс, амьдралдаа түүртсэн эхнэрүүд нь хүлээнэ. Нэг л их өндөр цалин, мөнгөтэй гэгддэг тэдний амьдралын гүн рүү өнгийж харвал манай нийгмийн хамгийн хөнөөлт дайсан тэнд аль хэдийнэ "соёолж”, бараан уршиг тарьж байна. Уйтай, гаслантай энэ үзэгдэл бол гэр бүл салалт, бяцхан үрсийн өнчрөл.

Уурхайчин болно гэдэг гэр бүлээ золиослох ёстой гэсэн үг биш

Сүүлийн арван жилийн тоон мэдээллийг сөхвөл манай улсад гэр бүл салалт бүр гурав дахин нэмэгджээ. 2006 онд 1448 гэр бүл салсан бол өнгөрсөн жил энэ тоо 4003-т хүрчээ. Хэдийгээр уул уурхайн салбарт ажиллаж буй иргэдийн салалт өссөн эсэх талаар тоон мэдээлэл байхгүй ч бодит амьдралд хэн бүхний мэддэг, ярьдаг үзэгдэл болчихлоо.

Гэр бүлийн харилцаа нь тартагтаа тулж, салаагүй юм гэхэд нэгнээ хардаж, сэрдсэн, хуурсан зэргээс харилцаа нь хэврэг болсон тухай уурхайн шороон дотор амьдралынхаа тэн хагасыг өнгөрүүлэхээр сэтгэл шулуудсан эрчүүд маань ярьдаг. Мэдээж үүнд цөөн тооны эмэгтэйчүүд ч бас багтана. Уурхайчдын "нууц” амьдрал руу өнгийсөн нэгэн судалгаа бий. 2012 онд Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр хийсэн уул уурхайн салбарт ажиллагсдын ХДХВ, ДОХ-ын талаарх судалгаанд эдгээр иргэнийг дээрх өвчин тусах эрсдэлтэй хэмээн дүгнэжээ.

Яагаад ийм дүгнэлтэд хүрснийг дэлгэрүүлж тайлбарлах нь илүүц биз гэж бодоход бүр балагтай тоог дээрх судалгаанаас олж уншлаа. Уул уурхайн олборлолт, бүтээн байгуулалт ид идэвхжсэн 2010-2012 онд Өмнөговь аймагт бэлгийн замын халдварт өвчин нэмэгдэж, аюулын харанга дэлдэж байсныг онцолжээ. Энэ бол уул уурхайн олборлолт идэвхжиж, мөнгө олох гэсэн залуус тус аймгийг олноороо зорьж байсан үе.

Яагаад уул уурхайг дагасан иргэдийн амьдрал гангар шаазан шиг хэврэг болов. Уг нь монголчууд үр хүүхэд, гэр бүлээ гэсээр насыг бардаг тун гэр бүлсэг хүмүүс. Хэрэв тэд нутаг орондоо цалингаараа хангалуун амьдарч чаддаг бол ийнхүү хүнд хүчир ажлын төлөө гэр бүлээ золиослохгүй байсан. Тэгдэг юм гэхэд авч буй цалин нь хангалттай байсан бол гэр бүлийнх нь харилцаанд ан цав бага суух байв. Оффист ажилладаг дээгүүр албан тушаалтнуудын ихэнх нь олон сая төгрөгийн цалинтай.

Гэтэл яг газрын гүнд өдөржин бөхөлздөг, эсвэл өдрийн ихэнхийг машин, техник дотор өнгөрүүлдэг уурхайчдын хувьд өөр. Тухайлбал, нэгэн алтны компанид жолооч хийдэг танил маань 1.2 сая төгрөгийн цалинтай. Хагас сар ажиллаад гэртээ ирэхэд авчирсан цалин нь өр, зээл, хоол унд гээд дуусдаг. Ар гэрийнхээ амьдралд түүртсэн эхнэр нь түмэн зовлон тоочсоор угтдаг аж. Эхнэр нь амьдралынхаа бүхий л асуудлыг нуруун дээрээ үүрч буй тул мань хүн өрхийн тэргүүн биш, явуулын хүн шиг болжээ.

Ханбогдод хот босгох "амттай” амлалт утаа мэт замхрав

Сүүлдээ ийм амьдралаас залхаж, цалин багатай ч гэр бүлийнхээ дэргэд байхыг илүүд үзсэн. Харин түүнээс ондоо, гэр бүлээ цааш түлхэж, мөнгө төгрөг, хоёр дахь амьдралыг сонгосон хүн цөөнгүй биз. Уг нь хүүхдийн сургууль, цэцэрлэгээс эхлээд нийгмийн асуудал нь цэгцэрсэн хөгжилтэй оронд олон хоногоор явдаг ажил бэрхшээл биш болсон. Авдаг цалин нь өндөр, нийгэм нь төлөвшсөн учраас толгой өвтгөх зүйл бага. Жишээлбэл, канад нөхөр нь Оюутолгойн уурхайд ажилладаг байсан монгол эмэгтэй өөрийнхөө гэр бүлийг бат бөх хэмээн бардам хэлж байна.

Тэрбээр одоо Канадад амьдардаг бөгөөд нөхөр нь 14 хоног ажиллаад, 14 хоногт нь гэртээ байдаг. Нөхрийнх нь цалин амьдралд нь хангалттай хүрдэг, нийгэм нь төлөвшсөн, стресс багатай учраас ажлаас нь шалтгаалсан ан цав гэр бүлийнх нь харилцаанд огт гардаггүй аж. Хэрэв монголчуудын амьдралын "чанар” сайн, цалин хангалттай бол заавал салалттай нүүр тулах албагүйг энэ жишээ харуулна. Гаднынхан ийнхүү монголоос "саасан” мөнгөөрөө сайхан амьдарч байхад түүнтэй яг ижилхэн ажил хийдэг монгол хүн яагаад ийнхүү өөдлөхгүй байгаагийн шалтгааныг эрх мэдэлтнүүд хариулах ёстой.

Гэр бүлсэг монголчуудын хувьд явуулын хүн шиг амьдрал зохидоггүй. Орой ажлаасаа ирээд гэргийнхээ халуун хоолыг идэж, хүүхдийнхээ инээдэнд ядаргаагаа тайлахыг хүсдэггүй хүн гэж үгүй. Хос хоёрыг хагацааж буй энэ дутуу гацууг шийдэх гарц уг нь бий. Олон жилийн нөөцтэй том ордуудыг түшиглэн хот байгуулдаг жишиг аль ч улсад байдаг. Хамгийн ойрын жишээ гэвэл, Эрдэнэт хот. Анх Оюутолгойн ордын бүтээн байгуулалт эхэлж байхад Ханбогд сумыг хот болгохоор төлөвлөж байсан түүхтэй.

Гэтэл өдгөө энэ бүхэн цаасан дээрх зураг төдий шарлан үлдэж, сайхан амлалт нь утаа мэт замхарчээ. Уул уурхайг Эрдэнэтийн дайтай том хот босгох амлалтын оронд ажилчдын зөөврийн мэт хотхон л бий болгосон. Хэрэв дээрх "амттай” амлалт ажил хэрэг болсон бол Улаанбаатарын "бөөгнөрөл”- ийг бага ч гэсэн шингэлэх байсан биз. Зэвүүцмээр нь тэр мөнгийг манай хэдхэн улстөрч халаасалсан гэдэг. Улаанбаатарт шилжин ирэгсдийн олонх нь ажлын байр бараадан нийслэлийг зорьдог. Хэрэв Ханбогдод хот босговол түүнийг дагасан ажлын байр нэмэгдэх нь гарцаагүй. Манай орны уул уурхайн нөөц арвин, салбарын ирээдүй ч өөдрөг.

Тиймээс нэгэнт л эрдэс баялаг олборлож, хүн ажиллаж л байгаа учраас тэдний нийгмийн асуудалд ч гэсэн анхаарах нэн шаардлагатай байна. Гаднын томоохон уурхайнуудад ажилчдынхаа гэр бүл, нийгмийн асуудалд зөвлөгөө өгдөг сэтгэл зүйчид байдаг нь манайд өдрийн од шиг цөөн.

Уурхайчдын хөдөлмөрийг аль болох хөнгөвчилснөөр тэдний ажлын ачааллыг ч эрс багасгах боломжтой. Харин манайд уул уурхайн ашиг орлого, олон тэрбумаар хэмжигдэх мөнгө ярихаас биш тэр их баялгийг бүтээж буй хүнээ хөсөр хаячихаад байна. Уурхайчин болно гэдэг үнэт зүйл болсон гэр бүлээ заавал золиослох ёстой гэсэн үг биш байлтай. Монголчууд бие холдвол сэтгэл холдоно гэж ярьдаг. Сарын хагаст гэр бүлийнхнээ харалгүй хар ажилд нухлагдаж буй тэднийг буруутгах гэсэнгүй. Тэд бүгд л орон гэрээ тэжээх гэж, өрнөөс өрний хоорондох борог амьдралаа дээшлүүлэхийг хичээж буй манай залуу үе.

Харин тэнд "соёолж” буй гэр бүл салалтын үр, үндсийг тасдахын тулд хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа төр засаг үүнд яах аргагүй буруутай. Төр, засгийнхаа арчаагүй байдлын төлөөсөнд БНСУ руу явж, гэр бүл салалтын тоог үржүүлэхийн хүрдээр нэмж буй иргэдийн араас уурхайчид орчихоод байгааг нүдээ нээгээд анзаараач. Явуул нөхөр, тавиул хүүхдийн тоог бүү нэмээч.

Б.Баярмаа

Засгийн газрын мэдээ



Явуул нөхөр, тавиул хүүхдийн тоог бүү нэмээч
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

Өнөөдөр, 17:39
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

Өнөөдөр, 15:17
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

Өнөөдөр, 11:59
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

Өнөөдөр, 09:55
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

Өчигдөр, 17:11
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

Өчигдөр, 14:53
Өчигдөр, 09:36
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани