Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Байгалийн нөөцийн харти ба Төгсгөлийн "Жор 12"

Нөхөн сэргээгдэхгүй байгалийн нөөцтэй орнуудад боломж, бэрхшээлийн аль аль нь бий болдог. Хэрэв зөв ашиглаж чадвал нөөц баялаг одоо болон ирээдүй үеийнхэнд хөгжил цэцэглэлт авч ирнэ; эсрэгээрээ хэт үрэлгэн хандах, тааруу удирдлага нь эдийн засгийн тогтворгүй байдал, нийгмийн зөрчилдөөн, түүнчлэн урт хугацаанд үргэлжлэх хүрээлэн буй орчны доройтолд хүргэж болно. Байгалийн Нөөцийн Харти нь Засгийн газрууд, аливаа нийгмийн байгууллууд болон олон улсын нийгэмлэгүүдэд байгалийн нөөцийг хэрхэн оновчтой удирдан зохицуулах талаар баримтлах бодлогын сонголтууд, практик зөвлөгөөг санал болгож байна.
Энэхүү зөвлөмжийн чанартай баримт бичиг нь байгалын нөөцөөр баян орнуудад тулгарах бэрхшээлүүдтэй ганцаар нүүр тулах бус, түүхэнд хуримтлагдсан туршлага дээр үндэслэн, өнгөрсөнд гарсан алдааг давтахаас зайлсхийх боломжыг олгож байгаа юм. Харти бол зайлшгүй хэрэгжүүлэх хэм хэмжээ биш харин энэ салбарт амжилттай яваа улс орнуудын өөр өөр агуулга, хэрэгжүүлсэн арга хэмжээг нээн илрүүлж, байгалийн нөөц баялагийн салбарт хөгжин дэвших боломжыг танин мэдэх ач холбогдолтой баримт бичиг юм. Ийнхүү уул уурхайн мэдээллийн нэгдсэн сайт Орд.мн-ээс салбарын судлаач, оюутан залуучууд, мөн уул уурхайн салбарыг сонирхогч иргэд/уншигч та бүхэндээ цувралаар хүргэсэн "Байгалийн нөөцийн харти"-н сүүлийн дугаарыг хүргэж байна. Монголын уул уурхайн салбар өмнөх алдаа оноо, туршлагадаа үндэслэн, хөгжин цэцэглэж Улс орноо хөгжилд хөтлөх болтугай.
Нөөцийн засаглалыг бий болгох Гадаад үндэс
ЖОР 12 : Засгийн газар болон олон улсын байгууллагууд Тогтвортой хөгжлийг дэмжих стандартыг бүх шатанд уялдуулахаддэмжлэг үзүүлэх ёстой
Байгалийн нөөцийн харти ба Төгсгөлийн "Жор 12"
Санхүүжүүлэгч, нөлөө бүхий засгийн газар, олон улсын байгууллагууд, олборлолтын салбарт нөлөө үзүүлдэг бодлого нь байгалийн нөөц ихтэй орны аливаа шийдвэрийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Дээрээс нь олборлолтын компанийн бүртгэлтэй улсын үндэсний хууль тогтоогчид, Дэлхийн банк, Олон Улсын Вальютын сан (тэдгээрийн зээлийн агентлагууд); донор Засгийн газрууд; Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага; НҮБ-ын агентлагууд; Экспортын зээлийн агенлтагууд; Африкийн холбоо, Европын холбоо гэх мэт байгууллагууд; Их 8, Их 20; мөн Дэлхийн санхүүгийн нийгэмлэг зэрэг байгууллага хамаарна. Олон улсын Иргэний Нийгэмлэг нь мөн оролцогч талуудад ирэх дарамтыг зохицуулах, бодлогоо сайжруулах, түүнчлэн улс, компаниудад мониторинг хийхэд үндсэн үүрэг гүйцэтгэдэг.  
Олон улсын нийгэмлэгүүдээс дэлхий даяар олборлолтын салбарын засаглалыг сайжруулахад чухал салбаруудыг дор дурдав.
Олборлолтын салбарын олон нийтийн ил тод байдлын шаардлагуудыг бий болгох, хянах, хэрэгжүүлэхЗасгийн газрууд, олон улсын байгууллага, бусад талууд нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн тайланд олон улсын багц стандарт бий болгож мөрдүүлэх, түүнчлэн гэрээний нөхцлүүдийг ил болгох зэргээр ил тод байдлыг дээшлүүлэх боломжтой. Олборлолтын зөвшөөрөл авах үеээс эхлээд төслийн хаалт хүртэлх олборлолтын төслийн үргэлжлэх нийт хугацаанд олон нийтэд мэдээллийг ил тод байлгах нь иргэд, хөрөнгө оруулагчдын зүгээс Засгийн газар болон компаниудад хариуцлага хүлээлгэхэд туслах чухал механизм юм. Дээрээс нь дэлхийн хэмжээнд албан ёсны ил тод байдлын шаардлагыг хуульчлахад Олборлолтын Салбарын Ил Тод Байдлын Санаачилгыг үндэсний болон олон улсын түвшинд оролцогч талуудын харилцан хамаарлыг бий болгох харилцан уялдаа бүхий, сайн дурын стандарт хэлбэрээр хэрэгжүүлэх ажлыг эдгээр байгууллагууд дэмжих хэрэгтэй.
Олборлох салбарын төслүүдийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрхийн стандартад нийцүүлэх: Засгийн газраас Олон Улсын Хүний Эрхийн Билл болон Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Дүрэм, Ажлын Байрны Эрх Үүрэг-т тогтоосон доод хэмжээнд – хүний эрхийг дээдэлсэн байх шаардлагыг бүх компани өөрийн үйл ажиллагаандаа удирдлага болгохыг тодорхой тогтоож өгөх хэрэгтэй. НҮБ-ын Бизнес ба Хүний эрхийн Тэргүүлэх Зарчмын хүрээнд (UNGPs)1, олон улсын байгууллагууд төсөл хэрэгжиж буй улс орнуудад хүний эрхийг хамгаалах, олборлолтын төслийн хүрээнд аж ахуй нэгж хүний эрхийн талаар хүлээсэн үүргээ биелүүлүүлэхэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.
Олборлох салбарыг санхүүгийн болон баталгаа гаргах хэлбэрээр дэмжигч талууд олборолотын төслөөс шалтгаалсан хүний эрхийн боломжит болон бодит зөрчлөөс урьдчилан сэргийлэх UNGP-тай уялдуулсан магадлан шинжилгээний процедур бий болгохыг шаардах нь зүйтэй. Жендер, арьсны өнгө, нас, бусад хүчин зүйлсээр тодорхойлогдох нөлөөллийн ялгамжтай байдалд анхаарал хандуулах хэрэгтэй.
Олборлолтын төслийг байгаль орчин, нийгмийн стандартад нийцүүлэхОлборлох салбар нутгийн иргэдийн амьдралын чанар, орон нутгийн хийгээд дэлхийн байгаль орчны нөхцөлд бодитой сөрөг нөлөөлөл авчрах боломжтой. Олон улсын байгууллагууд нөлөөллийн үнэлгээг оролцуулаад төслийн үйл ажиллагааны зохистой стандартыг бий болгож, бий болгоход түлхэц өгч, урамшуулж эсхүл шаардах хэрэгтэй. Экспортын Кредитийн Агентлаг, төрийн болон хувийн хэвшлийн зээл олгогчдын зүгээс төслийн магадлан шинжилгээ2, олон улсын байгаль орчин, нийгмийн нөлөөлөх байдлын стандартад нийцсэн мониторинг, үнэлгээг шаардах нь зүйтэй.
Холбогдох кэйс: Хөгжиж буй орнууд дахь хууль бус санхүүгийн урсгалын хэмжээ жил тутам 1 триллион долларт хүрдэг ба —10 доллар тутмын 1 доллар нь тусламж хэлбэрээр орж ирсэн байдаг.
Dev Kar and Devon Cartwright-Smith, 2009
НҮБ, ОУСК зэрэг олон улсын байгууллагууд нутгийн иргэдийн эрхийг онцгойлон хамгаалах хэрэгтэй гэж үздэг.
Хууль бус санхүүгийн урсгал, авлигалыг бууруулахОлон улсын байгууллагууд хууль бус санхүүгийн гүйлгээ, үний зөрүүнээс ашиг хонжоо олох явдлыг буруулах, татваргүй улс/газар нутагт орогнох болон татвараас зайлсхийх бусад арга хэрэгслийг бууруулах тал дээр илүү их ажиллах нь зүйтэй. Банкны хууль тогтоомж, үйл ажиллагаа, өмчлөгчийн тайлан бүртгэлд өмчлөлийг хүлээн зөвшөөрсөн байх зэрэг үүнд хамаарна. Гэнэт, асар их хэмжээний байгалийн нөөц олж илрүүлсэн орнуудад хөрөнгө завших үзэгдэл онцгойлон зонхилох хандлагатай байдаг; хууль бус үйлдэл илэрсэн тохиолдолд алдагдсан актив хөрөнгийг царцаах, нөхөн төлөхийг шаардах, энэхүү нөхцлийг олон улсын байгууллагаас бүрдүүлж өгөх нь зүйтэй. Цаашлаад олон улсын байгууллагууд нь авлигал, хахуулийг бууруулах, энэ төрлийн хэргийн эсрэг хүчтэй хууль тогтоомж батлан хэм хэмжээг хэрэгжүүлэх тал дээр хамтран ажиллах хэрэгтэй.
Олборлох салбарын ур чадварыг нэмэгдүүлэх, солилцоог дэмжих: Хөгжиж буй байгалийн нөөцөөр баян олон орнууд газрын гүний нөөцийг тогтвортой, цогц хөгжил бий болгох хамгийн гол чадамжыг хуримтлуулж эхэлж байна. Олон улсын байгууллагууд эдгээр орнууд дахь Засгийн газар, хууль тогтоомж, хэвлэл мэдээлэл болон иргэний нийгмийн чадавхийг бий болгоход бодитоор туслан оролцох ёстой. Аливаа хүчин чармайлт, арга хэмжээ нь үр нөлөөг дээд хэмжээнд хүргэхэд зориулж төлөвлөгдөж, зохицуулагдах хэрэгтэй. Байгалийн Нөөцийн Тунхаглал, Африкийн Олборох Салбарын Хэтийн төлөв зэрэг хэм хэмжээний баримт бичгүүд нь талуудад байгалийн нөөц засаглалийн урьдач нөхцлүүдийг удирдах, түүнтэй зохицоход туслах боломжыг бүрдүүлнэ.
Засгийн газрууд болон олон улсын байгууллагууд нь дээр тодорхойлсон бүхий л агуулгын хүрээнд стандартын дээд хэмжээг бий болгохын төлөө хамтран ажиллах хэрэгтэй.
Э.БАТСАЙХАН /Судлаач, Магистрантур/
Эх сурвалж: Орчуулгын баг , МУ-ын сайдын ажлын алба, Мегатөсөл хөгжлийн хүрээлэн
Нийтлэлтэй холбоотой санал хүсэлтийг 80111510 болон batsaikhanpm2020@gmail.com хаягаар хүлээн авна. 





Байгалийн нөөцийн харти ба Төгсгөлийн "Жор 12"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани