Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрснээс бусад түүхий эдийн ханш ирэх оноос өснө

Нүүрснээс бусад түүхий эдийн ханш ирэх оноос өснө

 

Энэ онд түүхий эдийн ханш өмнөх жилтэй харьцуулахад өсөлттэй байна. Дэлхийн банк тэргүүтэй зарим судалгааны байгууллага нүүрснээс бусад түүхий эдийн ханш ирэх онд ч гэсэн өснө гэсэн таамаглал дэвшүүлжээ.

ГАЗРЫН TOC 2025 ОНД 86 АМ.ДОЛЛАР ХҮРНЭ
Өнгөрсөн есдүгээр сард баррель тутамдаа 49.82 ам.доллар байсан газрын тосны ханш өнгөрсөн сард 51.58 ам.доллар болсон бол энэ сарын эхээр 62 ам.доллар болж огцом өсөөд байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сард 26.55 ам.доллар болж сүүлийн 13 жилийн хамгийн доод төвшинд хүрсэн билээ. 2014 онд баррель тутамдаа 100 ам.доллар давж байсан нефтийн ханш сүүлийн жилүүдэд тогтворгүй байгаа. Газрын тосны ханш тогтворгүй байгаа нь гурван шалтгаантай.
Нэгдүгээрт, АНУ-ын түлшний үйлдвэрлэл нэмэгдсэн. Хоёрдугаарт, 2014 онтой харьцуулахад ам.долларын ханш 25 хувиар чангараад байна. Газрын тосны бүх гүйлгээ ам.доллараар хийгддэг. Доллар 25 хувиар чангарахад газрын тосны ханш 25 хувиар буурдаг байна. Гуравдугаарт, ОПЕК-ийн гишүүн орнууд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-нийг хүртэл олборлолтоо бууруулаагүй. Тэгвэл АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн төв нефтийн ханшийг 2025 он гэхэд 86 ам.доллар, 2030 онд 95 ам.доллар, 2040 онд 109 ам.доллар, 2050 онд 117 ам.долларт хүрнэ гэж таамаглажээ.

2026 он гэхэд АНУ эрчим хүчний гол экспортлогч болох бол 2050 оноос газрын тосны үйлдвэрлэл буурах ажээ.

ЗЭСИЙН ХАНШ 5800 АМ.ДОЛЛАРААС БУУРАХГҮЙ
Олон улсын зах зээл дээрх зэсийн ханш өсөх хандлагатай байна. Лондоны металлын биржийн өнгөрсөн баасан гаригийн хаалтын ханшаар нэг тонн зэс 6797 ам.долларын ханштай байна. "FocusEconomics’’-д мэдээлснээр зэсийн ханш энэ энэ оны эцэс хүртэл энэ ханшаасаа буурахгүй
аж. Түүнчлэн Дэлхийн банкны тооцоолсноор зэсийн ханш ирэх оноос дахин чангарч тонн нь 5800 ам.доллараас буурахгүй бөгөөд 2019 он гэхэд 7000 ам.доллар давах аж. Зэсийн ханш 2015 онд 18.5 хувиар унасан билээ. Өнгөрсөн есдүгээр сард дэлхийн зах зээл дээрх зэсийн дундаж үнэ 6583 ам.доллартай байсан нь наймдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 105 ам доллараар өссөн үзүүлэлт юм. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар зэсийн дундаж үнэ 6346.6 ам.доллар байсан нь өмнөх улиралтай харьцуулахад 683 ам.доллараар өссөн үзүүлэлт. Хэдийгээр дундаж үнэ өсөлттэй байгаа ч зарим судалгааны байгууллага 2017 оны дөрөвдүгээр улиралд зэсийн үнэ өмнөх улиралтай харьцуулахад буурна гэж мэдээлжээ. Тухайлбал "ING" банкны судлаачид ирэх дөрөвдүгээр улиралд 6000 ам.доллар болж буурна гэж үзэж байна. Тэгвэл "Wood Mack” байгууллагын судлаачид энэ сарын шинэчилсэн судалгаандаа энэ улиралд зэсийн үнэ дунджаар 6500 ам.доллар тонн байна гэв. Олон улсын судалгааны байгууллагууд ойрын хугацаанд зэсийн үнэ өсөх эсвэл буурах хандлагатай гэж таамаглаж байгаа ч дэлхийн зах зээл дээрх ханш нэлээн хэлбэлзэлтэй байна гэдэгт санал нэгдэж байна. Сүүлийн ганцхан сард л гэхэд нэг тонн зэсийн үнэ 500 хүртэлх ам.доллараар өгсөж, уруудсан нь ханш тогтворгүй байгааг харуулж байгаа юм.

АЛТНЫ ҮНЭ УНЦИ ТУТАМДАА 2300 АМ.ДОЛЛАРТ ХҮРНЭ
Германы "Incrementum AG" үнэлгээний байгууллагаас алтны үнийг урт хугацаандаа унци нь 2300 ам.долларт хүрэх таамгийг гаргажээ. Олон улс бодлогын хүүгээ бууруулж, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлого баримталж буй нь алтны үнийг өсгөх шалтгаан болж буй хэмээн тайлбарлалаа. Одоогийн байдлаар унци алт 1200-1300 ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа юм. Алт нь худалдааны баталгаат хэрэгслийн хувьд эдийн засгийн өсөлт тогтворгүй байгаа энэ үед олон улс алтны нөөцөө нэмэгдүүлэхэд анхаарч байна. Дэлхийн банкны шинжээчдийн таамгаар алтны ханш ирэх 2018 оны зургадугаар cap гэхэд унци нь 2300 ам.долларт хүрч нэмэгдэх аж. Алтны ханш өнгөрсөн онд өндөр байсан ч ирэх онд илүү чангарах гэнэ. Европчууд XIX зууны үед "Алтан стандарт” гэгчийг бодож олсон бөгөөд мөнгөн тэмдэгтийн ханш нь Төвбанкинд хадгалагддаг алтныхаа хэмжээгээр үнэлэгддэг журмыг нэвтрүүлсэн байдаг. Учир нь алт бол хэзээ ч үнэ цэнээ алдахгүй байх онцгой чанартай металл юм. Энэ цагаас хойш үнэт цаас, мөнгөн тэмдэгтийн ханш тогтворгүй, яах нь мэдэгдэхгүй бүрхэг болсон үед иргэдээс эхлээд улс гүрэн хүртэл хадгаламжаа алт болгодог бичигдээгүй хууль үйлчилж ирсэн.

ГАН БОЛОН ТӨМРИЙН ХҮДРИЙН XAHШ БНХАУ-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС ХАМААРНА

Төмрийн хүдрийн хамгийн том хэрэглэгч Хятадын гангийн үнэ нь оны эхний улиралд огцом өсч, сэргэсэн. Үүний дараагаар Дэлхийн банкны зүгээс төмрийн хүдрийн 2020 он хүртэлх таван жилийн таамаглалаа өсгөлөө. Хамгийн сүүлийн таамаглалаар тус түүхий эдийн үнэ энэ онд тонн тутамдаа 85 ам.доллараас буухгүй бол 2020 онд 97 ам.доллар хүрэхээр байгаа аж. Төмрийн хүдрийн үнийн таамаглалаа нэмэгдүүлсэн шалтгаанаа Дэлхийн банкнаас "Хятадын бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбоотой 2-3 сард гангийн үнэ огцом өссөн.

Мөн далайн чинадаас ирж буй төмрийн хүдрийн нийлүүлэлтэд тасалдал гарсан. Хятадын шинэчилсэн бүтээн байгуулалтын хандлагаас хамаарч өнгөрсөн сараас төмрийн хүдрийн үнэ өсч байна” гэжээ. 2016 он бол төмрийн хүдрийн үнийн эргЭлтийн цэг болсон. Өнгөрсөн гуравдугаар сард Хятадын гангийн үйлдвэрлэл хурдтай өссөнөөр төмрийн хүдрийн үнэ өссөн, Хэдий төмрийн хүдрийн үнийн таамаглалаа өсгөсөн ч нийлүүлэлт нэмэгдсэн хэвээр байхыг Дэлхийн банкны зүгээс онцолжээ. Ирэх 2-3 жилийн хугацаанд бага зардалтай, ихээхэн нөөц бүхий уурхайнууд хаагдах магадлалтай байгаа. Харин ендөр зардалтай уурхайнууд зах зээлийн шаардлагаар үйл ажиллагаагаа түр зогсооход хүрээд байна. Ган болон төмрийн хүдрийн үнэ өссөн нь Хятадын Засгийн газраас үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг сэргээх нь тэргүүлэх чиглэл болгосонтой холбоотой байна,

НҮҮРСНИЙ ХАНШ тонн ТУТАМДАА 10 АМ.ДОЛЛАРААР БУУРНА

Өнгөрсөн онд таваарын зах зээлд сайн үзүүлэлттэй байсан "хар алт” гэгддэг нүүрсний үнэ энэ оноос эхлэн тонн тутамдаа 10 ам.доллараар буурах таамаг тооцоог "Goldman Sachs" групп гаргасан. Дэлхийн дулаарлын эсрэг олон улс "бохир түлш”-ээс татгалзах бодлого баримтлах болж, эрэлт аажмаар буурч байгаа ч нүүрсний ханш тогтвортой байв. Коксжих нүүрсний ханш ирэх 2018 онд 125 ам.доллар болж буурах таамаг бий бөгөөд шинжээчид энэ онд нүүрсний хэрэгцээ 17 хувиар буурахыг таамаглажээ. Харин ирэх онд тонн нь 125 ам.доллар болж буурах таамаг байгаа аж. Гэхдээ одоохондоо нүүрсний хэрэгцээ тогтвортой байна. Энэ онд АНУ-ын эрчим хүчний хэрэглээний 30 хувийг нүүрс бүрдүүлэх гэнэ. Түүнчлэн энэ онд нүүрсний хэрэгцээ 17 хувиар унахыг шинжээчид таамаглажээ.


Ц.ДАВААСАМБУУ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Нүүрснээс бусад түүхий эдийн ханш ирэх оноос өснө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани