Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Байгалийн нөөцийн харти ба ЖОР 10

Уул уурхайн мэдээллийн нэгдсэн портал сайт Орд.мн-ээс уншигч /салбарын бизнес эрхлэгч, эрдэмтэн, судлаач/ та бүхэнд "Байгалийн нөөцийн харти" /тунхаг/ бүхий зөвлөмжийг цувралаар хүргэж байгаа билээ. Бид энэ удаа "ЖОР 10"-ийг хүргэж байна. 
ЖОР 10 Засгийн газар эдийн засгийг төрөлжүүлэхэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжиж, тэднийг олборлох салбарт татах хэрэгтэй.
Байгалийн нөөцийн харти ба ЖОР 10
Байгалийн нөөцийн орлогыг дотоодын эдийн засгийг өсгөхөд зарцуулах асуудал хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг /дэд бүтцийн томоохон төслүүдээс эхлээд жижиг ферм хүртэл/ нэмэгдүүлэхээс ихээхэн хамааралтай бөгөөд, байгалийн нөөцийн олборлолтоос хамааралгүйгээр тогтвортой өсөлтийг дэмжих асуудал байгалийн нөөцөөр-баян олон орнуудын хувьд бэрхшээл байсаар ирсэн.
Нэгдүгээрт, Засгийн газраас авч байгаа арга хэмжээний тэнцвэрт байдлыг хангаагүй тохиолдолд их хэмжээний капиталын урсгал дотоодын мөнгөний ханшыг өсгөж үүний үр дүнд өрсөлдөх чадвар буурч, дотоодын үйлдвэрлэгч болон экспортын салбарыг доройтолд оруулах үзэгдэл("Голланд өвчин”) бий болно. Дээрхи үр дагаврыг анхаарахгүй бол экспортын салбар дахь хөрөнгө оруулалт хумигдана. Түүнчлэн дотоодын бусад салбарт хөрөнгө оруулах өртөг ч мөн өснө. Энэ нь эдийн засгийн өсөлтийг сулруулж, олборлох үйлдвэрлэл эдийн засагт бүр илүү хувь эзлэх болсноор эдийн засгийг түүхий эдийн үнийн савалгаанд илүү өртөмтгий болгоно. {Холбоотой мэдээллийг ЖОР 7,8-аас эдийн засаг дахь орлогын их хэмжээний урсгалын нөлөө хэсгийг мөн харж болно.}
Хоёрдугаарт, нөөцийн орлогын өсөлтийн нөлөөллийг нэмэгдүүлэхийн тулд төрийн хөрөнгө оруулалтыг хувийн хэвшлийн хэрэгцээнд нийцүүлэх ёстой. Энэ нь Засгийн газар дотоодын эдийн засаг дахь олборлолтын орлогыг шингээх чадвар мөн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дээд зэргээр нэмэгдүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэнэ. Хувийн хэвшилтэй хамтран ажиллах нь эдийн засгийн харилцан нөхөх зардлын нийлүүлэлтэд нэн чухал: жишээ нь, Засгийн газрын сургууль, эмнэлэг зэрэгт гаргаж байгаа зардлын үр дүнд компаниудын ажиллах хүч илүү үр бүтээлтэй болно. г.м. 
Хувийн хөрөнгө оруулалтын таатай орчин бий болгох : Засгийн газар тодорхой нэг үйлдвэрлэлийн салбарт чиглэлгүйгээр бизнесийн ерөнхий таатай орчныг бий болгох хэрэгтэй. Үүнд газар, капитал, хөдөлмөрийн зах зээлийн хууль тогтоомжын шинэчлэл; дэд бүтэц, ашгийн бус үйлдвэрлэл үйлчилгээний журам; мөн ажилтнуудын бүтээмжийг дээшлүүлэх нийгмийн бодлогыг сайжруулах реформууд хамаарна. Ялангуяа, эдийн засгийн хэт ачааллыг багасгаснаар хувийн хөрөнгө оруулалтын зардлыг бууруулж, цаашдын хөрөнгө оруулалтыг шингээх эдийн засгийн багтаамжыг нэмэгдүүлнэ. Бага орлогоготой, жижиг улс орнууд нь капитал, тоног төхөөрөмжийн үнийг системтэйгээр өсгөх чадвартай, шинэ хөрөнгө оруулалтад саад болж байдаг монополь, карьтелууд ноёлсон, жижиг зах зээлээр тодорхойлогддог. Зах зээлд шинээр орж ирэгсдийг дэмжих идэвхитэй бодлого явуулснаар карьтелуудыг задлах боломжтой. Энэ бодлогоор дамжуулан бизнес шинээр эрхлэх, бүсийн хэмжээнд нэгтгэж зах зээлийг тэлэх, бүсийн хэмжээнд импортын тоног төхөөрөмжийн худалдааны тарифын бус хязгаарлалтуудыг байхгүй болгох зэргээр асуудлыг хялбаршуулах боломжтой. Хоёр салбарт онцгой анхаарах нь зүйтэй: барилга болон санхүүгийн салбар. Барилгын салбарын хувьд, улс орныг хотжуулахад барилга, бусад дэд бүтэц чухал хөрөнгө оруулалт. Хэдий тийм боловч цемент зэрэг нүсэр барилгын материалууд импортлох нь хэт өндөр үнэтэй учраас бизнесүүд боломжит дотоодын нийлүүлэгчдээс хангахыг эрмэлзэнэ. Өмнө нь хөрөнгө оруулалт бага байсан жижиг эдийн засагт барилгын ажлын бүрэлдэхүүний өртөг өндөр байдаг бөгөөд барилгын салбар дахь эрэлтийн огцом өсөлт нь үнэ цаашид улам өсөхөд хүргэнэ. Барилгын салбарын нэмүү өртөг дээр ажиллах, хэт ачаалалтай хэсгүүдэд анхаарах, мөн барилгын салбарын картель, монополийг задлах зэрэг арга хэмжээ эдгээр зардлыг бууруулахад туслана. Дотоодод үйлдвэрлэгдэх боломжгүй, импортлох шаардлагатай барилгын материалуудын хувьд тодорхой гаалийн тарифийг багасгах хэлбэрээр өртгийг бууруулж болно. Хэдийгээр энэ нь татварын орлого, дотоодын нийлүүлэгчдийн хувьд алдагдалтай боловч шийдвэр гаргагчид үүнийг хувийн болон төрийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын илүү өндөр үр ашигтай болгох асуудалтай дэнслэн үзэх хэрэгтэй.
Үе шаттайгаар шинэчлэгдэх санхүүгийн салбар мөн чухал. Компани өсч, дотоодын эдийн засагт оруулах хөрөнгө оруулалтаа өсгөж эхлэх үед тэд хоёр төрлийн санхүүгийн хязгаарлалттай тулгарна. Нэгдүгээрт, эхлэлийн хөрөнгө оруулалт, Хоёрдугаарт, компани өсөхийн хирээр ирэх жилийн төлөвлөгдсөн бүтээмж өнгөрсөн жилд хүрсэн худалдааны дүнгээс давах ёстой бөгөөд үүний үр дүнд ирээдүйн бүтээмжийг үйлдвэрлэхэд шаардлагатай хөрөнгийн хомсдолд орно. Тиймээс компанид хөрөнгө санхүүгийн илүү тогтвортой, найдвартай нөхцөл шаардлагатай. Хөгжиж буй эдийн засгийн хувьд дээрх хоёр шалтгааны аль алинаас шалтгаалж дотоодын санхүүгийн салбарын санхүүжилтийн эрэлт (холбогдох үйлчилгээ) хурдацтай өснө.  Санхүүгийн салбарыг бэхжүүлэх, тэлэхэд чиглэсэн бодлого санхүүгийн хэт ачааллыг багасгахад туслана; улсын хөрөнгийг санхүүгийн салбарт оруулж богино, дунд хугацаанд хэт ачааллыг хөнгөвчлөх боломжтой бөгөөд харин урт хугацаанд бодлогын зохицуулалт хийх хэрэгтэй. 
Тодорхой бизнесийн салбарт зорилтот дэмжлэг үзүүлэх эсэхийг шийдвэрлэх Байгалийн нөөцийн огцом өсөлт нь олборлолтын салбараас хэт хамааралтай болгох эрсдэл эсвэл олборлолтын салбараас ангид эдийн засгийн бусад салбарыг дэмжих боломжын аль алийг олгодог. Ерөнхийдөө, дээр дурдсанчлан бизнесийн таатай орчныг бүрдүүлэх нь олборлолтын салбараас гадна бусад салбаруудад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлэх замаар эдийн засгийн төрөлжүүлэлтийг дэмжиж өгдөг. Түүнчлэн Засгийн газраас тодорхой салбарыг шууд дэмжих, эсхүл олборлох салбарт дотооддоо нэмүү өртөг шингээх үйлдвэрлэлийг дэмжиж болно. Эдгээр бодлого нь салбарыг сонгоход улс төржих, өрсөлдөөн хумигдах, хамгаалагдсан компаниуд бий болох зэрэг эрсдэл мөн дагуулдаг. Хэрэв хүчтэй хувийн сонирхол бий болгож байгаа бол эдгээр хамгаалалтыг задлах нь мөн эрсдэл дагуулна, тиймээс анхлан ийм бодлого бий болгохоос зайлсхийх нь зүйтэй. 
 Хэрэв Засгийн газар эдгээр эрсдлийг үл харгалзан идэвхитэй бодлого бий болгохыг сонгосон бол, дараахь хоёр зарчмыг анхаарах хэрэгтэй:
• Хөрөнгө оруулалт нь урт хугацаандаа эдийн засгийн үндэслэл бүхий тооцоотой байх хэрэгтэй. Энэ шалгуурт тэнцээгүй хөрөнгө оруулалт үнэ цэнэ бий болгохоосоо илүү төрийн санг хоосруулах үр дагавартай.
• Засгийн газрын дэмжлэг нь хохирол бус амжилт авч ирэх ёстой. Мөн Засгийн газар ямар нэг хязгаарлалт тавигдаагүй дэмжлэгийн багцаас зайлсхийх нь зүйтэй. Аливаа дэмжлэг үзүүлэхээс өмнө хангалттай үр ашиг өгөхгүй тохиолдолд дэмжлэгийг цуцлах үндэслэл бүхий шалгуур нөхцөлтэй байх ёстой. Сонирхлын зөрчилтэй талуудаас лобби хийх нь үндэслэл бүхий цуцлалтад саад болно тиймээс Засгийн газар дээд түвшинд шийдвэр гаргаж мөн хэрэглэгч, татвар төлөгчид, түүнчлэн бизнесийн хувь эзэмшигчдийг оролцуулан нийгмийн өргөн хүрээнд зөвлөлдөх шаардлагатай. 
Орон нутгаас ажиллах хүч авах хууль, тогтоомж хэрэглэх шаардлагатай эсэхийг шийдвэрлэх: Олборлолтын салбар нь дотоодын бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтийн өсөлт болон олон улсын бизнесийн мэдлэгийг нэвтрүүлэх замаар эдийн засгийн өсөлтийн хөшүүрэг болдог.
Холбогдох кэйс : Ботсвана улс 1970 оноос хойш алмаз олборлох салбараас ихэнх ихэнх хэсэг нь орж ирдэг ҮНБ-ийн 5 хувийг тасралтгүй боловсролын салбарт зарцуулсаар ирсэн. Үр дүнд нь өнөөдөр бага болон дунд боловсрол эзэмшигчдийн нийт харьцаа 82 хувь буюу Африк тивийн дунджаас 2 дахин өндөр болсон. НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Байгууллага, 2012
Засгийн газар нь бизнесийн ерөнхий таатай орчныг бий болгох бодлого хэрэгжүүлж, үйлдвэрлэлийн салбаруудын ажиллах хүчний чанарыг сайжруулах замаар хувийн хэвшлийг олборлох үйлдвэрлэлтэй холбоход туслах хэрэгтэй. Эдгээр нийтлэг бодлого хангалтгүй тохиолдолд Засгийн газраас олборлолтын компанийн хэрэгцээнд орон нутгаас хийх ажиллах хүчний нийлүүлэлтийн хэмжээг зааж өгсөн нарийвчилсан журам батлах талаар авч үзэж болно. Жишээ нь, Засгийн газар концессийн саналдаа уралдаант шалгаруулалтад оролцогч олон улсын компаниудад орон нутгаас ажиллах хүч авах-мэдлэг-туршлага нэвтрүүлэх багцыг хөгжүүлэн саналдаа хавсаргах эсвэл, концесс эзэмшигчид тийнхүү үйлчилгээ үзүүлэх шаардлага тавих; эсхүл Засгийн газар нь шалгаруулалтын дараахи хэлцлийн үед дээрхи тохиролцоонд хүрэх нөхцөл тавьж болно. Дотоодын ханган нийлүүлэгчид олборлолтын салбарт нийлүүлэх хэмжээний өрсөлдөх чадваргүй тохиолдолд Засгийн газраас тэднийг олон улсын өрсөлдөөнөөс хамгаалахыг зорьж болно, гэхдээ ийм арга хэмжээ нь түр хугацаанд хэрэгжих, мөн дотоодын нийлүүлэгчид эцсийн дүндээ ижил хэмжээний өрсөлдөх чадвартай болох тодорхой төлөвлөгөөтэй уягдсан байх шаардлагатай. Засгийн газар мөн олборлолтын компани, тэдгээрийн олон улсын нийлүүлэгчдээс дотоодын аж ахуйн нэгжүүдэд технологи, ур чадвар нэвтрүүлэх боломж бий болгохыг хүсч болно. Бусад арга хэрэгслийн дотроос сургалтын тоног төхөөрөмж, судалгаа, хөгжлийн хөрөнгө оруулалт нь компанийн эрэлтэд нийцэхүйц дотоодын бизнесийн чадварыг нэмэгдүүлэхэд туслана. Эдгээр аргыг олборлолтын компаниудын нягт оролцоотой хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй. Мөн Засгийн газраас менежер, ажил олгогчдын түвшинд дотоодын ажиллах хүчний доод хэмжээний шаардлагыг тогтоож өгч болох ба эдгээр шаардлагыг торгууль, шагнал бүхий мониторинг, тайлангийн системээр дамжуулан бэхжүүлэх боломжтой. Гэхдээ, орон нутгийн ажиллах хүчээр хангах бодлого нь бизнес эрхлэгчид, ажилтнуудад таатай орчин бүрдүүлэх бодлогыг орлох бус харин эдийн засгийн ерөнхий реформтой зэрэгцэн хэрэгжих ёстой. Цаашлаад, багасч байгаа актив хөрөнгө дээр суурилсан дотоодын үйлдвэрлэлийн ирээдүй нь цаашид илрүүлэх байгалийн нөөцөөс, эсхүл гадны зах зээлд өрсөлдөх дотоодын компаниудын боломжит чадвараас хамаарна. Засгийн газар энэ эсрдлийн талаар мэдэж байх ёстой. Олборлох үйлдвэрлэлд нийлүүлэх, хангамж авах оролцоог дэмжихийн зэрэгцээ, Засгийн газар бүр эхнээсээ эдийн засгийг төрөлжүүлэхийг дэмжих хэрэгтэй. Энэ нөхцөлд, шийдвэр гаргагчид "Олборлох үйлдвэрлэлийн туршлагаас” хөгжүүлэх боломжтой ямар төрлийн дотоод нөөц бололцоо бийг тодорхойлох хэрэгтэй ба ингэснээр илүү тогтвортой салбаруудад тэдгээр нөөц бололцоог нэвтрүүлэх асуудалд анхаарах боломж бүрдэнэ. 
Эцсийн боловсруулалт хийхийг дэмжих эсэхээ тодорхойлох : Байгалийн нөөц ихтэй орнууд газрын тос боловсруулах гэх мэт эцсийн боловсруулалт хийх боломжуудын талаар дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Аливаа улс ахуйн болон эдийн засгийн үйл ажиллагаанд чухал шаардлагатай эрчим хүч, зарим нөөцийн нийлүүлэлтээс давсан эрэлттэй тулгарч болно, харин олборлосон байгалийн нөөц нь эдгээр хэрэгцээг хангах мөн эдийн засгийн хөгжлийг дэмжих боломжыг олгодог. Зарим тохиолдолд Засгийн газрууд дотоодод ашигт малтмал боловсруулах явдлыг тэргүүн ээлжийн хөрөнгө оруулалт гэж үздэг. Засгийн газар эцсийн боловсруулалт хийх үйлдвэрлэлд дотоодын оролцоог дэмжих эсэх нь гадны үйлдвэрээс зөөвөрлөх тээврийн зардлаас хэмнэх хөрөнгийн хэмжээ, бусад үр ашиг болон дотоодын боловсруулах үйлдвэрийг төрөөс дэмжихэд гарч болох эрсдлийн аль нь илүү жин дарж байгаагаас голлон хамаарна. Үүнд төрийн сангийн алдагдсан боломжит өртгөөр хийсэн, өндөр өртөг бүхий эрчимжүүлсэн боловсруулах үйлдвэрлэлийн зардлын тооцоо; импортын тоног төхөөрөмж, ур чадвараас хараат байдал; мөн бусад үйлдвэрлэлийн салбар дахь шинэ ажлын байрны гарц хязгаарлагдах магадлал зэрэг хамаарна. Овор ихтэй түүхий эдийн хувьд түүхий эдийн дотоодын эрэлт бодитойгоор бий тохиолдолд боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх асуудал илүү хүчтэй тавигдана. Байгалийн хий нь эрчим хүчний эх үүрсвэртэй салшгүй холбоотой тул эдийн засгийн хөгжлийн угтвар нөхцөл болж учир нэн чухал. Хий нь тээвэрлэлтийн зардал өндөртэй учраас орон нутгийн эрчим хүч үйлдвэрлэгчдэд өрсөлдөхүйц нийлүүлэлгч байх боломж олгодог. Хийн эрчим хүчний үйлдвэрлэл нь бусад хувилбарууд болох газрын тос, нүүрс, цөмийн эх үүсвэр, түүнчлэн усан цахилгаан станц - бусад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй харьцуулахад бага зардалтай; мөн хийн хэрэглээг нүүрсхүчил бага ялгаруулах технологи болгон өөрчлөх боломжтой. Дээрээс нь дотоодын зах зээлийг хангах систем нь газрын тос олборлолтоос бий болсон илүүдэл хийг аюулгүй, үр ашигтай мөн байгаль орчинд хоргүй нөхцлөөр хэрэглэх боломж олгодог. 
 Үргэлжлэл бий... 
 
Э.БАТСАЙХАН /Судлаач, Магистрантур/
Эх сурвалж: Орчуулгын баг , МУ-ын Сайдын Ажлын алба, Мега төсөл хөгжлийн хүрээлэн 
 
Нийтлэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Batsaikhanpm2020@gmail.com хаяг болон  80111510 утсаар авна уу. 



Байгалийн нөөцийн харти ба ЖОР 10
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

Өнөөдөр, 17:39
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

Өнөөдөр, 15:17
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

Өнөөдөр, 11:59
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

Өнөөдөр, 09:55
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

Өчигдөр, 17:11
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

Өчигдөр, 14:53
Өчигдөр, 09:36
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани