Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“САУСГОБИ РЕСУРСЕС”-ИЙН ЗАХИРАЛ Б.АМИНБӨХ МӨНГӨ УГААСАН ХЭРГЭЭР ХЯТАДЫН ШОРОНД ХОРИГДЛОО

САУСГОБИ РЕСУРСЕС”-ИЙН ЗАХИРАЛ Б.АМИНБӨХ МӨНГӨ УГААСАН ХЭРГЭЭР ХЯТАДЫН ШОРОНД ХОРИГДЛОО' title=''САУСГОБИ РЕСУРСЕС”-ИЙН ЗАХИРАЛ Б.АМИНБӨХ МӨНГӨ УГААСАН ХЭРГЭЭР ХЯТАДЫН ШОРОНД ХОРИГДЛОО

 

-Хятадад залилангийн хэргээр хоригдоод байгаа Аминбөх нь ӨМӨЗО-ны Алшан аймгийн худалдаа аж үйлдвэрийн холбооны дэд дарга болон Канад улс дахь Өвөрмонголын бизнес эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгчийн албан тушаалыг тус тус хашдаг нэгэн аж-

Өмнөговь дахь Овоот Толгой, Заг сүүж, Сүмбэрийн ордод үйл ажиллагаа явуулдаг "СаусГоби Сэндс” ХХК-ийн толгой "Саусгоби Ресурсес” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд Гүйцэтгэх Захирал Б.Аминбөхийг БНХАУ-ын Рижао хотын хорих ангид өнгөрсөн сараас хорьж байгаа тухайг "Ройтерс” агентлаг мэдээлжээ. Түүнийг мөнгө угаасан, залилан хийсэн хэргээр шалгаж байгаа юм байна. Харин "Саусгоби Ресурсес” компанийн ТУЗ-өөс долоо хоногийн өмнө Б.Аминбөхийг үндсэн ажлаас нь чөлөөлж, Бин Ван гээчийг оронд нь түр томилжээ.

Б.Аминбөх нь 2015 оны наймдугаар сараас тус компанид ажиллаж эхэлсэн бөгөөд сарын дараа Гүйцэтгэх захирлаар томилогдсон аж. Үүнээс өмнө, тэрбээр National United Resources Holding компанийн захирлаар ажиллаж байжээ. Ингээд тус компанийн олонд мэдэгдээгүй зарим нэг баримтаас иш татан сийрүүлэхэд.

Ванкуверт төвтэй Саусгоби Ресурсес компанийн хувьд БНХАУ анхдагч зах зээл нь бөгөөд Өмнөговь аймгийн Овоот толгойн ордод үйл ажиллагаа явуулдаг.

"Саусгоби Ресурс Лимитед” (Саусгоби) нь газар зүйн байрлалын хувьд Хятад улстай хамгийн ойр стратегийн ач холбогдол бүхий байршилтай нүүрсний ордуудаас олборлож, борлуулж байгаа. Овоот Толгой уурхай нь Монгол-Хятадын хил дээрх Шивээ Хүрэн-Цехегийн боомтоос 40 км-т байрладаг бөгөөд Саусгоби компанийн гол үндсэн орд юм. Энэ нь Овоот Толгойн далд уурхайн ордын хамт Овоот Толгой комплексийг бүрдүүлдэг бөгөөд "Нар Мандах” болон "Нар Жаргах” гэсэн хоёр амтай.

Саусгоби компани Овоот Толгой уурхайн "Нар жаргах” амнаас 2008 оны дөрөвдүгээр сараас нүүрс олборлож эхэлсэн бөгөөд мөн оны есдүгээр сараас Хятадын зах зээлд нийлүүлж эхэлсэн. Харин 2011 оны наймдугаар сараас "Нар Мандах” амнаас нүүрс олборлож, борлуулж эхэлсэн.

Түүнчлэн Сүмбэрийн нүүрсний ордоос тус компанийн лиценз эзэмшдэг хэсэг нь Төв Сүмбэр, Зүүн Сүмбэр, Билүүт, Өмнөд Билүүт зэрэг талбайнуудаас бүрддэг бөгөөд Овоот Толгой уурхайгаас зүүн зүгт 20 орчим км зайд байрладаг. Байрлалын хувьд Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутагт оршдог бөгөөд Монгол-Хятадын хилийн Шивээ Хүрэн-Цехе боомтуудаас хойд зүгт 50 км зайтай. Овоот Толгой уурхайтай ойр байрладаг тул дэд бүтцийг нь хамтран ашиглах бүрэн боломжтой.

Саусгобийн албан сайтад бичсэнээр 2013 оны гуравдугаар сарын 25-нд зарласан Канадын National Instrument 43-101 шаардлагын дагуу РунгеПинкок Майнарко зөвлөх компанийн бэлтгэсэн тооцооллоор Сүмбэрийн орд нь 62.4 сая тонн баттай, 110.3 сая тонн бодитой, 123 сая тонн боломжит баялагтай гэж тооцсон. Хамгийн гол нь Сүмбэрийн ордын баялагийн 76 хувь нь 300 метрээс дээш байрлаж буй бөгөөд ил аргаар олборлох боломжтой юм.

Ямар ч гэсэн Саусгоби компанид ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай, хоёр удаа 20 жилээр сунгах боломжтой нөхцлөөр 2011 оны долоодугаар сарын 6-нд олгосон ажээ. Компани мөн уг ашиглалтын тусгай зөвшөөрлийн зэргэлдээ Сүмбэрийн ордод хамаарах талбайд Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулсан хайгуулын хоёр ч тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.

Мөн тус компанийн нэр дээрх Заг Сүүжийн орд нь Овоот Толгой уурхайгаас зүүн тийшээ 150 км-т Өмнөговь аймгийн Ноён, Баяндалай сумдын нутагт оршдог. Нарийвчилсан тооцооллоор Заг Сүүжийн орд нь 21.5 сая тонн, 84 сая тонн боломжит нөөцтэй, ил аргаар олборлох бүрэн боломжтой учраас эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Одоогоор Саусгоби компани Заг сүүжийн ордод хоёр хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа.

Харин Хятадад залилангийн хэргээр хоригдоод байгаа Аминбөх нь ӨМӨЗО-ны Алшан аймгийн худалдаа аж үйлдвэрийн холбооны дэд дарга болон Канад улс дахь Өвөрмонголын бизнес эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгчийн албан тушаалыг тус тус хашдаг нэгэн аж. Тэрбээр нүүрсний уурхайн чиглэлээр мэргэшсэн бөгөөд Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Монгол, Хятадад дамнасан үйл ажиллагаа явуулдаг Нейшнл Юнайтед Ресурс Холдинг Лимитед ("NUR") компанийн ТУЗ-ийн гүйцэтгэх гишүүнээр ажиллаж байсан. Үүний өмнө мөн л Монгол, Хятадыг дамнан нүүрсний худалдаа эрхэлдэг Эжина Жин Юун Кун Тай Индустриал Девелопмент компанийн ТУЗ-ийн дарга, Ерөнхийлөгчийн албыг хашиж байв. Мөн Өвөр Монголд байрлах Ронг Чун Коал нүүрсний уурхайг эзэмшдэг гэнэ. Тэгвэл Саусгоби компанитай холбоотой дуулиан өнгөрсөн хугацаанд ер тасраагүй байдаг. Тухайлбал, 2013 онд Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг, тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга асан Л.Даваацогт нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бусаар ашигт малтмалын 107 тусгай зөвшөөрөл олгосон хэргийг шалгах үеэр "Саусгоби”-гийн хууль бус үйлдлүүд анх удаа олонд ил болсон юм. Ашигт малтмалын хуулиар бол хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлөөр олгосон талбайн гектар тутамд тодорхой зардлаар хайгуул хийх үүрэгтэй. "Саусгоби сэндс” тусгай зөвшөөрлийн 7-9 дэх жилдээ 1.5 ам.долларын хайгуулын ажил хийх ёстой байсан ч Монголын хуулийг биелүүлээгүй. Уг нь АМГ "Саусгоби”-гийн дөрвөн тусгай зөвшөөрлийг ийм шалтгаанаар цуцлах дүгнэлт гаргаж байж.
Гэвч Д.Батхуяг, Л.Даваацогт хоёр тусгай зөвшөөрлийг нь цуцлах үүргээ биелүүлээгүй. Шалтгаан нь тодорхой. Дөрвөн тусгай зөвшөөрлийнх нь нэгийг авлигад авч үлдсэн гурвынх нь эрхийг сэргээсэн түүхийг хэвлэлийн хуудаснаас харж болно. Д.Батхуяг авлигад авсан лицензээ найз С.Жаргалсайханыхаа "Зэлэм” компанийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Авлигад өгсөн талбай нь Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумын нутагт орших Хайрхан толгой нэртэй 72,499 гектар, 42.8 сая тонн чулуун нүүрсний нөөцтэй орд юм.

Үүнээс гадна, 2012-2015 онд Саусгоби Сэндс болон тус компанийн гурван ажилтан болох Жастин Капла, Хиларион Кажуком, Кристобал Дэвид нарыг Монгол Улсын татвараас зайлсхийж, залилан үйлдсэн хэрэгт холбогдуулж, ажил олгогчийнх нь хувьд Саусгоби Сэндс ХХК-ийг хариуцлагад татсан.

Улмаар шүүх хурал 2015 оны нэгдүгээр сард болж, гурван ажилтныг нь чанга дэглэмтэй хорих ангид 5 жил 6 сараас 5 жил 10 сар хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулж, компанид нь 35.3 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан. Харин тухайн үед Саусгоби Сэндс компаниас Монгол Улсын шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байсан. Түүнчлэн Жастин Капла гэгчийг манай улсаас оргон зайлахад нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж онц чухал үүрэг гүйцэтгэсэн нь өнөөг хүртэл дуулиан дагуулсаар байгаа.

Харин "Саусгоби сэндс” компани 35.3 тэрбум төгрөгийн төлбөрөөс 15 тэрбум төгрөгийг 2016, 2017 онд тус бүр 7.5 тэрбум төгрөгөөр хагаслан төлж, үлдэгдэл 20.3 тэрбум төгрөгийн өрийг төрийн өмчит "Эрдэнэс Таван толгой” компанийн Тавантолгойн уурхайд өөрийн зардал, хүн хүчээр зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолт явуулан барагдуулах санал тавив. Засгаас энэ хүсэлтийг нь тогтоол гарган баталгаажуулаад зогссонгүй. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг "Эрдэнэс Таван толгой” ХК-д даалгах шийд гаргасан юм. Эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар энэ шийдвэрт эгдүүцэн "Саусгоби сэндс-ийн толгой нь Хятад компани. Гэтэл энэ компанийн өрийг даруулахын тулд "Эрдэнэс Таван толгой”-н баруун цанхид олборлолтын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрчихлөө” хэмээн мэдэгдэж байв.
Өглөөний сонин
“САУСГОБИ РЕСУРСЕС”-ИЙН ЗАХИРАЛ Б.АМИНБӨХ МӨНГӨ УГААСАН ХЭРГЭЭР ХЯТАДЫН ШОРОНД ХОРИГДЛОО
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани